Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00900

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00900

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/РД:ЖЭ*******702*******05/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг 25 дугаар байрны 44 тоотод оршин суух, ******* овогт гийн /РД: ЖА*******81110*******8 /-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1*******0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч П.*******,

Хариуцагч Р. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 24 дүгээр байранд байршилтай Кыра солонго дэлгүүрийн худалдагч Р. нь 2017 оны 01 сарын 15-ны өдөр 10 хайрцаг Улаан шонхор тамхины үнэ 1*******0000 төгрөгийг мобайлаар шилжүүлнэ гэж хэлээд авсан. Гэтэл одоо болохоор бэлэн мөнгийг хүү Э.Энх-Эрдэнэд өгсөн гээд мөнгийг маань одоо болтол өгөхгүй байх тул 1*******0.000 төгрөгийг Р.аас гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 201******* оны 12 дугаар сараас эхлэн манай дэлгүүр П.*******гээс Улаан шонхор тамхи худалдан авч борлуулах болсон. Тамхиа зээлээр аваад дараа нь дахин тамхи авах үедээ түрүүчийн авсан тамхины мөнгийг өгөх зарчимаар явдаг байсан. 2017 оны 01 сарын 03-ны өдөр 10 боодол тамхи зээлээр авсан. Түүний мөнгийг 2017 оны 01 сарын 09-ний өдөр Э.Энх-Эрдэнэд өгсөн. Хүү нь тэр өдөр мөнгөө авахаар ирэхдээ 10 боодол тамхи авчирч өгсөн. Түүний мөнгийг хүү Э.Энх-Эрдэнэд 2017 оны 01 сарын 20-ны өдөр бэлнээр 1*******0000 төгрөгийг өгсөн. 01 сарын 20-нд Э.Энх-Эрдэнэ мөнгөө авахаар ирэхдээ 5 боодол тамхи авчирч ирснийг 02 сарын 17-ны өдөр Э.Энх-Эрдэнэд мөнгийг нь өгсөн. П.*******гээс авсан тамхины мөнгийг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Р.д холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1*******0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Харин хариуцагч Р. нь 2017 оны 01 сарын 17-ны өдөр П.*******гийн хүү Э.Энх-Эрдэнээс 10 хайрцаг Улаан шонхор тамхи хүлээн авсан талаар маргаагүй боловч тамхины үнэ болох 1*******0000 төгрөгийг дансаар шилжүүлэх гэтэл дансанд мөнгө байгаагүй учир бэлнээр тухайн өдөр Э.Энх-Эрдэнэд өгсөн гэсэн тайлбар гарган маргадаг.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох Р.ын өөрийнх нь бусдад бараа зээлээр өгсөн болон авсан барааны мөнгийг шилжүүлсэн талаарх тэмдэглэлд... 2017 оны 01 сарын 17-ны өдөр 54*******084771 гэсэн дансны /П.*******гийн данс/ дугаар бичээд , өгөх гэж тэмдэглээд, мобайлд гээд Энх-Эрдэнэ гэсэн гарын үсэг зурсан тэмдэглэл байна. Түүнчлэн Энх-Эрдэнэ / гэх нэрний доод талд 1*******0000, 10 ш , у/ш гэсэн хар өнгийн балаар тэмдэглэгдсэн бичиглэл байна. Энэ нь 10 хайрцаг улаан шонхор тамхины үнэ 1*******0000 төгрөгийг бэлнээр Э.Энх-Эрдэнэд өгсөн гэдгийг нотлож чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй..." гэсний дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байдал болох 10 хайрцаг тамхины үнэ болох 1*******0000 төгрөгийг бэлнээр Э.Энх-Эрдэнэд хүлээлгэн өгсөн талаарх байдлыг нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлага 10 хайрцаг тамхины үнэ болох 1*******0000 төгрөгийг Р.аас гаргуулан П.*******д олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Д.аас 10 хайрцаг Улаан шонхор тамхины үнэ 1*******0000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.аас улсын тэмдэгтийн хураамжид 5450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ