Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

 

                                2020/ШЦТ/199

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгч: Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Эгийн Мд холбогдох 2012002860239 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 эгчийн хамт А аймгийн Б сумын ... дугаар багийн ... гэх газар оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, П овгийн Эгийн М /РД:../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө А аймгийн Б сумын З багийн Ө гэх газраас хохирогч С.Лгийн нэг тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012002860239  дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Лгийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн багийн Тээл гэх газар нутагладаг. Би 2019 оны 08 дугаар сарын 26-наас хойш өсгий цагаан, ширээтэй хас тамгатай, нас нийлээд 3 жил болж байсан хүрэн морио эрээд олохгүй болохоор нь цагдаад тэмдэглүүлсэн байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай сумын цагдаагаас намайг дуудаад танай морийг авссан эзэн холбогдогчийг оллоо гэсэн. Миний морийг манай нутгийн Э.М гэх залуу авсан байсан. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Мгийн ээж ГМгийн хамт надтай уулзаад манай хүү танай морийг авсан байж. Бид нар тухайн үед мэдээгүй, сая л өөрөөс нь мэдлээ таны хохирлыг барагдуулах гэсэн юм, та орны морийг нь авах юм уу, мөнгийг нь авах юм уу гэхээр нь би мөнгийг нь авъя, би морио 1.000.000. /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна, надад 1.000.000 /нэг сая/ төгрөг л өгчих гэсэн чинь Г, М хоёр надад хохирлын мөнгө болох 1.000.000. /нэг сая/ төгрөг өгсөн. Би морио 1.000.000 /нэг сая / төгрөгөөр үнэлж байна. Миний морь хурдан удмын угшил байхгүй. Э.М нь миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Зын мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна, би Улаанбаатар хот руу сургуульдаа явах гээд, сургуулийн төлбөр хийх гэж өөрийн эзэмшлийн хүрэн азарга, хар ортоомын сувай үнээ хоёр гаргаад аймгийн төв рүү оруулж зарах гэж байхад Х ах ирээд чи аймаг явах гэж байгаа юм уу ахынхаа нэг морийг аваад явчих гэсэн. Маргааш өглөө нь эрт 05 цагийн үед би дүү Мтай хамт Портер маркийн 34-28 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, миний гаргасан адууны мах, үхрийн мах хоёрыг ачаад замаараа Х ахын нэг адууны махийн ачаад аймгийн төв рүү явсан. Х ах мотоциклиор явсан. Харин М бид хоёр машинтайгаа явсан. Х ах аймгийн төв рүү орж байхад араас мотоциклиор ирсэн. Тэгээд Наранбулагт очиж Х ахын адууны махыг ченжид өгчихөөд Х ах тэндээ үлдээд М бид хоёр Э ахынд очихоор Цагаан даваа руу явсан. Э ахынд очиход хүн байхгүй байсан. Э ахын байшингийн хажуу өрөөнд нь толгой, арс, шир, шийр нь байхгүй адууны мах байсан Би Мгаас энэ юу мах юм гэж асуухад надад юм ярихгүй байсан бөгөөд бид хоёр тэр махыг Портер дээр нь ачаад зах яваад, зах дээр очоод Заяа гэдэг ченжид махаа өгсөн. тэгээд бид хоёр гэр рүүгээ явсан бөгөөд гэр рүүгээ явах замдаа би Мгаас Э ахын байшингаас авсан адууны мах юун адууны мах юм гэж асуухад, юм ярихгүй унтаад яваад байсан. Тэгээд гэртээ ирчихээд бага гэртээ ороод унтаад өгсөн. Би маргааш нь Улаанбаатар хот руу сургуульдаа явсан. Миний авч явсан адуу, үхэр хоёр гарал үүслийн бичигтэй байсан. Аймгийн төв рүү ороод Э ахын байшингаас авсан. Мах гар үүслийн бичиг байсан үгүйг би мэдэхгүй байна. Э ах Өндөр-Улаан суманд гүүр янзалж байсан бөгөөд гэр нь эзгүй, түлхүүр нь манайд байдаг байсан байх. М түлхүүрээр нь онгойлгоод орж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын сүүлээр манай хүү Мг цагдаа дуудсан байсан. Би хүүгээсээ чамайг яагаад цагдаа дуудаад байгаа юм гэсэн чинь манай хүү М юм ярихгүй байсан. Тэгээд М бид хоёр цагдаатай уулзахаар сумын төв рүү явсан. М цагдаатай уулзчихаад бид хоёр харих замдаа би Мгаас юу болсон талаар асуухад Би 2019 оны 08 дугаар сарын үед Л гуайн хүрэн морийг барьж аваад гаргаад аймагт айлын байшинд хийсэн байж байгаад маргааш нь агаагийн сургалтын төлбөрийг хийх гээд мал гаргаад явахдаа махны ченжид өгсөн юм, энэ талаар асуух гэж дуудсан байна, би хэргээ хүлээчихлээ гэж байсан. Би яагаад хүний юм авч байгаа юм, юу дутсан гэж авч байгаа юм гэж аашлахад, надад юм дуугараагүй. Тэгээд би маргааш нь Л гуайг дуудаж уулзаад танай морийг манай хүү авсан юм байна. хохирлын барагдуулах гэсэн юм гэсэн Л гуай би морио 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна, 1.000.000 /нэг сая/ төгрөг өгчих гэсэн. Би Л гуайд хохирол болох 1.000.000 /нэг сая төгрөг/ өгсөн. Надад М ямар шалтгаанаар авсан талаараа яриагүй. Миний бодож байгаагаар, миний эрэгтэй дүүгийн эхнэртэй Л гуайн хүү Төвшинтөгс 2-3 жил явдаг байсан бөгөөд манай дүүгийн эхнэр өмнө жил нас барсан. М дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүнтэй яах гэж Төвшинтөгс ах явдаг байнаа гээд их дургүй байдаг байсан. Тэрнээс болсон юм бол уу гэж бодож байна. Манай хүү М хулгай хийгээд байдаггүй, үгнээс гардаггүй, гэр орноосоо гардаггүй, томоотой, уурлаж уцаарлаад янз бүрийн буруу зан гаргаад байдаггүй, хүнд тусархуу, төлөв даруу зантай ажилсаг хүү байгаа юм. Хөшөөгийн эрүүгийн бургасанд ганцаараа гаргасан гэж л ярьж байсан. Өөр юм яриагүй. Манай     хүү М нь бага залуу насандаа болчимгүй зүйл хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мгийн мэдүүлсэн: ...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хохирогч Лгийн хүүхэд Т нь манай ах Төртогтохын эхнэртэй явалддаг байсан. Тэгээд манай ахын эхнэр нь нас барж ах маань 4 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Тэрнээс шалтгаалж би Л ахын малаас хулгайлах болсон. Түүнээс надад өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн малыг хулгай хийх үедээ өөрийн өмчийн халтар зүсмийн нас нийлсэн морийг унаж хулгай хийсэн бөгөөд тухайн нэг тооны морийг барихдаа толгой хэсэгтэй сүлжмэл суран бугуйл ашиглаж барьсан. Барьж аваад хар өнгийн мяндсан ногтоор ногтолж хөтөлж явсан. Тэгээд бургасан дотор очиж хөх иштэй хутгаар нядлаад дараа нь хамаатны эгч Энхжаргалын Приүс-10 маркийн автомашинаар ачиж Архангай аймгийн төвд оруулж ирээд ах Зын хамт зах дээр очиж зарсан. Би ганцаараа нядалсан. Өөр ямар нэгэн хүнтэй хамт нядлаагүй. Суран бугуйл, хар өнгийн мяндсан ногт зэрэг нь одоо байгаа. Харин хөх өнгийн иштэй хутга алга болчихсон. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний үйлдсэн хэргийг хурдан түргэн шуурхай өгнө шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 69-72 хуу/

“Хас үнэлгээ “ ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 608 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 60 хуу/

Суран бугуйл, хар өнгийн мяндсан ногтонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07хуу/

Моринд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08, 14, 46-55 хуу/

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 10-11 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 44-45 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө А аймгийн Б сумын З багийн Ө гэх газраас хохирогч С.Лгийн нэг тооны адууг хулгайд алдагдаж, иргэн С.Лд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.М нь 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө А аймгийн Б сумын З багийн Ө гэх газраас хохирогч С.Лгийн нэг тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Лгийн мэдүүлсэн “Манайх Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн багийн Тээл гэх газар нутагладаг. Би 2019 оны 08 дугаар сарын 26-наас хойш өсгий цагаан, ширээтэй хас тамгатай, нас нийлээд 3 жил болж байсан хүрэн морио эрээд олохгүй болохоор нь цагдаад тэмдэглүүлсэн байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай сумын цагдаагаас намайг дуудаад танай морийг авссан эзэн холбогдогчийг оллоо гэсэн. Миний морийг манай нутгийн Э.М гэх залуу авсан байсан. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Мгийн ээж ГМгийн хамт надтай уулзаад манай хүү танай морийг авсан байж. Бид нар тухайн үед мэдээгүй, сая л өөрөөс нь мэдлээ таны хохирлыг барагдуулах гэсэн юм, та орны морийг нь авах юм уу, мөнгийг нь авах юм уу гэхээр нь би мөнгийг нь авъя, би морио 1.000.000. /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна, надад 1.000.000 /нэг сая/ төгрөг л өгчих гэсэн чинь Г, М хоёр надад хохирлын мөнгө болох 1.000.000. /нэг сая/ төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Зын мэдүүлсэн “Э ахын байшингийн хажуу өрөөнд нь толгой, арс, шир, шийр нь байхгүй адууны мах байсан. Би Мгаас энэ юу мах юм гэж асуухад надад юм ярихгүй байсан бөгөөд бид хоёр тэр махыг Портер дээр нь ачаад зах яваад, зах дээр очоод Заяа гэдэг ченжид махаа өгсөн. Тэгээд бид хоёр гэр рүүгээ явсан бөгөөд гэр рүүгээ явах замдаа би Мгаас Э ахын байшингаас авсан адууны мах юун адууны мах юм гэж асуухад, юм ярихгүй унтаад яваад байсан. Тэгээд гэртээ ирчихээд бага гэртээ ороод унтаад өгсөн. Би маргааш нь Улаанбаатар хот руу сургуульдаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн “2020 оны 06 дугаар сарын сүүлээр манай хүү Мг цагдаа дуудсан байсан. Би хүүгээсээ чамайг яагаад цагдаа дуудаад байгаа юм гэсэн чинь манай хүү М юм ярихгүй байсан. Тэгээд М бид хоёр цагдаатай уулзахаар сумын төв рүү явсан. М цагдаатай уулзчихаад бид хоёр харих замдаа би Мгаас юу болсон талаар асуухад Би 2019 оны 08 дугаар сарын үед Л гуайн хүрэн морийг барьж аваад гаргаад аймагт айлын байшинд хийсэн байж байгаад маргааш нь агаагийн сургалтын төлбөрийг хийх гээд мал гаргаад явахдаа махны ченжид өгсөн юм, энэ талаар асуух гэж дуудсан байна, би хэргээ хүлээчихлээ гэж байсан. Би яагаад хүний юм авч байгаа юм, юу дутсан гэж авч байгаа юм гэж аашлахад, надад юм дуугараагүй. Тэгээд би маргааш нь Л гуайг дуудаж уулзаад танай морийг манай хүү авсан юм байна. хохирлын барагдуулах гэсэн юм гэсэн Л гуай би морио 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна, 1.000.000 /нэг сая/ төгрөг өгчих гэсэн. Би Л гуайд хохирол болох 1.000.000 /нэг сая төгрөг/ өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Э.Мгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хохирогч Лгийн хүүхэд Т нь манай ах Төртогтохын эхнэртэй явалддаг байсан. Тэгээд манай ахын эхнэр нь нас барж ах маань 4 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Тэрнээс шалтгаалж би Л ахын малаас хулгайлах болсон. Тухайн малыг хулгай хийх үедээ өөрийн өмчийн халтар зүсмийн нас нийлсэн морийг унаж хулгай хийсэн бөгөөд тухайн нэг тооны морийг барихдаа толгой хэсэгтэй сүлжмэл суран бугуйл ашиглаж барьсан. Барьж аваад хар өнгийн мяндсан ногтоор ногтолж хөтөлж явсан. Тэгээд бургасан дотор очиж хөх иштэй хутгаар нядлаад дараа нь хамаатны эгч Энхжаргалын Приүс-10 маркийн автомашинаар ачиж Архангай аймгийн төвд оруулж ирээд ах Зын хамт зах дээр очиж зарсан. Би ганцаараа нядалсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 69-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П овогт Эгийн Мг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны үед бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 69 тоот тогтоолоор яллагдагч Э.Мд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Э.М зөвшөөрсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.Мгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 /долоон зуу мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий халтар зүсмийн морийг хурааж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойн хэсэг сүлжмэл 6 метр урттай суран бугуйл 1 ширхэг, хар өнгийн мяндсан ногт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П овогт Эгийн Мг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 /долоон зуу мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий халтар зүсмийн морийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойн хэсэг сүлжмэл 6 метр урттай суран бугуйл 1 ширхэг, хар өнгийн мяндсан ногт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Мгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ