| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0036/Э |
| Дугаар | ШЦТ/2021/34 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар ШЦТ/2021/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн ........... тоот хэргийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ төрсөн, ....... настай, эрэгтэй, ....... боловсролтой, малчин, ам бүл ....... газар оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Б Э гэв. РД:/........./
Шүүгдэгч Б.Э нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ........... оотод 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Э маргалдан зодолдож түүний биед уруул, хацарт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
- Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Би уг тогтоолтой танилцаад тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021.01.24-ний өдөр Э гэх хүнтэй 3 шил Хараа нэртэй архи хувааж Говь-Угтаал суманд байх өөрийн гэртэй уугаад сүүлийн архи нь дуусаагүй байхад би тасарчихсан байна лээ. Тэгээд муудалцсан юм шиг байсан. Болсон явдлыг бол мэдэхгүй байна. Э манай гэрт унтаж байхад нь 2-3 өшиглөснөө санаж байна, их согтуу байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Э бид хоёр архи ууж эхлэхээс өмнө Г, Б /Ган- Эрдэнэ/ хоёр орж ирээд мэндэлчхээд гараад явсан. Г, Г хоёртой бол би найзууд байгаа юм. Э бид хоёрын хооронд тухайн үед юу болсон талаар Г, Г хоёр мэдэхгүй. Э бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Ямар шалтгаанаас болж биед нь халдсан гэдгээ мэдэхгүй байна, сэрээх гэж байгаад биед нь халдсан гэж бодож байна. Эийн нүүр болон биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Би буруу үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-42-43/
- Хохирогч Ш.Эийн: ‘’...Би тус сумын 2 дугаар багийн иргэн Б.Э гэх хүнийг танина. Бид хоёр ямар нэгэн ах дүү төрөл садны холбоо байхгүй. Б.Э гэх хүний төрсөн ах Б.Очирбат бид хоёр цэрэгт он жав байсан юм ахтай нь найзууд байгаа юм. Б.Э бид хоёр нэг нутгийн улсууд байгаа юм. Бие биеэ сайн мэддэг найзууд байгаа юм. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Уггаал сумын төд байх Б.Эы гэрт, Б.Э бид хоёр 0.75 граммын савлагаатай хараа нэртэй 3 шил архи хувааж уусан Б.Э бид хоёр гэрт нь юм ярьж суунгаа архиа ууж байгаад тасарчихсан байсан тухайн өдөр юу болсон зүйлээ сайн санахгүй байна мөн Б.Э бид хоёр юунаас болж хоорондоо маргалдаж, муудалцаж зодолдсон талаараа сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн манай сумын төлөөлөгч Жаргал ирчихсэн миний нүүр хамраас цус гарчихсан байсан. Тэгээд манай сумын төлөөлөгч Жаргал намайг авч яваад сумын эрүүл мэндийн төв оруулж миний нүүрийг цэвэрлүүлж дээд уруулд 3 оёдол тавиулсан өөр болсон асуудал байхгүй. Тухайн үед Б.Э бид хоёр архи их уусан байсан болохоор хоёулаа тасарчихсан байсан. Согтуудаа хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Тухайн өдрийн өглөө Б.Эы гэрт байж байхад Г, Б гэх нэртэй манай сумын надтай хамаатан болох хоёр дүү ирж Б.Э бид хоёрт нэг шил 0.75 граммын савлагаатай хараа нэртэй архи авч өгчхөөд явсан архи уух үедээ Б.Э бид хоёр л уусан өөр ямар нэгэн хүн хамт байгаагүй. Б.Э бид хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцаж байсан асуудал болон Б.Э бид хоёрт ямар нэгэн өглөг авлагын шинжтэй асуудал огт байхгүй. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Б.Э бид хоёр архи их уусан байсан болохоор тасарчихсан байсан мөн ямар шалтгааны улмаас болж зодолдсон талаараа сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр Э намайг хэрхэн яаж зодсон талаар сайн санахгүй байна. Миний дээд уруул хавдаж, дотор тал нь язарсан байгаа. Мөн миний баруун нүдний доод хэсэгт хөндлөн байрлалтай урагдсан байсан өөрөөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би сумын эрүүл мэндийн төвд дээд уруулдаа 3 ширхэг оёдол тавиулсан надаас ямар нэгэн байдлаар үнэ хөлс аваагүй. Мөн тэр асуудлаас хойш ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй миний бие зүгээр байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний хэрэг асуудлыг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү. Бид хоёр архи их уусан байсан болохоор хэн хэнд нь буруу байсан байх. Надад гомдол санал болон өөр хэлэх зүйл байхгүй...’’ гэх мэдүүлэг /хх-10-11/
- Гэрч Н.С: “...2021 оны 01 дүгээр сарын 24 -ны орой 16 цаг өнгөрч байхад намайг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр баг “Багш нарын байр” 3 тоот өөрийн гэртээ байхад манай хажуу айл болох “Багш нарын байр” -ны 2 тоотод оршин суух Б Эы гэрт хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь гэрээсээ гартал байрны коридорын шал нэл цус болчихсон байхаар нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед хэн хэнтэй зодолдсон талаар огт мэдээгүй. Тухайн өдөр дэлгүүр 09 цагт онгойсноос хойш Эы гэрт хүмүүс архи уусан ба өдөр болгон архидан согтуурдаг. Би хэн хэнтэй маргалдаж муудалцсан талаар сайн мэдэхгүй байна. Хажуу айлд хүмүүс зодолдоод байгаа бололтой түчигнээд байхаар нь гэрээсээ гарч хартал байрны коридорын шал нэл цус болчихсон байхаар нь иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг коридорт гарж харахад Эы гэрнийх нь хаалга хаалттай дотор нь согтуу хүмүүс хашигдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/
- Гэрч З.Ж: “...2021 оны 01 дүгээр сарын 24 -ны орой 16 цагийн үед намайг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд хэсгийн цагдаа Б.Галсанжавын хамт эргүүл хяналт шалгалт хийгээд явж байхад ЗДТГ -ын жижүүр ажилтай С миний 88109932 гасан дугаарт өөрийн 89158333 гэсэн дугаараас “Багш нарын байр” манай хажуу айл Эы гэрт хүмүүс цохиж, зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу очиход Э, Э нар хоорондоо цохиж, зодолдсон байдалтай Эийн нүүр цус болчихсон, согтуу Эы гэрт сууцгааж байсан. Тэгэхээр нь сумын эрүүл мэндийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч яаралтай түргэн тусламж хүргэж ажилласан. Хэсгийн цагдаа Галсанжав бид хоёрыг дуудлага мэдээллийн дагуу очиход Э нүүр нь цус болчихсон Эы гэрт хоёул сууж байсан. Тухайн асуудал болсон үед манай суманд согтуурал хэмжих /драгерь/ багаж байхгүй тул согтуурлыг тогтоож чадаагүй. Аймгийн төвд хүргэж үзүүлэх гэсэн боловч манай сум 120 км-т байдаг ба Засаг даргын тамгын газрын машин ажлаар гадагш явсан. Цагдаагийн хэсэгт одоогоор ашигладаг албаны машин техник хэрэгсэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-19/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 38 дугаартай: “Ш.Эийн биед уруул, хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх байна” гэсэн дүгнэлт /хх-30-32/
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/
- Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 96-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-49/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 сарын 24-ний өдөр хохирогч Ш.Эийг зодож бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Эийн мэдүүлэг, гэрч Н.С, З.Ж нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ш.Э нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь “уруул, хацарт шарх, зулгаралт” бүхий хөнгөн зэргийг хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Эы үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эы үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ш.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй нийтэд тустай ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л овгийн Б Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Эаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН