| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
2021/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, С.Нармандал, Д.Болдбаатар
Шүүгдэгч: Б.М, Т.Ю
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бгийн М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Ю нарт холбогдох эрүүгийн 2012002610312 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .................. гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 120.000 төгрөгийн үнэтэй 2 тооны ямааг хурааж, 03 сар, 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Д овогт Бгийн М/РД:АР................/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ............ гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Тын Ю/РД:АР......../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Нарийн гэх газраас хохирогч Д.Нын 76 тооны хонийг хулгайлж, түүнд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012002610312 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Нын өгсөн:
“...Би 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хонио тоолоход бүрэн байсан. Үдээс хойш сумын төв ороод орой 19 цагийн үед хөдөө гэртээ ирэхэд манай хониноос содон зүстэй хонинууд харагдахгүй байсан болохоор би хонио тасарсан байж магадгүй гэж бодоод хонио бэлчээрлэж явдаг газраар шөнийн 23 цаг хүртэл хайж явсан. Тэгээд Хан-Өндөр багийн Ар булаг гэх газар нутаглаж байсан М гэх залуугийнд бүхээгтэй Портер маркийн ачааны машин ирж байсан. Тэгээд би гэртээ хариад өглөө эрт 04-05 цагийн үед дахиад хониндоо явахад М гэх айлд ирсэн бүхээгтэй ачааны машин төв рүү маягтай явж байсан. М гэх залуу нь урьд өмнө малын хулгайн хэрэгт шалгагдаж байсан болохоор би Мг Эрдэнэ-Уул багийн найз Ч /Т.Ю/ гэх залууг дуудаад миний хонийг ачуулсан байх гэж хардсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 07-нд Мгийн найз Б гэх нутгийн залуутай уулзахад 2020 оны 06 дугаар сарын 01-ний шөнө Б Мгийнд очсон чинь Ч, М хоёр 24 тооны хонь Чгийн бүхээгтэй ачааны машинд ачиж, явуулсан. Тэр хонины эм нь танай хонины имтэй адилхан байсан гэж надад ярьсан. Би Эрдэнэ-Уул багийн малчин залуу Чтэй урьд өмнө малын наймаа хийж байсан. Ч гэх залуу Мгийн найз байгаа. Манай хонь гэрийнхээ ар тал руу Хорхой толгой, Банжил гэх газраар бэлчээрлэж явдаг. Манай Нарийн нүүр гэх газар байдаг өвөлжөө Мгийн өвөлжөөнөөс 3-4 км зайтай байх. Манай хонь бэлчээрээ нийлж байгаагүй. Манайх хонио байнга хариулгатай байлгадаг. Тухайн өдөр би үдээс хойш сумын төв рүү явах ажилтай эхнэр хүүхдэдээ хонио орхиод явсан байсан. Манай хонь тасрах боломжгүй манайх дандаа хариулгатай байдаг. М, Ч аав, ээж хоёртойгоо 2020 оны 06 дугаар сарын эхээр 4 хурга, 15 хонь шөнийн 23 цагийн үед машинтай ачиж авчирч өгсөн. 4 хонь манай хонь биш байсан. Ч надад модонд тасраад олохгүй байгаа гэж хэлээд оронд нь өөр 4 хонь авчирч өгсөн. Би хонио хүлээж авахдаа утсаар бичлэг хийсэн байгаа. Эрдэнэ-Уул багийн Баруун цүүр гэх газар манайхаас 40 гаран км зайтай, 23 цагаас 05 цаг хүртэл 2-3 удаа ирж очих цаг хугацаатай. Би гомдолтой байна. Алдсан хониныхоо хохирлыг барагдуулж авмаар байна. Надад 15 хонь, 4 хурга авчирч өгөхдөө 4 хонь нь манай хонь биш байсан. Ч надад 4 хонь нь мод руу ороод тасарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-15 дугаар тал/,
* Гэрч Б.Хгийн өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 02 өдөр манай хүргэн хүү Д.Н ирээд манай хонь дутаад байна. Ногоонд тасарсан байж магадгүй гээд манай хонинд хонь шүүсэн. Манай хонинд хүргэний хонь нийлээгүй байсан. Тэгээд хүргэн өөр айлын хонинд очиж хонио шүүнэ гээд явсан. Манай хүргэн хонио эрээд олохгүй 5-6 хоног ирж хайгаад 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын цагдаад мэдэгдсэн. Хүргэн манайд хонь шүүж ирэхдээ манай хониноос 70 гаран тооны хонь байхгүй байна гэж ирсэн. Зөв талын чих зүрх, буруу талын чих хойноос догол имтэй, сэрвээн дээр улбар шар өнгийн будагтай, хургатай хонь толгой дээр цэнхэр будгаар будсан байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
*Гэрч Л.Эийн өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 02 өдөр Д.Н манайд ирээд манай хонь дутаад байна ногоонд тасарсан байж магадгүй танай хонинд хонь шүүгээдэхье гээд манай хониор орж хонио шүүсэн. Би мал, ногоо ч муу байна тасарсан байх гэж хэлэхэд Д.Н харин ногоо муу болохоор хонь тасарсан байж магадгүй гэж бодоод айлын хониор шүүж явна гэж хэлсэн. Манай хонинд Д.Нын хонь нийлээгүй байсан. Д.Н манай хонинд хонио шүүчихээд манайхаас явсан. Д.Н манайд ирж хонио шүүхдээ 60-70-аад хонь байхгүй байна гэж ярьж байсан. Би Д.Нын хонины им, тамгыг сайн мэдэхгүй, сэрвээн дээр улбар шар өнгийн будагтай байдаг. Одоо Д.Нынх өвөлжөөн дээрээ отор хийж байгаа, хонь нь ар тал руу мод руугаа бэлчиж байгаа байх...’’гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/,
*Гэрч Б.Тын өгсөн:
“...Манайх 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хонио тоолоход манай хонь бүрэн байсан. Манай нөхөр үдээс хойш төв орох ажилтай төв ороод орой 19 цагийн үед төвөөс ирээд хониндоо яваад содон зүстэй хургатай хонинууд байхгүй байна. Манай хонь үдээс хойш тасарсан юм уу гээд хонь бэлчээрлэж байсан газраар хонио хайж яваад олоогүй шөнийн 23 цаг өнгөрч байхад гэртээ ирээд өглөө үүрээр дахиад хониндоо яваад олоогүй ирээд хонио дахиж тоолоход 70 гаран тооны хонь дутаж байсан. Тэгээд манай нөхөр айлын хониор байхгүй байгаа хонинуудаа шүүхээр яваад байхгүй байна гэж ирсэн. Тэгээд манайх хонио тасарсан байх гэж бодоод 5-6 хоног айлын хониор шүүсэн олоогүй. Манай нөхөр 06 дугаар сарын 07-ны орой нутгийн Б гэх залуутай уулзахад 06 дугаар сарын 01-ний шөнө Хан-Өндөр багийн иргэн М гэх залуу найз Ч гэх залуутай хамт 24 тооны хонь найз Чгийн ачааны машинд ачуулсан гэж хэлсэн байсан. М, Ч аав, ээжтэйгээ ачааны машинаар 15 хонь, 4 хурга авчирч өгсөн. 4 хонь нь манай хонь биш байсан. Манайх байнга хонио хариулгатай байдаг учраас манай хонь тасраад байдаггүй. Манай хонинууд зөв талын чих зүрх, буруу талын чих араас догол имтэй сэрвээн дээрээ улбар шар өнгийн будагтай, төллөсөн им хонинуудаа толгойн дээр нь цэнхэр будгаар тэмдэглэж байсан. Би гомдолтой байна. Алдсан хонио тоо ёсоор нь авмаар байна...’’гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/,
*Гэрч Х.Бгийн өгсөн:
“...Би Хан-Өндөр баг Асга түрүү гэх газар байдаг хөдөө гэрээсээ 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн оройн 16 цагийн үед хүүхдүүдээ бэлэг авахаар ганцаараа сумын төв орж ирээд ажлаа амжуулаад шөнийн 23 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ харих замдаа Хан-Өндөр багийн Ар булаг гэх газар нутаглаж байгаа нутгийн залуу М гэх айлд очиход тэднийд бүхээгтэй портер маркийн машин ирсэн байсан. Тэгээд би гэрт ороход Ч гэх залуу ирсэн М хоёр 2.5 л том пиво ууж байхаар нь би хамт хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байснаа М, Ч хоёр хоёулаа гаръя гээд гараад удаад байхаар нь би гараад очтол тэр хоёр намайг цаашаа байж бай найзууд юм ярьж байна гээд байхаар нь би хонины хашаан дээр нь очоод зогсож байхад тэр хоёр ирээд малаа ачъя гээд үхрийн хашаан дотор тусад нь хашсан байсан 18 том хонь байсан харанхуйд ямар хонинууд байсныг мэдээгүй бас 5 хурга Чгийн машинд ачихад би хамт ачиж өгсөн нэг хургыг нь алдсан ачаагүй тэгээд би гэр лүүгээ, Ч машинтайгаа хөдлөөд төвийн чигтэй явсан. Намайг Мгийн ороход М, Ч, Мгийн эхнэр гэртээ унтаж байсан. Чгийн эхнэр гадаа машин дотроо байж байсан. Би төвөөс буцах замдаа пиво авсан байсан болохоор М ахтай уух гэж очсон. Би малдаа явж байхдаа М ахын орж гарч явдаг. М надад ах нь Чд өрөө өгч байгаа гэж хэлсэн. Шөнийн 02-03 цагийн үе байсан болохоор зүсийг нь сайн мэдэхгүй байна. Би ачиж байхдаа имийг үзэхэд зөв талын нь зүрх имтэй байсан. Манайх Мгийнхээс 6-7 км зайтай. 2020 оны 06 дугаар сарын 06-07-ны үед байсан өдрийг нь сайн санахгүй байна. Би сумын төв орох гээд явж байхад Д.Н ахын хонины хажуугаар өнгөрч явахад зөв талын чих нь зүрх имтэй хонинууд байсан. Тэгээд би төв орж ирээд орой буцах замдаа Д.Н ахынд ороход На ах согтуу байж байсан болохоор нь би та хайгаад байсан хонинуудаа олсон уу гэж асуухад ах нь олоогүй байгаа сураг байна уу гэж асуухаар нь би та маргааш өглөө хүрээд ир гээд гэр лүүгээ явсан. Тэгээд Д.Н ах өглөө манайд ирэхэд нь би М, Ч хоёр баруун цүүр рүү 20 гаран хонь гаргачих шиг болсон шүү та өөрөө очиж үз гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч Н.Тын өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын эхээр байсан өдрийг нь сайн санахгүй байна. Би гэртээ байж байхад манай хонин дээр мотоциклтой хүн яваад байхаар нь очиход хоёр хүн байсан. Би мэнд мэдээд за яасан юу болов гэж асуухад ах манай тасарсан байсан хонь танай хонинд байна гэж хэлэхэд нь би тийм байна уу хэдэн хонь байх юм дүү гэж асуухад 18 хонь 5 хурга модны хаяанд тасарсан байсан. Би сумын төв орохдоо хүүхдэдээ захиж тасарсан хонио аваарай гэж хэлэхэд оройтоод хүүхэд аваагүй байсан. Би маргааш өглөө нь ирээд олоогүй. Тэгээд манай ойрхон байдаг М гэх айлд бүхээгтэй машин хоноод өглөө явсан гэж сонсоод хэн юм бол гэж сурахад танай машин гэж дуулсан. М, танай хүү хоёр найзууд болохоор нь би Мг манай хонийг гаргачихлаа гэж бодоод танайд ирсэн юм. Би ах нь гэртээ байхгүй аймагт эмнэлэгт хэвтэж байгаад ирсэн болохоор мэдэхгүй байна. Миний дүү өгсөн, авсан хүмүүстэй нь уулз гэж хэлсэн. Тэгээд хоёр хоноод би эхнэр хүүхэд, Мгийн хамт өөрийнхөө машинаар 15 хонь 4 хургыг Хан-Өндөр багийн иргэн Н гэх айлд авчирч өгсөн. 4 тооны хонийг нь орлуулж өгсөн. Манай хүү 4 хонь нь мод руу ороод алга болсон гэж хэлсэн. Би сайн санахгүй байна будагтай хонинууд байсан. Манай хүү надад Мгээс би мөнгө авах байсан тэрнийхээ өрөнд 15 хонь 4 хурга авсан гэж хэлсэн. Н гэх залуу анх манайд ирж хонио үзэхдээ 18 хонь 5 хурга тасарсан гэж хэлж байсан. Хонинуудыг нь авчирч өгөхөд манайхаас нийтдээ 76 хонь дутсан та нар төлж өг гээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/
*Яллагдагч Б.Мы өгсөн:
“...Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 76 тооны хонь хулгай хийгээгүй. Харин 15 хонь, 4 хургыг модны хаяанд тасарч 2, 3 хоносон байсан. Тэгээд сүүлд манай хонь байнга мод руу ордог болохоор манай хоньтой нийлээд ирсэн. Тэгээд би Т.Юид 1.400.000 төгрөгийн өртэй байсан. Т.Ю мөнгөө нэхээд байхаар нь би Т.Юид надад мөнгө олдохгүй байна, оронд нь мал өгье гэж гар утсаар ярьж Т.Юийг гэртээ дуудаж нөгөө манай хонинд нийлсэн 15 хонь 4 хургийг Т.Юид өгсөн. Хохирогч Д.Нт 15 хонь, 4 хургийг хүргэж өгөөд очиход Д.Н миний өөдөөс манайхаас 10 гаран тооны хонь модны үзүүрт тасарсан байсан. Тухайн үед би сумын төв орох гээд явж байхдаа модны хаяанаас гэр рүүгээ дарчихаад хүүхдүүдээ аваарай гэж хэлээд сумын төв орсон гэж ярьж байсан. Тэгээд орой гэртээ ирээд хүүхдүүдээ хонио аваагүй болохоор нь маргааш өглөө нь хайсан гэсэн. Надад ингэж ярьсан. Мөн миний аваачиж өгсөн хонинуудыг манай хониноос тасарсан байсан хонинууд мөн байна гэж хэлсэн. Би уг нь хониноос нь хулгай хийж аваагүй. Харин манай хоньтой 15 хонь 4 хурга нийлээд ирсэн. Би Т.Юид мөнгөний өртэй байсан болохоор Т.Юид өгсөн. Ганцаараа өөрийн эзэмшлийн Портер маркийн автомашинтай ирж авсан. Т.Ю бид хоёр хоёулаа хамт ачсан. Зөв талын чих нь зүрх имтэй, буруу талын чих нь араасаа хөндлөн имтэй хонинууд байсан бөгөөд содон хонинууд гэвэл шилэн дээрээ хартай хар толгойтой хонь байсан бөгөөд бусад хонинууд хундан, хар толгойтой, хар халзан зүсмийн хонинууд байсан. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй харин манай хонинд нийлсэн 15 хонь, 4 хургийг буцаан аваачиж өгсөн. Т.Юийн ээж Төмөр-Үс, манай эхнэр Цэрэндолгор нар мэдэж байгаа, өөр хүн мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 73-77 дугаар тал/
* Яллагдагч Т.Юийн өгсөн:
“...Манайд сумын цагдаа, хохирогч болох Д.Нын хамт очсон байсан. Тэгээд миний Б.Маас авсан 15 хонь, 4 хурга Д.Нын хонинууд байна гэж манай аав надад хэлсэн. Тэгээд тухайн хонинууд хулгайн хонь юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би аавын өөдөөс Б.М надаас 1.400.000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөний оронд Б.Маас 15 хонь, 4 хурга авсан юм гэж хэлсэн. Манай аав Н.Т надад ярихдаа Д.Н манай хониор хонь шүүгээд явж байсан гэсэн. Тэгэхээр нь манай аав хонин дээр очсон гэсэн. Тэгсэн Д.Н манай хониноос танай хонинд байна гэж хэлсэн гэсэн. Манай алдсан хонь зүстэй тоотой юм байгаа юм гэж хэлчхээд явсан гэсэн гэж манай аав надад ярьсан. 18 хонь, 4 хурга байсан гэж ярьсан байсан. Би хулгайн хонь гэдгийг мэдээгүй харин Б.М над руу гар утсаар яриад ирж мөнгөнийхөө оронд хонь ав гэсэн. Тэгэхээр нь би ярьсан өдөр нь очиж авч чадаагүй юм. Тэгээд маргааш нь очиж 15 хонь, 4 хурга авсан нь үнэн. Түүнээс хулгай хонь гэдгийг мэдээгүй. Миний мэдэж байгаагаар содон зүстэй хонь гэвэл эвэртэй хар хүзүүтэй хонь байсан. Тухайн хонинууд зөв талын чих зүрх эмтэй, буруу талын чих араас догол эмтэй, толгой дээрээ цэнхэр будагтай хонинууд байсан бөгөөд би хохирогч Д.Нын хонийг нь аваачиж өгөхдөө эм хонинууд байсныг мэдсэн. Б.М бид хоёр тийм зүйл огт яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-86 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 573 дугаартай:
“...2020 оны 06 дугаар сарын байдлаар 20 тооны эм хонины үнэ 2.000.000/хоёр сая/ төгрөг, 18 тооны төлөгний үнэ 1.440.000/нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг, 8 тооны хурганы үнэ 160/нэг зуун жар/ төгрөг, 30 тооны нас нийлсэн эр хонины үнэ 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 9.000.000/есөн сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 61 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 109, 93 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.М, Т.Ю нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Нарийн гэх газраас хохирогч Д.Нын 76 тооны хонь хулгайд алдагдаж, түүнд 9.000.000 төгрөгийн хохирол учирсан, Т.Ю нь Б.Мы хулгайлсан гэх 76 тооны хонийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2019 оны 06 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг Нарийн гэх газраас өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.М нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг Нарийн тээл гэх газраас хохирогч Д.Нын 76 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай шүүгдэгч Т.Ю нь дээрх Т.Мы хулгайлсан 76 тооны хонийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2019 оны 06 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг Нарийн гэх газраас өөрийн эзэмшилд шилжүүлэн авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Нын ”...Би 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хонио тоолоход бүрэн байсан. Үдээс хойш сумын төв ороод орой 19 цагийн үед хөдөө гэртээ ирэхэд манай хониноос содон зүстэй хонинууд харагдахгүй байсан болохоор би хонио тасарсан байж магадгүй гэж бодоод хонио бэлчээрлэж явдаг газраар шөнийн 23 цаг хүртэл хайж явсан. Тэгээд Хан-Өндөр багийн Ар булаг гэх газар нутаглаж байсан М гэх залуугийнд бүхээгтэй Портер маркийн ачааны машин ирж байсан. Тэгээд би гэртээ хариад өглөө эрт 04-05 цагийн үед дахиад хониндоо явахад М гэх айлд ирсэн бүхээгтэй ачааны машин төв рүү маягтай явж байсан. М гэх залуу нь урьд өмнө малын хулгайн хэрэгт шалгагдаж байсан болохоор би Мг Эрдэнэ-Уул багийн найз Ч /Т.Ю/ гэх залууг дуудаад миний хонийг ачуулсан байх гэж хардсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 07-нд Мгийн найз Б гэх нутгийн залуутай уулзахад 2020 оны 06 дугаар сарын 01-ний шөнө Б Мгийд очсон чинь Ч, М хоёр 24 тооны хонь Чгийн бүхээгтэй ачааны машинд ачиж, явуулсан. Тэр хонины эм нь танай хонины имтэй адилхан байсан гэж надад ярьсан. Би Эрдэнэ-Уул багийн малчин залуу Чтэй урьд өмнө малын наймаа хийж байсан. Ч гэх залуу Мгийн найз байгаа. Манай хонь гэрийнхээ ар тал руу Хорхой толгой, Банжил гэх газраар бэлчээрлэж явдаг. Манай Нарийн нүүр гэх газар байдаг өвөлжөө Мгийн өвөлжөөнөөс 3-4 км зайтай байх. Манай хонь бэлчээрээ нийлж байгаагүй. Манайх хонио байнга хариулгатай байлгадаг. Тухайн өдөр би үдээс хойш сумын төв рүү явах ажилтай эхнэр хүүхдэдээ хонио орхиод явсан байсан. Манай хонь тасрах боломжгүй манайх дандаа хариулгатай байдаг. М, Ч аав, ээж хоёртойгоо 2020 оны 06 дугаар сарын эхээр 4 хурга, 15 хонь шөнийн 23 цагийн үед машинтай ачиж авчирч өгсөн. 4 хонь манай хонь биш байсан. Ч надад модонд тасраад олохгүй байгаа гэж хэлээд оронд нь өөр 4 хонь авчирч өгсөн. Би хонио хүлээж авахдаа утсаар бичлэг хийсэн байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хгийн”...Манай хүргэн хонио эрээд олохгүй 5-6 хоног ирж хайгаад 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын цагдаад мэдэгдсэн. Хүргэн манайд хонь шүүж ирэхдээ манай хониноос 70 гаран тооны хонь байхгүй байна гэж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Эийн”...2020 оны 06 дугаар сарын 02 өдөр Д.Н манайд ирээд манай хонь дутаад байна ногоонд тасарсан байж магадгүй танай хонинд хонь шүүгээдэхье гээд манай хониор орж хонио шүүсэн. Би мал, ногоо ч муу байна тасарсан байх гэж хэлэхэд Д.Н харин ногоо муу болохоор хонь тасарсан байж магадгүй гэж бодоод айлын хониор шүүж явна гэж хэлсэн. Манай хонинд Д.Нын хонь нийлээгүй байсан. Д.Н манай хонинд хонио шүүчихээд манайхаас явсан. Д.Н манайд ирж хонио шүүхдээ 60-70-аад хонь байхгүй байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч гэрч Х.Бгийн”...Би Хан-Өндөр баг Асга түрүү гэх газар байдаг хөдөө гэрээсээ 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн оройн 16 цагийн үед хүүхдүүдээ бэлэг авахаар ганцаараа сумын төв орж ирээд ажлаа амжуулаад шөнийн 23 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ харих замдаа Хан-Өндөр багийн Ар булаг гэх газар нутаглаж байгаа нутгийн залуу М гэх айлд очиход тэднийд бүхээгтэй портер маркийн машин ирсэн байсан. Тэгээд би гэрт ороход Ч гэх залуу ирсэн М хоёр 2.5 л том пиво ууж байхаар нь би хамт хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байснаа М, Ч хоёр хоёулаа гаръя гээд гараад удаад байхаар нь би гараад очтол тэр хоёр намайг цаашаа байж бай найзууд юм ярьж байна гээд байхаар нь би хонины хашаан дээр нь очоод зогсож байхад тэр хоёр ирээд малаа ачъя гээд үхрийн хашаан дотор тусад нь хашсан байсан 18 том хонь байсан харанхуйд ямар хонинууд байсныг мэдээгүй бас 5 хурга Чгийн машинд ачихад би хамт ачиж өгсөн нэг хургыг нь алдсан ачаагүй тэгээд би гэр лүүгээ, Ч машинтайгаа хөдлөөд төвийн чигтэй явсан. Намайг Мгийн ороход М, Ч, Мгийн эхнэр гэртээ унтаж байсан. Чгийн эхнэр гадаа машин дотроо байж байсан. Би төвөөс буцах замдаа пиво авсан байсан болохоор М ахтай уух гэж очсон. Би малдаа явж байхдаа М ахын орж гарч явдаг. М надад ах нь Чд өрөө өгч байгаа гэж хэлсэн. Шөнийн 02-03 цагийн үе байсан болохоор зүсийг нь сайн мэдэхгүй байна. Би ачиж байхдаа имийг үзэхэд зөв талын нь зүрх имтэй байсан. Манайх Мгийнхээс 6-7 км зайтай. 2020 оны 06 дугаар сарын 06-07-ны үед байсан өдрийг нь сайн санахгүй байна. Би сумын төв орох гээд явж байхад Д.Н ахын хонины хажуугаар өнгөрч явахад зөв талын чих нь зүрх имтэй хонинууд байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 573 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Юийн өмгөөлөгч С.Нармандал, Д.Болдбаатар нар нь шүүгдэгч Т.Ю гэмт хэрэг үйлдээгүй, Б.Маас авах байсан мөнгөний оронд хонь авсан, гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Г.Энхбаяр, С.Нармандал нар нь Б.Мд холбогдох хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар гаргасан дүгнэлт тус тус няцаагдаж байна.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг, хохирогч Д.Н нь 76 тооны хонио 2020 оны 06 сарын 01-ний өдөр тоолоход бүрэн байсан, Үдээс хойш сумын төв ороод орой 19 цагийн үед ирэхэд содон зүстэй хонинууд харагдахгүй байсан болохоор шөнийн 23 цаг хүртэл бэлчээрлэж байсан газраар хайсан гэж мэдүүлдэг, шүүгдэгч Б.Мы хашаанд хохирогч Д.Нын алдсан хонь 2020 оны 06 сарын 01-ний шөнө 23 цагийн орчим буюу тухайн хонь алга болсон өдөр байсан, шүүгдэгчийн гэрийн гадаа бүхээгтэй машинтай шүүгдэгч Т.Ю ирсэн байсан, 2020 оны 06 сарын 01-ний шөнө 23 цагийн орчим Б.Мы хонины хашаанд хохирогч Д.Нямдоржийн хонь байсан талаар гэрч Х.Б мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Мы хохирогчийн хонийг өөрийн хашаандаа хашиж зарж борлуулж байгаа идэвхтэй үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэв Шүүгдэгч Т.Ю нь хулгайн мал гэдгийг мэдээгүй, Б.М өөрийн хонин дундаас барьж өгсөн гэж яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн боловч гэрч Х.Бгийн мэдүүлэгт “...М, Ч /Т.Ю/ нар хоёулаа гаръя, гээд гараад удаад байхаар нь би хонины хашаан дээр очтол тэр хоёр цаашаа байж бай найзууд юм ярьж байна гээд байхаар хонины хашаан дээр очоод зогсож байхад тэр хоёр ирээд малаа ачъя гээд үхрийн хашаанд дотор тусад нь хашсан байсан 18 том хонь, 5 хурга машинд ачихад нь ачилцаж өгсөн гэх мэдүүлгээр няцаагдаж байх бөгөөд яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй болно.
Шүүгдэгч Т.Юийн өмгөөлөгч С.Нармандал, З.Болдбаатар нар нь Т.Юид холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заасан ба шүүгдэгч Т.Юийн 2020 оны 06 сарын 01-ний өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2020 оны 10 сарын 29-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “....олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж заасан, шүүгдэгч Б.Мы бусдын 76 тооны хонийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн, шүүгдэгч Т.Юийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг шинжийг тус тус агуулж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мы бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Юийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн эзэмшилд шилжүүлсэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Юийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн эзэмшилд шилжүүлсэн авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуульд хуульчилсан. Хохирогч Д.Н нь 76 тооны хонио алдсан талаар мэдүүлсэн, мөн түүнийг 60-70 орчим хонь дутчихлаа гээд хайгаад явж байсан талаар гэрч Б.Х, Л.Э нар мэдүүлсэн байх тул уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нын 76 тооны хонь алдагдаж түүнд 9.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв. Хохирогчийн 76 тооны хониноос 15 хонь, 4 хургыг буцааж өгсөн талаар хохирогч болон шүүгдэгч нар мэдүүлсэн тул үлдсэн хохирол болох 7.560.000 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулан хохирогч Д.Нт олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Т.Юийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-64 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоогоогүй байх тул түүнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-64 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 11.500.000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.М, Т.Ю нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Юид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байна. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь тус өршөөлийн хуульд хамаарахгүй байгаа болно.
Шүүгдэгч Б.М, Т.Ю нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Бгийн Мыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Тын Юийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Юийг 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.Ю нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрсдийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрээс явахыг шүүгдэгч Б.Мд 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Юид 8/найм/ сарын хугацаанд тус тус хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.Ю нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.М, Т.Ю нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 7.560.000/долоон сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ........... оршин суух хаягтай, Монгол овогт Дын Н/РД:АР............./-т олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 91 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Т.Юоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-64 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11.500.000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
10. Шүүгдэгч Б.М, Т.Ю нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М, Т.Ю нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР