Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/68

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогч: Н.А
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн
Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д Бд холбогдох эрүүгийн 19..............тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн ........... суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт ...........аймгийн............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Цд овогт Д Б /РД:А.........../


 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой ........... аймгийн ....................... тоотод хохирогч Н.Аийн толгойн тус газар нь гараараа болон модон сандлаар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                        ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Н.Аийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би зодуулсан. Түүнээс болоод аймгий Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, дараа нь Улаанбаатар хот руу явж, гэмтлийн эмнэлэг болон 1 дүгээр эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж, мэс засал хийлгэсэн. Тухайн үед зодуулснаас болоод эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг
 *Эрүүгийн 19................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
 *Хохирогч Н.Аийн өгсөн:“...2019 оны 11 дүгээр сарын 24-ний үдээс хойш Д.Бтэй айлд таарсан. Тэгээд Д.Бийн хамтаар түүний амьдардаг гэх газар очсон. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд тэндээ очоод бид хоёр 2 шил архи хувааж уусан. Тухайн үед архи ууж байгаад хэсэг амрах гээд орон дээр нь хэвтсэн чинь Д.Б намайг бос дахин архи ууя гээд байсан. Тэгээд маргалдсан тэгсэн намайг Д.Б эхлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд модон сандалаар миний нүүр рүү 2-3 удаа цохьсон тэр үед би ухаан
алдаад унасан. Нэг сэрсэн эмнэлэг дээр сэрсэн. Намайг Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гар хөл болон сандалаар цохиж зодож миний биед гэмтэл учруулсан. Тэр үед Д.Б түүний найз охин О бид 3 байсан өөр хүн байгаагүй. Д.Б гараараа миний нүүр рүү цохисон модон сандалаар миний нүүр толгой хамар орчимд 2-3 удаа цохисон хөлөөрөө миний нүүр рүү өшиглөөд байсан. Би тэр үед бага зэрэг халамцуухан байсан. Д.Б ч гэсэн тухайн үед бага зэрэг халамцуухан л байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Д.Б цохиж зодож учруулсан. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Би Д.Бийг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Д.Б гэртээ байсан модтой төмөртэй сандалаар цохиж зодсон. Би эмчилгээтэй холбоотой гарсан бүх зардалаа нэхэмжилнэ. Одоохондоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/
*Хохирогч Н.Аийн дахин өгсөн: “...Би эмчилгээнд явсан зардал гэж 1.274.740/нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун дөч/ төгрөгийг нэхэмжилж байна. Би эмчилгээний мөнгө нэхэмжилнэ, өөр гомдол санал нэхэмжлэх байхгүй. Д.Б намайг нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх үеийн ор хоногийн мөнгийг төлсөн өөр байдлаар ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар
сарын 12-ны өдрийн 17 дугаартай “...Н.Аийн биед дараах гэмтэл учирчээ.
Н.Аийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хамрын гэмтлийн улмаас хугарсан хамар ясыг тэгшлэх, муруйлт засах мэс ажилбар хийгджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 35-36 дугаар тал/
 *Яллагдагч Д.Бийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.А гэх найзтайгаа айлд таарсан тэр үед Н.А төрсөн өдөр гээд архи уугаад явж байсан. Тэгээд Н.А намайг хамт жаахан гадуур явъя гэж хэлээд бид 2 нийт 2 шил архи хувааж ууж дуусаад дэлгүүрээс дахин нэг шил архи авсан. Тэгээд Н.А танай найз Оийн гэрт очъё гэж хэлээд бид 2 хамт Оийн гэрт очсон тухайн үед гэртээ О ганцаараа байсан. Тэгээд
Н.А бид 2 авч ирсэн архиа хувааж уугаад дуусаад байж байтал найз нь гээд нэг эрэгтэй нэг шил архи авч ирээд тэр архийг бид нар хувааж ууж дуусаад найз нь явсан. Гэрт О Н.А бид 3 үлдсэн байх үед Н.А согтоод гэнэт чанга чанга орилоод байхаар нь би чи дуугай байгаач гэж хэлсэн чинь надад уурлаад надтай маргалдсан санагдаж байна. Тэгээд би хэрүүл маргаан хийж байгаад уур хүрээд хажууд байсан модон тавцантай төмөр хөлтэй жижиг сандлыг аваад Н.Аийн толгой орчимд нь нэг удаа цохиж нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж зодсон. Тэр үед Н.Аийн хамраас цус гарч байсан цус нь тогтохгүй болохоор нь О ээжийг нь дуудъя гээд Н.Аийн ээжийг дуудсан. Ээж нь ирээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Тухайн үед Н.А бид 2 хэрүүл маргаан хийсний улмаас би Н.Аийг цохиж зодох болсон. Би тэр үед сандлаар толгой орчимд нь нэг удаа цохиж гараараа түүний нүүр рүү бас 2 удаа цохиж зодсон. Өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Тэр үед О, Н.А бид гурав хамт байсан. Өөр хүн байгаагүй. Намайг Н.А цохиж зодоогүй. Би тэр үед их согтсон байсан. Н.А ч гэсэн согтуу байсан. Н.Аийн биед учирсан гэмтлийг би учруулсан. О.О одоо хаана байгааг би мэдэхгүй байна. Бортолгойд байдаг байсан хашаандаа гэр нь байхгүй нүүсэн байсан Улаанбаатар хот руу явсан сураг байсан. Би тэр сандлыг хаана байгаа талаар мэдэхгүй одоо тэр сандал олдохгүй байх О гэрээрээ нүүсэн байна лээ хаана байгааг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-51 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтуудыг
шинжлэн судалсан болно. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 10-02 тоотод иргэн Н.А нь бусдад зодуулж, биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь : хохирогч Н.Аийн”... Тухайн үед архи ууж байгаад хэсэг амрах гээд орон дээр нь хэвтсэн чинь Д.Б намайг бос дахин архи ууя гээд байсан. Тэгээд маргалдсан тэгсэн намайг Д.Б эхлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд модон сандалаар миний нүүр рүү 2-3 удаа цохьсон тэр үед би ухаан алдаад унасан. Нэг сэрсэн эмнэлэг дээр сэрсэн. Намайг Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гар хөл болон сандалаар цохиж зодож миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Бийн бусдын биед халдаж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийн хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.А нь шүүгдэгчээс хохирол төлбөр 1.274.740 төгрөг нэхэмжилсэн
боловч нотлох баримтаар 510.180 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт хавсаргасан /хх-ийн 62-63 дугаар тал/ байх тул хохирогчийн нэхэмжилсэн 1.268.980 төгрөгнөөс 510.180 төгрөг гаргуулан үлдсэн 758.800 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Д.Бийн хувьд тогтоогдохгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан уг ял дээр өмнөх Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 540/таван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
                                                         ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц...........д овогт Д............ын Бийг хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Д.Бийг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 540 /таван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Бд оногдуулсан 540/таван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8/найм/ цагийн хугацаагаар дээшгүй тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн .............. аймгийн .............. хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б
нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь
хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэс 510.180/таван зуун арван мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн ....................................... тоотод оршин суух хохирогч Б.........н овогт Н......н А/РД:0000000000/-д олгосугай.
 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.7, 1.8, 1.8 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 510.180/таван зуун арван мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч нь үлдсэн 758.800 /долоон зуун тавин найман мянга найман зуу/ төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч,
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ