Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
Хэргийн индекс | 175/2022/0054/Э |
Дугаар | 2022/ШЦТ/60 |
Огноо | 2022-03-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/60
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А* даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*,
улсын яллагч Т.Н*,
хохирогч Ц.Ц*,
шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2131003270014 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, х* мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-*, * хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дэлгэрхаан *р баг, Зөгийн 1-* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Н******* /*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 3-06 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ахын эхнэр болох Ц.Ц******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдон улмаар нүүр толгойн тус газар нь граа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын * дугаар баг Бүүргийн * тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ахын эхнэр болох Ц.Ц******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар нүүр толгойн тус газар нь граа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй. Айлд очоод 4-лээ нэг шил архи хувааж уусан. Бид хоёрын дунд ойлгомжгүй байдал үүссэн. Хохирлын мөнгийг барагдуулна гэж тохирсон байгаа.” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ц.Ц******* 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д гэдэг ах нөхөр бид хоёрыг “ороод ирээч, жаахан ярьж сууя” гэхээр нь би өөрийн нөхөр С.Н хамт Д ахынд очсон. Бид хоёрыг очиход Д ах, Н хоёр сууж байсан бөгөөд бид нар хоол унд хийж идээд 0.5 литрийн савлагаатай 2 шил “Х” нэртэй архи хувааж уусан. Тэгээд дуулж хуурдаад 15 цагийн үед таръя даа гээд байж байтал манай нөхрийн утас дуугд гд явсан бөгөөд ярьчихаад орж ирэхдээ “баахан хүмүүс ирэх нь дээ. Н******* манайхаар очсон чинь байхгүй байна гэнэ. Энд байна гэсэн чинь ирнэ гэнэ” гээд ороод ирсэн. Нэг их удалгүй гаднаас манай нөхрийн дүү Н*******, Д, Ц гэх хоёр эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тэгээд орж ирээд бид нарын ууж байсан архинаас үлдсэн архийг хувааж ууцгаасан бөгөөд Д бид хоёр 00 ороод зогсож байхад Н******* гд ирсэн. Тэгээд Дыг дуудаад аваад явсан. Удалгүй 1 шил 0.75 литрийн савлагаатай “Х” нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд авч ирсэн архиа тойруулаад зхэлсэн. 16 цаг 20 минутын үед Д ах “хүүхэд авна” гээд гд явсан. Манай нөхөр гэр лүүгээ явна гээд явсан байсан. Бид нар суугаад “Ныг ирэхээр тоглолт зохион байгуулъя” гээд яриад сууж байтал Н******* гэнэтхэн муухай хашхираад ёнгиноод “чи, чи” гээд байсан. Би “чи яагаад чи, чи гээд байгаа юм бэ?” хэнийг чи чи гээд байгаа юм бэ?” гэхэд “чи муу авгай, муу ахыг минь архи ч уулгадаггүй, гэртээ хорьж байнга дарамталдаг зэвүүн авгай” гээд над руу дайраад босож ирээд миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд ширээ тойрч босож ирээд миний үснээс зулгаасан. Би үсээ тавиулаад хойшоо болохдоо хивсний өнцөгт тээглээд хойшоо унасан. Н******* миний дээр гарч суугаад миний үснээс зулгааж байгаад бөгжтэй граа миний нүд, нүүр лүү олон удаа цохисон. Тэгээд намайг зодож байгаад босоод хаалга руу явахад нь би босож очоод нуруу руу нь хальт цохисон. Н******* эргэж хд намайг барьж аваад угаалтуур мөргүүлчихсэн. Тэр хооронд миний ухаан балартсан бөгөөд юу болсныг сайн санахгүй хэсэг манарсан. Миний хамар, хөмсөг хоёроос зэрэг цус гарсан байсан бөгөөд цусаа дд зогсож байтал Н******* миний толгой руу архины шилээр цохисон. Түүнээс хойш би Д ахын гэрээс яаж гарснаа санахгүй байгаа бөгөөд нэг сэргэхэд Д “пизда авгай миний найз руу дайрдаг хэн бэ чи” гээд миний дээрээс ташаан толгой руу өшиглөж байсан. Тэгээд миний зүүн гар дээр дэвсэж гишгэсэн. Энэ үед Н “хүн аллаа ш дээ болиоч ээ та нар” гээд дуугарч байсан бөгөөд хашааны гадна Н******* “явъя хурдан суугаач ээ” гээд орилж байсан. Тэр хүмүүс яваад би Д ахынд ганца үлдсэн ба зээ нар маань ирж намайг авч гэртээ харьсан. *******, Д нарт зодуулсны улмаас миний толгой өвдөж хөндүүрлэж байгаа. Толгой хавдаж памбайсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, зүүн гарын бугуй хөхөрсөн, зүүн чихний ар, хүзүүнд хэд хэдэн хумсны сорвитой баруун шанаа хавдаж хөндүүр орсон, дух хавдаж хөндүүрлэн өвдөж байгаа бөгөөд шөнөдөө нойр муудаж гар хөл хөлрөөд байх болсон. Би одоо гэмтэл мэдрэлийн эмнэлэгүүдээр явж үзүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 350.000 орчим төгрөгийн зардал гд байна. Цаашид ар эмчилгээ хийх, хэчнээн төгрөгийн зардал гаргахыг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч Ц.Ц*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Одоо толгой бага зэргийг өвдөж байна. Зүүн гарын ядам хуруу өвдөж байгаа бусдаар бол гайгүй байна. Надад тухайн үеийн миний гэмтэл авч эмчилгээ хийлгэж байгаа зурагнууд байна. Мөн эмчилгээнд гаргасан санхүүгийн баримтууд байгаа одоо би гаргаж өгч хэргийг материалд хавсаргаж байна. Эмчилгээний зардалд гарсан зардлыг Н******* төлж барагдуулна гэсэн. Би *******эй тохиролцсон байгаа учир одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Ц.Дын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би сумын ахмадын байран дээр Ц, Н******* нартай юм яриад сууж байтал манай ахмадын хорооны гишүүн М орж ирсэн ба “Х эгчийн худаг нурчихсан элс буулгаад өгөөч гэнэ. Та гурав хамт яваад ирээч” гэхээр нь бид нар зөвшөөрч доод Шаамарт байх Хийнд очсон. М яваад өөрийн Портер машинд элс ачаад ирсэн бөгөөд ачсан элсээ хашаанд нь буулгаж худгийг нь дд тэндээ хоол идээд 0.5 литрийн савлагаатай нэг шил архи задалж Х, М, Н******* бид дөрөв дөрвүүлээ хувааж уугаад М гэртээ харихаар явсан бөгөөд Н*******, Ц бид гурав “Нхаар ороод гаръя орсонгүй, ирсэнгүй гээд байдаг юм байна лээ” гээд ярилцаад Нд очоод гэрт нь ороход Н, Ц******* хоёр гэртээ эзгүй хүүхдүүд нь л байсан ба “эмээ өвөө хоёр Д ахынх руу явсан” гэж хэлсэн. Бид гурав ярилцаад Д ахынд очсон бөгөөд бид нарыг очиход Д ахынд Н- , Ц*******, Н, Д нар архи уугаад сууцгааж байсан ба бид нар ороод мэнд мэдээд цай уучихаад би 00 орохоор гарсан. Намайг 00 орчихоод гарч ирэхэд Н******* өөдөөс гд ирсэн бөгөөд “Н ах өнөөдөр явах гэж байгаа юм чинь ганц юм аваад өгчихье” гэхээр нь би зөвшөөрч Н бид хоёр дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн “Х” архи авч ирсэн. Бид хоёрыг ирэхэд гаднаас Т ороод ирчихсэн байсан бөгөөд дуулж хуурдья гээд бүгд инээж хегжилдөөд ширээ засаад сууж байтал Ц******* гэнэтхэн над руу “чи нэг нутаг нугын хүн байж намайг тоодоггүй, манайхаар орж гардаггүй” гээд агсд эхэлсэн. Би согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод өөдөөс нь “уучлаарай” гээд уучлалт гуйсан. Ц******* над руу агсарч байгаад намайг сөргөхгүй болохоор болиод Н******* рүү “Танайхан, танай ах чинь, чи янхан банзал, пизда” гээд элдэв янзын үгээр хэлээд дайрч давшлаад байсан ба Н “энэ яг ингэдэг байхгүй юу” гээд нүүр нь минчийгээд нэлээд тэвчиж суусан. Гэнэтхэн Ц******* босож ирээд Н зууралдаж зодолдоод эхэлсэн ба тэр хоёр дээр, доороо ороод үс гэзэгнээсээ зулгаалцаад угаалтуурын урд унасан. Би дундуур нь ороод салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Тэр хоёрыг хоёуланг нь аваад гадна гаргасан. Гадаа гарчихаад бас зодолдоод байсан бөгөөд үс толгойноосоо зуураад ноцолдож унаад байсан. Би арай гэж салгаад Н, Ц бид гурав явах гэхэд Н, Н ах хоёр хамт сууж явсан бөгөөд тэд нар точик орж намайг гэрийн харалдаа буулгачихаад явцгаасан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч С.Цийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Н*******, Д, М нартай доод Шаамарт байх Хийнд очсон. Н*******, Д бид гурав Нгийн машинаар очсон. М өөрийн Портероор явсан. М Портер машиндаа элс ачин ирж, авч ирсэн элсээ Хийн хашаанд нь буулгаж худгийг нь дарж өгөөд тэндээ хоол унд идээд Х, М, Н******* Д дөрөв 0.5 литрийн савлагаатай нэг шил архи хувааж уугаад М гэртээ харихаар явсан. Н*******, Д бид гурав “Нхаар ороод гаръя” гээд ярилцаад Н гэрт очиход Н, Ц******* хоёр гэртээ эзгүй байсан ба “эмээ өвөө хоёр Д ахынх руу явсан” гэж хүүхдүүд нь хэлж байсан. Бид гурав ярилцаад Дгийнд очсон. Дгийнд очиход Ныг гаргаж өгч байгаа гээд Н, Ц*******, Н, Д нар архи уугаад сууцгааж байсан ба Ц*******, Н хоёр нэлээд согтчихсон Д арай гайгүй байсан. Бид нар Дгийнд ороод мэнд мэдээд цай уучихаад мөнгөө нийлүүлж байгаад Н, Д хоёр явж дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Х” архи авч ирүүлсэн. Бид нар дуулж хуурдья гээд ширээ засаад сууж байтал Ц******* гэнэтхэн Дыг өдөөд “Та нар нийлэхээрээ дарга цэргийнхээр очоод л байдаг сураг байсан. Надад хэлдэггүй намайг жийдэг, чи нэг нутаг нугын хүн байж намайг тоодоггүй, манайхаар орж гардаггүй” гээд агсд байсан бөгөөд Д өөдөөс нь “уучлаарай, уучлаарай, д явахдаа хэлнэ” гээд тонголзоод байсан. Би Дт чи Солонгос киноны хүн шиг яагаад тонголзоод байгаа юм бэ? гэхэд “за яахав согтуу хүнтэй юу ярихав” гээд инээж байсан. Ц*******, Д руу агсарч байгаад болиод Н******* рүү “банзал, пизда, чи бөгсөө худалддаг” гэх мэтээр элдэв янзын үгээр хэлээд дайрч давшлаад байсан ба Н “энэ яг ингэдэг байхгүй юу” гээд нүүр нь минчийтэл улайгаад нэлээд тэвчиж суусан. Би Ц*******д “чи эмэгтэй хүн, сэхээтэн хүн байж банзал шаахайдаа хүрээд яахав дээ. Боль” гэхэд Ц******* “танд ар хамаатай юм” гээд агсарах гээд байхаар нь би дуугүй болсон. Ц******* агсарч байгаад гэнэтхэн босож ирээд Нгийн нүүр лүү нэг удаа цохисон бөгөөд Н зөрүүлээд Ц*******гийн нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо зууралдаж зодолдоод эхэлсэн ба тэр хоёр дээр доороо оролцон үс гэзэгнээсээ зулгаалцаад гал зуухны өрөө рүү ороод зодолдоод байсан. Би салгах гэсэн боловч миний үгэнд орохгүй байсан бөгөөд би бие муутай болохоор үнэхээр хүч хүрэхгүй юм байна лээ. Д л тэнд салгах гээд дийлэхгүй ноцолдоод байсан. Би хөл гар муутай болохоор том өрөөнд суугаад үлдсэн. Н гд явах гэхэд нь Ц******* с нь гарч дахиад үснээс нь зулгаагаад хашаан дотор дахин ноцолдож зодолдоод эхэлсэн. Би Ныг “наадахаа болиулаач ээ” гэхэд Н Ц*******г хорьж болиулах гээд ноцолдоод дийлэхгүй байсан. Н Ц*******г арай гэж салгаад байж байхад Ц*******гийн 3 зээ ирсэн бөгөөд Н, Д бид гурав явах гэхэд Н, Н хоёр машинд сууж бид нар точик дээр Дыг гэрийнх нь харалдаа буулгаад дээр гарч ирж манайд ирцгээсэн” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч С.Н 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би эхнэрийнхээ болон дүүгийнхээ хэн нэгнийх нь талд орохгүй. Тухайн өдөр болсон асуудлыг талаар өөрийн мэдэж байгаа зүйлийг мэдүүлэхэд надад татгалзах зүйл алга. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н, Д хоёртой уулзсан бөгөөд хамт явж байгаад дэлгүүр орж, Н нэг шил 0.5 литрийн архи, Ц******* нэг шил 0.5 литрийн архи нэг ундаатай аваад тэр хоёрыг Дгийн гэрт буулгачихаад Ц******* бид хоёр гэртээ харьж, хүүхдүүдээ эргээд машинаа тавьчихаад явганаар Дгийнд очсон. Тэгээд Дгийнд очоод дөрвүүлээ хамт сууж байгаад авсан архиа ууцгааж, шөлтэй хоол хийж идэн хөгжим тоглож, дуу дуулцгаасан. Авсан хоёр шил архиа хувааж уугаад дуусах гэж байхад гаднаас манай дүү Н*******, Ц, Д нар орж ирсэн бөгөөд тэд нар эргэж гд нэг шил архи авч ирж байх шиг байсан. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор зарим зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Би уухгүй гээд гэр лүүгээ гд явсан байсан. Тухайн үед Д бие муутай гээд нэг их уугаагүй, эрүүл шахуу байсан. Ц******* ганц нэг татаад байсан, бас л бие муутай болохоор нэг их уугаад байдаггүй юм. Н бид хоёр бол согтсон байсан. Н*******, Ц, Д гурав эрүүл согтуу орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэд нар нэг шил архи авч ирж бүгдээрээ хувааж уусан” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч С.Д 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н, Ц*******, Н 3 манайд ирж хоол цай идээд, дуу дуулж, юм ярьж суусан. Тэр 3 манайд ирэхдээ Н 1 шил архи, Ц******* 1 шил архи авч ирсэн. Манайд сууж байгаад тэр авч ирсэн архийг нь тэр гурав хувааж ууцгаасан. Сүүлийн архи дуусаж байхад гаднаас Н*******, Ц, Д гурав орж ирсэн бөгөөд Ц, Тыг ороод ирээч гэж дуудсан. Н*******, Д хоёр эргэж яваад нэг шил архи авч ирсэн бөгөөд авч ирсэн архиа задалсан. Орой 16 цаг 30 минутаас би сургууль цэцэрлэгээс хүүхэд авах байсан болохоор “Та нар сайхан яриад сууж бай. Би хүүхэд авчихаад ирье” гээд гд явсан. Намайг гарахад тэд яриад инээлдээд архиа задлаад үлдсэн ба хүүхэд авчихаад эргээд очиход бүгд тд явчихсан, манай гэр онгорхой байсан. Би гэр орноо цэвэрлэчихээд байж байтал Н том зээ над руу залгаад “өвөө та хүрээд ирээч” гэхээр нь яваад очиход Ц******* зодуулчихсан гэчихсэн орондоо хэвтэж байсан. Манай гэрт яг юу болсон талаар би өөрийн нүдээр хгүй болохоор тэгсэн ингэсэн гэж хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Т.Х 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манайд ахмадын хорооны хүмүүс болох М, Ц, Н*******, Д нар ирсэн. Манай худаг нурчихсан байсан бөгөөд би өмнө нь уулзахдаа энэ талаар ахмадын хороон дээр ярьж байсан болохоор тэд нар манайд тусалж худгийг булж өгөхөөр өөрсдийн сайн дура ирж элсээр худгийг маань булж өгсөн. Би тэд нарт баярлалаа гэдгээ хэлээд хоол хийж өгөөд гэрт байсан 0.5 литрийн савлагаатай нэг шил архи байсныг гаргаж өгсөн. Тэд нар хоол идчихээд миний гаргаж өгсөн архийг Н*******, Д, М бид 4 хувааж уусан бөгөөд Дэжид эгч огт уугаагүй. Тэгээд хоол идэж, миний гаргаж өгсөн архийг уучихаад тэд нар “харина” гээд гв явсан” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч С.Н 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ц*******, Н 2-той хамт Д гэдэг айлд очсон. Д тухайн үед шинэ касио хөгжим авсан гээд бид нар дуулж хуурдаад Н бичлэг хийсэн. Бид нар Дгийнд очихдоо би нэг шил 0.5 литрийн архи, Ц******* нэг шил 0.5 литрийн архи авсан бөгөөд Дгийнд очоод дуулж хуурдаж юм ярьж сууж байгаад тэр авч ирсэн архиа хувааж ууцгаасан. Сүүлийн архи дуусаж байхад гаднаас Н*******, Ц, Д гурав орж ирсэн. Тэр гурав нэг шил архи авсан. Тэгээд авч ирсэн архиа уугаад юм яриад сууж байтал Ц******* нь Н руугаа агсд хэл амаар доромжлоод байсан. Би Ц*******гийн нөхөртэй гадагшаа гарсан. Нэг харахад жорлонгийн хажууд Ц*******, Н хоёр дээр доороо орчихсон ноцолдож байсан бөгөөд Ц******* нь доор нь орчихсон нүүр ам нь цус болчихсон байсан. Би очоод “болио” гээд салгаж болиулсан бөгөөд Нгийн машинд дайгдаж гэр лүүгээ явсан. Би гэрийнхээ харалдаа буугаад л шууд гэр лүүгээ орсон. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Бид нар дунд нэг их согтсон хүн байгаагүй. Бүгд дуулаад инээж ханиагаад сууж байсан. Н л нэлээд муудах талдаа орсон байсан. Н*******, Ц, Д гурав бага зэргийн халамцуу болов уу гэмээр нэлээн дуу шуутай инээлдчихсэн орж ирсэн. Би тэр хоёрыг аль алийг нь гайгүй хүнтэй нийтэч боломжийн хүмүүс гэж дүгнэдэг. Яг тэр нь тийм энэ нь ийм зантай гэж тодорхойлон хэлж чадахгүй байна. Хэн хэн нь л хүнтэй нийтэч зантай л хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг[9],
10.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 406 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ц.Ц*******гийн биед хуйханд хаван, зовхинд цус хуралт, цээжинд зулгаралтын няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[10],
11. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт[11],
12.Шүүгдэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Гэм буруугийн тал дээр надад маргах зүйл байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ц******* бол миний ах Н эхнэр байгаа юм. Ц******* бид 2 урьд өмнө огт маргалдаж байгаагүй юм. Тэр маргаан болсон өдөр Ц******* бид 2 хоёулаа архи уусан байсан. Тэгээд л согтуу хүмүүс нэгнийхээ хэлсэн ярьсныг дааж чадахгүй маргасан байна лээ, өөр шалтаг шалтгаан байхгүй” гэх мэдүүлэг[12], 13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадв алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд 1,237,530 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирлын мөнгийг төлж барагдуулах талаар харилцан тохирсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 1,237,530 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга таван зуун гучин/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ц.Ц*******д олгох нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 1,237,530 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга таван зуун гучин/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ц.Ц*******д олгосугай.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ