Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

 

 

 

                                  2021/ШЦТ/136

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Чд холбогдох 2112000000133 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ................. гэх газар оршин суух хаягтай, Урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Сгийн Ч/РД:АБ.............../

                            

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 05-наас 10-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг, Нуурын овгор хөндий хад гэх газраас 2 метр урттай 120 ширхэг 10,2 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд 1.119.552 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000000133 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн өгсөн:  

“...С.Ч гэдэг хүн хууль бусаар мод бэлтгэсэн талаар байгаль орчны улсын байцаагч Б.Б надад хэлсэн. 1.119.552 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/

 

          *Гэрч Ц.Бийн өгсөн:

          “...Нуурын овгор хөндий хад гэх газраас манай сумын иргэд явж хийдэггүй. Талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-47 дугаар тал/

 

           *Гэрч Б.Бийн өгсөн:

           “...Архангай аймгийн Булган сум Тамир багийн гурвын даваа гэх газар айлын гадаа их хэмжээний мод бэлтгэсэн байна гэх мэдээллийн дагуу очиж шалгахад Архангай аймгийн Булган сумын Тамир баг Гурвын даваа гэх газар Архангай аймгийн Эрдэнэ булган сумын 1-р багийн иргэн С.Ч нь өөрийн эзэмшлийн өвөлжөөний гадаа их хэмжээний модыг уулнаас оруулж авчирч хураасан байсан. 2021 оны 03-р сарын аймаг руу мод оруулж зарж байсан мод бэлтгэх 3-н ширхэг эрхийн бичиг гаргаж үзүүлж байсан. Тухайн мод бэлтгэх эрхийн бичгүүдийн бүгдийнх нь хугацаа нь дууссан мод бэлтгэх эрхийн бичгүүд байсан. Гаднаа бэлтгэсэн модны эрхийн бичгээ үзүүлээгүй. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Нуурын овгор Хөндий хад гэх газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн. Хийж бэлтгэсэн мод нь хэрэглээний 2.20м тайрсан шинэс төрлийн хуурай мод байсан. Би асуусан ганцаараа бэлтгэсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-61 дүгээр тал/

 

           *Гэрч Б.Бын өгсөн:

     “...Би 2021 оны 02 дугаар сарын 26ны өдөр Дархан-Уул аймгаас Архангай аймгийн Булган сум Тамир баг Гурвын Даваа гэх газрын Ганцын ам гэх нэртэй газар Т гэх нэртэй айлд ирсэн. Т гэдэг айлд миний хэдэн мал байдаг юм. Тэгээд малаа төллүүлэх гээд ирсэн. 2021 оны 03 дугаар сарын 05-10-ны үед байх С.Ч нь ууланд мод бэлтгэсэн байгаа би өөрөө ганцаараа машин бариад явж чадахгүй байна машин бариад цуг явалцаад өгөөч гээд бид хоёр цугтаа яваад С.Чын бэлтгэсэн модыг уул руу орж ачаад Архангай аймгийн Булган сумын Гурвын даваа Ганцын ам гэх газар С.Чын гэрийн өвөлжөөний ард авчирч буулгасан. С.Чын бэлтгэсэн моднууд нь босоо унанги холимог моднууд байсан. 2 метрээр хэрчимлэж тайрсан байсан. С.Ч надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлээгүй аль аль нь нэгнээсээ асуугаагүй. Намайг Дархан-Уул аймгаас ирэхэд С.Ч нь тухайн модыг бэлтгэчихсэн байсан. С.Ч нь машин бариад уулнаас буулгаад өгөөч би машин сайн барьж чадахгүй гээд тэгээд цуг явж ууланд бэлтгэсэн модыг нь би таталцаж өгсөн. Би С.Чтай хамт мод бэлтгээгүй. Архангай аймгийн Ихтамир сумынХан-Өндөр баг, Нуурын овгор Хөндий хад гэх газраас 94-78 ӨВА гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Бонго маркийн давхар кабинтай тээврийн хэрэгслээр тухайн бэлтгэсэн моднуудыг тээвэрлэж уулнаас татаж буулгасан. 2021 оны 4-р сард С.Ч тухайн авто машиныг унаад Архангай аймгийн төв рүү явсан аймгийн төв ороод мотор нь цохичихлоо гээд унаагүй ирсэн. Тэгээд аймагт Цагаан даваанд машин янзалдаг Цэндээ гэдэг хүнээр янзлуулж байгаа гэж байсан өөр юм би мэдэхгүй байна. Бид хоёр модон иштэй сүх ашиглаж тухайн моднуудын мөчрийн ярыг нь цохиж цэвэрлэсэн. Өөр багаж ашиглаагүй С.Ч өмнө нь модоо бэлтгэсэн байсан болохоор сүх ашигласан...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-86 дугаар тал/

 

     *Гэрч Х.Бийн өгсөн:

     “...Би 2021 оны 02 сард цагаан сарын дараа он сарыг нь сайн мэдэхгүй байна. С.Ч гэдэг залууд зарсан. Бид хоёрын дунд одоо тооцоо байхгүй би С.Ч гэдэг залууд 600.000/зургаан зуун мянга/-д тухайн авто машиныг зарсан. Бид хоёр шилжүүлэг хийлгүүлээгүй. Цаад зарсан хүн нь хөл хорио гээд сүүлд нь шилжүүлгээ хийнэ гээд чадаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-90 дүгээр тал/

 

            *Яллагдагч С.Чын өгсөн:

            “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 104-105 дугаар тал/

            

            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн”...10.2 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай  мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод  1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.119.552₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

           *Вендо ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №А21/10 дугаартай: “...1994 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол улсад орж ирсэн, 94-78 ӨВА улсын дугаартай Киа Бонго маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 68 дугаар тал/

        

           *Вендо ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №А21-41 дугаартай дүгнэлт/хх-ийн 71-79 дүгээр тал/

 

            *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт/хх-ийн 11-16 дугаар тал/

            *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-22, 48-52 дугаар тал/

            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт/хх-ийн 28-29 дүгээр тал/  

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                                                       

             Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Чд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 05-наас 10-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг, Нуурын овгор хөндий хад гэх газраас 2 метр урттай 120 ширхэг 10,2 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд 1.119.552 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Ч үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн”...С.Ч гэдэг хүн хууль бусаар мод бэлтгэсэн талаар байгаль орчны улсын байцаагч Б.Б надад хэлсэн. 1.119.552 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн”...Нуурын овгор хөндий хад гэх газраас манай сумын иргэд явж хийдэггүй. Талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Архангай аймгийн Булган сум Тамир багийн гурвын даваа гэх газар айлын гадаа их хэмжээний мод бэлтгэсэн байна гэх мэдээллийн дагуу очиж шалгахад Архангай аймгийн Булган сумын Тамир баг Гурвын даваа гэх газар Архангай аймгийн Эрдэнэ булган сумын 1-р багийн иргэн С.Ч нь өөрийн эзэмшлийн өвөлжөөний гадаа их хэмжээний модыг уулнаас оруулж авчирч хураасан байсан. 2021 оны 03-р сарын аймаг руу мод оруулж зарж байсан мод бэлтгэх 3-н ширхэг эрхийн бичиг гаргаж үзүүлж байсан. Тухайн мод бэлтгэх эрхийн бичгүүдийн бүгдийнх нь хугацаа нь дууссан мод бэлтгэх эрхийн бичгүүд байсан. Гаднаа бэлтгэсэн модны эрхийн бичгээ үзүүлээгүй. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Нуурын овгор Хөндий хад гэх газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”...2021 оны 03 дугаар сарын 05-10-ны үед байх С.Ч нь ууланд мод бэлтгэсэн байгаа би өөрөө ганцаараа машин бариад явж чадахгүй байна машин бариад цуг явалцаад өгөөч гээд бид хоёр цугтаа яваад С.Чын бэлтгэсэн модыг уул руу орж ачаад Архангай аймгийн Булган сумын Гурвын даваа Ганцын ам гэх газар С.Чын гэрийн өвөлжөөний ард авчирч буулгасан. С.Чын бэлтгэсэн моднууд нь босоо унанги холимог моднууд байсан. 2 метрээр хэрчимлэж тайрсан байсан. С.Ч надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлээгүй аль аль нь нэгнээсээ асуугаагүй. Намайг Дархан-Уул аймгаас ирэхэд С.Ч нь тухайн модыг бэлтгэчихсэн байсан. С.Ч нь машин бариад уулнаас буулгаад өгөөч би машин сайн барьж чадахгүй гээд тэгээд цуг явж ууланд бэлтгэсэн модыг нь би таталцаж өгсөн. Би С.Чтай хамт мод бэлтгээгүй. Архангай аймгийн Ихтамир сумынХан-Өндөр баг, Нуурын овгор Хөндий хад гэх газраас 94-78 ӨВА гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Бонго маркийн давхар кабинтай тээврийн хэрэгслээр тухайн бэлтгэсэн моднуудыг тээвэрлэж уулнаас татаж буулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Бийн”...Би С.Ч гэдэг залууд 600000/зургаан зуун мянга/-д тухайн авто машиныг зарсан. Бид хоёр шилжүүлэг хийлгүүлээгүй. Цаад зарсан хүн нь хөл хорио гээд сүүлд нь шилжүүлгээ хийнэ гээд чадаагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.119.552 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт, Вендо ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №А21/10 дугаартай дүгнэлт, Вендо ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №А21-41 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Чын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Чын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Чыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.119.552 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 3.358.656 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.119.552*3=3.358.656/гурван сая гурван зуун тавин найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 3.358.656 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Чыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч С.Чаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 94-78 ӨВА улсын дугаартай 2.000.000/хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго маркийн автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, 612.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метр урттай 120 ширхэг, 10.2 шоометр хуурай шинэс модыг тус тус хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3.358.656 төгрөгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Ч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл хохирол төлбөрийн талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдан, шүүгдэгч С.Чд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх  зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Чыг хууль бусаар  мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Чыг 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг 1/нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чаас 3.358.656/гурван сая гурван зуун тавин найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Чаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 94-78 ӨВА улсын дугаартай 2.000.000/хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго маркийн автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, 612.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метр урттай 120 ширхэг, 10.2 шоометр хуурай шинэс модыг тус тус гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3.358.656 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

 

7. Шүүгдэгч С.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.Чд  хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР