Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/196

 

 

 

 

 

 

 

 

 

                               2020/ШЦТ/196

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Хохирогч: Б.Р

Шүүгдэгч: Д.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Дийн Пд холбогдох 2012000000221 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                             Дугаар /С%                                                                                                                                                                                                    Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, А аймгийн Ц сумын Ц багийн Ц гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Дийн П /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.П нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр Б гэх газарт хохирогч Б.Ртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн зовхи, баруун чихний дэлбээ, зүүн хацарт цус хуралт, нүүр хүзүүний урд, баруун, зүүн хажуу, шилэн хүзүүнд олон тооны зураасан болон тасархайтсан зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: Зодоон хийхээс өмнө Б.Р намайг янхан, гичий гээд янз бүрээр дуудаад байсан. Манай нөхөр та болиоч гэхэд “чи манай нөхөрт архи өглөө гээд” уурлаад  эмээгийн гэрийг буулгад хаячихъя гээд байхаар нь би муу ч гэсэн миний өссөн гэр гээд Б.Рыг цохиж авсан гэв. 

Шүүх хуралдаанд хохирогч Б.Р мэдүүлэхдээ: Би ямаагаа саачихаад гэртээ ороход Д.П нөхөртэйгөө хамт ирсэн. Манай хүүхдийг хадам ээж харж байсан. Д.П хөгшин настай хүнээр хүүхдээ харууллаа гээд байхаар нь би ямаа саах гээд хүүхдээ харуулсан гэж хэлчихээд гэртээ ороод гэрийнхээ ажлыг хийж байтал Д.П манайд орж ирсэн. Тэгээд манай нөхөртэй архи уусан. Би нөхрийгөө архи уулаа гээд нөхөртэйгөө маргалдсан чинь Д.П өөрийнхөө ахыг хичээ, танай ах чинь шоронгийн хадаас гээд байсан. Дараа нь хадам ээжийн гадаа очсон чинь Д.П уурлаад намайг усны саваар цохичихсон. Би Д.Пыг хэл амаар доромжлоогүй. Би гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000221 дугаартай эрүүгийн хэргээс:                          

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Рын мэдүүлсэн: ...А аймгийн Ц сумын Ц багийн Бгэх газар 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед П манайд ирсэн. Намайг хүүхдээ ээжийнд оруулчихаад байж байхад ирснээ надад хөгшин настай хүнд хүүхдээ харууллаа гээд уурлаад байхаар нь хонь, ямаагаа саах гээд оруулаад өгсөн юм гэж учирлаж хэлсэн. Тэрнээс хойш уурлаад манайд орж ирээд гарч явснаа манай нөхөр Ст гадаа түлээ хөрөөдөж байхад нь усны тагтай саванд архи хийж өгөөд уулгаад согтоочихсон. Би Пд юм яриагүй, С яагаад архи уучихсан юм бэ гэж хэлтэл П орж ирснээ надаас ахыгаа өмөөрөөд чи өөрийнхөө ахыг хэл гэж хэрүүл хийгээд гараад явсан. Гэрийн гадаа хэрэлдэцгээгээд хэсэг салаад дараа нь ахиж хэрэлдээд миний нүүрийг самардаад миний нүүр хэсэгт гэмтэл учруулсан. Хүзүү маажиж самардаад гар руу цохисон. Манай нөхөрт архи уулгаснаас болж би уурлаад тэгээд хэрүүл маргаан болоод намайг зодсон. Би Пыг цохиж, зодоогүй. Үснээс нь л зулгаасан. Өөр цохиж, зодоогүй. Зүүн нүдний дээд зовхи руу цохиж хагалсан. 2-3 удаа гараараа нүд рүү цохиж хөхрүүлсэн. Хацар, хүзүүг хумсаараа самардаад маажсан. 2 гарын шуу маажсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А аймгаас Ц сумын Ц багийн Б гэх газар эхнэр Пын хамт С ахынд очсон бөгөөд тэднийд очиход ямаагаа саагаад орж ирээд байж байсан. Тэгээд эмээ Үынд орж хоол идчихээд гадаа түлээ хөрөөдсөн бөгөөд түлээн дээр байж байтал С ах ирсэн. Би усны саванд ус өвөртөлчихсөн байсан чинь Ү эгч гарч ирснээ наадах чинь юу юм гэхээр нь усны саванд ус хийчихсэн ууж байна гэсэн чинь аан тийм үү гээд хажуугаар зөрөөд эмээгийнд орсон. Эхнэр бид хоёрыг эмээгийнд ороод хоол идэж байхад Ү эгч орж ирээд хэрүүл гуйгаад эхнэртэй маргалдаж байгаад эмээгийн гадаа барьцалдаж аваад хүзүү хоолойгоо урцгаахаар нь би салгаад эмээгийнд оруулаад байж байтал Р эгч эмээгийн гэрийн баганыг хажуу тийшээ гараараа татчихаар нь манай эхнэр наадах чинь муу ч гэсэн манай өвөө эмээгийн гэр, би амьдарч байсан гэсэн чинь буулгаад дарсан ч яадаг юм энэ муу овоохойг гэхээр нь манай эхнэр барьцалдаж аваад зүүн талынх нь хөмсөг рүү гараараа цохисон чинь хөмсөг нь язраад цус гарчихсан байсан. Тэгээд эхнэр бид 2 Архангай аймгийн төв рүү явцгаасан. С ахад архи өглөө гээд хэрүүл маргаан хийсэн. Бас эмээгийн гэрийн баганыг татаад хөдөлгөснөөс болоод манай эхнэр П, Р эгч 2 маргалдаад барьцалдаж аваад Рын хүзүүг ураад, зүүн нүд рүү нь нэг цохиод хөмсөгийг нь язалсан. Би өөрөө салгасан. Өөр асуудал болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бын мэдүүлсэн: ...06 дугаар сарын 14-ний өдөр намайг малдаа явчихаад ирэхэд П нөхөртэйгөө ирчихсэн байсан. Тэгээд би гэртээ ороод гэрийнхээ юмыг хийж байхад хэрэлдээд байхаар нь юу болцгоогоод байгаа юм гэж хэлчихээд буцаад гэртээ орсон. Тэгээд дахиад орилолдоод байхаар нь гарсан чинь Р, П хоёр зодолдоод Пын нөхөр тэр хоёрыг салгаад байж байсан. Гал дээр сүү тавьчихсан байсан болохоор би эргээд гэртээ орсон. Тэгээд удалгүй мотоцикль асаад П нөхөртэйгөө яваад өгөхөөр нь гарч ирээд хартал манай хүргэн С Рыг хөтлөөд гэр рүү ирж явсан бөгөөд ирэхээр нь харсан чинь Рын нүүр нь тэр чигээрэй цус болчихсон хөмсөг нь хагарчихсан байсан. Мөн хүзүү нүүрээр нь маажаад ураад хаячихсан байсан. Яг юунаас болж хэрэлдсэнийг нь сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байхад хэрэлдэцгээсэн байсан. Манай охиныг ийм болгосонд би гомдолтой байна. Зүгээр байсан хүүхэд одоо гэрийнхээ ажлыг ч хийж чадахгүй хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Үын мэдүүлсэн: ...06 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ байж байхад П нөхөртэйгөө аймгаас ирсэн. Тэгээд Пүрэмням ах Ст нэг шил архи авчирч өгөөд тэр архийг нь С уугаад согтсон чинь эхнэр Р нь уурлаад ажилтай байхад архи авчирч өглөө гээд Птай хэрэлдэж байснаа үснээсээ зулгаалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би дундуур нь орж салгаад болиулсан. Тэгээд дараа нь дахиад барилцаж аваад орон дээр зодолдоод байхаар нь дахиж салгатал Рын хүзүүг нь ураад хөмсөгийг нь хагалаад хаячихсан цус гарч байсан. Тэгээд Пыг нөхөр нь аваад аймгийн төв рүү буцаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Пын мэдүүлсэн: ...Надад ямар нэгэн шалтгаан байхгүй. Манай эмээгийнд хөдөө гэрт очсон чинь манай бэр эгч ямаагаа саагаад хүүхдээ эмээгээр харуулсан байхаар нь хүүхдээ өөрсдөө хараач, хөгшин хүнээр хүүхэд харууллаа гэж хэлсэн. Энэ шалтгаанаас болж маргалдаж, цохиж, зодох болсон. Би Р эгчийн нүүрийг нь гараараа маажиж, зүүн талын хөмсөг хэсэг рүү нь гараараа цохиж, зовхийг нь хагалж, хүзүү, нүүрийг нь гараараа маажсан. Өөр цохиж, зодоогүй. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Ах дүү хамаатан садны таарамжгүй харьцаанаас болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Рын биөд зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн зовхи, баруун чихний дэлбээ, зүүн хацарт цус хуралт, нүүр, хүзүүний урд, баруун, зүүн хажуу, шилэн хүзүүнд олон тооны зураасан болон тасархайтсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54-55 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 53 хуу/

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ор хоногийн мөнгө төлсөн 3179 тоот тасалбар зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Цсумын Ц багийн нутаг дэвсгэр Б гэх газарт иргэн Б.Рын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.П нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр Б гэх газарт хохирогч Б.Ртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Рын мэдүүлсэн “Гэрийн гадаа хэрэлдэцгээгээд хэсэг салаад дараа нь дахиж хэрэлдээд миний нүүрийг самардаад миний нүүр хэсэгт гэмтэл учруулсан. Хүзүү маажиж самардаад гар руу цохисон. Манай нөхөрт архи уулгаснаас болж би уурлаад тэгээд хэрүүл маргаан болоод намайг зодсон. Зүүн нүдний дээд зовхи руу цохиж хагалсан. 2-3 удаа гараараа нүд рүү цохиж хөхрүүлсэн. Хацар, хүзүүг хумсаараа самардаад маажсан. 2 гарын шуу маажсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн “Эхнэр бид хоёрыг эмээгийнд ороод хоол идэж байхад Ү эгч орж ирээд хэрүүл гуйгаад эхнэртэй маргалдаж байгаад эмээгийн гадаа барьцалдаж аваад хүзүү хоолойгоо урцгаахаар нь би салгаад эмээгийнд оруулаад байж байтал Р эгч эмээгийн гэрийн баганыг хажуу тийшээ гараараа татчихаар нь манай эхнэр наадах чинь муу ч гэсэн манай өвөө, эмээгийн гэр, би амьдарч байсан гэсэн чинь буулгаад дарсан ч яадаг юм энэ муу овоохойг гэхээр нь манай эхнэр барьцалдаж аваад зүүн талынх нь хөмсөг рүү гараараа цохисон чинь хөмсөг нь язраад цус гарчихсан байсан. С ахад архи өглөө гээд хэрүүл маргаан хийсэн. Бас эмээгийн гэрийн баганыг татаад хөдөлгөснөөс болоод манай эхнэр П, Р эгч 2 маргалдаад барьцалдаж аваад Рын хүзүүг ураад, зүүн нүд рүү нь нэг цохиод хөмсөгийг нь язалсан. Би өөрөө салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бын мэдүүлсэн “06 дугаар сарын 14-ний өдөр намайг малдаа явчихаад ирэхэд П нөхөртэйгөө ирчихсэн байсан. Тэгээд би гэртээ ороод гэрийнхээ юмыг хийж байхад хэрэлдээд байхаар нь юу болцгоогоод байгаа юм гэж хэлчихээд буцаад гэртээ орсон. Тэгээд дахиад орилолдоод байхаар нь гарсан чинь Р, П хоёр зодолдоод Пын нөхөр тэр хоёрыг салгаад байж байсан. Гал дээр сүү тавьчихсан байсан болохоор би эргээд гэртээ орсон. Тэгээд удалгүй мотоцикль асаад П нөхөртэйгөө яваад өгөхөөр нь гарч ирээд хартал манай хүргэн С Рыг хөтлөөд гэр рүү ирж явсан бөгөөд ирэхээр нь харсан чинь Рын нүүр нь тэр чигээрэй цус болчихсон хөмсөг нь хагарчихсан байсан. Мөн хүзүү нүүрээр нь маажаад ураад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Үын мэдүүлсэн “Тэгээд Пүрэмням ах Ст нэг шил архи авчирч өгөөд тэр архийг нь С уугаад согтсон чинь эхнэр Р нь уурлаад ажилтай байхад архи авчирч өглөө гээд Птай хэрэлдэж байснаа үснээсээ зулгаалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би дундуур нь орж салгаад болиулсан. Тэгээд дараа нь дахиад барилцаж аваад орон дээр зодолдоод байхаар нь дахиж салгатал Рын хүзүүг нь ураад хөмсөгийг нь хагалаад хаячихсан цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

Мөрдөн байцаалтын шатанд Д.Пын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Манай эмээгийнд хөдөө гэрт очсон чинь манай бэр эгч ямаагаа саагаад хүүхдээ эмээгээр харуулсан байхаар нь хүүхдээ өөрсдөө хараач, хөгшин хүнээр хүүхэд харууллаа гэж хэлсэн. Энэ шалтгаанаас болж маргалдаж, цохиж, зодох болсон. Би Р эгчийн нүүрийг нь гараараа маажиж, зүүн талын хөмсөг хэсэг рүү нь гараараа цохиж, зовхийг нь хагалж, хүзүү, нүүрийг нь гараараа маажсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,

Хохирогч Б.Рын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Шүүгдэгч С овогт Дийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Пын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

Хохирогч Б.Р нь гэм хорын хохиролд 600.000 төгрөг нэхэмжилснээс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 400.000 төгрөгийг төлсөн болох нь 3179 тоот тасалбараар нотлогдож байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж олгох үндэслэлтэй, харин 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эмийн сангаас эм авсан гэх 57.000 төгрөгийн баримт нь /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ хаанаас авсан нь тодорхойгүй, гарын үсгийн баталгаа хийгдээгүй, тамга тэмдэггүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, 143.000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 200.000 төрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Р нь нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.П нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өрхийн орлогогүй гэх боловч 4 сартай жирэмсэн болох нь түүний өрхийн эмнэлэгт үзүүлсэн жирэмсний хөтөчийн карт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Дийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Паас 400.000 /дөрвөн зуун долоон мянга/ төгрөг гаргуулж А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газар оршин суух М овогт Бын Р /РД:../-д олгож, хохирогч Б.Рын нэхэмжилсэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдсугай.

6. Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Пын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.АЛТАНЦЭЦЭГ