| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00803/И |
| Дугаар | 138/ШШ2017/00865 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2017/00865
| 2017 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 138/ШШ2017/00865
| Дорнод аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* гэх газар оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 09 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******,
Нэхэмжлэгч:Л.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн, 59 настай. 1972 онд 7 дугаар анги төгсөөд илгээлтээр Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдэлд малчнаар ажилд орж, 1976 оны 7 сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. 1976 онд цэргийн албанд явж, 1979 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж, нутагтаа ирээд 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдэлд малчин, хонины суурийн ахлагч, үхрийн суурийн ахлагч зэрэг ажлыг хийж байсан. 1992 онд Гучин жил нэгдэл тарж хувьцаат компани болоход уг компанид 1993 оны 12 сарыг 30-ны өдрийг хүртэл мал малласан. Улсад нийтдээ 20 жил ажиллаж, 60 нас хүрсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн юм. Гэтэл ажил орсон, халагдсан зарим тушаал олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэр анх ажилд ороход нээсэн боловч нэгдлийн боловсон хүчин дээр байж байгаад үрэгдсэн.
Иймд шүүхээс хүсэхэд 1972 оны 06 сарын 30-ны өдрөөс 1976 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдэлд малчнаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарыг 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил ХХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь 1972 оны 06 сарын 30-ны өдрөөс 1976 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдэлд, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарыг 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил ХХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Л.******* нь 1972 оны 06 сарын 30-ны өдрөөс 1976 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдэлд, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарыг 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил ХХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 06 сарын 30-ны өдрийн Хөрөнгө зарах тухай 44 дугаартай тогтоол,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1976 оны 07 сарын 16-ны өдрийн Цэрэгт тэнцэж явсан хүмүүст тэтгэмж олгох тухай 48 дугаартай тогтоол,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 10 сарын 09-ний өдрийн Суурийн ахлагч өөрчлөн томилох тухай 97 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 06 сарын 07-ны өдрийн Ажилд томилох ба шилжүүлэх тухай 57 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 08 сарын 15-ны өдрийн Ажил хавсруулан ажиллуулах тухай 60 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 10 сарын 05-ны өдрийн Найдваргүй зарим авлагыг хасах тухай 35 дугаартай тогтоол, түүний 1-р хавсралт,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 сарын 20-ны өдрийн Нэгдлийн гишүүдийг баталгаажуулах тухай 21 дугаартай тогтоол,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 09 сарын 23-ны өдрийн Малчдын амралт олгох тухай 94 дугаартай тушаал, түүний 2 дугаар хавсралт,
- Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн зөвлөлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 сарын 10-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 105 дугаартай тушаал, түүний хавсралт,
- Дорнод аймаг Гурванзагал сумын Засаг даргаас ирүүлсэн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 304 дугаартай цалингийн тодорхойлолт
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт Лхгавасүрэнгийн ******* нь 1972 оны 06 сарын 30-ны өдрөөс 1976 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдэлд малчнаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 30-ны өдрийг хүтэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил ХХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ