Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б. /цахим/, Хохирогч Ж.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Р., В., Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 1924001120052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын төвд байрлах сургуулийн спорт зааланд гар бөмбөгийн тэмцээнд оролцож байх үедээ Ж.*******той маргалдаж түүний хэвлийн тус газарт нь хөлөөрөө өвдөглөж эрүүл мэндэд нь нарийн гэдэсний урагдал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт: 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын төвд байрлах сургуулийн спорт зааланд тус сумын ,дунд холимог гар бөмбөгийн тэмцээн болсон байна. Уг тэмцээнд шүүгдэгч С.******* болон хохирогч Ж.******* нарын баг хоорондоо тоглож байх явцдаа Ж.******* нь С.*******ыг арын зооноос довтолсон гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар С.******* Ж.******* нар нь бие биенээ заамдалцсан үедээ Ж.*******ыг спорт заалны халаалтын паартай хавсарч шахан сандал дээр хэвтүүлж дарах явцдаа түүний хэвлийн тус газар руу нь өвдөглөж нарийн гэдэсний урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Тухайн үйл баримт буюу шүүгдэгч С.******* болон хохирогч Ж.******* нарыг хоорондоо маргалдаж заамдалцан түлхэлцээд Ж.*******ыг хананд шахан сандал дээр суулгаж дарсан талаар цаг хугацаа, дэс дараалал, агуулгын хувьд зөрүүгүй тусган мэдүүлсэн гэрч Г.*******ийн: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бага ангийн эцэгдунд гар бөмбөгийн тэмцээн болсон. ******* манай багт тоглож байсан. Нөгөө багт ******* байсан. ...******* ах 2 давуулалт хийгээд тоглож байгаад айл бөмбөг алдаад манайд шүүгч оноо өгсөн чинь ******* ах хойноос орж ирж довтоллоо яахаараа тэгдэг юм гөлөг минь гээд маргалдаад тэрнээс болоод хальт барьцалдаж аваад ******* ах ахыг түлхээд сандал дээр суулгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8-р хуудас/, Гэрч Б.*******ийн: “...Би тухайн өдөр тэмцээн үзээд сууж байсан. Тэгтэл С.*******, Ж.******* хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаж түлхэлцээд *******ыг түлхэж аваад сандал дээр суулгасан. Тэгээд салсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-р хуудас/, Гэрч П.ийн: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сургуулийн зааланд гар бөмбөгийн тэмцээн болоод тэмцээн дээр ******* ах, ******* ах хоёр хоорондоо бөмбөгнөөс болоод маргалдсан. Тэгээд маргалдсаны улмаас ******* ах ******* ахыг түлхээд хана руу шахсан чинь хүмүүс тэр хоёрыг боль гээд салгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12, 167-р хуудас/, Гэрч Г.*******гийн: “...Тэгээд довтолгооноос болоод *******, ******* хоёр маргалдсан. ...Зүгээр түлхээд сууж байсан хүмүүс дээр аваачиж унагаасан. Ар нуруугаараа түлхэгдэж очоод заалны хананд намхан урт сандал байсан. Тэрэн дээр бөгсөөрөө суугаад унасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14-р хуудас, 2-р хх-ийн 178-179-р хуудас/, Гэрч М.*******гийн: “...Тэнд маргалдаж байснаа тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд барьцалдаж байгаад ******* сууж байсан хүмүүс рүү шахаад байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-р хуудас/, Гэрч Ч.н: “...Тэгээд хоорондоо барьцалдаж аваад ******* ах хана руу шахаад хүмүүс рүү түлхээд дарчихсан байсан. Тэгээд тэр хавийн хүмүүс тэр хоёрыг салгаад тоглолтоо үргэлжлүүлээд тоглосон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18, 168-169-р хуудас/, Гэрч Н.ын: “...Ингэж маргаж байхдаа ******* нь торны доогуур *******ын багийн тоглож байсан талбай руу орж ирээд чи хүний дуу хорьдог ямар том бэ гээд яах ийхийн зуургүй аваад хажуу хананд байсан паар руу дараад унагаасан. Тэнд байсан эрэгтэйчүүд бүчээд авчихсан. Би энэ асуудал болсон газрын эсрэг талд нь байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-85-р хуудас/, Гэрч Б.гийн: “...Тухайн маргаанаас болж тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад заалны урд сандал дээр *******ыг ******* цагдаа дараад хэвтүүлсэн. Тэр үед тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /1-р ххийн 149-151, 2-р хх-ийн 189-190-р хуудас/, Гэрч Т.ийн: “...Анх тэмцээн дундуур барьцалдаж авахад ******* *******ыг заалны баруун талын сандал дээр заамдаж аваад дарсан байхад нь хүмүүс салгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-156-р хуудас/, Гэрч Х.ийн: “...Хоорондоо барьцалдаж байгаад хүмүүс дундах сандал дээр *******ыг ******* дарсан байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгасан” /1-р хх-ийн 172-174-р хуудас/, Гэрч Ц.ы: “...******* *******ыг заамдаж байгаад түлхээд заалны баруун хойд талын сандал дээр суулгасан. Тэгсэн тэнд байсан багийн хүмүүс нь салгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-179-р хуудас/, 3 Гэрч Д.ын: “...Маргалдаж байгаад *******ыг ******* цээжин хэсэг рүү нь түлхэж байгаад сандал дээр суулгаж байгаа харагдсан. Тэгээд үргэлжлээд тоглолт болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-165-р хуудас/ зэргээр тухайн үйл баримт болсон болох нь тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.******* нь хохирогч Ж.*******ыг заамдаж спорт заалны халаалтын паартай хавсарч шахан сандал дээр хэвтүүлж дарах явцдаа түүний хэвлийн тус газар руу нь өвдөглөж нарийн гэдэсний урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь энэ талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******* бөмбөг давуулалт хийж байгаад урд зоо руу орж ирээд довтолсон. Тэгэхээр нь би шүүгчид “наад хүн чинь арын зооноос давуулалт хийж байгаад ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгсэн шүүгч хараад “нээрээ тийм байна арын зооноос довтолсон байна” гээд хэлтэл ******* өөрийгөө өмөөрөөд маргалдсан. ...Би чи хуулийн хүн байж энэ олон хүний өмнө буруугаа хүлээчихгүй, гөлөг шиг пизда вэ гэсэн. Тэгээд хэлэхээр *******ын хор шар нь хүрээд хүрч ирээд намайг заамдаж түлхээд паар руу шахаж ар нуруугаар унагасан. Тэгээд босоод ирсэн чинь нуруугаар өвчин орчихсон, цамц, фудволк урагдчихсан байсан. Намайг заамдаж паар сандал руу шахаж унагаан, гэдэс рүү өвдөглөсөн. ...Хожигдож байсан шарандаа тэр юм уу, эсрэг тал руу манай тал руу орж ирээд заамдаж аваад боолт маягийн юм үзүүлээд хана руу шахаад өвдөглөж унагаад тэгээд бид хоёрыг хүмүүс салгасан. ... Тэгээд дараагийн тоглолтыг болтол зааланд хүлээж сууж байгаад дараагийн багтай тоглож байтал тоглох боломжгүй болоод би орондоо өөр хүн оруулчхаад шууд эмнэлэг очиж эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4-6, 70-76-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* хэлэхдээ ингэж унахдаа ******* хэвлий рүү өвдөглөчихсөн гэж байсан. ...*******ын баг өөр багтай тоглолт хийхэд гол тоглогч хийж байсан ******* зогсох төдий үүрэг гүйцэтгэж байгаад тоглолтоо дуусгалгүй суухаар нь хажууд нь очсон чинь гутлаа өмсөх гэснээ чадахгүй миний хувцсыг аваад гараад хоёулаа эмнэлэг явъя гэж хэлээд гараад явчихсан. Би араас нь гутал хувцсыг нь аваад гараад ирэхэд жолоочийн хажуугийн суудал дээр сандлаа хойш болгоод хэвтчихсэн би болохоо байчихлаа хоёулаа эмнэлэг явъя гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-85-р хуудас/, Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх сум дээр очоод сахиж байхад нэг махлагдуу биетэй залуу хамт 2-3 хоног болсон. Н.аас “нөгөө зодоон цохион хийдэг хүн хаана байдаг юм бэ” гэхэд “энэ ш дээ” гээд заахад надтай огт юм дуугарахгүй байсан. ...Ингээд эмнэлэг дээр байж байхад ******* цагдаа надтай “сайн байна уу ахаа, намайг уучлаарай цагаан хэл ам болчихлоо” гэхээр нь гайхаад лавшруулж асуухад нилээн хэдэн жил цагдаагаар ажилласан энэ жил офицер болсон гэж байсан. Дүү нь 3 хүүхэдтэй миний амьдралыг бодооч гэхээр нь юу болсон талаар асуухад “тоглоомноос болоод нэг ёворсноос болоод болчимгүй юм боллоо” гэж хэлэхээр нь би хэд хоног чимээгүй байж байгаад ямар ч байсан нэгэнт болсон асуудал тиймээс хоёр талаасаа болохоор дэмжиж энэ хүнийг хөл дээр нь босгож авъя гэж хэлсэн. Тэгэлгүй ахаа болж бүтэх зүйлээрээ тусална гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-89-р хуудас/, Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******ын гэрт очсон ******* орон дээрээ эвхэрээд хэвтчихсэн байсан. Намайг очих үед хэсгийн төлөөлөгч *******, эхнэр нар хамт байсан. Би тэр үед аас 4 яасан юу болсон гэж асуухад надад хэлэхдээ С.*******, ******* хоёр муудалцаад гэж хэлсэн. Тэгээд би *******оос эгчийн дүү энийг яасан юм бэ гэж асуухад ******* надад хэлэхдээ “бид хоёр муудалцаад би өвдөглөсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51-р хуудас/, Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би юу болсон талаар *******оос асуухад “тоглоомноос болоод би *******ыг гэдэс рүү нь өвдөглөсөн. Ийм л юм болчихлоо” гэж хэлсэн. Маргааш нь *******ыг сум руу хагалгаанд оруулахаар авч явсан юм. Ингэж авч явахдаа *******ыг дагуулж явсан. Замдаа зогсоод бие засах үед ******* надтай ярилцаад “ ахыг гомдол саналгүй талаас нь та хэлж өгөөрэй” гэж надаас гуйж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172-р хуудас/, Гэрч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн: “... сум дээр хүүхдийн эцэг,дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэр тэмцээний үед хүнтэй муудалцаад тэр хүндээ өшиглүүлсэн гэж ярьсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-14-р хуудас/, Шинжээч эмч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* нь хэсгийн мөрдөгч *******той маргалдаад намайг паар түлхэж өвдөглөсөн гэж ярьж байсан. Гомдол санал байхгүй эмчилгээний зардал гаргаад өгчихвөл болно. Би гомдол гаргахгүй нэг нутаг усны улсууд байгаа юм гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-р хуудас/, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 232 дугаартай “...Ж.*******ын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой нарийн гэдэсний цоорол, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хохирогчийн биед гэмтэл учирснаас хойш хэдий хугацаа өнгөрсөн болохыг нарийн тогтоох боломжгүй. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүдийн нарийн гэдэсний цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн далны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 53- 54-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 753 дугаартай: “...Шинжээчийн 000000232 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ж.*******ын биед нарийн гэдэсний цоорол, даланд зулгаралт, баруун доод 1-р хиймэл шүдний уг хэсгийн хугарал гэмтэл учирчээ. Гэдэсний цоорол гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэдэсний цоорол гэмтэл нь хэвлийд мохоо зүйлийн үйлчлэлээр өшиглөх, дэвсэх үед үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл, гэдэсний цоорол гэмтлийн үед хэвлийн гадна хэсэгт гэмтэл үүсэхгүйгээр үүсэх боломжтой. Гэдэсний цоорол гэмтэл нь хэвтээ болон босоо ямар ч байрлалд үүсэх боломжтой. Гэдэсний цоорол гэмтэл өвчинтэй холбоогүй, гэмтлийн шалтгаантай байна.” гэх дүгнэлт / 2-р ХХ-ийн 162-165-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч 5 нарын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаартай: “...Ж.*******ын биед тухайн үед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, далны зулгаралт гэмтэл учирчээ. Нарийн гэдэсний урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоож журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн далны зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нарийн гэдэсний урагдал гэмтэл нь хэвлийд хүч үйлчилсний улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Хэвлий нь зөөлөн, уян учир гэмтэл үүсэхгүйгээр нарийн гэдэс гэмтэж болно. Нарийн гэдэсний урагдал гэмтэл нь хэвтээ болон босоо байрлалын аль ч үед үүснэ. Нарийн гэдэсний урагдал хэвлийн гэмтлийн улмаас үүснэ. Өвчний улмаас үүсэхгүй. Ж.*******ын биед учирсан нарийн гэдэсний урагдал гэмтэл нь хана болон халаалтын пааранд шахагдсан байх үед хэвлийд цохих, өвдөглөх үед үүснэ. Ж.*******д үүссэн нарийн гэдэсний урагдал нь хэвлийд өшиглөх, өвдөглөх үед үүсэх нь илүү боломжтой.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 154-159-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 676 дугаартай “...Ж.*******ын гэх шингэн цус нь АВ/4/ бүлгийн харьяалалтай байна. Цагаан өнгийн малгайтай нимгэн цамц, хөх өнгийн хоёр ханцуй нь саарал фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/4/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 216-217-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 590 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр богино ханцуйтай цамцанд 19х10мм, цагаан цамцанд 12х10мм хэмжээтэй урагдсан гэмтлүүд үүссэн байна. Дээрх үүссэн гэмтлүүд гогодож татах хүчний үйлчлэлээр үүссэн урагдсан гэмтэл байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 218-221-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. - Эрх зүйн дүгнэлт: Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, Хохирогч Ж.*******: “....Гэм буруугийн шүүх хуралдаанд гомдол санал алга. Учирсан хохирлын тухайд биеийн эрүүл мэндийн шалтгаан нөхцлөө бодоод тухайн үед ухаарах, түргэн зангаа татаагүй, надаас улбаатай байх ийм нөхцөл байдал тодорхой хэмжээнд үүссэн. Гэсэн хэдий ч эдийн засаг, эрүүл мэнд, цаашлаад нэр төр, бүр цаашлаад ажил алба ч үгүй байгаа. Одоо нэхэмжилж байгаа эмчилгээний зардлыг өгөөд цаашдаа ямар нэгэн маргаан зарга байхгүйгээр хэн хэнийгээ үзэн ядахгүйгээр эргээд энгийн харилцаатай баймаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...Би С.*******ыг азтай гэж бодож байна. Би бас өөрөө өнөөдөр ингээд амьд байгаадаа баярлаж байна. Хэрвээ би өнгөрчихсөн, үхчихсэн байсан бол одоо энэ битгий хэл нөхцөл байдал үүссэн байх байсан” гэх дүгнэлтийг, Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Р., В. нар нь “...С.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэсэн зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгаа. Энэ нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй 6 байна. Хэрэгт маш олон гэрчийн мэдүүлэг байдаг боловч С.*******, Ж.*******ыг өвдөглөж байсан гэсэн өнөөдөр нэг ч гэрчийн мэдүүлэг байдаггүй. Дараагийн нэг хэсэг гэрчийн мэдүүлгүүд нь тухайлбал, , , нарын гэрчийн мэдүүлгүүдэд хохирогч бөмбөг авах гэж байгаад онооны ширээ рүү хэвлийн хэсгээрээ хүчтэй унасан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл ширээ рүү унасан, сандал дээр дарсан, барьцалдаж авсан гэж мэдүүлсэн ч бай энэ гурван бүлэг гэрчийн мэдүүлгүүдэд нэг ч удаа Ж.*******ыг С.******* өвдөглөсөн гэсэн мэдүүлэг байдаггүй. Өөрөөр хэлбэл үүн дээр гадны буюу хөндлөнгийн эх сурвалжаар хохирогчийн мэдүүлэг батлагдаж нотлогдох ёстой байтал ийм зүйл байдаггүй. Энэ нь өөрөө эргэлзээ үүсгээд байгаа юм. Тэгэхээр ийм ийм нотлох баримтуудаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байгаа учраас улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход арай өрөөсгөл буюу хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдохгүй байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл энэ нөхцөл байдал үнэхээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа бол зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдэх боломжтой гэж үзэж байна. Хохирлын хувьд өнөөдрийн нотлох баримтаар гаргаж өгсөн баримтын шаардлага хангасан баримт бүхий хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээгээд шүүгдэгч нь хохирол төлбөр бүрэн төлсөн гэдэгт хамрагдуулж үзэх бүрэн боломжтой гэж харж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүгдэгч С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын төвд байрлах сургуулийн спорт зааланд гар бөмбөгийн тэмцээнд оролцож байх үедээ Ж.*******той маргалдаж түүний хэвлийн тус газарт нь хөлөөрөө өвдөглөж эрүүл мэндэд нь нарийн гэдэсний урагдал гэмтэл 7 бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл шүүгдэгч С.******* нь хохирогч Ж.*******той хоорондоо маргалдсаны улмаас хохирогчийн хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон. Шүүгдэгч С.******* өөрийн гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч С.******* болон хохирогч Ж.******* нарын харилцан бие биенээ үл хүндэтгэсэн, нийгэмд тогтсон хүн хоорондын зөв боловсон харьцааг зөрчсөн, хэн алиных нь ухамсар, ёс зүйн төлөвшил болон хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх үзлээ. - Бусад дүгнэлт: Хохирогч Ж.******* нь тоглож байхдаа хэвлий хэсгээрээ ширээ мөргөсөн талаар гэрч П., Б., Б., Ш., Т. нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд үүнээс үүдэлтэй гэмтэл авсан байж болзошгүй эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч Р., В. нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь эдгээр гэрч нарын мэдүүлэгт хохирогч Ж.*******ыг ширээ мөргөсөн, спорт заалнаас гарч явсан үйл баримтын талаар мэдүүлдэг боловч ширээ мөргөсөн, спорт заалнаас гарсан цаг хугацаа, үйл баримтын талаар зөрүүтэй байх тул шүүх уг мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй байна. Тухайлбал гэрч П. “...******* ах давж ирсэн бөмбөгийг авах гэж яваад оноо тавьдаг ширээний буланг хэвлий хэсгээрээ мөргөж унасан” гэж /1-р хх-ийн 142-144, 2-р ххийн 37-р хуудас/, Гэрч Б. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ “...Манай багтай тоглохын өмнөх тоглолт дээр ******* ах гар бөмбөг тоглож 8 байгаад өөрийнхөө багийн гэдэг залуутай давхралдаад ширээ рүү унасан” гэж /2-р хх-ийн 39-р хуудас/ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ “...******* ах өөрийн багийн гэж эгчтэй бөмбөг авах гэж байгаад давхраараа тоглолтын оноо тавьсан байсан ширээн дээр хэвлий хэсгээрээ тэгнэж унаж харагдсан. эгч ард нь байсан” гэж /1-р хх-ийн 145-146-р хуудас/, Гэрч Б. “...Намайг тоглолт үзэж байхад ******* ах бөмбөг авах гэж байгаад онооны ширээний өмнө өвдөглөөд уначих шиг болсон” гэж /1-р хх-ийн 152- 153-р хуудас/, Гэрч Т. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэхдээ “...Тэмцээн дуусах гэж байхад би ******* ах руу бөмбөг дамжуулсан. Онооны самбар байсан чигтэй бөмбөг очсон. ******* бөмбөг авах гэж байгаад ширээ рүү биеийнхээ урд хэсгээр очиж мөргөсөн. Тэгээд хэсэг тоглож байгаад удаагүй сэлгээгээр нэрийг нь мэдэхгүй залууг оруулаад гэдсээ дараад заалнаас гараад явсан” гэж /1-р хх-ийн -37-р хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ “...Эхний тоглолт дээрээ миний дамжуулсан бөмбөгийг авах гэж байгаад ширээнд тулаад мөргөөд бөмбөгөө авч чадаагүй. Намайг харж байхад биеийн урд хэсгээрээ тулсан. Яг аль хэсгээрээ ширээ мөргөсөн эсэхийг хараагүй” гэж /2-р хх-ийн 186-188-р хуудас/ тус тус мэдүүлсэн байна. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд хохирогч Ж.******* нь шүүгдэгч С.*******ын багтай тоглосны дараа өөр багтай тоглож байгаад тоглолтын дундуур гарч явсан байдаг бөгөөд дээрх гэрч нарын мэдүүлэгт эхний тоглолт дээр тоглож байгаад ширээ мөргөөд уг тоглолтын дундуур гарсан, давж ирсэн бөмбөгийг авах гэж байгаад ширээ мөргөсөн, дамжуулсан бөмбөгийг авах гэж байгаад ширээ мөргөсөн гэж зөрүүтэй мэдүүлсэн байна. Мөн гэрч Б.ын хувьд эхний мэдүүлэгтээ Ж.*******ыг гэдэг залуутай давхралдаж унаад ширээ мөргөсөн гэж, хоёр дахь мэдүүлэгтээ гэдэг эгчтэй давхралдаж унаж ширээ мөргөсөн гэж зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн байна. Уг мэдүүлэг нь гэрч Ч.н “...Би тэмцээний үеэр ******* ахтай давхралдаж унасан эсэхээ сайн санахгүй байна. Өөрөө ч мэдэхгүй байна. хэрэв ******* ахтай давхралдаж унаад хэн нэг нь бэртэж гэмтсэн бол санах байсан байх. Миний хувьд санахгүй байна. Ер нь тийм зүйл болоогүй гэж бодож байна” гэх /2-р хх-ийн 174-176-р хуудас/ мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Иймд шүүх гэрч нарын дээрх зөрүүтэй мэдүүлгийг үнэлэх боломжгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Ж.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд гар бөмбөгийн тэмцээнд оролцож тоглож байхдаа ширээ мөргөсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Р., В. нарын “...Мөрдөн байцаалтын шатанд туршилт хийж байгаа бол тухайн нөхцөлд болсон процессыг сэргээж хийх ёстой байсан. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ажиллагааг дүр үзүүлж хийсэн. Мөн мөрдөн байцаалтын туршилтад оролцоод байгаа хүмүүс хэн хэн юм гэдэг нь мэдэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн өмнөөс паар руу түлхэгдэж байгаа хүн нь хэн юм, ширээ мөргөж байгаа хүн нь хэн юм. Харин хөндлөнгийн гэрч нар тодорхой байна. Эсхүл хөндлөнгийн гэрч нараа ашиглаад 9 туршилтын ажиллагааг хийсэн юм уу, эсхүл өөр хүн оролцуулаад хийсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр мөрдөн байцаалтын туршилтын ажиллагаагаар шүүгдэгчийг яллах талын нотлох баримт оруулна гэвэл хууль зүйн үндэслэлгүй байна. Тэгэхээр тэр туршилтаар энэ гэмт хэрэг нотлогдож байна уу гэвэл үгүй. Мөн 2 удаагийн ярианы бичлэг бүхий СД байдаг. Улсын яллагчаас уг ярианы бичлэгийг яллах талын нотлох баримт болгож судалж байна гэснийг үгүйсгэж байна. Уг ярианы бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт мөн үү, биш үү гэдэг асуудал яригдана. Нотлох баримтаар тооцогдож байгаа зүйлүүд өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг хэрхэн яаж цуглуулж бэхжүүлэх вэ гэсэн тэр журмыг баримталж авсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангана гэж заасан. Гэтэл энэ нотлох баримтууд тэр шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Энэ бол хууль зөрчиж хийгдсэн. Тэгэхээр компакт дискны асуудал болон мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийсэн асуудлууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж хийсэн баримтууд учраас яллах талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй.” гэснийг шүүх хүлээн авах боломжтой байна. Учир нь 2 удаагийн ярианы бичлэг бүхий СД диск нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримт байх тул шүүх шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцохдоо уг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Мөн Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болохоор хуульчилсан байна. Мөрдөгч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах туршилт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч уг мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдал хэрхэн тогтоогдсон талаар тэмдэглэлдээ тусгаагүй байх тул шүүх уг мөрдөн шалгах туршилт хийсэн мөрдөгчийн ажиллагааг шүүдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход нотлох баримтаар үнэлж дүгнэлт хийх боломжгүй байна. - Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ж.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 33,093,713 төгрөг С.*******оос нэхэмжилж байгаа. С.******* надад 14,350,0000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо үлдсэн хохирлыг нэхэмжилж байна.” гэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул хохирогч Ж.******* гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо гэм 10 буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй. Шүүх хохирогч Ж.*******ын нэхэмжлэл гаргасан хохирлын баримтуудыг дүгнэхэд 28,562,992 төгрөгийн баримт байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос гаргасан хохирлын баримтууд нь 13,219,082 төгрөг /1-р хх-ийн 93-108, 2-р хх-ийн 199-221-р хуудас/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримтууд нь 15,343,910 төгрөгийн баримт байна. /шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 24 хуудас баримт/ Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос гаргасан хохирлын баримтуудыг шинжлэн судлаад шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаар тогтоогдож байгаа хохирол нь 10,628,217 төгрөг байх тул уг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн баримтын хувьд эмийн сангаас эм, тариа авсан, эмчилгээ сувилгаа хийлгэсэн, онгоцны болон шатахуун авсан зардлын баримтууд байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолгүй буюу ундаа, ус, тамхи, бараа материал худалдан авсан болон хоолонд орсон гэх мэт 2,590,685 төгрөг, баримтгүй 4,530,901 төгрөгийн нэхэмжлэл нийт 7,121,592 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудад эм тариа авсан, шатахуун авсан баримтууд байна. Шүүгдэгч Ж.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан баримтууд нь 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу зүрхний хагалгаанд явахад гарсан зардлууд гэх бөгөөд шүүхээс уг баримтуудыг шууд үнэлж дүгнэх боломжгүй байна. Учир нь хохирогч Ж.******* зүрхний хагалгаанд орсон гэж байгаа боловч үүнтэй холбоотой хагалгаа хийлгэсэн баримтуудыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. Мөн уг зүрхний хагалгаа нь түүний хэвлийд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой юу, хэвлийн гэмтлээс үүдэж зүрхний хагалгаанд орох шаардлагатай болсон уу гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна. Тиймээс хохирогч Ж.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан 15,343,910 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, уг 24 хуудас хохирлын баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. Мөн цаашид хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотойгоор эмчилгээ, сувилгаа хийлгэсэн, хагалгаанд орсон тохиолдолд үүнтэй холбоотой гарсан зардлыг С.*******оос нэхэмжлэх эрх нь нээлттэй гэдгийг дурдаж байна. Шүүгдэгч С.******* нь хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд учруулсан хохиролд 14,350,000 төгрөгийг төлсөн болох нь Н.ын ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 222-227-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан Д.ын ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүгдэгч С.*******, хохирогч Ж.******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүх шүүгдэгч С.*******ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага: Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б. 11 “...Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. С.*******ын үйлдлийн тухайд цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байгаа боловч улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлын үндсэн дээр тухайн заалтад хамрагдана гэж ойлгож байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгогдохгүй байгаа учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.*******ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж үзэж байна.” гэсэн, Хохирогч Ж.******* “...Надад үнэхээр хүнд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг 3 нялх хүүхэдтэй гэж хэлсэн. Би ч гэсэн тийм байгаа. Бид хоёрыг сумдаа очихоор хэрэг яаж шийдэгдсэн талаар хүмүүс сонсоно. Хэрвээ С.******* ял авчихвал би тэр орон нутагт ажиллаж амьдраад явах боломж ямар байх уу. Би анхнаасаа С.*******т гомдол саналгүй гэдгээ хэлж байсан. Эцсийн эцэст өөрийн байр сууриа би өөрөө илэрхийлнэ, энэ хүнд гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Урд хойдхоо бодвол би үнэхээр хүнд нөхцлийг давсан. Хүний сэтгэлийн шарх хагалгааны шархтай адил эдгэдэг л юм байна. Уучлахгүй гэж ул мөрийг нь шагайх үе байсан. Гэхдээ сэтгэлийн шарх эдгэрдэг учраас би уучилсан. Эхнээсээ би гомдолгүй гэдгээ хэлсэн, ах хүний хувьд уучлалт гуйгаад ирэх болов уу гэж их харсан, их хүлээсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч Р., В. нар “...Хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, хохирол төлбөрөө төлсөн, эрүүл мэндийн хувьд авто осолд орж зүүн хөлийн шивнүүр ясаа хугалсан одоогоор таягтай байгаа, бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Түүнчлэн хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан. Эдгээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд энэ хэрэг нь хамрагдах боломжтой байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Түүнчлэн энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т гэм буруутайд тооцогдоод байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс 2 жилийн хугацаагаар хасаж оногдуулна гэсэн заалт байгаа. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т “...4.1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хэлтрүүлэхэд яллагдагч нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж байгаа. Тэгэхээр шүүгдэгчийн тухайд хохирол төлбөрийг бүрэн төлсөн байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бүрэн боломжтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаас бусад гэмт хэрэг 12 үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч 4.2- т заасан шаардлагыг хангасан бол өршөөж хэрэгсэхгүй болгоно гэсэн байгаа. Тэгэхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаар өршөөл үзүүлэхэд яллагдагч нь гэм бурууг хүлээн зөвшөөрөх гэдэг нөхцөл байдлыг тусгаагүй. Харин хохирол төлсөн буюу хохирол төлөхөө илэрхийлсэн бол гэж байгаа. Тийм учраас С.*******т Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.4-т зааснаар 2 жилд харгалзах торгуулийн ялыг 1 хоногийг нь 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр бодож тооцож түүнд оногдуулах торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч С.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /2-р ххийн 89-р хуудас/ Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.******* нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль бус үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Ж.*******ын “...Эцсийн эцэст өөрийн байр сууриа би өөрөө илэрхийлнэ. Энэ хүнд гомдол санал байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэснийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн 13 хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 12500 /арван хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.ын “...шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байх тул уг хуулийг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжтой байна. Учир нь шүүгдэгч С.*******ын хувьд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан нийтлэг шаардлагуудыг хангаж байна. Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэжээ. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэжээ. Өөрөөр хэлбэл 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль зүйн ойлголт нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийг мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардахгүй байхаар хуульчилсан байх тул улсын яллагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг ...хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12500 /арван хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас 15 нэгж буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жилийн хорих ялтай дүйцүүлж 10,950,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,550,000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 14 Шүүх шүүгдэгч С.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад олох орлого боломж зэргийг харгалзан 1,550,000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн туршилт хийсэн СД диск 1 ширхэг, Ж., нарын утсаар ярьсан ярианы бичлэг бүхий СД диск 1 ширхэг, С.******* өөрийн авга ахын хамт Ж.*******той уулзан эмчилгээний зардал төлөх тухай ярьж буй ярианы бичлэг бүхий СД диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.*******ын өмсөж байсан ар нуруу хэсэгтээ цооролтой энгэртээ гал мэт дүрстэй, саарал ханцуйтай “Overwatch LEFUE” гэсэн бичиглэлтэй хөх өнгийн фудволк, малгайтай цагаан өнгийн нимгэн цамц зэргийг хохирогч Ж.*******д буцаан олгож, шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан амбулаториор эмчлүүлэгсдийн картыг өөрт нь буцаан олгож, хөлийн ясны рентгэн зураг 1 хуудас, ийн ын ХААН банкны депозит дансны хуулга 2 хуудас, ийн ын ХААН банкны депозит дансны 2021 оноос 2022 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэлх хуулга 22 хуудас, шүүгдэгч С.*******ын ХААН банкны депозит дансны 2021 оны 1 сараас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний хүртэлх хуулга 17 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас баримтуудыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйл, .2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, .4 дүгээр зүйл, .6 дугаар зүйл, .7 дугаар зүйл, .8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, .10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 12500 /арван хоёр мянга таван зуу/ нэгжтэй 15 тэнцэх хэмжээний төгрөг буюу 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.4-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12500 /арван хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас 15 нэгж буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жилийн хорих ялтай дүйцүүлж 10,950,000 /арван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хасаж, үлдэх 1,550,000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын 1,550,000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.******* хохирогч Ж.*******д 14,350,000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, хохирогч Ж.*******ын нэхэмжилсэн 33,093,713 /гучин гурван сая ерэн гурван мянга долоон зуун арван гурав/ төгрөгийн нэхэмжлэлээс 10,628,217 /арван сая зургаан зуун хорин найман мянга хоёр зуун арван долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолгүй буюу ундаа, ус, тамхи, бараа материал худалдан авсан болон хоолонд орсон гэх мэт 2,590,685 /хоёр сая таван зуун ерэн мянга зургаан зуун наян тав/ төгрөг, баримтгүй 4,530,901 /дөрвөн сая таван зуун гучин мянга есөн зуун нэг/ төгрөгийн нэхэмжлэл нийт 7,121,592 /долоон сая нэг зуун хорин нэгэн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан 15,343,910 /арван таван сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж уг баримтуудтай холбоотой холбогдох бусад нотлох баримтаа бүрдүүлж, мөн цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ, сувилгаа хийлгэсэн, хагалгаанд орсон тохиолдолд гарсан зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн СД диск 3 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.*******ын өмсөж байсан ар нуруу хэсэгтээ цооролтой энгэртээ гал мэт дүрстэй, саарал ханцуйтай “Overwatch LEFUE” гэсэн бичиглэлтэй хөх өнгийн фудволк, малгайтай цагаан өнгийн нимгэн цамц болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын 24 хуудас баримт зэргийг хохирогч Ж.*******д буцаан олгож, 16 шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан амбулаториор эмчлүүлэгсдийн картыг өөрт нь буцаан олгож, хөлийн ясны рентгэн зураг 1 хуудас, ийн ын ХААН банкны депозит дансны хуулга 24 хуудас, шүүгдэгч С.*******ын ХААН банкны депозит дансны хуулга 17 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас баримтуудыг хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ