Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

 

 

                                 2020/ШЦТ/197

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгч: Б.Ө

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Бын Өд холбогдох 2012000000234 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          Дугаар /С%                                                                                                                                                                                                    Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 3, эцэг эхийн хамт А аймгийн Х сумын Б багийн нутаг Д гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Ө овогт Бын Ө /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Б баг, Д гэх газарт иргэн Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ц.Бын биед давсагны урагдал, бага аарцгийн хөндийд цустай шээс хурсан гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000225 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн иргэн Цгийнд айл саахалт буусан гээд 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи авч очоод хоёулаа уучихаад гараад хартал ойролцоох айлын Б гэрийнхээ ойролцоо хүүхдүүдтэйгээ жорлонгийн нүх ухаж харагдахаар нь би Цд манай хүргэнийд очъё гэж хэлээд жорлон ухаж байсан газар цуг очоод хүргэн юу хийж байна гэж Бод хэлээд сууж байтал цаанаас банди нь манай аав чиний хүргэн байх гэж юу байдаг юм гээд хүрч ирээд багалзуурдаж аваад боож унагаагаад өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Гэнэт ухаан ортол давсаг чинээд шээх гэсэн чинь шээс гардаггүй, тэгээд Цг гуйгаад өмд шувтлаад өгөөч шээе гэтэл шээс гаргахгүй болохоор нь эмнэлэг хүргээд өгөөч гээд Б машинаараа намайг Хотонт сумын эмнэлэгт хүргэж ирээд би тэндээсээ өөрийнхөө хувийн машинаар Архангай аймгийн төв рүү хургүүлж ирээд хагалгаанд орсон. Тэгтэл эмч таны давсаг хагарсан, дотроо шээс чинь тарчихсан байна гэж хэлсэн. Би Цтой 1 шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан бөгөөд нэг их согтуу байгаагүй. Бын хүүхэд бид хоёр урьд өмнө нь муудалцсан асуудал битгий хэл ерөөсөө бид 2 бие биенээ танихгүй. Манай аавын төрсөн ахын том охины дагавар хүүхэд нь Бын төрсөн хүүхэд байгаа юм. Тэгэхээр нь би хүргэн гээд би хэлчихсэн чинь тэрнээс болж хүүхэд нь намайг зодсон. Би гомдолтой байна. хүнийг эд эрхтэнээс салгасаж, бие эрхтэнээр минь хохироосон учир гомдолтой...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Цгийн мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт гэртээ байж байтал иргэн Ц.Б нь айл саахалт буусан гээд 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи авч ирээд хоёулаа уугаад дуустал Ц.Б манай хүргэнийд очъё гэж хэлээд Бын жорлон ухаж байсан газар цуг очоод хүргэн юу хийж байна гэж Бод хэлээд сууж байтал цаанаас Бын хүү нь манай аав танай хүргэн байх гэж юу байдаг юм гээд хүрч ирээд хоёулаа барьцалдаж аваад гэнэт хараад өшиглөтөл Ц.Б унаад босохгүй намайг шээлгээд өгөөч гэхээр нь өмдийг нь шувтлаад шээлгэх гэтэл шээс нь гаргахгүй болохоор нь Ч.Бод эмнэлэгт хүргээд өгөөч гээд Ц.Б хэлээд Б машинаараа Хотонт сумын эмнэлэгт хүргэсэн. Бын хүү, Б хоёр ямар нэгэн муудалцсан асуудал байхгүй. Ч.Быг хүргэн юу хийж байна гээд Ц.Б асуутал баньди нь хүрч ирээд манай аав чиний хүргэн байх гэж юу байдаг юм гээд барьцалдаж аваад өшиглөсөн. Өөр юм болоогүй. Би гэртээ эрүүл байж байгаад Ц.Бын авчирсан 1 шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архиийг хоёулаа уусан. Нэг их согтуу байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Доод мандал гэх газар гэрийнхээ ойролцоо жорлонгийн нүх ухаж байтал Ц, Ц.Бын нар хамт ирчихээд намайг цаашлуулаад хүргэн юу хийж байна, баньди чинь одоо хотод байгаа шүү цаадах чинь одоо таньтай уулзана гэсэн, яг тань шиг хүн байгаа гээд цаашлуулж байтал Б.Ө уурлаад муудалцаад барьцалдаад авсан. Тэгтэл Ц нь Б.Өлий-Сайхан Ц.Быг өшиглөчихлөө гэсэн. Тэгээд би сумын төв рүү нмнэлэгт машинаараа хүргэж өгсөн. Ямар нэгэн муудалцсан асуудал байхгүй. Намайг манай хүргэн гээд цаашлуулаад байхаар манай хүү Б.Ө уурлаад тэгээд муудалсан. Би сайн хараагүй, муудалцаад байж байсан. Тэгтэл Т.Ц хэлэхдээ Б.Ө Ц.Быг өшиглөчихлөө гэж хэлсэн. Тухайн үед 1 шил архи уучихаад ирлээ гээд нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Өы мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Доод мандал гэх газар гэрийнхээ ойролцоо жорлонгийн нүх ухаж байтал Ц ах Ц.Бын хамт согтуу ирчихээд Ц.Б нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд муудалцаад надтай барьцалдаж авахаар нь би 2 удаа өшиглөөд 1 цохисон чинь Ц.Б уначихаар нь би хониндоо явчихаад ирсэн чинь манай аав Ч.Быг сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгнө гээд Ц.Быг өөрийнхөө машинаар эмнэлэгт хүргэж өгсөн. Өмнө нь ямар нэгэн өс хонзон санаж муудалцаж байгаагүй. Тухайн өдөр жорлон ухаж ирчихээд хэл амаар доромжлоод байсан учир муудалцсан. Ц ах 1 шил юм манайд уучихаад ирлээ гэж ярьж байсан. Миний бодлоор нилээн согтуу байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 364 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Бын биед хэвлийн битүү гэмтэл давсагны урагдал, бага аарцгийн хөндийд цустай шээс хурсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас бага аарцгийн хөндийн цустай шээсийг соруулах, урагдсан давсагийг оёх, гуурсдах хагалгаа хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Давсагны урагдал, бага аарцгийн хөндийд цустай шээс хурсан гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/

           

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51-56 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Б багийн Д гэх газарт иргэн Ц.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ө нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Б багийн Д гэх газарт иргэн Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ц.Бын биед давсагны урагдал, бага аарцгийн хөндийд цустай шээс хурсан гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн иргэн Цгийнд айл саахалт буусан гээд 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи авч очоод хоёулаа уучихаад гараад хартал ойролцоох айлын Б гэрийнхээ ойролцоо хүүхдүүдтэйгээ жорлонгийн нүх ухаж харагдахаар нь би Цд манай хүргэнийд очъё гэж хэлээд жорлон ухаж байсан газар цуг очоод хүргэн юу хийж байна гэж Бод хэлээд сууж байтал цаанаас банди нь манай аав чиний хүргэн байх гэж юу байдаг юм гээд хүрч ирээд багалзуурдаж аваад боож унагаагаад өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Гэнэт ухаан ортол давсаг чинээд шээх гэсэн чинь шээс гардаггүй, тэгээд Цг гуйгаад өмд шувтлаад өгөөч шээе гэтэл шээс гаргахгүй болохоор нь эмнэлэг хүргээд өгөөч гээд Б машинаараа намайг Хотонт сумын эмнэлэгт хүргэж ирээд би тэндээсээ өөрийнхөө хувийн машинаар Архангай аймгийн төв рүү хургүүлж ирээд хагалгаанд орсон. Тэгтэл эмч таны давсаг хагарсан, дотроо шээс чинь тарчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Цгийн мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт гэртээ байж байтал иргэн Ц.Б нь айл саахалт буусан гээд 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи авч ирээд хоёулаа уугаад дуустал Ц.Б манай хүргэнийд очъё гэж хэлээд Бын жорлон ухаж байсан газар цуг очоод хүргэн юу хийж байна гэж Бод хэлээд сууж байтал цаанаас Бын хүү нь манай аав танай хүргэн байх гэж юу байдаг юм гээд хүрч ирээд хоёулаа барьцалдаж аваад гэнэт хараад өшиглөтөл Ц.Б унаад босохгүй намайг шээлгээд өгөөч гэхээр нь өмдийг нь шувтлаад шээлгэх гэтэл шээс нь гаргахгүй болохоор нь Ч.Бод эмнэлэгт хүргээд өгөөч гээд Ц.Б хэлээд Б машинаараа Хотонт сумын эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Доод мандал гэх газар гэрийнхээ ойролцоо жорлонгийн нүх ухаж байтал Ц, Ц.Бын нар хамт ирчихээд намайг цаашлуулаад хүргэн юу хийж байна, баньди чинь одоо хотод байгаа шүү цаадах чинь одоо таньтай уулзана гэсэн, яг тань шиг хүн байгаа гээд цаашлуулж байтал Б.Ө уурлаад муудалцаад барьцалдаад авсан. Тэгтэл Ц нь Б.Өлий-Сайхан Ц.Быг өшиглөчихлөө гэсэн. Тэгээд би сумын төв рүү нмнэлэгт машинаараа хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд Б.Өы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Доод мандал гэх газар гэрийнхээ ойролцоо жорлонгийн нүх ухаж байтал Ц ах Ц.Бын хамт согтуу ирчихээд Ц.Б нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд муудалцаад надтай барьцалдаж авахаар нь би 2 удаа өшиглөөд 1 цохисон чинь Ц.Б уначихаар нь би хониндоо явчихаад ирсэн чинь манай аав Ч.Быг сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгнө гээд Ц.Быг өөрийнхөө машинаар эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/,

 

            Хохирогч Ц.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 364 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ө овогт Бын Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Өы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Бын Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Өы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ