Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2018/00106

 

20******* 01 30 138/ШШ2018/00106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ЖБ*******311201******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй Иргэний үнэмлэхийг буруу олгогдсон болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Пүрвээ, иргэний бүртгэлийн төлөөлөгч Л.Сугаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3-р багийн иргэн *******ын ******* би ******* оны ******* сарын *******-нд Чойбалсан хотын 1-р төрөх тасагт төрж Баянтүмэн сумын төрсний бүртгэлд ******* оны ******* сарын *******-нд бүртгүүлсэн байна. Аав *******, ээж Наранцэцэг нар нь 2000 онд салаад би аав *******ын хамт, ээж дүү нарыг авч явсан. Намайг гэрт болон гэрийнхэн Зоригоо л гэж дууддаг. Би Хан-Уул сургуульд сурч байгаад 2002 оны зун ээж дээрээ шилжиж очсон боловч буцаж ирээд сургуульд ороогүй, аавтайгаа мал маллаж байсан. Намайг иргэний үнэмлэх авах үед аав нас барсан байсан надад хэн иргэний үнэмлэх авч өгснийг мэдэхгүй байна. Гэтэл 1**************3 оны 11 сарын 20-нд төрөөд 1********************* оны ******* сарын 01-ныөдөр нас барсан миний дүү болох *******ын Ганзоригийн төрсний гэрчилгээгээр надад иргэний үнэмлэх олгогдсон байна. Би ээж Наранцэцэгтй хаа нэг утсаар ярьдаг, эхнэр хүүхэдтэй болоод очихдоо Зоригоо гэж дууддаг байсан болохоор ээж ч миний энэ байдлыг мэдээгүй өнгөрсөн байна. Би 2017 оны 12 сарын 07-ны өдөр бусдад зодуулж хагалгаанд орж эхнэр маань ээжид дуулган ээж ирээд миний нэр өөрчлөгдсөн болохыг мэдсэн. Би босож чадахгүй байсан тул ээж маань бүх газраар орж хөөцөлдсөн боловч Иргэний бүртгэлийн газар шүүхээр шийдвэрлүүлж ир гээд хүлээж авахгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.*******-т заасны дагуу ******* оны ******* сарын *******-ны өдөр Баянтүмэн сумын Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэгдсэн *******ын ******* миний иргэний үнэмлэх *******ын Ганзориг гэх 1**************3 оны 11 сарын 20-нд төрж 1********************* оны ******* сарын 1-нд нас барсан хүний нэрээр буруу олгогдсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Пүрвээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* нь миний дүүгийн хүүхэд юм. Бага байхад нь эцэг, эх нь салаад ******* нь аавтайгаа үлдээд аав нь нас барахад манай эгчийнд ирсэн. *******ыг Ганзориг гэж дүүгийнх нь нэр дээр иргэний үнэмлэх авсныг сая хагалгаанд орох үеэр ээж нь ирээд мэдсэн. Гэрийнх нь хүмүүс Зоригоо л гэж дууддаг. Энэ хүний иргэний үнэмлэхийг зөвөөр өөрчилж авах хүсэлтэй байна. Дүү Ганзориг нь багадаа нас барсан гэсэн. Иймд дүү Ганзоригоор олгосон иргэний үнэмлэхийг зөвтгөж өгнө үү гэв.

Иргэний бүртгэлийн төлөөлөгч Л.Сугаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын *******ын иргэний үнэмлэхийг *******ын Ганзориг гэж олгогдсон гэдэг. Яагаад ингэж олгогдсон нь тодорхойгүй байна. Ганзориг нь нас барсны бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Иймээс *******т иргэний үнэмлэх олгохдоо дахин материал бүрдүүлж гарын хээ оруулж байж иргэний үнэмлэх олгох болно. Энэ талаар шүүхийн шийдвэрт тусгасны дагуу шийдвэрлэнэ гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* нь иргэний үнэмлэх олгохдоо 1**************3 оны 11 сарын 20-ны өдөр төрж 1********************* оны ******* сарын 1-нд нас барсан Ганзоригийн нэрээр буруу олгогдсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч Э.******* нь ******* оны 0******* сарын 0*******-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р төрөх тасагт төрж Баянтүмэн сумын төрсний бүртгэлд ******* оны ******* сарын *******-ны өдөр бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгч *******ын *******т 2013 оны 11 сарын 28-ны өдөр иргэний үнэмлэх олгохдоо ЖБ*******311201******* регистрийн дугаартай 1**************3 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн, *******ын Ганзориг гэж олгожээ.

Гэтэл *******ын Ганзориг нь ЖБ*******311201******* регистрийн дугаартай, 1********************* оны ******* сарын 01-ний өдөр гэртээ механик аспирац оношоор нас барсан гэж Иргэний бүртгэлийн нас барсны бүртгэлийн 10 дугаарт бүртгэгдсэн байгаа нь Баян-түмэн сумын Иргэний бүртгэлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч Э.******* нь өөрт олгогдсон иргэний үнэмлэхийг өөрийн дүү Э.Ганзоригийн нэрээр олгосон болохыг өөрийн эх Наранцэцэгийн хэлснээр мэдсэн байна. Энэ үеэс эхлэн Иргэний бүртгэлийн хэлтэст хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн тайлбар өгсөн байна.

Иргэний бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа *******ын иргэний үнэмлэхийг дахин олгоход шүүхийн шийдвэр гарч улсын байцаагч дүгнэлт гаргаж байж үнэмлэх олгох ажиллагаа явуулна гэж тус тус тайлбарлаж байна.

Дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгч Э.*******т иргэний үнэмлэх олгохдоо ЖБ*******311201******* регистрийн дугаартай, *******ын Ганзоригийн нэрээр олгогдсон бөгөөд Э.Ганзориг нь 1********************* оны ******* сарын 01-ний өдөр нас барсан байтал түүний нэрээр иргэний үнэмлэх олгосон нь хуульд заасан журмын дагуу олгогдоогүй байна.

Иймээс Э.Ганзоригийн нэрээр олгогдсон иргэний үнэмлэхийг хүчингүйд тооцож ******* оны 0******* сарын 0*******-нмй өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж ЖБ*******00*******0*******70 регистрийн дугаартай, *******ын *******т иргэний үнэмлэх олгохдоо хуульд заасан шаардлагыг хангаж олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Э.*******ын иргэний бүртгэлд залруулга хийж иргэний үнэмлэх олгох ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******т 2013 оны 11 сарын 28-ны өдөр олгосон иргэний үнэмлэхийг ЖБ*******311201******* регистрийн дугаартай, Иөншөөбү овогтой *******ын Ганзориг гэж иргэний гэр бүлийн байдалд буруу бичигдсэн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.3-т зааснаар нэхэмжлэгч Иөншөөбү овогт *******ын *******т иргэний бүртгэлд залруулга хийж ЖБ*******00*******0*******70 регистрийн дугаартай, ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, гэж иргэний үнэмлэх олгох ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА