Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 105

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Иргэний нэхэмжлэгч Ш.Цэрэндулам

Шүүгдэгч Б.Хүрлээ нарыг оролцуулан,

 

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарьганга овогт Батмөнхийн Хүрлээд холбогдох 201611000319 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Дарьганга овогт Батмөнхийн Хүрлээ, Сүхбаатар аймгийн Асгат суманд 1950 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /ЖБ50021577/, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 76 дугаар байрны ** тоотод оршин суух, 1997 онд “Монгол Улсын Алдарт уяач” цол тэмдгээр, 2011 онд “Уяачийн алдар” одон,  2015 онд “Алтангадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Б.Хүрлээ нь 2016 оны 07 сарын 11-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 16 дугаар байрны хойд талын засмал зам дээр “Портер” маркийн 46-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол   Улсын   Замын   хөдөлгөөний   дүрмийн  1.1.5-д   заасан   “Замын  хөдөлгөөнд

2016.09.30   ¹105

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, аюултай байдал бий болгохгүйгээр зорчино”, дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Пүрэв, Ш.Цэрэндулам нарыг мөргөж, Ш.Цэрэндуламын бие махбодид хөнгөн, Б.Пүрэвийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Хүрлээ шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтад бүх үнэнийг ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Хүрлээ мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 07 сарын 11-ний орой Баянтүмэн сумын 2-р баг “Хашаат” гэх газраас өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 46-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон аймгийн төвд 22 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэгээд би өөрийнхөө зээ хүү Эрхэмбаяр /7 настай гэх/-ын хамтаар орой 23 цагийн орчимд Хэрлэн сумын 9-р багийн 16-р байрны хойд талын замаар баруун тийш гэр рүүгээ явж байхад миний өөдөөс машины гэрэл туссан юм. Тэгэхээр нь би тэр машиныг өнгөрөөх зорилгоор хурдаа сааруулаад явж байхад өөдөөс ирж байсан машин хажуугаар өнгөрсөн бөгөөд  яг тэр үед миний машины урд 2 хүн сугадалцаад явж байхаар нь би зүүн гар талруугаа дараад тоормос гишгэсэн. Тэгэхэд юманд цохигдох шиг чимээ гарсан бөгөөд би машинаасаа тэр даруй буугаад харахад настай хоёр хүн миний машинд мөргүүлээд газар унасан байсан бөгөөд Цэрэндулам гэх хүнийх нь толгой нь хойд чигт харж унасан, Пүрэвээ гэх хүн нь урд зүгт харж унасан байсан. Би тэр хавьд байсан хүмүүст “түргэн дууд” гэж хэлээд Цэрэндуламыг өндийлгөөд суулгасан. Пүрэвээ нь хэлэхдээ “хөл эвгүй байна” гээд байсан бөгөөд тэр үед харахад хөл нь эвгүй хажуу тийшээ хазайсан юм шиг харагдаж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд тэр хоёрыг аваад явсан бөгөөд би цагдаа иртэл тэр газраа байсан...” гэжээ. /хх-58-59/

Иргэний нэхэмжлэгч Ш.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 11-ний орой миний найз Пүрэв манайд ирж хоол цай идээд, юм ярилцаад

сууж байсаар орой болгосон. Тэгээд орой болохоор нь би, “чи манайд хоноод яв” гэхэд, “үгүй ээ, хүүхдүүд эзгүй байгаа би хаалгаа дутуу цоожилсон байж магадгүй, харин чи надтай хамт явж манайд хоночих л доо” гэхээр нь “за за” гээд явсан. Тэгээд би харанхуйд юманд тээглээд уначихаж магадгүй, тэгвэл татаад авна гэж бодоод Пүрэвийг зүүн гараас нь чангахан шиг хөтлөөд, хоёулаа л адилхан хараа муутай учраас бие биенээ түшээд зам хөндлөн гарахаар явж байхад гэрэл тусаад нэг машин ирэхээр нь түүнийг өнгөрөөж араар нь гараад явж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт хэвтсэн байсан. Бараг арваад хоног ухаангүй байсан. Тэгтэл миний биед хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан байсан... Гэхдээ миний биеийн байдал одоо арай дээр болоод байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Миний эмчилгээний зардалд энэ хүн тухай бүрт туслалцаа үзүүлээд явж байсан. Цаашид ч гэсэн эмчилгээтэй холбогдон гарах зардалд тусалж дэмжинэ гэж бид хоорондоо тохиролцсон юм. Одоо эрүүл саруул, амьд байгаа нь чухал учраас надад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байхгүй. Хүрлээ нь ч бас өндөр настай хүн юм. Үүнээс хойш хэн алин нь дүрмээ сайн барьж явах ёстой юм байна гэдгийг ойлголоо гэв. 

Хохирогч Б.Пүрэв мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 07 сарын 11-ний орой 22 цагийн орчимд Хэрлэн сумын 9-р баг 16-р байрнаас найз Цэрэндуламын хамтаар гараад хойшоо явсан юм. Тэгээд замын урд талаас хойшоо гарах гэхэд баруун талаас нэг машин зүүн зүг рүү явж байхаар нь тэр машиныг өнгөрөөгөөд хойшоо алхахад зүүн талаас машин ирээд мөргөсөн. Би Цэрэндуламын зүүн гар талд түүнтэй сугадалцаад явж байсан бөгөөд бид 2 тэр машиныг харсан боловч “амжаад гарчих байх” гэж бодоод алхаж байсан. Гэтэл мөргүүлчихсэн, тухайн үед машинд мөргүүлчихээд бага зэрэг ухаантай байсан, хүмүүс “түргэн дууд” гээд ярьж байсан тэгээд эмнэлэгт ирсэн. Жолооч их хурдан биш удаан явж байсан. Бидэнтэй адил настай хүн байсан. Миний биеийг асууж эргэж тойрч байсан. Мөн хохирлын мөнгө нийт 1200000 төгрөг өгсөн...Адилхан настай хүмүүс учраас хэн хэндээ гомдол нэхэх вэ, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй…/хх 27-29/, Шүүхэд бичгээр иүүлсэн хүсэлдтээ:...Миний бие сайнгүй байна...Цаашид эмчилгээнд шаардагдах санхүүгийн туслалцаа хэрэгтэй. Хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Эмчилгээнд зориулж би 10000000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг шийдэж өгнө үү...Хохирол барагдуулбал би энэ хүнд гомдолгүй...” гэжээ. /хх-т задгай/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 546 тоот дүгнэлтэд “1.Ш.Цэрэндуламын биед тархи доргилт, дагзны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохойн гадна хэсгийн цус хуралт, нурууны баруун доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.  2.Дээрх тархи доргилт дагзны зөөлөн эдийн бяцрал болон нурууны зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойн цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 40/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 547 тоот дүгнэлтэд:  “1. Б.Пүрэвийн биед тархины хүнд зэргийн няцрал, тархины доргилт, баруун дунд чөмөг болон баруун шуу ясны далд хугарал, дух, баруун нүдний гадна хэсгийн цус хуралт, баруун болон зүүн нүднүүдийн дээд, доод зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун шуу, баруун гарын 2,3,4-р хурууны дээд үений цус хуралт, 3-р хурууны зулгаралт, 4-р хурууны шарх зөөлөн эдийн няцрал, баруун гарын алга болон 2-р хурууны дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 2. Дээрх тархины хүнд зэргийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дунд чөмөг болон баруун шуу ясны далд хугарал нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун болон зүүн нүднүүдийн дээд, доод зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, баруун гарын 4-р хурууны шарх, баруун гарын алга болон 2-р хурууны дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун нүдний гадна хэсэг, баруун гарын 2,3,4-р хурууны дээд үеийн цус хуралт, 3-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 42/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд: Хариулт 1. Эрүүгийн 201611000319 тоот хэргийн материалд авагдсан баримтуудыг шинжлэн үзэхэд явган зорчигч Ш.Цэрэндулам, Б.Пүрэв нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д зааснаар “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойрхон явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3.9.а-д зааснаар “явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт 2. Эрүүгийн 201611000319 тоот хэргийн материалд авагдсан баримтуудыг шинжлэн үзэхэд “Портер” маркийн 46-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Хүрлээ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт 3. Гэм буруугийн асуудлыг гагцхүү шүүхийн шатанд шийдвэрэх тул уг асуултанд хариулах боломжгүй байна. Хариулт 4. Явган зорчигч Ш.Цэрэндулам, Б.Пүрэв нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д зааснаар “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойрхон явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй боловч Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөрийн зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн схем зураг болон бусад нотлох баримтыг шинжлэн үзэхэд жолооч Б.Хүрлээгийн жолоодон явсан Портер маркийн 46-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй, тусгагдаагүй байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хариулт 5. Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөрийн зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн схем зураг болон бусад нотлох баримтыг шинжлэн үзэхэд жолооч Б.Хүрлээгийн жолоодон явсан  Портер маркийн 46-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй, тусгагдаагүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй байна. Хариулт 6. ЦЕГ-н Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖБ50021577/ регистрийн дугаартай Дарьганга овогт Батмөнхийн Хүрлээ нь “В” ангиллын 544127 Портер маркийн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолооны “Хүчинтэй” үнэмлэхтэй байна. Хариулт 7, 8 Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөрийн 2016 оны 07 дугаар сарын 11-ны өдөр зам тээврийн осолд холбогдсон Портер маркийн 46-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тэмдэглэсэн байна” гэжээ. /хх 44/

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Цэрэндулам /хх 31-32/, гэрч Д.Буянхишиг /хх 33-34/, Сарандагина /хх 35-36/, П.Гантулга /хх 37-38/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх 14/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 15/, тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ /хх 16/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 17/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 18-19/, Техникийн шинжээч Н.Мөнхболдыг байцаасан тэмдэглэл /хх 48-49/, Б.Хүрлээгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 63/, шүүгдэгч  Б.Хүрлээгийн урьд ял шийтггдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/, шүүгдэгч  Б.Хүрлээгийн жолоочийн үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 6566/, Хохирол төлсөн баримт /хх задгай/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Хүрлээ нь 2016 оны 07 сарын 11-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 16 дугаар байрны хойд талын засмал зам дээр “Портер” маркийн 46-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, аюултай байдал бий болгохгүйгээр зочино”, мөн дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Пүрэв, Ш.Цэрэндулам нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж, Ш.Цэрэндуламын бие махбодид хөнгөн, Б.Пүрэвийн бие махбодид хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан  иргэний  нэхэмжлэгч  Ш.Цэрэндуламын  мөрдөн

байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Пүрэв, гэрч Х.Сарандагина, П.Гантулга нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 546, 547 тоот, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 21 тоот дүгнэлтүүд зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Хүрлээгийн  үйлдсэн  гэмт  хэрэгт  Прокурорын  газраас  зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч Б.Хүрлээг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд  тооцож,  тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  хасч,  хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64 /, Хохирол төлсөн баримт /хх-т задгай/, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Түүнчлэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал буюу нас, гэмт хэрэг үйлдэхийн өмнөх ажил хөдөлмөрийн төлөв, хөдөлмөрийн чадвар, шагнал урамшил, мөн гэмт хэрэг гарах үед хохирогч нарын болгоомжгүй байдал нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй,   мөрдөн   байцаалтын  болон  шүүхийн  шатанд  хохирогч  Б.Пүрэвт  3121000

төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Цэрэндуламд 1180000 төгрөг тус тус төлсөн, энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд /цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал/ хохирогч Б.Пүрэв нь 10000000 /арван сая/ төгрөг нэхэмжилж шүүхэд хүсэлт ирүүлсэн боловч хохирлын нотлох баримтыг хавсаргаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч Б.Пүрэв нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст дээрх хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдвэл зохино.

Замын  хөдөлгөөнд  оролцож  осолд  холбогдсон “Портер” маркийн 46-46 ДОА

улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Хүрлээгийн өмч /хх 66/ болох нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс дээрх автомашиныг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй.

Тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүхэд баримт бичгээр ирүүлсэн түүний ЖБ50021577 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгож, №544127 дугаартай  жолоочийн  үнэмлэх, №00753586 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дорнод  аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дарьганга овогт Батмөнхийн Хүрлээг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  215 дугаар  зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Батмөнхийн Хүрлээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Хүрлээд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Б.Хүрлээ нь цагдан

хоригдоогүй, гэм хорын хохиролд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Б.Пүрэвт 3121000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Цэрэндуламд 1180000 төгрөг тус тус төлсөн, энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан  Б.Хүрлээгийн эзэмшлээс “Портер” маркийн 46-46 ДОА улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

6. Хохирогч Б.Пүрэв нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 10000000 төгрөгийн

хохирлыг  нотлох  баримтаа  бүрдүүлж  иргэний  журмаар  нэхэмжлэл  гаргах  эрхтэйг

мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Б.Хүрлээд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод  аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн  байгууллагын  саналыг  үндэслэн  хорих  ялыг  биечлэн эдлүүлэхийг ялтан Б.Хүрлээд мэдэгдсүгэй.

 

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр шүүхэд хураагдан ирсэн ялтан Б.Хүрлээгийн ЖБ50021577 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг ялтан Б.Хүрлээд олгож, №544127 дугаартай жолоочийн үнэмлэх, №00753586 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Хүрлээд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 09 сарын 30-ны өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Ү.ОДГЭРЭЛ