Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

                

 

 

 

 

 

 

 

                           

                                        Монгол Улсын нэрийн өмнөөс

 

    Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              Улсын яллагч                           О.Эрхэмбаяр

              Нарийн бичгийн даргаар         Г.Нандин-Эрдэнэ

               Шүүгдэгч                                      Х.Б*******,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч           Н.Баттунсаг /онлайнаар/,

               Шүүгдэгч                                      Н.А*******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч           Ө.Өлзиймаа /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2. дэх заалтад тус тус зааснаар яллагдагч ******* овогт Н******* А*******, ******* овогт Х******* Б******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20300258078 дугаартай хэргийг 202 оны 0 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

-Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг сумын Моностой 2 дугаар багт оршин суух хаягтай,

Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 202 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 05 /тав/ сарын баривчлах ялаар,

аймаг дахь Сум дундын шүүхийн 207 оны 0 дугаар сарын 09- ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 0.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ******* овгийн Н******* А*******, регистрийн дугаар: //,

-Монгол Улсын иргэн, 9 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймгийн Дархан сумын 2-р баг Ухаа хошуу -р гудамж тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн Х******* Б*******, регистрийн дугаар: //

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.А*******, Х.Б******* нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 2-ээс 2020 оны 06 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн тооны бор халзан зүсмийн эр шүдлэн үхрийг 30-9 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машинд амьдаар нь тээвэрлэн хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн бүлэглэж 2020 оны 08 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын -нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Гэрэлт Хайлааст” гэх газраас иргэн тооны улаан халзан зүсмийн эр шүдлэн үхрийг хулгайлан нядалж, 30-9 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машинаар тээвэрлэж зарж борлуулж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б*******, Б.А******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б******* өгсөн мэдүүлэгтээ: “...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэжээ,

2.Шүүгдэгч Х.Б*******ийн 2020 оны 0 дугаар сарын 27-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би А*******ийн хамт 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн сум руу хүнээс үхэр авна гэж өөрийн эзэмшлийн 30-9 ДАА улсын дугаартай цагаан өнгийн “Соната-5” маркийн машинтай явсан. Тэгээд суманд 22 цагийн орчим очоод хорооллын хамгийн арын айлын гадна зогсоод А******* үхэр авах айл энэ гэж хэлээд хашааг нь тойроод буцаад ирэхдээ үхрээ авахаар .боллоо гэж хэлээд тухайн айлаас 00 гаруй метр зайд жалганд хэвтэж байсан 3- тооны үхрээс А******* туранхай бор халзан үхрийг бугуйлдаж барьж авсан тэгээд машины арын суудлыг аваад амьдаар нь бид хоёр ачсан. Тэгээд аймагт Хараа гол дагуу байдаг А*******ийн мал дээр аваачиж тавьсан.Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 2-ны орой А******* над руу яриад маргааш өглөө эрт хүрээд ирээ малаа алж Олон улсын худалдааны төв рүү аваачиж зарна гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 3-ны 03 цагт очоод Бор халзан үхрээ алсан. Тэгээд миний машинаар 08 цаг өнгөрч байхад Олон улсын худалдааны төв рүү бид хоёр махаа борлуулах гээд очсон тэгтэл А*******ийн дүү Алтансүх бид хоёрыг хараад таниад хүрээд ирсэн. А*******ийг махаа махны худалдаачинд зараад махаа зөөж байх хооронд миний машинд суугаад надтай ойр зуур юм ярьж байгаад яваад өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 3-ны өдөр сумаас авчирсан нэг нүд нь цэхэр, бор халзан зүсмийн шүдлэн үхрээ Олон улсын худалдааны төвийн махны худалдаачинд зарчхаад шууд сумын Хандгайт гэх газар луу А*******ийн хамт өвөлжөөний газар үзэхээр миний 30-9 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн машинтай явсан. Тэгээд сумын Хандгайт гэх газраа очоод өвөлжих газар байхгүй байсан болохоор буцаж явах замдаа сумын Тасаг гэх газраас бэлчиж явсан 30 гаруй тооны үхрээс улаан халзан шүдлэн үхэр А******* бугуйлдаж барьсан.Тэгээд үхрээ бид хоёр нийлээд бэлчээр дээр нь алаад, туурай, сүүл, дотор гэдсийг нь тэнд үлдээгээд мах, толгой, зүрхийг арьстай нь  боогоод миний машинд хийгээд ачаад явсан тэгээд аймгийн Хөтөл хороололд байдаг манай гэрийн ойролцоо арьсыг нь махнаас гүйцэд салгаад арьсыг нь тэнд нь хаясан юм. Тэгээд Дархан ороод Буян зах дээр очоод А******* миний утсаар хүн рүү яриад махаа зарж надад 200,000 төгрөг өгсөн. Тэгээд би машинаа “Гэгээ” дэлгүүрийн хажуу талын автомашины угаалгын газар угаалгаад гэртээ ирэх замд цагдаа ирээд бариад авсан...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 226-227 дугаар тал/,

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А*******ийн өгсөн мэдүүлэгтээ: “...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэжээ,

.Шүүгдэгч Н.А*******ийн 2020 оны 0 дугаар сарын 30-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын сүүлээр байсан байх тодорхой санахгүй байна Б******* намайг сум руу яваад ирье гээд Б*******ийн 30-9 ДАА улсын дугаартай цагаан өнгийн “Соната-5” маркийн машинтай явсан. Тэгээд 2 цаг өнгөрч байхад сумын хорооллын арын захын айлын хажуу талд жалганд хэвтэж байсан -5 тооны үхрээс Б******* бор халзан зүсмийн шүдлэн үхэр бугуйлдаад авсан. Тэгээд урд хөлийг нь боогоод би толгойноос нь өргөөд Б******* хойноос нь өргөөд машиндаа оруулаад аймаг руу очоод Б*******ийн гадаа буулгаад би гэртээ харьсан. Б******* гэртээ үлдсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 3-ны өдөр Б******* манайд ирсэн тэгэхээр нь би яасан та гэтэл мөнгөний хэрэг болоод байна, нөгөө аас авчирсан бор халзан зүсмийн шүдлэн үхрээ алъя гэж хэлсэн.Тэгээд Б******* үхрээ туугаад манай гэрийн арын жалганд үхрээ алаад бид хоёр махыг нь Олон улсын худалдааны төвийн махны худалдаачин Ганбаа гэдэг хүнд 20 кг махыг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр өгөөд мөнгөө хуваагаад авсан. аас авчирсан бор халзан шүдлэн үхрээ махалж махны худалдаачинд өгчхөөд Б******* би хот явах ажилтай байгаа мөнгө хэрэгтэй байна хоёулаа яваад нэг үхэр хулгайлж авчиръя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд сумын Хандгайт гэх газар руу 30-9 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн Б*******ийн машинаар яваад өдрийн цагийн үед гийн Хандгайт гэх газар ирсэн. Тэгээд 5 цаг хүртэл бид хоёр Хандгайтын зам дээр зогсож байгаад тэндээс хөдлөөд сумын антентай овооны ард гараад харанхуй болтол тэндээ байсан. Тэгээд харанхуй болгоод сумаар нэвт гараад Тасаг гэх нэртэй газар очиход замын хажуу талаар 20 гаруй тооны үхэр бэлчиж явж байсан. Тэгээд Б******* машинаас буугаад улаан халзан үхэр бугуйлдаж аваад жалгын эхэнд авчраад бид хоёр үхрээ алаад гэдэс дотор, мөчийг нь тэндээ орхиод арьсанд нь махыг толгойтой нь цуг машиндаа хийгээд аймаг руу явсан. Тэгээд өглөө нь 06 цагийн үед Б*******ийн гадаа ирээд хашааны гадна талд арьсыг нь махнаас салгаад арьсыг нь Б*******ийн гэрийн гадна орхиод, махаа Б*******ийн машинд ачаад Буян зах руу очоод 09 цагийн үед махны худалдаачинд өгсөн. Нийт 50 кг болсон 780.000 мянган төгрөгөөр зарсан, мөнгийг нь би бэлнээр авсан. Тэгээд Б******* бид хоёр мөнгөө тэнцүү хувааж авсан...” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 230-23-р тал/,

5.Хохирогч 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Манайд бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр байсан юм. Энэ жил 06 дугаар сарын сүүлээр орой бэлчээрээс ирээд хашааны гаднаас алга болсон юм. Тэгээд тухайн үед нь сумынхаа хэсгийн төлөөлөгч цагдаа нарт хэлж байсан юм. Манай бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр нь баруун нүд нь сохор, зөв талын чих нь ухмал имтэй. ...Шөнө нь бэлчээрээс ирээд маргааш өглөө нь байхгүй болсон байсан. ..” гэх мэдүүлэг, /-р хх-ийн 0- дүгээр тал/,

6.Хохирогч 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 3-наас -нд шилжих шөнө бэлчээр дээрээсээ тооны улаан халзан шүдлэн эр үхэр хулгайд алдсан юм. Тэр асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан юм. Улаан халзан зүсмийн алаг нуруутай эр шүдлэн насны үхэр байгаа. ...Би хулгайд алдсан шүдлэн үхрээ .500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /-р хх-н 97- 99-р хуудас/,

7.Гэрч 2020 оны 08 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Н.А******* нь миний ******* тооны үхэр, тугалыг маллаад 2 сар болж байна. Харин Б******* гэж хүнийг танихгүй. Н.А******* нь надад саяхан буюу 2020 оны 08 дугаар сарын 3-ны өглөө 07 цагт миний 802828 гэсэн дугаар луу залгаад манай нэг шүдлэн үхэр муудаад байхаар нь янзалчихлаа авчхаач гэхээр нь би А*******ийг Биржрүү очоод зарчих гэтэл би гарал үүслийн бичиг авч чадаагүй юмаа чи авчхаач гээд байхаар нь аваад ирээ харж байгаад больё гэтэл тухайн өдрөө буюу 2020 оны 08 дугаар сарын 3-ны өглөө 08 цаг 30 минутад намайг эхнэрийн хамт Олон улсын худалдааны төв дээр ажил дээрээ ирэхэд А*******, түүний дүү Алтансүх болон бас нэг танихгүй хүний хамт цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгээд аав Ганбатад хэлтэл аав үзээд буцаагаад явуулаа гэсэн тэгтэл А******* авчхаач гээд гуйгаад байхаар нь би А*******ийн авчирсан үхрийн махыг нь киллограмыг нь 5000 төгрөгөөр бодож нийт 20 кг махыг 600.000 төгрөгөөр авч мөнгийг бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 7-8 дугаар тал/,

8.Гэрч 2020 оны 08 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2020 оны 08 дугаар сарын -ний өглөө 08 цаг өнгөрч байхад Дарханы “Буян” зах дээр хонины гэдэс өгчхөөд машин дээрээ байж байтал хамт ажилладаг хүмүүс надад энэ цагаан машинд мах байна үзээч гэхээр нь би ганцаараа очоод үзтэл бохир* янзалсан үхрийн мах байсан ба харчхаад шууд яваад өгсөн юм. Тэгээд дотор лангуун дээрээ сууж байгаад дахин гадаа гарч иртэл нөгөө мах зарна гэж байсан цагаан өнгийн машинтай 2 хүн манай нөхрийг дуудаад мах үзээч гээд байхаар нь дахин нэг үзээд аваагүй юм. Тэгээд би дахин лангуу руугаа ороод тэндээ байж байгаад 09 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явах гээд гартал нөгөө 2 залуу махаа зараагүй байж байсан ба нөхөр бид хоёрыг үнээ тохироод авчхаач гээд гуйгаад байхаар нь кг махыг 5000 төгрөгөөр бодоод 57 кг махыг нь 8.000 төгрөг бэлэн өгөөд авсан юм. Тэгээд мах худалдан авахдаа гарал үүслийн бичиг нь яасан гэж асуутал малаа янзалчхаад гарал үүслийн бичгээ авах гээд малын эмч дээр очтол малын эмч хөдөө явчихсан байна гээд бичиг авч чадсангүй гэхээр нь би тэгвэл наад үхрийн махны чинь толгой нь байна уу гэтэл өөдөөс толгой нь байгаа гээд толгойг нь гаргаад надад өгсөн. Тэгээд тэр хөдөөний хүн манай гэр Дарханы Хөтөл хороололд байдаг ойрхон юм чинь дараа нь авчирч өгье гээд байхаар нь үхрийн толгойг нь аваад мах ачиж ирсэн цагаан өнгийн жижиг машины номерийг нь тэмдэглэж аваад явуулсан ...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 0-02 дугаар тал/,

9.Гэрч 2020 оны 08 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б******* 2020 оны 08 дугаар сарын 3-ны өдөр 6 цагийн үед хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй өөрийнхөө 30-9 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн машинаа асаагаад гэрийн гаднаас төв зам руу явсан ба маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын -ний өглөөний 05 цагийн орчим гэрийн гадаа манай нөхөр нэг хүнтэй шивэр авир гээд яриад байсан ба багцаагаар цаг орчим болоод буцаад явсан тэгээд буцаад 09 цагт машинаа бариад ганцаараа ирсэн тэгэхээр нь би уур хүрээд дуугараагүй. Тэгээд цагийн орчим Захын арын гүний худгаас ус авах гээд нөхөр бид хоёр машинтайгаа зах руу явсан би зах дээр явж байхад миний утас руу хүн залгаад уулзаж асуух зүйл байна гэхээр нь би ганцаараа тэр хүнтэй уулзахад Сэлэнгэ аймгаас явж байгаа гээд цагдаа нар байсан ба би тэр цагдаа нарыг дагуулаад гэрийн гадаа ирсэн ба өглөө нь манай нөхрийн хүнтэй юм яриад байсан газрыг зааж өгтөл үхрийн ширний тасархай байсан ба тэр ширний тасархайг тэнд байсан цагдаа нар зургийг нь аваад тэр ширний тасархайг аваад явсан...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 09-0 дугаар тал/,

0.Гэрч 2020 оны 08 дугаар сарын 8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Аптанхуяг нь 206 оны намар аймгаас суманд ирэхдээ 2 хүүхэдтэй ирсэн ба одоо 3 хүүхэдтэй болсон түүний эхнэр Д.Хишигсүрэн байдаг ба эрхэлсэн тодорхой ажилгүй нөхрийн хамт мал маллаж амьдарч байгаа. Н.А******* нь малын А дансаараа тооны адуу, тооны үхэр, 60 тооны хонь, 50 тооны ямаа 209 оны жилийн эцсийн тооллогоор бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 6 дугаар тал/,

.“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр гаргасан ТХҮ/58-6 дугаартай “ тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэх дүгнэлт /-р хх-н 5-53-р хуудас/,

2.“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр гаргасан ТХҮ/58-8 дугаартай “ тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэх дүгнэлт /-р хх-н 22-23-р хуудас/,

3.“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр гаргасан ТХҮ/58-7 дугаартай “30-9 ДАА улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 20 онд Монгол улсад орж ирсэн “HYUNDAI SONATA 5” маркийн автомашиныг өнгө үзэмж, техникийн байдлаас хамааран 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт .300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг байна” гэх дүгнэлт /-р хх-н 37-38-р хуудас/,

.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 25-32 дугаар тал/, 5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-87 дугаар тал/, 6. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /-р хх-ийн 39 дүгээр тал/, 7. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 9-93 дугаар тал/, 8. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 25-26, 32-3 дүгээр тал/, 9. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-220 дугаар тал/, 20. Хохирогч гомдол саналгүй, хохирлын мөнгөө хүлээн авсан гэх тодорхойлолт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

Гэрч 2020 оны 08 дугаар сарын 8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.А******* нь 206 оны намар аймгаас суманд ирэхдээ 2 хүүхэдтэй ирсэн ба одоо 3 хүүхэдтэй болсон түүний эхнэр Д.Хишигсүрэн байдаг ба эрхэлсэн тодорхой ажилгүй нөхрийн хамт мал маллан амьдарч байгаа. Н.А******* нь малын А дансаараа тооны адуу, тооны үхэр, 60 тооны хонь, 50 тооны ямаа 209 оны жилийн эцсийн тооллогоор бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг,  

Х.Б*******, Н.А******* нарын нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн бүртгэлгүй тухай албан тоот /-р хх-ийн 59 дүгээр тал/, Н.А******* нь 05-6 ДА3 улсын дугаартай “Shark 200” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх, Х.Б******* нь 30-9 ДАА улсын дугаартай “Hyundai Sonata-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх лавлагаа /-р хх-ийн 63-6-р тал /хх-ийн 55 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /-р хх-ийн -6, 50-5 дүгээр тал/, Н.А*******ийн урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /-р хх-ийн 69-73 дугаар тал/, Хаан банкны дансны хуулга /-р хх-ийн 76-89 дүгээр тал/, Голомт банкны дансны хуулга/ -р хх-ийн 9-92 дугаар тал/, Төрийн банкны харилцах дансны хуулга /-р хх-ийн 9 дүгээр тал/, Н.А*******ийн оршин суугаа газрын тодорхойлолт /-р хх-ийн 202 дугаар тал/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А*******, Х.Б******* нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 2-ээс 2020 оны 06 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн тооны бор халзан зүсмийн эр шүдлэн үхрийг бэлчээр дээрээс нь оосроор бугуйлдан барьж, 30-9 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машины багажид хамжиж амьдаар нь хийж ачиж, тээвэрлэн хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн шүүгдэгч Н.А*******, Х.Б******* нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 3-аас 2020 оны 08 дугаар сарын -нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Гэрэлт Хайлааст” гэх газраас иргэн тооны улаан халзан зүсмийн, эр шүдлэн үхрийг бэлчээртээ  байхад нь бугуйлдан барьж, 30-9 ДАА улсын дугаартай “Соната-5” маркийн авто машинд хамжиж ачиж, тээвэрлэн хулгайлсан үхрээ нядалж, аймгийн худалдааны төвд худалдан борлуулж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч нар нь бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр, иргэн Ю.Жигдэн, Ч.Энхбаатар нарын 2 тооны үхрийг бэлчээр дээрээс нь авч, автомашинд ачиж, тээвэрлэн олон тооны мал хулгайлж бусдад нийт .800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б******* өгсөн мэдүүлэгтээ: “...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэснээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А*******ийн өгсөн: “...“...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа дахин ийм зүйл хийхгүй ...” гэснээр,

Хохирогч 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Манайд бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр байсан юм. Энэ жил 06 дугаар сарын сүүлээр орой бэлчээрээс ирээд хашааны гаднаас алга болсон. Тэгээд тухайн үед нь сумынхаа хэсгийн төлөөлөгч цагдаа нарт хэлж байсан юм. Манай бор халзан зүсмийн эр шүдлэн үхэр нь баруун нүд нь сохор, зөв талын чих нь ухмал имтэй. ...Шөнө нь бэлчээрээс ирээд маргааш өглөө нь байхгүй болсон байсан. ...” гэснээр,

Хохирогч 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 3-наас -нд шилжих шөнө бэлчээр дээрээсээ тооны улаан халзан шүдлэн эр үхэр хулгайд алдсан юм. Тэр асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан. Улаан халзан зүсмийн алаг нуруутай эр шүдлэн насны үхэр байгаа. ......” гэснээр,

Гэрч 2020 оны 08 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Н.А******* нь миний ******* тооны үхэр, тугалыг маллаад 2 сар болж байна. Харин Б******* гэж хүнийг танихгүй. Н.А******* нь надад саяхан буюу 2020 оны 08 дугаар сарын 3-ны өглөө 07 цагт миний 802828 гэсэн дугаар луу залгаад манай нэг шүдлэн үхэр муудаад байхаар нь янзалчихлаа авчхаач гэхээр нь би А*******ийг Бирж рүү очоод зарчих гэтэл би гарал үүслийн бичиг авч чадаагүй юмаа чи авчхаач гээд байхаар нь аваад ирээ харж байгаад больё гэтэл тухайн өдрөө буюу 2020 оны 08 дугаар сарын 3-ны өглөө 08 цаг 30 минутад намайг эхнэрийн хамт Олон улсын худалдааны төв дээр ажил дээрээ ирэхэд А*******, түүний дүү Алтансүх болон бас нэг танихгүй хүний хамт цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгээд аав Ганбатад хэлтэл аав үзээд буцаагаад явуулаа гэсэн тэгтэл А******* авчхаач гээд гуйгаад байхаар нь би А*******ийн авчирсан үхрийн махыг нь киллограмыг нь 5000 төгрөгөөр бодож нийт 20 кг махыг 600.000 төгрөгөөр авч мөнгийг бэлнээр нь өгсөн...” гэснээр,

 Гэрч 2020 оны 08 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2020 оны 08 дугаар сарын -ний өглөө 08 цаг өнгөрч байхад Дарханы “Буян” зах дээр хонины гэдэс өгчхөөд машин дээрээ байж байтал хамт ажилладаг хүмүүс надад энэ цагаан машинд мах байна үзээч гэхээр нь би ганцаараа очоод үзтэл бохир* янзалсан үхрийн мах байсан ба харчхаад шууд яваад өгсөн юм. Тэгээд дотор лангуун дээрээ сууж байгаад дахин гадаа гарч иртэл нөгөө мах зарна гэж байсан цагаан өнгийн машинтай 2 хүн манай нөхрийг дуудаад мах үзээч гээд байхаар нь дахин нэг үзээд аваагүй юм. Тэгээд би дахин лангуу руугаа ороод тэндээ байж байгаад 09 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явах гээд гартал нөгөө 2 залуу махаа зараагүй байж байсан ба нөхөр бид хоёрыг үнээ тохироод авчхаач гээд гуйгаад байхаар нь кг махыг 5000 төгрөгөөр бодоод 57 кг махыг нь 8.000 төгрөг бэлэн өгөөд авсан юм. Тэгээд мах худалдан авахдаа гарал үүслийн бичиг нь яасан гэж асуутал малаа янзалчхаад гарал үүслийн бичгээ авах гээд малын эмч дээр очтол малын эмч хөдөө явчихсан байна гээд бичиг авч чадсангүй гэхээр нь би тэгвэл наад үхрийн махны чинь толгой нь байна уу гэтэл өөдөөс толгой нь байгаа гээд толгойг нь гаргаад надад өгсөн. Тэгээд тэр хөдөөний хүн манай гэр Дарханы Хөтөл хороололд байдаг ойрхон юм чинь дараа нь авчирч өгье гээд байхаар нь үхрийн толгойг нь аваад мах ачиж ирсэн цагаан өнгийн жижиг машины номерыг нь тэмдэглэж аваад явуулсан ...” гэснээр,

Гэрч 2020 оны 08 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б******* 2020 оны 08 дугаар сарын 3-ны өдөр 6 цагийн үед хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй өөрийнхөө 30-9 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн машинаа асаагаад гэрийн гаднаас төв зам руу явсан ба маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын -ний өглөөний 05 цагийн орчим гэрийн гадаа манай нөхөр нэг хүнтэй шивэр авир гээд яриад байсан ба багцаагаар цаг орчим болоод буцаад явсан тэгээд буцаад 09 цагт машинаа бариад ганцаараа ирсэн тэгэхээр нь би уур хүрээд дуугараагүй. Тэгээд цагийн орчим Захын арын гүний худгаас ус авах гээд нөхөр бид хоёр машинтайгаа зах руу явсан би зах дээр явж байхад миний утас руу хүн залгаад уулзаж асуух зүйл байна гэхээр нь би ганцаараа тэр хүнтэй уулзахад Сэлэнгэ аймгаас явж байгаа гээд цагдаа нар байсан ба би тэр цагдаа нарыг дагуулаад гэрийн гадаа ирсэн ба өглөө нь манай нөхрийн хүнтэй юм яриад байсан газрыг зааж өгтөл үхрийн ширний тасархай байсан ба тэр ширний тасархайг тэнд байсан цагдаа нар зургийг нь аваад тэр ширний тасархайг аваад явсан...” гэснээр

“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр гаргасан ТХҮ/58-6 дугаартай “ тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэснээр,

“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр гаргасан ТХҮ/58-8 дугаартай “ тооны эр шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээний дундаж үнийг тогтоов. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг байна” гэснээр,

“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр гаргасан ТХҮ/58-7 дугаартай “30-9 ДАА улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 20 онд Монгол улсад орж ирсэн “HYUNDAI SONATA 5” маркийн автомашиныг өнгө үзэмж, техникийн байдлаас хамааран 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ нийт .300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг байна” зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ  хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.Б*******, Н.А******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2., 2.2, 2. дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2., 2.2, 2. дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нар нь хохирогч Ю.Жигдэнд хохирлын 900.000  төгрөгийн хохирол, Ч.Энхбаатарт 900.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч  Х.Б*******, Н.А******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгч Н.А*******т мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, шүүгдэгч Х.Б*******өд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2., 2.2, 2. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр /нэг/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Шүүгдэгч Н.А******* нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, шүүгдэгч Н.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь 202 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 2 цаг 00 минутаас өмнө 205 оны 2 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, сүлжээ барих газарт байнга оршин суух хаягтай зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.-т “Энэ хуулийн 7., 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн .2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэсэн 202 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах шаардллагыг хангасан байдлыг харгалзан 202 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нарт оногдуулсан /нэг/ жилийн хорих ялыг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шүүгдэгч Х.Б*******ийг аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Н.А*******ийг Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах, зорчихыг хориглож, шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Б*******ийн эзэмшлийн 30-9 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн 30-9 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн , , 36.0, 36.3, 37. дүгээр зүйлийн , 2, 38. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* овогт Н******* А*******, шүүгдэгч  ******* овогт Х******* Б******* нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 7.2 зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2. дэх заалтад заасан “Бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар дэх хэсгийн .3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.2 зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2. дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нарт тус бүр /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

3. 202 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*******, Х.Б******* нарт оногдуулсан жилийн хорих ялыг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шүүгдэгч Х.Б*******ийг аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Н.А*******ийг Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож, шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. 

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******ийн эзэмшлийн  30-9 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б*******, Н.А******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.А*******, Х.Б******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

     

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ОЮУНТУНГАЛАГ