| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0093/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/97 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/97
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ
Шүүгдэгч Х.Баянмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг /онлайнаар/,
Шүүгдэгч Н.Алтанхуяг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллагдагч Зуутраг овогт Нямаагийн Алтанхуяг, Борлог овогт Хуушааны Баянмөнх нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2031002580178 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
-Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Жавхлант сумын Моностой 2 дугаар багт оршин суух хаягтай,
Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 05 /тав/ сарын баривчлах ялаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09- ний өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Зуутраг овгийн Нямаагийн Алтанхуяг, регистрийн дугаар: /ОЙ87072615/,
-Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг Ухаа хошуу 4-р гудамж 1 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, Борлог овгийн Хуушааны Баянмөнх, регистрийн дугаар: /ОП75072514/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Алтанхуяг, Х.Баянмөнх нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 21-ээс 2020 оны 06 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ю.Жигдэнгийн 1 тооны бор халзан зүсмийн эр шүдлэн үхрийг 30-91 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машинд амьдаар нь тээвэрлэн хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн бүлэглэж 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Гэрэлт Хайлааст” гэх газраас иргэн Ч.Энхбаатарын 1 тооны улаан халзан зүсмийн эр шүдлэн үхрийг хулгайлан нядалж, 30-91 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машинаар тээвэрлэж зарж борлуулж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Баянмөнх, Б.Алтанхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Баянмөнх өгсөн мэдүүлэгтээ: “...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэжээ,
2.Шүүгдэгч Х.Баянмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 27-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Алтанхуягийн хамт 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу хүнээс үхэр авна гэж өөрийн эзэмшлийн 30-91 ДАА улсын дугаартай цагаан өнгийн “Соната-5” маркийн машинтай явсан. Тэгээд Жавхлант суманд 22 цагийн орчим очоод хорооллын хамгийн арын айлын гадна зогсоод Алтанхуяг үхэр авах айл энэ гэж хэлээд хашааг нь тойроод буцаад ирэхдээ үхрээ авахаар .боллоо гэж хэлээд тухайн айлаас 100 гаруй метр зайд жалганд хэвтэж байсан 3-4 тооны үхрээс Алтанхуяг туранхай бор халзан үхрийг бугуйлдаж барьж авсан тэгээд машины арын суудлыг аваад амьдаар нь бид хоёр ачсан. Тэгээд Дархан-Уул аймагт Хараа гол дагуу байдаг Алтанхуягийн мал дээр аваачиж тавьсан.Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 12-ны орой Алтанхуяг над руу яриад маргааш өглөө эрт хүрээд ирээ малаа алж Олон улсын худалдааны төв рүү аваачиж зарна гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 13-ны 03 цагт очоод Бор халзан үхрээ алсан. Тэгээд миний машинаар 08 цаг өнгөрч байхад Олон улсын худалдааны төв рүү бид хоёр махаа борлуулах гээд очсон тэгтэл Алтанхуягийн дүү Алтансүх бид хоёрыг хараад таниад хүрээд ирсэн. Алтанхуягийг махаа махны худалдаачинд зараад махаа зөөж байх хооронд миний машинд суугаад надтай ойр зуур юм ярьж байгаад яваад өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Жавхлант сумаас авчирсан нэг нүд нь цэхэр, бор халзан зүсмийн шүдлэн үхрээ Олон улсын худалдааны төвийн махны худалдаачинд зарчхаад шууд Ерөө сумын Хандгайт гэх газар луу Алтанхуягийн хамт өвөлжөөний газар үзэхээр миний 30-91 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн машинтай явсан. Тэгээд Ерөө сумын Хандгайт гэх газраа очоод өвөлжих газар байхгүй байсан болохоор буцаж явах замдаа Ерөө сумын Тасаг гэх газраас бэлчиж явсан 30 гаруй тооны үхрээс улаан халзан шүдлэн үхэр Алтанхуяг бугуйлдаж барьсан.Тэгээд үхрээ бид хоёр нийлээд бэлчээр дээр нь алаад, 4 туурай, сүүл, дотор гэдсийг нь тэнд үлдээгээд мах, толгой, зүрхийг арьстай нь боогоод миний машинд хийгээд ачаад явсан тэгээд Дархан-Уул аймгийн Хөтөл хороололд байдаг манай гэрийн ойролцоо арьсыг нь махнаас гүйцэд салгаад арьсыг нь тэнд нь хаясан юм. Тэгээд Дархан ороод Буян зах дээр очоод Алтанхуяг миний утсаар хүн рүү яриад махаа зарж надад 200,000 төгрөг өгсөн. Тэгээд би машинаа “Гэгээ” дэлгүүрийн хажуу талын автомашины угаалгын газар угаалгаад гэртээ ирэх замд цагдаа ирээд бариад авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227 дугаар тал/,
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Алтанхуягийн өгсөн мэдүүлэгтээ: “...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэжээ,
4.Шүүгдэгч Н.Алтанхуягийн 2020 оны 10 дугаар сарын 30-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын сүүлээр байсан байх тодорхой санахгүй байна Баянмөнх намайг Жавхлант сум руу яваад ирье гээд Баянмөнхийн 30-91 ДАА улсын дугаартай цагаан өнгийн “Соната-5” маркийн машинтай явсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад Жавхлант сумын хорооллын арын захын айлын хажуу талд жалганд хэвтэж байсан 4-5 тооны үхрээс Баянмөнх бор халзан зүсмийн шүдлэн үхэр бугуйлдаад авсан. Тэгээд урд хөлийг нь боогоод би толгойноос нь өргөөд Баянмөнх хойноос нь өргөөд машиндаа оруулаад Дархан-Уул аймаг руу очоод Баянмөнхийн гадаа буулгаад би гэртээ харьсан. Баянмөнх гэртээ үлдсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянмөнх манайд ирсэн тэгэхээр нь би яасан та гэтэл мөнгөний хэрэг болоод байна, нөгөө Жавхлантаас авчирсан бор халзан зүсмийн шүдлэн үхрээ алъя гэж хэлсэн.Тэгээд Баянмөнх үхрээ туугаад манай гэрийн арын жалганд үхрээ алаад бид хоёр махыг нь Олон улсын худалдааны төвийн махны худалдаачин Ганбаа гэдэг хүнд 120 кг махыг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр өгөөд мөнгөө хуваагаад авсан. Жавхлантаас авчирсан бор халзан шүдлэн үхрээ махалж махны худалдаачинд өгчхөөд Баянмөнх би хот явах ажилтай байгаа мөнгө хэрэгтэй байна хоёулаа Ерөө яваад нэг үхэр хулгайлж авчиръя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд Ерөө сумын Хандгайт гэх газар руу 30-91 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн Баянмөнхийн машинаар яваад өдрийн 14 цагийн үед Ерөөгийн Хандгайт гэх газар ирсэн. Тэгээд 15 цаг хүртэл бид хоёр Хандгайтын зам дээр зогсож байгаад тэндээс хөдлөөд Ерөө сумын антентай овооны ард гараад харанхуй болтол тэндээ байсан. Тэгээд харанхуй болгоод Ерөө сумаар нэвт гараад Тасаг гэх нэртэй газар очиход замын хажуу талаар 20 гаруй тооны үхэр бэлчиж явж байсан. Тэгээд Баянмөнх машинаас буугаад улаан халзан үхэр бугуйлдаж аваад жалгын эхэнд авчраад бид хоёр үхрээ алаад гэдэс дотор, 4 мөчийг нь тэндээ орхиод арьсанд нь махыг толгойтой нь цуг машиндаа хийгээд Дархан-Уул аймаг руу явсан. Тэгээд өглөө нь 06 цагийн үед Баянмөнхийн гадаа ирээд хашааны гадна талд арьсыг нь махнаас салгаад арьсыг нь Баянмөнхийн гэрийн гадна орхиод, махаа Баянмөнхийн машинд ачаад Буян зах руу очоод 09 цагийн үед махны худалдаачинд өгсөн. Нийт 150 кг болсон 780.000 мянган төгрөгөөр зарсан, мөнгийг нь би бэлнээр авсан. Тэгээд Баянмөнх бид хоёр мөнгөө тэнцүү хувааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 230-231-р тал/,
5.Хохирогч Ю.Жигдэнгийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Манайд бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр байсан юм. Энэ жил 06 дугаар сарын сүүлээр орой бэлчээрээс ирээд хашааны гаднаас алга болсон юм. Тэгээд тухайн үед нь сумынхаа хэсгийн төлөөлөгч цагдаа нарт хэлж байсан юм. Манай бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр нь баруун нүд нь сохор, зөв талын чих нь ухмал имтэй. ...Шөнө нь бэлчээрээс ирээд маргааш өглөө нь байхгүй болсон байсан. ..” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 10-11 дүгээр тал/,
6.Хохирогч Ч.Энхбаатарын 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бэлчээр дээрээсээ 1 тооны улаан халзан шүдлэн эр үхэр хулгайд алдсан юм. Тэр асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан юм. Улаан халзан зүсмийн алаг нуруутай эр шүдлэн насны үхэр байгаа. ...Би хулгайд алдсан шүдлэн үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 97- 99-р хуудас/,
7.Гэрч Г.Золзаяагийн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Н.Алтанхуяг нь миний 33 тооны үхэр, тугалыг маллаад 2 сар болж байна. Харин Баянмөнх гэж хүнийг танихгүй. Н.Алтанхуяг нь надад саяхан буюу 2020 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт миний 80281428 гэсэн дугаар луу залгаад манай нэг шүдлэн үхэр муудаад байхаар нь янзалчихлаа авчхаач гэхээр нь би Алтанхуягийг Биржрүү очоод зарчих гэтэл би гарал үүслийн бичиг авч чадаагүй юмаа чи авчхаач гээд байхаар нь аваад ирээ харж байгаад больё гэтэл тухайн өдрөө буюу 2020 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутад намайг эхнэрийн хамт Олон улсын худалдааны төв дээр ажил дээрээ ирэхэд Алтанхуяг, түүний дүү Алтансүх болон бас нэг танихгүй хүний хамт цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгээд аав Ганбатад хэлтэл аав үзээд буцаагаад явуулаа гэсэн тэгтэл Алтанхуяг авчхаач гээд гуйгаад байхаар нь би Алтанхуягийн авчирсан үхрийн махыг нь 1 киллограмыг нь 5000 төгрөгөөр бодож нийт 120 кг махыг 600.000 төгрөгөөр авч мөнгийг бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 дугаар тал/,
8.Гэрч Д.Пүрэвнямын 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2020 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Дарханы “Буян” зах дээр хонины гэдэс өгчхөөд машин дээрээ байж байтал хамт ажилладаг хүмүүс надад энэ цагаан машинд мах байна үзээч гэхээр нь би ганцаараа очоод үзтэл бохир* янзалсан үхрийн мах байсан ба харчхаад шууд яваад өгсөн юм. Тэгээд дотор лангуун дээрээ сууж байгаад дахин гадаа гарч иртэл нөгөө мах зарна гэж байсан цагаан өнгийн машинтай 2 хүн манай нөхрийг дуудаад мах үзээч гээд байхаар нь дахин нэг үзээд аваагүй юм. Тэгээд би дахин лангуу руугаа ороод тэндээ байж байгаад 09 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явах гээд гартал нөгөө 2 залуу махаа зараагүй байж байсан ба нөхөр бид хоёрыг үнээ тохироод авчхаач гээд гуйгаад байхаар нь 1 кг махыг 5000 төгрөгөөр бодоод 157 кг махыг нь 758.000 төгрөг бэлэн өгөөд авсан юм. Тэгээд мах худалдан авахдаа гарал үүслийн бичиг нь яасан гэж асуутал малаа янзалчхаад гарал үүслийн бичгээ авах гээд малын эмч дээр очтол малын эмч хөдөө явчихсан байна гээд бичиг авч чадсангүй гэхээр нь би тэгвэл наад үхрийн махны чинь толгой нь байна уу гэтэл өөдөөс толгой нь байгаа гээд толгойг нь гаргаад надад өгсөн. Тэгээд тэр хөдөөний хүн манай гэр Дарханы Хөтөл хороололд байдаг ойрхон юм чинь дараа нь авчирч өгье гээд байхаар нь үхрийн толгойг нь аваад мах ачиж ирсэн цагаан өнгийн жижиг машины номерийг нь тэмдэглэж аваад явуулсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 дугаар тал/,
9.Гэрч Г.Алимаагийн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Баянмөнх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй өөрийнхөө 30-91 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн машинаа асаагаад гэрийн гаднаас төв зам руу явсан ба маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өглөөний 05 цагийн орчим гэрийн гадаа манай нөхөр нэг хүнтэй шивэр авир гээд яриад байсан ба багцаагаар 1 цаг орчим болоод буцаад явсан тэгээд буцаад 09 цагт машинаа бариад ганцаараа ирсэн тэгэхээр нь би уур хүрээд дуугараагүй. Тэгээд 11 цагийн орчим Захын арын гүний худгаас ус авах гээд нөхөр бид хоёр машинтайгаа зах руу явсан би зах дээр явж байхад миний утас руу хүн залгаад уулзаж асуух зүйл байна гэхээр нь би ганцаараа тэр хүнтэй уулзахад Сэлэнгэ аймгаас явж байгаа гээд цагдаа нар байсан ба би тэр цагдаа нарыг дагуулаад гэрийн гадаа ирсэн ба өглөө нь манай нөхрийн хүнтэй юм яриад байсан газрыг зааж өгтөл үхрийн ширний тасархай байсан ба тэр ширний тасархайг тэнд байсан цагдаа нар зургийг нь аваад тэр ширний тасархайг аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар тал/,
10.Гэрч Д.Удвалцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Аптанхуяг нь 2016 оны намар Дархан-Уул аймгаас Жавхлант суманд ирэхдээ 2 хүүхэдтэй ирсэн ба одоо 3 хүүхэдтэй болсон түүний эхнэр Д.Хишигсүрэн байдаг ба эрхэлсэн тодорхой ажилгүй нөхрийн хамт мал маллаж амьдарч байгаа. Н.Алтанхуяг нь малын А дансаараа 1 тооны адуу, 1 тооны үхэр, 60 тооны хонь, 150 тооны ямаа 2019 оны жилийн эцсийн тооллогоор бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116 дугаар тал/,
11.“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан ТХҮ/518-116 дугаартай “1 тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэх дүгнэлт /1-р хх-н 51-53-р хуудас/,
12.“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан ТХҮ/518-118 дугаартай “1 тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэх дүгнэлт /1-р хх-н 122-123-р хуудас/,
13.“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан ТХҮ/518-117 дугаартай “30-91 ДАА улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн “HYUNDAI SONATA 5” маркийн автомашиныг өнгө үзэмж, техникийн байдлаас хамааран 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг байна” гэх дүгнэлт /1-р хх-н 137-138-р хуудас/,
14.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-32 дугаар тал/, 15. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-87 дугаар тал/, 16. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 39 дүгээр тал/, 17. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 91-93 дугаар тал/, 18. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 125-126, 132-134 дүгээр тал/, 19. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 217-220 дугаар тал/, 20. Хохирогч Ю.Жигдэнгийн гомдол саналгүй, хохирлын мөнгөө хүлээн авсан гэх тодорхойлолт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.
Гэрч Д.Удвалцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Алтанхуяг нь 2016 оны намар Дархан-Уул аймгаас Жавхлант суманд ирэхдээ 2 хүүхэдтэй ирсэн ба одоо 3 хүүхэдтэй болсон түүний эхнэр Д.Хишигсүрэн байдаг ба эрхэлсэн тодорхой ажилгүй нөхрийн хамт мал маллан амьдарч байгаа. Н.Алтанхуяг нь малын А дансаараа 1 тооны адуу, 1 тооны үхэр, 60 тооны хонь, 150 тооны ямаа 2019 оны жилийн эцсийн тооллогоор бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг,
Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарын нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн бүртгэлгүй тухай албан тоот /1-р хх-ийн 159 дүгээр тал/, Н.Алтанхуяг нь 05-16 ДА3 улсын дугаартай “Shark 200” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх, Х.Баянмөнх нь 30-91 ДАА улсын дугаартай “Hyundai Sonata-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх лавлагаа /1-р хх-ийн 163-164-р тал /хх-ийн 55 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 145-146, 150-151 дүгээр тал/, Н.Алтанхуягийн урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 169-173 дугаар тал/, Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 176-189 дүгээр тал/, Голомт банкны дансны хуулга/ 1-р хх-ийн 191-192 дугаар тал/, Төрийн банкны харилцах дансны хуулга /1-р хх-ийн 194 дүгээр тал/, Н.Алтанхуягийн оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх-ийн 202 дугаар тал/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Алтанхуяг, Х.Баянмөнх нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 21-ээс 2020 оны 06 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ю.Жигдэнгийн 1 тооны бор халзан зүсмийн эр шүдлэн үхрийг бэлчээр дээрээс нь оосроор бугуйлдан барьж, 30-91 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машины багажид хамжиж амьдаар нь хийж ачиж, тээвэрлэн хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Н.Алтанхуяг, Х.Баянмөнх нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 13-аас 2020 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Гэрэлт Хайлааст” гэх газраас иргэн Ч.Энхбаатарын 1 тооны улаан халзан зүсмийн, эр шүдлэн үхрийг бэлчээртээ байхад нь бугуйлдан барьж, 30-91 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машинд хамжиж ачиж, тээвэрлэн хулгайлсан үхрээ нядалж, Дархан-Уул аймгийн худалдааны төвд худалдан борлуулж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч нар нь бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр, иргэн Ю.Жигдэн, Ч.Энхбаатар нарын 2 тооны үхрийг бэлчээр дээрээс нь авч, автомашинд ачиж, тээвэрлэн олон тооны мал хулгайлж бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Баянмөнх өгсөн мэдүүлэгтээ: “...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэснээр,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Алтанхуягийн өгсөн: “...“...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэснээр,
Хохирогч Ю.Жигдэнгийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Манайд бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр байсан юм. Энэ жил 06 дугаар сарын сүүлээр орой бэлчээрээс ирээд хашааны гаднаас алга болсон. Тэгээд тухайн үед нь сумынхаа хэсгийн төлөөлөгч цагдаа нарт хэлж байсан юм. Манай бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр нь баруун нүд нь сохор, зөв талын чих нь ухмал имтэй. ...Шөнө нь бэлчээрээс ирээд маргааш өглөө нь байхгүй болсон байсан. ...” гэснээр,
Хохирогч Ч.Энхбаатарын 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бэлчээр дээрээсээ 1 тооны улаан халзан шүдлэн эр үхэр хулгайд алдсан юм. Тэр асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан. Улаан халзан зүсмийн алаг нуруутай эр шүдлэн насны үхэр байгаа. ......” гэснээр,
Гэрч Г.Золзаяагийн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Н.Алтанхуяг нь миний 33 тооны үхэр, тугалыг маллаад 2 сар болж байна. Харин Баянмөнх гэж хүнийг танихгүй. Н.Алтанхуяг нь надад саяхан буюу 2020 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт миний 80281428 гэсэн дугаар луу залгаад манай нэг шүдлэн үхэр муудаад байхаар нь янзалчихлаа авчхаач гэхээр нь би Алтанхуягийг Бирж рүү очоод зарчих гэтэл би гарал үүслийн бичиг авч чадаагүй юмаа чи авчхаач гээд байхаар нь аваад ирээ харж байгаад больё гэтэл тухайн өдрөө буюу 2020 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутад намайг эхнэрийн хамт Олон улсын худалдааны төв дээр ажил дээрээ ирэхэд Алтанхуяг, түүний дүү Алтансүх болон бас нэг танихгүй хүний хамт цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгээд аав Ганбатад хэлтэл аав үзээд буцаагаад явуулаа гэсэн тэгтэл Алтанхуяг авчхаач гээд гуйгаад байхаар нь би Алтанхуягийн авчирсан үхрийн махыг нь 1 киллограмыг нь 5000 төгрөгөөр бодож нийт 120 кг махыг 600.000 төгрөгөөр авч мөнгийг бэлнээр нь өгсөн...” гэснээр,
Гэрч Д.Пүрэвнямын 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2020 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Дарханы “Буян” зах дээр хонины гэдэс өгчхөөд машин дээрээ байж байтал хамт ажилладаг хүмүүс надад энэ цагаан машинд мах байна үзээч гэхээр нь би ганцаараа очоод үзтэл бохир* янзалсан үхрийн мах байсан ба харчхаад шууд яваад өгсөн юм. Тэгээд дотор лангуун дээрээ сууж байгаад дахин гадаа гарч иртэл нөгөө мах зарна гэж байсан цагаан өнгийн машинтай 2 хүн манай нөхрийг дуудаад мах үзээч гээд байхаар нь дахин нэг үзээд аваагүй юм. Тэгээд би дахин лангуу руугаа ороод тэндээ байж байгаад 09 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явах гээд гартал нөгөө 2 залуу махаа зараагүй байж байсан ба нөхөр бид хоёрыг үнээ тохироод авчхаач гээд гуйгаад байхаар нь 1 кг махыг 5000 төгрөгөөр бодоод 157 кг махыг нь 758.000 төгрөг бэлэн өгөөд авсан юм. Тэгээд мах худалдан авахдаа гарал үүслийн бичиг нь яасан гэж асуутал малаа янзалчхаад гарал үүслийн бичгээ авах гээд малын эмч дээр очтол малын эмч хөдөө явчихсан байна гээд бичиг авч чадсангүй гэхээр нь би тэгвэл наад үхрийн махны чинь толгой нь байна уу гэтэл өөдөөс толгой нь байгаа гээд толгойг нь гаргаад надад өгсөн. Тэгээд тэр хөдөөний хүн манай гэр Дарханы Хөтөл хороололд байдаг ойрхон юм чинь дараа нь авчирч өгье гээд байхаар нь үхрийн толгойг нь аваад мах ачиж ирсэн цагаан өнгийн жижиг машины номерыг нь тэмдэглэж аваад явуулсан ...” гэснээр,
Гэрч Г.Алимаагийн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Баянмөнх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй өөрийнхөө 30-91 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн машинаа асаагаад гэрийн гаднаас төв зам руу явсан ба маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өглөөний 05 цагийн орчим гэрийн гадаа манай нөхөр нэг хүнтэй шивэр авир гээд яриад байсан ба багцаагаар 1 цаг орчим болоод буцаад явсан тэгээд буцаад 09 цагт машинаа бариад ганцаараа ирсэн тэгэхээр нь би уур хүрээд дуугараагүй. Тэгээд 11 цагийн орчим Захын арын гүний худгаас ус авах гээд нөхөр бид хоёр машинтайгаа зах руу явсан би зах дээр явж байхад миний утас руу хүн залгаад уулзаж асуух зүйл байна гэхээр нь би ганцаараа тэр хүнтэй уулзахад Сэлэнгэ аймгаас явж байгаа гээд цагдаа нар байсан ба би тэр цагдаа нарыг дагуулаад гэрийн гадаа ирсэн ба өглөө нь манай нөхрийн хүнтэй юм яриад байсан газрыг зааж өгтөл үхрийн ширний тасархай байсан ба тэр ширний тасархайг тэнд байсан цагдаа нар зургийг нь аваад тэр ширний тасархайг аваад явсан...” гэснээр
“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан ТХҮ/518-116 дугаартай “1 тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэснээр,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан ТХҮ/518-118 дугаартай “1 тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэснээр,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан ТХҮ/518-117 дугаартай “30-91 ДАА улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн “HYUNDAI SONATA 5” маркийн автомашиныг өнгө үзэмж, техникийн байдлаас хамааран 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг байна” зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нар нь хохирогч Ю.Жигдэнд хохирлын 900.000 төгрөгийн хохирол, Ч.Энхбаатарт 900.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,
Шүүгдэгч Н.Алтанхуяг нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, шүүгдэгч Н.Баянмөнх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, сүлжээ барих газарт байнга оршин суух хаягтай зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэсэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах шаардллагыг хангасан байдлыг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шүүгдэгч Х.Баянмөнхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Н.Алтанхуягийг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс гарах, зорчихыг хориглож, шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Баянмөнхийн эзэмшлийн 30-91 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн 30-91 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зуутраг овогт Нямаагийн Алтанхуяг, шүүгдэгч Борлог овогт Хуушааны Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан “Бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нарт тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтанхуяг, Х.Баянмөнх нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шүүгдэгч Х.Баянмөнхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Н.Алтанхуягийг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож, шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баянмөнхийн эзэмшлийн 30-91 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Баянмөнх, Н.Алтанхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Алтанхуяг, Х.Баянмөнх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ