Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

 

 

                               2020/ШЦТ/200

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Цд холбогдох 2012000000232 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны менежер мэргэжилтэй, “Б” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, А аймгийн Э сумын ... дугаар багийн Т-ийн байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бын Ц /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ааймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .. айлын орон сууцны гадна хохирогч М.Сыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна хэсэгт шарх, алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн няцралт, баруун шилбэний урд дээд, дунд хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000232 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сын мэдүүлсэн: ...Би бусдад зодуулсан талаараа Цагдаагийн байгууллагад хандаж байна. Ямар шалтгааны улмаас миний бие эрх чөлөөнд халдсан талаар би мэдэхгүй, тухайн үед манай хүргэн ах С ахтай архи уусан байсан. Манай хүргэн ахаар согтуу машин бариулж гэртээ хүргүүлэх гээ байхаар нь би түүнд хандаж хэлэхдээ чи айл гэрт хэрүүл гаргаж байхаар алхаад харьчих гэсэн чинь машин дотроос бууж ирээд намайг мөргөж газар унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөөд миний зүүн талын мөр хэсэг хүү хөлөөрөө, зүүн талын нүдний зовхи хэсэг рүү гараараа цохиж миний нүүр, зовхи язарч хавдсан. Би уг нь нүдэндээ давхраа хийлгээд удаагүй байсан бөгөөд давхраа задарсан. Миний биед хөнгөн хэлбэрийн гэмтэл учирсан. Зүүн талын чих хугарсан, зүүн талын нүд зовхи хэсэг урагдсан, миний үүдэн хоёр шүд цуурсан, баруун хөлийн булчин хэсэг хөхөрсөн, зүүн талын нүдний хоёр судас хагарсан байсан бөгөөд миний хүзүү чөлөөтэй эргэх хөдөлгөөн хийж болохгүй байгаа. Тухайн үед манай хүргэн ах С, Ц, бид гурав байсан. Манай эгч Отгонцэцэг гэрээс манай нөхрийг дуудах гээд байр руу орсон байсан. Уг газар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр 72 дугаар байрны гадаа байсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байсан. ...Би явцын дунд эмнэлгийн холбогдох баримт материал гаргаж өгнө. Би гомдол, саналтай байна. Миний хохирол мөнгийг барагдуулж өгөөгүй. Би эмчилгээний зардал мөнгө баримт материал гаргаж өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр гэртээ байж байсан чинь манай гэрт манай нөхөртэй Б.Ц архи согтууруулах ундаа уусан нэг шил архи аваад ирсэн. Тэр архи уугаад хэсэг сууж байгаад гэртээ хүргүүлнэ гээд манай нөхөр, охин дүү Со нартай гадаа гараад хэрүүл маргаан болоод манай охин дүүг Ц зодсон байсан. Би тухайн үед гэртээ байсан учраас гадаа юу болсон талаар мэдээгүй. Манай охин дүүг Ц яаж зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Би яг манай охин дүүг цохиж, зодохыг хараагүй. Гэхдээ манай дүү гэрээсээ зүгээр цуг гараад гэртээ орж ирэхдээ зүүн талын хөмсөг язартал цохиулсан байсан бөгөөд түүнээс нь цус гарсан, гар, хөл нь хөхөрсөн байсан бөгөөд тэрээр хэлэхдээ согтуу машин бариулж хүргэн ахаар гэртээ хүргүүлнэ гээд байхаар нь би явуулахгүй явган алхаад яв гэсэн чинь Ц намайг гараараа алгадаж унагаад дээрээс гараараа цохиод, намайг цохиж, зодлоо гээд гэрт хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Манай дүүгийн зүүн нүдний зовхи язарч хагарсан, хоёр гар, хөл нь хөхөрсөн гэмтлүүд гаднаас харагдаж байсан. Өөр би нарийн хараагүй. Манай гэрт эдгээр хүмүүс хэрүүл, маргаан хийгээгүй, хэн нэгнийг Ц гэрт цохиж, зодоогүй. Тухайн асуудал нь манай гэрийн гадаа байрны гадна зогсоол дээр болсон. Би тухайн үед гэртээ байсан. Манай байрны зогсоол дээр хэн, хэн байсан талаар би мэдэхгүй. Манай гэрээс манай нөхөр С, түүний найз Ц, манай охин дүү М.Со нар гараад Соо Ц намайг цохиж зодлоо гээд цусаа гойжуулаад хүнд зодуулсан байдалтай орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/,

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Цгийн мэдүүлсэн: ...Би хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би архи согтууруулах ундаа уусан үедээ гэртээ хүргүүлэх гээд согтуу машин барьж хүргэж өгөхгүй гээд Со ах эгч хоёр тэгсэн чинь урдуур ороод чи өөрөө явган яв, яасан даварсан юм гээд энэ асуудлаас болж хэрүүл, маргаан хийж түүнийг цохиж, зодон түүний биед гэмтэл учруулсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. Би Сыг гараараа түүний нүүр, хөмсөг, зүүн талын нүд рүү 2 удаа алгадаж унагаагаад дээрээс нь цохиж алгадаж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл би учруулсан. Өөр хүн гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/,

 

  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 319 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. М.Сын биед зүүн нүдний гадна хэсэгт шарх, алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн няцралт, зүүн гуяны гадна талд жижиг, жижиг цус хуралтууд, баруун шилбэний урд дээд, дунд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Зүүн нүдний гадна талд шарх, алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн няцралт, баруун шилбэний урд дээд дунд хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн хөлийн гуяны жижиг, жижиг цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тоггонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/,          

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 хуу/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... айлын орон сууцны гадна хохирогч М.Сын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Со нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... айлын орон сууцны гадна хохирогч М.Сыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сын мэдүүлсэн “Би бусдад зодуулсан талаараа Цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай хүргэн ахаар согтуу машин бариулж гэртээ хүргүүлэх гээд байхаар нь би түүнд хандаж хэлэхдээ чи айл гэрт хэрүүл гаргаж байхаар алхаад харьчих гэсэн чинь машин дотроос бууж ирээд намайг мөргөж газар унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөөд миний зүүн талын мөр хэсэг хүү хөлөөрөө, зүүн талын нүдний зовхи хэсэг рүү гараараа цохиж миний нүүр, зовхи язарч хавдсан. Би уг нь нүдэндээ давхраа хийлгээд удаагүй байсан бөгөөд давхраа задарсан. Миний биед хөнгөн хэлбэрийн гэмтэл учирсан. Зүүн талын чих хугарсан, зүүн талын нүд зовхи хэсэг урагдсан, миний үүдэн хоёр шүд цуурсан, баруун хөлийн булчин хэсэг хөхөрсөн, зүүн талын нүдний хоёр судас хагарсан байсан бөгөөд миний хүзүү чөлөөтэй эргэх хөдөлгөөн хийж болохгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сийн мэдүүлсэн “Би тухайн өдөр гэртээ байж байсан чинь манай гэрт манай нөхөртэй Б.Ц архи согтууруулах ундаа уусан нэг шил архи аваад ирсэн. Тэр архи уугаад хэсэг сууж байгаад гэртээ хүргүүлнэ гээд манай нөхөр, охин дүү Со нартай гадаа гараад хэрүүл маргаан болоод манай охин дүүг Ц зодсон байсан. Манай дүү гэрээсээ зүгээр цуг гараад гэртээ орж ирэхдээ зүүн талын хөмсөг язартал цохиулсан байсан бөгөөд түүнээс нь цус гарсан, гар, хөл нь хөхөрсөн байсан бөгөөд тэрээр хэлэхдээ согтуу машин бариулж хүргэн ахаар гэртээ хүргүүлнэ гээд байхаар нь би явуулахгүй явган алхаад яв гэсэн чинь Ц намайг гараараа алгадаж унагаад дээрээс гараараа цохиод, намайг цохиж, зодлоо гээд гэрт хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Манай дүүгийн зүүн нүдний зовхи язарч хагарсан, хоёр гар, хөл нь хөхөрсөн гэмтлүүд гаднаас харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Цгийн яллагдагчаар мэдүүлсэн “Би хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би архи согтууруулах ундаа уусан үедээ гэртээ хүргүүлэх гээд согтуу машин барьж хүргэж өгөхгүй гээд Со ах эгч хоёр тэгсэн чинь урдуур ороод чи өөрөө явган яв, яасан даварсан юм гээд энэ асуудлаас болж хэрүүл, маргаан хийж түүнийг цохиж, зодон түүний биед гэмтэл учруулсан. Би Сыг гараараа түүний нүүр, хөмсөг, зүүн талын нүд рүү 2 удаа алгадаж унагаагаад дээрээс нь цохиж алгадаж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Хохирогч М.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 319 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Бын Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Цгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасны дагуу Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийнх 68 тоот тогтоолоор яллагдагч Б.Цд холбогдох эрүүгийн 2012000000232 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоож, шүүхэд шилжүүлсэн болно.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Цгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ