Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.*******, Хохирогч Ж.*******, Иргэний нэхэмжлэгч Д., Шүүгдэгчийн өмгөөлөгч Б., Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2223000020038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Завхан аймгийн сумын Алтай Эрчим Хүч төрийн өмчит компанид ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах замын уулзвар хэсэг дээр ******* улсын дугаартай “Тоёота Cresta” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 11.3 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж иргэн Ж.*******ийн жолоодож явсан ******* улсын дугаартай “Verna” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Ж.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах замын уулзвар хэсэг дээр ******* улсын дугаартай “Тоёота Cresta” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 11.3 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж иргэн Ж.*******ийн жолоодож явсан ******* улсын дугаартай “Verna” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Ж.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: - Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12-р хуудас/, - Хохирогч Ж.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би аралд нэг айлд малын бой хийж байгаад тухайн айлынхаа залуутай нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд 20-21 цаг орчим болж байсан байх би гэр рүүгээ харих гээд явсан. Тэгээд ын гүүр өнгөрөөд явж байтал миний урдаас нэг машин их хурдтай ирж байсан. Тэгээд би яг зогсох гэж байтал урдаас ирээд мөргөчихсөн. Тэгээд би нэг сэрсэн “та зүгээр үү” гээд нэг залуу намайг машинаас гаргасан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд аваад явчихсан. Тухайн үед би 30-40 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед баруун гар тал руугаа шахаад тоормос гишгээд хурдаа хасах үед намайг ирээд мөргөчихсөн. Эмч хэлэхдээ хүзүүний нэг яс хугарсан гэж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Тухайн үед миний машины урд гүпэр, салхины шил, акумлятор шингэн нь гоожчихсон, карло, копуд болон бусад эд ангиуд эвдэрсэн байсан. Би өөрийн машинаа янзлуулж хохирлоо барагдуулж авмаар байна. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Б.******* миний эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирол 1,100,000 төгрөгийг төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Иргэний нэхэмжлэгч Д.гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хохирогч Ж.******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангийн цахим системд бүртгэгдсэнээр манай эрүүл мэндийн даатгалын сангаас Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээнд 1.900.000 төгрөг, мөн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 1.586.665 төгрөг буюу нийт 3.486.665 төгрөгний зардал авсан байна. Тухайн эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.486.665 төгрөгний хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 176-178-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би орой 21 цагийн үед гэрээсээ гараад багт хүн хүргэж өгөх гээд ээс уруудаад “” дэлгүүр өнгөрөөд явж байсан. Тэр үед рүү уруудаж байх үед миний урд хар өнгийн “Cresta” маркийн машин хурдтай явж байсан. Тэгээд “” ШТС-ын уулзвар өнгөрөөд эсрэг урсгалаас ирж байсан цагаан өнгийн “Verna” маркийн автомашиныг мөргөсөн. Тухайн үед “Verna” маркийн автомашин замаас гараад зогссон. Тэгээд би буугаад очиход “Сresta” маркийн машины жолооч гараад ирсэн зогсож байсан. Тэгээд би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй түргэн болон цагдаагийн алба хаагчид ирсэн, тэгээд би явсан. Тухайн үед миний урд явж байсан өнгө болон машины маркийг харсан ч бага зэргийн зайтай явж байсан болохоор нойморийг нь харж чадаагүй. Тухайн үед улсын дугаарыг нь анзаараагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь 60-80 км цагийн хурдтай явж байсан байх. Намайг буугаад очих үед “Cresta” маркийн автомашины жолооч буюу Б.*******аас архи үнэртэж байсан. Харин “Verna” маркийн автомашины жолооч Ж.*******ийг бол сайн анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 66- 68-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000000027 дугаартай “...Жолооч Ж.*******ийн биед хүзүүний С1-р нугалмын баруун талын арын нумны хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь авто аваарын үйлчлэлээр үүссэн гэмтэл байж болно. Жолооч Ж.*******ийн биед хүзүүний С1-р нугалмын баруун талын арын нумны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/, - Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.ийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн “...Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг, Жолооч Ж.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Осол болох гол шалтгаан нөхцөл нь жолооч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой...” гэх “Мөрдөгчийн магадалгаа” болон бичгийн бусад баримтуудаар Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах замын уулзвар хэсэг дээр ******* улсын дугаартай “Тоёота Cresta” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан. “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 11.3 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж иргэн Ж.*******ийн жолоодож явсан ******* улсын дугаартай “Verna” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Ж.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 141-143-р хуудас/, - Шүүгдэгч Б.*******ы мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би 18 цаг өнгөрөөд ажлаа тараад 3 найзтайгаа хамт 1 литрийн “Тундар” нэртэй нэг шил архи, 0.75 литрийн “Экс” нэртэй нэг шил архи зэргийг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд ууж дуусаад жишиг хорооллоос ганцаараа хөдөлсөн. Тэгээд багийн нутаг дэвсгэрт байрлах ШТСн урд явж байгаад утсаар ярих гээд утсаа гаргаж иртэл режакны хажуу руу утсаа унагачхаад авах гээд доошоо хартал түс тас хийгээд явсан. Тэгээд хэсэг шоконд орж байгаад гарч ирээд нөгөө мөргөсөн машин дээр очоод жолоочийг нь ахаа гайгүй юу гээд хаалгыг татаад асуутал гайгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаа ирсэн. ...Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргах зүйлгүй. Хохирогчид учруулсан хохирлын 1,100,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 152-154-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан болон бусад нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000000027 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000000002 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Б.*******ы биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2,6 промилли илэрлээ. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргаж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр журамласан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ. Иймд прокуророос шүүгдэгч Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэлтэй хэдий ч уг үйлдлийнхээ улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Б.*******ы үйлдлийн улмаас хохирогч Ж.*******ийн эд хөрөнгөд 855,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/-ээр тогтоогдож байна. Мөн хохирогч Ж.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 245,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******* нь нийт 1,100,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны тоот дансанд хохирол төлсөн баримт болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогч Ж.*******т төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэгч Б. нь “эрүүл мэндийн даатгалын сангаас Ж.*******т 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангийн цахим системд бүртгэгдсэнээр манай эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээнд 1,900,000 төгрөг, мөн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 1,586,665 төгрөг нийт 3,486,665 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна” гэснийг шүүх хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Учир нь иргэний нэхэмжлэгчээс Ж.*******т эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээнд 1,900,000 төгрөг, мөн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 1,586,665 төгрөг нийт 3,486,665 төгрөг зарцуулсан гэх боловч ямар ямар эмчилгээ, сувилгаанд хэдэн төгрөг зарцуулсан талаарх нотлох баримт байхгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч Б.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 157-р хуудас/ Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч Ж.*******т төлөх төлбөргүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээний зохицуулалт юм. Харин шүүгдэгч Б.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хасахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно” гэсэн тул шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан осол болсон газрын бичлэг бүхий СД диск 1 ширхэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хохирол төлсөн 1 хуудас баримт зэргийг хэрэгт хавсарган хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******ы 699610 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоолын хамт Завхан аймаг дарь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 , 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хорин овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.*******т төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол болсон газрын бичлэг бүхий СД диск нэг ширхэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хохирол төлсөн 1 хуудас баримт зэргийг хэрэгт хавсарган хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******ы 699610 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоолын хамт Завхан аймаг дарь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.гийн 3,486,655 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ