| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0015/Э |
| Дугаар | ШЦТ/2021/30 |
| Огноо | 2021-08-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Х.Мөнхбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар ШЦТ/2021/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат
Улсын яллагч: Х.Мөнхбаатар
Хохирогч Б.Э /цахимаар/
Иргэний нэхэмжлэгч Ж.Г /цахимаар/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А, Т.Д
Шүүгдэгч: Ч.Н, А.М, Б.Э, Л.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н, А.М, Б.Э, Л.А нарт холбогдох 2022001350066 тоот хэргийг 2021 оны 1 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................ төрсөн, эрэгтэй, 38 настай, ........ боловсролтой, ....... ажилгүй, ам бүл ............. оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Ч Н гэв. РД:/..../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... настай, эмэгтэй, ........ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ......... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой А М гэв. РД:/........./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _............ настай, эрэгтэй, .......... боловсролгүй, мэргэжилгүй, ....... суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогтой Л А гэв. РД:/ЗИ70110117/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. хүүхдүүдийн хамт ............ оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогтой Б Э гэв. РД:/....../
Яллагдагч Ч.Н, А.М, Б.Э нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн тус аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шарангад буюу Цагаан дэрс гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Ноён ширхэнцэг ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1-193 дугаартай захирамжаар албадан чөлөөлсөн газарт 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 03 дугаар сарын 22-н хүртэл хугацаанд ухаж гаргасан отвал, шорооноос жоншийг гараар ялгаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан,
Яллагдагч Л.А нь тус аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шарангад буюу Цагаан дэрс гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Ноён ширхэнцэг ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1-193 дугаартай захирамжаар албадан чөлөөлсөн газарт 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 03 дугаар сарын 22-н хүртэл хугацаанд ухаж гаргасан отвал, шорооноос жоншийг гараар ялгаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Жонш зөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Олон хүн байсан боловч 4-лээ хэрэгт татагдаж ирсэндээ гомдолтой байгаа. Болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөхгүй” гэв.
- Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид 4-өөс гадна 17-18 хүн байгаа. Бид нар “Ноён ширхэнцэг” компанийг ажиллаж байхад тэр компани бид нар албан ёсоор ажиллаж байгаа жонш худалдаж авна гээд бид нарыг ажиллуулсан. Бид нар компанид ажиллаж байгаа цагаасаа бусад цагаар нь бага зэрэг буюу 1 тонн шороо бөөгнүүлсэн байсан. Тэрийг өгч амжаагүй байж байтал ажиллаж болохоо байлаа гээд тараасан. Хэрэв бид нар хураасан жоншоо орхиод явах юм бол хэн хАгүй шөнө хүрч ирээд ачаад явчихдаг. Орхиод явах юм бол бид нарт юу ч үлдэхгүй. Тэр компаниас юу ч олж аваагүйтэй адил хөдөлмөрөө гаргаж хураасан жоохон юм аа мөн л адил алдах гээд байсан учраас борлуулахдаа хамт борлуулаад өгөөч гэдэг байдлаар бөөгнүүлж ачиж борлуулсан нь бол үнэн. Гэхдээ бид нар газар ухаагүй. Усны 20 литрийн шар канистрыг голоор нь хуваагаад түүндээ оосор хийгээд гараараа жоншоо түүж хийдэг. Өдөр олныг сагаж байж 1 тонн болно. Үлдсэн хаягдлыг түүдэг тийм л зүйл болсон” гэв.
- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэгтээ: “Би 03 сарын 21-ний өдөр малд явж байгаад тэр газрын харалдаа очоод Н, Ц эгч хоёртой нийлээд жонш ялгалцсан. Тэгээд ачуулсан. Олон хоногоор ялаагүй. Өмнө нь Ноён ширхэнцэг компанийг ажиллаж байхад байхад түүсэн байсан жоохон юмаа нийлүүлж борлуулсан. Би 2 хүнтэй очсон байсан. Н над руу сая гаран мянган төгрөг шилжүүлээд би нөгөө 2-тойгоо хувааж авсан. Цаашаа хэнд хэдээр өгсөн хэдэн тн болсон талаар би мэдэхгүй” гэв.
- Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Цагаан сараас 7 хоногийн өмнө сумаас Ганхуяг яриад жонш нээгдлээ гэр оронтойгоо хүрээд ир, жонш нээгдчихлээ гэж ярихаар нь найзынхаа гэрийг, өөрийн гэртэйгээ ачаад том тэрэгтэй очсон. 2 хоног ажилчхаад хүүхэд оюутан эхнэр 2 наашаа буцсан. Тэр хооронд бид хэд 4 хоног Ноён ширхэнцэг компанид ажилласан. Тэр хугацаандаа шигшсэн жонш 100.000 төгрөгөөр авна гэсэн болохоор нь хүн бүр саваа бариад ажилласан. 25 тн жоншны мөнгө манай эхнэрийн данс руу орсон. Тэр үеэс би анх байцаагдаж эхэлсэн. Миний ард олон хүн бий. Өр төлбөр гарах юм бол тэр хүмүүсийг бас татмаар байна. Би ганцаараа төлж дийлэхгүй” гэв.
- Шүүгдэгч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 10-11 сарын үед манай Өлзийт сумын хүмүүс Цагаан дэрс гэх газраас жонш түүж эхлээд 2020 Оны 02 сарын дундуур хүртэл түүсэн. Түүхдээ байнга жонш түүгээгүй, үе үе очиж түүдэг байсан, жоншоо зарж борлуулах гэсэн чинь Цагаан дэрс гэх газарт жонш авна гэж байсан Ноён ширхэнцэг гэх компани нь хууль бусаар ажиллаж байгаа болж таараад жонш авахаа больсон. Тэгээд жоншоо яаж зарах уу гэж Э, М, Э, Н /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, А /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, нар болон дахиад нэрийг нь мэдэхгүй 2-3 хүн байсан бид нар ярилцаж байгаад жоншоо Чойр луу ачиж зарах болсон. Тэгээд би ачих машин хөлсөлж Чойр луу явсан. Чойрт очоод Тайван гэх хүнд зарах талаар яриад тэр хүнд зарах гэсэн чинь авахаа болилоо, зараад өгий гэж хэлээд 60 тонн жонш 200 мянган төгрөгөөр бодож миний Хаан банкны дансанд хийсэн. 60 тонн жоншны 28 тоон нь А ахын жонш байсан. А ахад хаан банкны дансаар жоншны мөнгийг нь өгсөн. Өөрийн зарсан жоншны мөнгөнөөс 900.000 төгрөгийг нь би аваад үлдэгдэл мөнгийг нь М, Э нарт Хаан банкны дансаараа шилжүүлсэн. Тэгээд М, Э нар цааш нь жонш түүсэн хүмүүсийн мөнгийг нь тарааж өгсөн байх. Би жонш зарсан хүн болох Тайван гэх хүнд Компани ажиллаж байгаад ажиллахаа болчихсон. Хүмүүсийн гараас түүсэн жоохон жонш байгаа юм гэж хэлээд зарсан юм. Гарал үүслийн бичиг нь байхгүй талаар бол юм яриагүй. Надаас авахдаа гарал үүсэл байна уу гэж асуугаагүй. Надтай хамт жонш түүсэн хүмүүс Өлзийт суманд байгаа, дандаа Өлзийт сумын хүмүүс байсан юм. Холбогдох дугаар нь байхгүй. Компани ажиллаж байгаад хууль бус болоод буусан, тэгээд түүж байсан хүмүүсийг жоншийг ачаад ирлээ гэж хэлсэн. Тэгэхэд Тайван гэх хүн “за оруул” гэж хэлээд буулгуулсан. Надаас Тайван “асуудалгүй жонш биз дээ” гэж асуухаар нь би “асуудалгүй жонш” гэж хэлээд зарсан. Анх Ноён Ширхэнцэг ХХК нь зөвшөөрөлтэй гэж Өлзийт сумын ард иргэдээр түүлгэж байгаад сүүлдээ 2020 оны 02 сарын үед байх /санахгүй байна/ зөвшөөрөлгүй болохыг нь мэдсэн. Тухайн үед Ноён Ширхэнцэг ХХК нь үйл ажиллагаагаа зогсоогоод Цагаан дэрс гэх газраас явсан. Ноён Ширхэнцэг ХХК-ний гаргасан байсан шорооноос түүсэн юм. Хууль бус гэдгийг нь мэдсэнээс хойш 15-16 хүн Цагаан дэрс гэх газарт жонш түүсэн. ...Би жонш зараад А ахын эхнэр нь болох Бурмаагийн хаан банкны 5465012749 тоот данс руу 1,000,000 төгрөг, дараа нь 4,550,000 төгрөг шилжүүлсэн, хамт ажилласан Э надад өгсөн данс руу 1,828,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд М эгчийн 5459039858 тоот данс руу 3,556,000 төгрөг шилжүүлсэн, хамт ажилласан хүмүүст М эгч тарааж өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-126, 127-128, 186/
- Шүүгдэгч А.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 билүү 11 сараас эхлээд Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан дэрс гэх газраас бага, багаар жонш түүж байсан. Тэгээд 2020 оны 03 сарын 20-ны үед Н машин олж ирээд түүсэн жоншнуудаа ачиж Чойрт аваачиж жоншоо зарна гэж явсан. Би ямар хүнд зарсан талаар нь мэдэхгүй, надад ажлын хөлс гэж Н 300,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-121-122/
- Шүүгдэгч Л.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны цагаан сарын өмнө Өлзийт сумын Цагаан дэрс гэх газар нэрийг нь мэдэхгүй нэг компани жонш худалдаж авна, ялгуулна гээд би очсон. Тэгээд жонш түүгээд авахыг нь хүлээгээд цуглуулж байсан. Тэгж байсан чинь Цагдаагийн байгууллагаас тэр компанийн үйл ажиллагааг нь зогсоочихсон. Тэгээд би түүсэн жоншоо өгч чадаагүй. Би Хулд сумаас Чойр луу явдаг шороон зам дээрээс нэг машин олж түүсэн жоншоо ачаад Чойр дээр Н байна гэхээр нь Ныг хамт жонш зарчхаарай гээд би Баянжаргалан сумаас буцаад Дундговь аймгийн төв ирсэн. Н, Э, М гэх хүмүүс надад бол хАгүй, нэг газраас тусдаа жонш түүсэн юм. Манай гэрийн гадна болон гэр дотор байсан жоншнуудыг Цагдаа ирж тэр компаний үйл ажиллагааг зогсоохоос өмнө бөөгнүүлчихсэн жонш байсан. Тэр жоншнуудаа нэг машин хөлслөөд Чойр луу явуулаад зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-116/
- Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “5450182003 тоот Хаан банкны данс манай найз А гэх хүний данс байгаа юм. Би Аээс өөрийн 5007416085 тоот Хаан банкны данс руу шилжүүлэн авсан. Ч.Н гэх хүнээс орж ирсэн 1,828,000 төгрөг нь миний жоншин дээр ажилласны хөлс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-185/
- Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 8 сарын үед 3000 морин хуурч, уртын дуучдын үйл ажиллагаанд явсан. Тэгээд иртэл 4-р багийн нутаг дэвсгэрт хулгай орсон байна гэдэг мэдээллийг авсан. Тэгээд 8 сарын 27-ны үед би амралттай байх үед бас хулгай орсон мэдээлэл ирсэн. Тэгээд би маргааш нь очиход газрыг нь ухсан байсан. Түүнээс хойш төрийн албан хаагч нар 2, 2-оороо манаж хоносон. Манах хугацаанд хулгайн асуудал болоогүй. 2020 оны 2 сард цагаан сараас 7 хоногийн өмнө компани техникээ авчирсан тохижуулж байна, ажиллаж эхэллээ гэсэн яриа гарч эхэлсэн. Тэгээд бүтэн сайн өдөр би очиж үзсэн чинь ажлын эхний өдөр гээд кемп байгуулсан, тоног төхөөрөмж ирсэн. Харуул хамгаалалттай иргэдийг хашаан дотор алхуулахгүй, манаач гарсан байсан. Манай 100 иргэд хашааных нь гадаа зогсож байсан. Тухайн өдөр ажиллаж байгаа гээд иргэд жоншоо ялгаад ажиллаж байсан. Тэгээд үнэхээр үйл ажиллагаа нь эхэлж, ард иргэд ажил орлоготой болсон байна гээд бодож байсан. Тэгээд ажиллаад 2 хонож байхад нь сумын орлогч дарга, байгаль орчны улсын байцаагч нар халдвар хамгааллын талаар яриа хийх гээд очсон. Тэгтэл хойноос хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын газар ирээд ард иргэдийг хөөгөөд Ноён ширхэнцэг компанийн ажилтнуудыг аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа засаг дарга хохирогчоор мэдүүлэг өг гэхээр нь компанийн хохирогч гэж бодсон чинь хувь хүний хохирогч гэхээр нь би тухайн хэргийн талаар сайн мэдэхгүй хохирогч болохгүй гэж хэлэхэд миний татгалзлыг хүлээж аваагүй. Тэр газарт сумын 280 хүн ажил хийж байсан. Тэр компани энэ хүмүүсийг хулхидах л бодолтой байсан байх гэж бодож байна. Жоншны ихэнх нь хулгайгаар алга болсон. Төхөөрөмж оруулсан компанид би нөхөн сэргээлт хийлгэмээр байна, гомдолтой байна гэж байсан. Одоо нөхөн сэргэлт хийсэн учраас миний хувьд гомдолгүй байна. Наад хүмүүс чинь амьдрах гэж хичээж байгаа, эхнэр хүүхэд нь ажилгүй, оюутан хүүхдүүдтэй хүмүүс байгаа. Нөхөн сэргээлт хийгдсэн учраас гомдолгүй гэж хэлж байна” гэв.
- Иргэний нэхэмжлэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Эрхэмбаяр, Н, М, А нар нь тусгай зөвшөөрөлтэй газраас жонш борлуулснаар надад дараах бодит хохирол учирсан. Үүнд: 1 тн жоншийг 280.000 төгрөгөөр тооцож, 60 тн жоншийг 16.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Жоншны мөнгийг хаан банкны дансаар шилжүүлсэн. Тухайн 60 тн жоншны 1 тн жоншийг 10.000 төгрөгөөр, 60 тн жоншийг 600.000 төгрөгөөр хөрвөөлгөнд оруулсан. 1 уут нь 8000 төгрөг, нийт 35 уут жоншийг 280.000 төгрөгөөр шуудайлуулсан. Тусгай шуудай 1 ширхэг нь 18000 төгрөг, 35 ширхэг шуудайг 630.000 төгрөгөөр авсан. Нийт 18.310.000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар надад учирсан бодит хохирол болох 18.310.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
- Иргэний нэхэмжлэгч Ж.Гийн гэрчээр өгсөн: “...Би Говьсүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хувиараа жонш худалдаж аваад БНХАУ-руу экспортолдог юм. 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Э нь над руу 99117176 дугаарын утаснаас залгаад 2 машин жонш байна. Бутлах хүн хэрэгтэй байна гэхээр нь би түүнд жоншийг нь бутлах хүмүүс олж өгсөн. Тэгээд орой 16 цаг өнгөрч байхад би Сүмбэр сумын 1-р багт байрлах УБ транс ХХК-ны хашаанд очиход Э нь “70 гаран тонн жонш байна, чи авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “маргааш өглөө савлуулаад пүүлээд авъя” гэсэн. Тэгээд өнөөдөр 13 цагийн үед УБ транс ХХК-ны пүүн дээр Э бид 2 хамт байж байгаад түүний жоншийг нь пүүлүүлээд 60,2 тонн жонш болсон. Тэгээд би түүнээс уг жоншийг нь 1 тонн нь 290,000 төгрөгөөр бодож худалдаж авсан ба би түүнд 16,800,000 төгрөг өгөөд жонш буталсан хүмүүст нь 600,000 төгрөгийг өгсөн. Тэгээд уг худалдаж авсан авсан жоншоо “FBLG” ХХК-ны гаалийн хяналтын бүсийн хашаанд экспортлох зорилгоор буулгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж надтай уулзсан. Өөр болсон зүйл байхгүй. Би дээрх жоншийг хаанаас ямар газраас авч ирсэн талаар нь мэдэхгүй байна. Э надад хаанаас авч ирсэн талаараа хэлээгүй. Надтай уулзаад “хар жонш худалдаж авах уу гэж л асуусан” өөр юм яриагүй. Намайг анх очиж үзэхэд жоншоо аль хэдийнээ УБ транс ХХК-ны хашаанд буулгачихсан байсан. Өчигдөр намайг очиход Э нь танихгүй 2 залуутай хамт зогсож байсан. Тэр 2 залууг өмнө нь огт харж байгаагүй хүмүүс байсан, өөр хүн байгаагүй. Би Э руу Т, А 2 хүүгийн хамт, О хүүгийн хамт Түвшинбат, Өнөртунгалаг, Ганаа нарыг явуулсан. Эгаас жоншны гарал үүслийн бичиг шалгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
- Гэрч Л.Эгийн: “...2020 оны 03 сарын 23-ны өдрийн 09 цагийн орчимд миний 99117176 дугаарын утас руу 88823818 дугаарын утаснаас над руу залгаад “ах жонш авч байгаа юу” гэхээр нь би “авч байгаа, хэдтэй жонш вэ гэхэд“ 75-тай жонш байна” гэсэн. Тэгэхээр нь би “ороод ирэхээрээ над руу залгачихаа аятайхан юм байвал авъя” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 12 цагийн орчимд нөгөө дугаараас над руу залгаад “УБ трансийн хашаанд ирчихсэн байна” гэж ярьсан. Тэгэхээр нь явж очоод тухайн залгасан дугаарын эзэнтэй уулзсан. Тэр хүн жоншоо 2 улаан хүрэн өнгийн толгойтой Хово маркийн автомашинаар ачиж ирсэн байсан ба УБ трансийн хашааны гадаа зогсож байсан. УБ транс гэдэг Сүмбэр сумын 1-р багт байрлах ачилт буулгалтын компани байгаа юм. Тэгээд би УБ трансийн ажилтан Балдантай уулзаад “хоёр машин ирчихсэн байна, талбай байгаа юу” гэсэн чинь байгаа гэхээр нь УБ трансийн талбай руу нөгөө хоёр машиныг оруулаад жоншийг нь буулгасан. Тэгээд нөгөө 88823813 дугаарын утастай залууд 3,420,00 төгрөгийг 5459034714 дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Би тэр залуутай 1 тонн жоншийг нь 250,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон ба тухайн жоншийг нь пүүлж үзэхэд хоёр машин нийлээд 70 тонн жонш болсон. Нөгөө залуу бас нэг залуутай хамт явж байсан ба би тухайн хүмүүсийг өмнө нь огт харж байгаагүй хүмүүс байсан. Мөн тэр хүмүүс цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай явж байсан. Тэгээд би тухайн худалдаж авсан жоншоо бутлуулаад шорооноос нь ялгуулаад дахин худалдан авсан жоншоо 1 тонныг 290,000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 11 цагийн үед Г нь над руу 16,800,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр даруйд нь нөгөө 88823813 дугаарын утастай залуугийн 5459034714 тоот данс руу нь үлдэгдэл 12,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Өөр болсон зүйл байхгүй. 88823813 дугаартай залуу жоншоо Дундговь аймгийн Хулд сумаас авч ирсэн жонш гэж хэлсэн. Би тухайн газраа нөхөрлөлтэй, 15-16 хүн манай нөхөрлөлд байдаг гэж ярьж байсан. Би тухайн жоншийг худалдан авахдаа гарал үүслийн бичгийг асуухад “ хөл хорио морио гэж байгаад бид нар саяхнаас үйл ажиллагаа явуулж байна. Гарал үүслийн бичиг нь гарч амжаагүй байна. Ямар ч асуудалгүй жонш” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би итгээд уг жоншийг худалдан авсан. Би тухайн жонш ачиж ирсэн 2 автомашины жолооч нарыг танихгүй. Автомашиных нь улсын дугаарыг хараагүй. Ямар ч байсан улаан хүрэн өнгийн толгойтой Хово маркийн автомашинууд байсан...” гэх мэдүүлэг /хх-54-55/
- Гэрч С.Э “...2020 оны 03 сарын 20,21-ны үед гэртээ байж байхад манай найз Наранбаатар 14 цагийн үед яриад сумын төвд байх гэрээс очоод Жи-Мобайлын антентай утас авчраад өгөөч ирэх болон очих бензин хийж өгий гэсэн. Би гэрээс нь очиж утсыг нь аваад Наранбаатарынд очиход 16 цаг өнгөрч байсан. Би утсыг нь өгчхөөд буцах зАраа Шарангад гэх жоншны уурхай дээр очиход М, Энхнаран, Э нар гар аргаар овоолсон шорооноос жонш ялгаж байсан. Би тэр хэдтэй хамт 1 тонн орчим жонш ялгачхаад сум руу харанхуй болохоос өмнө явсан. Тэр 3 миний араас хөдөлсөн. Би тухайн үед мотоциклтой явж байсан юм. Тухайн үед гадаа хүйтэн байсан ба миний мотоциклын гэрэл асахгүй байсан тул тэнд удалгүй буцсан. Би тэр уурхайг тусгай зөвшөөрөлтэй гэж бодож байсан юм. Тэр газарт манай сумын хүмүүс ажиллаад байсан болохоор нь зөвшөөрөлтэй гэж бодсон юм. Би жонш ачих, зөөвөрлөх үйл ажиллагаанд огт оролцоогүй. Тэр газрыг зөвшөөрөлтэй гэж бодоод л зАраа дайрч өнгөрөхдөө 1 тонн орчим жонш ялгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/
- Гэрч Б.Э “...2020 оны 03 сарын 20, 21-ний өдөр манай найз М түүний нөхөр Э нарын хамт Мийн харуулын ажил гүйцэтгэдэг Өлзийт сумын 4-р багийн нутагт байх “Газ” гэх компанийн талбайг шалгахаар явсан. Тэдний харсан талбай дээр оччихоод буцах замдаа Шарангад гэх жоншны уурхайгаар орсон. Тэгэхэд тэнд Н, Э, Т нар байсан. М, Э бид гурав тэр хашаан доторх овоолсон шорооноос хүний 2 тонн орчим жонш түүж ялгачхаад сум руу буцсан. Бид 3-г очиход тэр уурхай дээр Н, Э, Т нар байсан мөн биднийг очсоны дараа Э мотоциклтой ирчхээд явсан. Тэр уурхай зөвшөөрөлтэй гээд 2020 оны 02 сард ажиллаад байсан болохоор нь тусгай зөвшөөрөлтэй гэж бодсон. Сүүлд нь суманд ирчхээд хүмүүсээс тусгай зөвшөөрөлгүй гэдгийг дуулсан. Би жонш ачих, зөөвөрлөх үйл ажиллагаанд огт оролцоогүй. Би жонш ялгасны хөлсөнд нь 5459901421 тоот миний өөрийн Хаан банкны дансанд 2020.03.23, 24-ний үед 290.000 төгрөг орсон байсан. Надад 2 тонн жоншны мөнгө гэж хэлсэн. Тэр үед мөнгийг М над руу шилжүүлсэн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 50/
- Гэрч Н.Э: “...2020 оны 02 сарын дундуур Н намайг Дундговь аймгийн Өлзийт сумын 4-р баг Шарангад гэх газарт хүргээд өгчих гээд би өөрийн машинаар хүргэж өгсөн. Тухайн газарт ямар учиртай хүмүүс ажиллаж байсан талаар би сайн мэдээгүй, Н намайг хүргээд өгчих гээд хүргэж өгсөн. Тэгээд би буцаад ганцаараа гэртээ ирсэн. Н миний машинд 40,000 төгрөгт бензин хийж өгсөн. Тэр газарт би ямар нэгэн байдлаар ажил хийгээгүй, бензиний мөнгөнөөс өөр мөнгө аваагүй. Би Наас “ямар учиртай жонш юм бэ” гэж асуусан чинь нэг компани иргэдийг ажиллуулж байгаад цалин, хөлсийг өгөхгүй явчихсан. Тэгээд бид нар цалингаа авах ёстой гэж ярьж байсан. Нээх их юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/
- Гэрч Х.Д: “...Над руу 2020 оны 03 сарын 22-ны өдөр 17,18 цагийн үед Н 88823813 дугаарын утсаар залгаад “хуучин Шарангадаас жонш ачъя гарал гарал үүсэл нь асуудалгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн төвөөс 20 цаг өнгөрч байхад гарч яваад Өлзийт сумын Шарангад гэх газар очсон. Тэр газар очиход 2 кантнер байсан газраас баруун тийш 400-500 метр эрүүл газарт ялгасан жонш дүүргээд машин дээр ачсан юм. Би жонш ачихаасаа өмнө “гарал үүслийн бичиг хаана байгаа юм бэ” гэж асуухад Н “компаний захирал хот явчихсан замд ямар нэгэн асуудал үүсвэл захирал гарал үүслийн бичгийг нь аваад очно, асуудал байхгүй яваа” гэж хэлсэн. Миний машин дээр жонш ачиж байхад зүүн урд талд зайтай улаан өнгийн Хово маркийн машин зогсож байсан. Тухайн үед бас нэг цагаан өнгийн приус 20 маркийн улсын дугаарыг мэдэхгүй тэр машинд Н сууж явсан, бага гарын жийп машин дугаарыг нь мэдэхгүй машинаас ковшны шанаган дээр жонш ачсан хүмүүс бууж ирсэн. Тэгээд машин дээрээ жоншоо ачиж дуусаад хөдлөхөөсөө өмнө “гарал үүсэлгүй бол явуулахгүй Гурвансайханы байгаль орчин, цагдаа хоёр нь чанга гэж хэлсэн чинь асуудалгүй ээ би өөрөө цуг явъя аймаг орж бензин хийчхээд араас чинь очъё” гэж хэлэхээр нь би Говьсүмбэр аймаг руу хөдөлсөн. Араас нь Н цагаан өнгийн приус 20 маркийн машинтай Гурвансайхан сумаас баруун тийш 20 км явж байхад Н утсаар залгахаар явж байсан газраа хэлсэн чинь ирээд дагуулж яваад Гурвансайхан сум өнгөрөөд Н “чиний явдал удаан байна бид хоёр түрүүлээд явлаа” гээд явсан. Би маргааш өдөр нь 13 цагийн үед Говьсүмбэр аймаг руу ойртож явахад Н утсаар залгаад “хаана байна” гэхээр нь “ойртож явна” гэхэд хүлээж байна гэсэн. Тэгээд би Чойрын баруун урд талд 2-3 км газарт Нтай уулзаад дагуулж яваад цэвэр жонш 38 тонн болсон. Би анх Нтай нэг тонн ачааг 40,000 төгрөгөөр ачиж авахаар тохирсон байсан юм. Чойрт очоод ачаа буулгасны дараа “төгрөг нэмээд хэлчихлээ надаас гарах юм биш ченж хийхээр болсон чамд хэрэгтэй юм уу” гээд 5 цагийн дотор миний 5450582704 дугаарын данс руу 1,721,000 төгрөг орж ирсэн. Тэгээд л шууд Чойроос гараад аймгийн төвд ирсэн. Би Өлзийт сумын Шарангад гэх газар ганцаараа очсон. Надад Н ачаа ачуулж байгаагүй ээ анх удаагаа л ачаа ачуулж байгаа юм. Ныг 2-3 жилийн өмнөөс танина. Өлзийт сумын нөхөрлөлийн дарга гэж ярьдаг юм тэр нь үнэн байх. Би тус газар Наас өөр таньдаг хүн байгаагүй ээ. Гарал үүсэлгүй бол ачихгүй гэсэн чинь Н гарал үүсэл асуудалгүй захиралтай овоон дээр гарч утсаар ярина гэсээр байгаад ачсан. Ачсан хойноо явахгүй гэж хэлсэн чинь гарал үүсэл асуудалгүй дагаад явъя гэхээр нь итгээд хөдөлсөн. Хово маркийн машин дээр жонш ачсан үгүйг мэдэхгүй Н хамт явъя гэхээр нь итгээд хөдөлсөн юм. Намайг тэр газарт очиход контейнертэй газраас баруун тийш явсан араас ковшоор жонш ачсан бас хүмүүс шанаганд нь жонш дүүргэж байсан. Өөр бусдаар газар шорооны ажил хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-56-57/
- Гэрч Б.Э: “...2020.03.18-ны өдөр очоод 2020.03.23-ны өглөө буусан. Шарангадын пост шуудай ухаж гортиг татсан талбай дотор баруун хойд хэсэгт байдаг. Жонш ухуулахгүй гэж сумын сургууль, цэцэрлэгийн ажилтнууд ээлжээр 7 хонож постонд ажиллаж байгаа. Жонш ачиж тээвэрлэсэн асуудал гарч байгаагүй. Жонш ачсан Хово хараагүй, талбай дээр тийм машин орж ирээгүй. М талбайн баруун талд компанийн манаач хийдэг байсан төрөл садны холбоо байхгүй. Н, А, М, Э нар гараараа жонш түүж байгаа харагдсан. Талбайн зүүн урд хэсэгт том овоолго шороонууд асгасан байсан. Тэр хэсгээс эдгээр хүмүүс жонш түүж байсан...” гэх мэдүүлэг /хх-64/
- Гэрч Б.С: “...2020 оны 03 сарын 21-ны өдөр намайг Говьсүмбэр аймагт байхад миний өмнө тээвэр хийдэг найз Ч утсаар яриад Дундговь аймгийн Хулд сумаас тээвэр байна гэсэн. Маргааш явна гэхээр нь машиндаа жоохон юм хийгээд би 2020 оны 03 сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд Дундговь аймгийн Гурвансайхан сумаар дамжаад цаашаа Өлзийт сум явсан юм. Ч хэлэхдээ “гарал үүслийн гэрчилгээ нь асуудалгүй, Гурвансайхан суман дээр очиход энэ дугаараар холбогдоорой” гээд надад 98262110 гэсэн дугаар өгсөн. Би Гурвансайхан ороод өгсөн дугаар луу нь залгасан нэг хүн авахаар би Чын явуулсан хүн байна гэтэл тэр хүн нэрээ огт хэлээгүй хөдөө хээр газар сүлжээ орохгүй Хулд сум орох жоншны зам гэж хүнээс асуугаад тэр замд явж бай өөдөөс чинь гэрэл өгнө дохиж байгаад тааралдъя гэсэн. Тэгээд би Гурвансайхан сумаас 16 цагийн үед гарсан шөнө 21 цагийн үед гэрэл дохиж нэг старикстай саарал өнгийн машинтай таарсан. Машины дугаарыг хараагүй. Би Чын яриулсан хүн мөн үү? гэхэд мөн гэж нэг тарган бүдүүн хүн хэлсэн хоёр хүн байсан юм. Тэгээд машинтай дагуулж хөдөө хээр товцогтой газар аваачсан юм. Тэр газрын нэрийг мэдэхгүй байна. Бодвол тэр Шарангад гэх газар байсан байх. Би очиж гэрт орж хоол идээд гарсан тэд 4-н гэрээс ертөнцийн зүгээр урагш 100 орчим метр 3 хэсэг овоолсон ойролцоогоор 1 машин болох жонш газар байсан юм. Би гайхаад ам нь хаана юм бэ? гэхэд бид нар нөхөрлөлийн хүмүүс байгаа юм Өлзийт сумын хүмүүс гэж хэлсэн. Энэ жоншны компаниас ажлын хөлсөө авч чадаагүй, ажлын хөлсний оронд жонш авч байгаа юм гэж тэд бидэнд хэлсэн. Тэр хүн надад нэрээ хэлээгүй. Тэр 3 хэсэг жоншийг би 25-70 УАА улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн машинаар ачаад Говьсүмбэр аймагт өглөө 10 цагт “ЮБИ-ТРАНС” гаалийн хашаанд нийлүүлээд буулгасан. Тэр жонш 32 тонн болсон. Би 1 тонныг нь 40,000 төгрөгөөр тохирч явсан. Надад ажлын хөлс гэж 1,280,000 төгрөг өгсөн. Миний 5007317186 данс руу 5459034714 гэсэн данснаас мөнгө шилжиж ирсэн юм. Тэр данс нь Н гэх хүний данс байсан. Гарал үүслийн бичиг баримт байгаа гэсэн гэхдээ би тэр бичиг баримтыг хараагүй. Хүмүүсийн ажлын хөлсөндөө авсан жонш гэж бодсон. Тэр Чын хэлсэн нэг бүдүүн хүн л намайг тээвэрлүүлсэн юм. Нэрийг нь мэдэхгүй нэрээ надад хэлээгүй. Утас нь: 98262110 гэсэн дугаартай байсан. Би шуудуу татсан талбайгаар ороогүй гадна ачсан юм. Тэр газар нь 4 гэрээс хол халз урагш 100 метр газар жалганд 3 хэсэг асгасан жоншийг ачсан. Тэр жонш нь шороогүй, ялгасан жонш байсан болохоор тэр 4-н гэрээр багцаа авсан юм. Тэрнээс өөр газрын нэрийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-68-69/
- Яллагдагч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-133/
- Яллагдагч нарын оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 136-139/
- Дундговь аймаг дахь Өлзийт сумын засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/126 дугаартай албан бичиг /хх-ийн 135/
- Яллагдагч А.Мийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 158-159/
- Яллагдагч Ч.Нын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 160-162/
- УБ транс ХХК-ийн баримт /хх-ийн 163-166/
- Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дугаартай албан бичиг /хх-ийн 168/
- Дундговь аймгийн ЗДТГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/518 дугаартай албан бичиг /хх-ийн 170-р хуудас/
- Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/338 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 174-175/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.Н, А.М, Б.Э нар нь бүлэглэн, шүүгдэгч Л.А нь дангаараа Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шарангад буюу Цагаан дэрс гэх ашигт малтмалын ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй газраас 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 03 дугаар сарын 22-н хүртэл хугацаанд ухаж гаргасан отвал, шорооноос жоншийг гараар ялгаж, улмаар ялган авсан 60 тонн жоншийг бусдад худалдаж орлого олсон үйл явдал болсон болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч Нс тухайн үед “Ноён Ширхэнцэг” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгосны үндсэн дээр “Ноён Ширхэнцэг” ХХК-наас зохих хөлс авахаар тохирч отвол шорооноос жоншийг гар аргаар ялгах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг бөгөөд тэдний тайлбар хохирогч Б.Эын “...бүтэн сайн өдөр би очиж үзсэн чинь ажлын эхний өдөр гээд кемп байгуулсан, тоног төхөөрөмж ирсэн. Харуул хамгаалалттай иргэдийг хашаан дотор алхуулахгүй, манаач гарсан байсан. Манай 100 иргэд хашааных нь гадаа зогсож байсан. Тухайн өдөр ажиллаж байгаа гээд иргэд жоншоо ялгаад ажиллаж байсан. Тэгээд үнэхээр үйл ажиллагаа нь эхэлж, ард иргэд ажил орлоготой болсон байна гээд бодож байсан...” гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр батлагдаж байна.
Хэдийгээр “Ноён Ширхэнцэг” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шарангад буюу Цагаан дэрс гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар явуулж байсан болох нь хавтаст хэргийн 170-р талд авагдсан Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2020.04.22-ны өдрийн 4/518 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа боловч уг хууль бусаар ашигт малтмал олборлож байсан компанийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөлгүй болохыг мэдэлгүйгээр хөлсөөр ажиллаж байсан иргэдийг хАтуулж буруутгах боломжгүй юм.
Гэвч шүүгдэгч Ч.Н, А.М, Б.Э, Л.А нарын хувьд Дундговь аймгийн цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан хаагч нар ирж, компаний үйл ажиллагааг зогсоон, газрыг бүрэн чөлөөлөх ажиллагааг хийж гүйцэтгэснээр “Ноён Ширхэнцэг” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг мэдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын “Ноён Ширхэнцэг” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон болохыг мэдсээр байж газрын хэвлийгээс хууль бусаар гарган авсан жоншийг 2020 оны 03 сарын 23-ны өдөр бусдад худалдан борлуулж, ашиг олсон энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Ашигт малтмал ашиглах” гэдэгт газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хАруулж ойлгохоор хуульчилсан байна.
Үүнээс үзэхэд “Ашигт малтмал ашиглах” гэдэгт зөвхөн ашигт малтмал олборлохоос гадна ашигт малтмалтай холбоотой бусад олон төрлийн үйл ажиллагааг хАруулж ойлгох бөгөөд үүнд ашигт малтмал борлуулах үйл ажиллагаа мөн хАрч байгаа юм.
Иймд шүүгдэгч Ч.Н, А.М, Б.Э нарыг бүлэглэн, шүүгдэгч Л.Аийг дангаараа Хууль бусаар ашигт малтмал ашигласан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Н, А.М, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Өмгөөлөгч Т.Дгээс дүгнэлт танилцуулахдаа мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ шүүгдэгч Л.Аид мөрдөгчийн тогтоолыг танилцуулаагүй нь оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналыг гаргасан боловч шүүгдэгч нар шинжээчийн дүгнэлттэй танилцаад тэмдэглэлд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргахгүй байгаа тул хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын зүгээс энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж биш, харин өөрсдөөс нь гадна олон хүмүүс жонш ялгах ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн гэж маргаж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна гэсэн агуулгыг илэрхийлж байна.
Шүүхээс шүүгдэгч нарыг зөвхөн ашигт малтмал худалдан борлуулсан үйлдэлд гэм буруутайд тооцсон тул жонш ялгахад хамтран оролцсон иргэдийг худалдан борлуулсан үйлдэлд хАтуулах боломжгүй юм.
Шүүгдэгч Нс газрын хэвлийг ухаж халдсан зүйл байхгүй тул шүүгдэгч нарны үйлдлээс хүрээлэн буй орчинд хохирол, хор уршиг учраагүй гэж үзнэ.
Гэмт хэргийн байдлаас дүгнэхэд “Ноён Ширхэнцэг” ХХК хөлсөөр ажиллаж байсан иргэдэд цалин хөлс олгоогүйгээс шүүгдэгч нарын зүгээс ажилласан хугацааны цалингаа авахын тулд жоншийг худалдан борлуулах арга хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн “Ноён Ширхэнцэг” ХХК-ний тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар олборлосон 61,42 хувийн агууламжтай 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 60 тн жоншийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь “Ноён Ширхэнцэг” ХХК-ний хууль бусаар олборлосон жоншийг иргэний нэхэмжлэгч Ж.Гт худалдан борлуулж 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нс хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Эаас нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Ч Н, Х овогт А М, Ч овогт Б Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г овогт Л Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н, А.М, Л.А, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ч.Н, А.М, Л.А, Б.Э нарыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан үүргийг биелүүлээгүй, эсхүл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Н, А.М, Л.А, Б.Э нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Ч.Н, А.М, Л.А, Б.Э нарт хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 61,42 хувийн агууламжтай 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 60 тн жоншийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нс 12.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Гт олгосугай.
8. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н, А.М, Л.А, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН