Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.Эрхэмбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт, Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.*******ид холбогдох 2223000000046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн “*******” гэх газарт иргэн Д.*******ын хариулгуулахаар өөрт нь хариуцуулан өгсөн малаас 5 тооны ямаа, 1 тооны хонийг завшиж 705,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн “*******” гэх газарт иргэн Д.*******ын хариулгуулахаар өөрт нь хариуцуулан өгсөн малаас 5 тооны ямаа, 1 тооны хонийг завшиж 705,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Завхан аймгийн ******* сумын ******* багийн “*******” гэх газарт өвөлждөг. ******* багийн иргэн Гомбоо гэх айлтай 14 хоногоор бог малаа ээлжилж хариулдаг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сумын төвөөс эхнэрийн хамт очоод малаа бүртгэхэд 6 тооны мал дутсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумын “*******” гэх газраас 5 ямаа зөв талын эвэр цэнхэр будагтай, зөв талын чих урдаасаа ухам, 1 хонь зөв талын ташааруугаа унжсан ногоон будагтай алдсан нийт 6 тооны бог малаа алдсан юм. ******* сумын ******* багийн иргэд бараг мэдэж байгаа. Би 6 тооны бог малаа хайж сураглаж явсан. Тухайн 6 тооны бог малаа хайгаад ******* сумын ******* багийн айл өрхөөр асууж сураглаж явж байсан. ******* манай хоёр бог малаа 14 хоногоор ээлжилж хариулдаг байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би малаа *******ид хүлээлгэн өгөөд сумын төв явсан. Тэр хойгуур хариулж байсан манай малаас зарсан байсан. Миний алдсан бог малыг ******* зүсээр нь авчирч өгч хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол, санал алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/, - Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Төлгөн” гэх газар өвөлжиж байтал Д.******* манайд орж ирээд манай малаас 5 ямаа, 1 хонь дутаад байсан чинь ******* хулгай хийж аваад хонь, ямаа худалдан авч байсан Ц.д зарсан байна гэж ярьж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын ******* багийн “*******” гэх газраас 1 тооны эр хонь зөв талын ташаа руугаа унжсан ногоон будагтай, 5 тооны ямаа зөв талын эвэр цэнхэр будагтай нийт 6 тооны бог малаа хулгайд алдсан байсныг ******* сумын ******* багийн иргэн ******* нь хулгайлан аваад мал худалдан авч байсан Ц.д зарсан байна гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, - Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын ******* багийн “*******” гэх газраас 1 тооны эр хонь зөв талын ташааруугаа унжсан ногоон будагтай, 5 тооны ямаа зөв талын эвэр цэнхэр будагтай нийт 6 тооны бог малаа хулгайд алдсан байсныг ******* сумын ******* багийн иргэн ******* нь хулгайлан аваад мал худалдан авч байсан Ц.д зарсан байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, - Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “..2022 оны 01 дүгээр сарын 05-наас 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс цөөхөн тооны хонь, ямаа худалдан авсан юмаа. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* нь “мөнгөний хэрэг гараад байна, би таньд 5 ямаа, 1 хонь заръя” гэхээр нь би зах зээлийн ханшаар худалдан авсан юмаа. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын ******* багийн “*******” гэх газар ******* гэдэг хүний хариулж байсан хониноос 1 тооны эр хонь 200.000 төгрөг зөв талын ташааруугаа унжсан ногоон будагтай, 2 эр ямаа тус бүр 150.000 төгрөг, 3 эм ямаа тус бүр 100.000 төгрөг зөв талын эвэр цэнхэр будагтай нийт 6 тооны бог малыг нийт 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. ******* нь миний өөрийн мал байгаа гэж ярьж байсан. 2, 3 хоногийн дараа би хулгайн мал гэдгийг нь мэдээд буцаж аваачиж өгөөд мөнгөө буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, - Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх ******* ахынхтай 2021 оны 11 сард малаа нийлүүлээд 14 хоногоор ээлжилж малаа харж хариулдаг байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын ******* багийн нутаг “*******” гэдэг газар би малаа хариулаад явж байсан чинь мал аваад явж байна гээд манай сумын гэдэг залуутай таарсан юм. Би өөрийнхөө хариулж байсан Д.******* ахын малаас 5 ямаа, 1 хонийг д бэлэн мөнгөөр нь зарчихсан юм. Энэ талаараа ******* ахад хэлээгүй байж байгаад баригдсан юм. Надаас мал авсан Лхавгасүрэнд би өөрийн мал гэж хэлээд өгсөн. Би *******ын малыг нь буцааж өгөөд хохирлыг барагдуулсан. ...Хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлсэн, хариуцуулж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Г.******* нь Д.*******той 14 хоногийн хугацаагаар бог малаа ээлжлэн хариулахаар тохиролцож өөрийн мал хариулах ээлжтэй байх хугацаандаа Д.*******ын өмчлөлийн 5 тооны ямаа, 1 тооны хонийг бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна. Шүүгдэгч Г.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******од 705,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хурд-од” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 24 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/-ээр тогтоогдож байна. Хохирогч Д.*******од учруулсан 705,000 төгрөгийн хохирол буюу 5 тооны ямаа, 1 тооны хонийг шүүгдэгч Г.******* зүсээр нь буцаан хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Д.*******, шүүгдэгч Г.******* нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрчгэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Шүүгдэгч Г.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.*******ид “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчГ.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Г.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ