Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2017/00972

 

 

 

 

 

201******* оны ******* сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ201*******/009*******2

 

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 3******* дугаар байрны 1******* тоотод оршин суух, ЖЭ890*******1486 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ын тоотод оршин суух, ЖЯ890422*******5 тоот регистрийн дугаартай, овогт ын ид холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 201******* оны 01 сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч О.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд М.той танилцаж хамтран амьдарсан. 2011 оны 01 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд хүү П.Соёмбыг төрүүлэн өсгөсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн, сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч цаг хугацааны эрхээр таарч тохирохгүйн улмаас харилцан ярилцаад салахаар шийдсэн. Салах үед бид нар тохиролцоод хүү П.Соёмбыг би өөрийн асрамжинд авсан. Бид тусдаа амьдраад 3 жил болж байна. Иймээс шүүхээс хүсэхэд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийг эх миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.*******тэй 2008 онд танилцан, хамтран амьдарч, 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Хүү П.Соёмбо 2011 онд төрсөн. 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид нар цаашид хамт амьдрах боломжгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү П.Соёмбыг эх О.*******ийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн талаар маргаангүй болно гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь М.оос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

М., О.******* нар нь 2008 оны ******* сарын *******-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 01 сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 03 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, гэрлэгчид 2008 оноос 2014 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 2011 оны 01 сарын 2*******-ны өдөр хүү П.Соёмбыг төрүүлэн өсгөсөн болох нь 99 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй талаар өрхийн эмчийн тодорхойлолт болон зохигч талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар хүү П.Соёмбыг эх О.*******ийн асрамжинд өгөхөөр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эх О.*******ийн хууль ёсны асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 сарын 2*******-ны өдөр төрсөн П.Соёмбыг эх О.*******ийн хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамжинд *******0200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

*******. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ