| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0804/и |
| Дугаар | 138/ШШ2017/00871 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2017/00871
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 39Г байрны 27 тоотод оршин суух, ЖЯ77092470 тоот регистрийн дугаартай, Эцээд овогт Лхамсүрэнгийн Хуягаагийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 25 дугаар байрны 22 тоотод оршин суух, ЖЯ78032203 тоот регистрийн дугаартай, Хатагин овогт Адъяасүрэнгийн Наранцэцэгт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 3300000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Хуягаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Хуягаа би иргэн А.Наранцэцэгтэй 2016 оны 09 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулан 3300000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай өөрийн 5024267406 данснаас А.Наранцэцэгийн 5421046611 тоот дансанд шилжүүлэн зээлдүүлсэн.
А.Наранцэцэг нь зээлээр авсан 3300000 төгрөгийг 2016 оны 10 сарын 28-ны төлж барагдуулна гэж 2016 оны 10 сарын 21-ний өдөр баталгаа гаргасан боловч эгүүлэн төлөөгүй. Мөн 2017 оны 03 сарын 06-ны өдөр баталгаа гарган 2017 оны 04 сарын 15-ны дотор төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх тул иргэн А.Наранцэцэгээс 3300000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Наранцэцэг /утас 99996752/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн А.Наранцэцэг би Л.Хуягаагаас зээлсэн 3300000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Хуягаа нь А.Наранцэцэгт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 3300000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3300000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Л.Хуягаад төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67750 төгрөгөөс төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын Татварын хэлтсийн 5422106149 тоот данснаас 33875 төгрөг, хариуцагч А.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 33875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Хуягаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ