Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/153

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Дагийн Мад холбогдох эрүүгийн 2112000000069 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын ........... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Дийн М/РД:АГ.........../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Д.М нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Гэндэнбулаг гэх газар хохирогч Ө.Ныг хутгалж, улмаар эрүүл мэндэд нь зүүн бугалганы гадна дунд хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2112000000069 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ө.Нын өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн төв рүү мал хайж малчин залуу болох Төмөрөөтэй хамт мотоциклтой явсан. Оройхон гэр рүүгээ буцаж явахдаа замдаа айлаар орж нэг шил архи уучихаад гэр рүүгээ харих замдаа Д.Мын гэрийн гадна зогсоод гэр рүү нь орох гэтэл нохой нь дайраад байхаар нь нохойг нь өшиглөөд гэр рүү нь орсон. Тэгсэн Д.М гэртээ ганцаараа байсан. Намайг яагаад нохой өшиглөөд байгаа пизда вэ гэхээр нь би “чи нохойгоо хориход яадаг юм” гэхэд намайг гэрээс гар зайл гэж хөөсөн. Би архи уучихсан халамцуу байсан болохоор Д.Мтай маргалдаж муудалцсан. Надтай хамт явсан Төмөрөө намайг гэрийн баруун талын ор руу суулгах гэж татахад Д.М тогооны авдраасаа хутга аваад миний зүүн гарын булчин руу хоёр удаа хатгачхаад өөрөө гэрээсээ гараад явчихсан. Төмөрөө араас нь гараад явсан. Би хэсэг байж байгаад араас нь гартал бага гэрт нь цахилгаан хөрөө асаад унтарсан. Д.М бага гэрээсээ гарч ирээд бид хоёр дахин маргалдаад барилцаад авчихсан байхад Д.М гартаа барьсан хутгаараа миний гэдэс рүү нэг удаа хатгасан. Төмөрөө бид хоёрыг салгаад намайг авч явах гэж байтал араас ирж толгой руу нэг юмаар цохичхоод мотоциклоо унаад яваад өгсөн. Удаагүй эхнэр, дүү нараа дагуулж ирсэн. Төмөрөө гэр рүү явж миний эхнэр, аав, ээж нарыг авчирсан. Тэгээд би гэртээ харьсан. Сумын төвөөс эмнэлэг дуудаж хутгалуулсан газартаа оёо тавиулсан. Зүүн гарын булчингийн хэсэгт хоёр газарт зүсэгдсэнийг оёо тавьсан. Гэдэсний орчим бас хатгагдаж зүсэгдсэнийг оёо тавьсан. Тухайн үед цус их алдсан. Бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Би ямар хутга барьсан байсныг нь харж чадаагүй. Төмөрөө харсан гэж байсан. Цагаан сарын өмнө худгийн асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

 

           *Гэрч С.Гийн өгсөн:

           “...2021 оны 02 дугаар сарын 19-ний орой харанхуй болчихсон байхад Ө.Н ахтай мал сурж яваад Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг, Гэндэнбулаг гэх газар Ө.Н ахынхаас хойшоогоо байдаг айл руу орох гэтэл нохой нь дайраад байсан. Тэгсэн Ө.Н ах нохойг нь өшиглөөд гэрт нь орсон. Тэгсэн тэр Д.М гэх ах гэртээ ганцаараа байж байсан. Ө.Н ах нохойгоо хорихгүй юу хийгээд байгаа юм гэсэн чинь өөдөөс нь зайл пизда минь гэж хэлсэн. Ө.Н ах тэр ахыг заамдаад авахаар нь би очоод Ө.Н ахыг барьж аваад орон дээр нь суулгах гээд дээлнээс нь таттал Ө.Н ах миний гар руу хутгалчихлаа гэж хэлсэн. Эргээд харахад тэр Д.М гэх ах гартаа хар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би та яаж байгаа юм бэ гэхэд чи хол байгаарай чамайг бас шаана шүү гэж хэлээд гэрээс гарч гүйхээр нь би араас нь гартал бага гэртээ ороод цахилгаан хөрөө асаах гэж оролдоод байсан. Удаагүй Ө.Н ах гэрээс гараад ирсэн. Би гэрээс нь бага зэрэг зайтай мотоциклоо асаах гээд байж байсан. Тэр үед бага гэрээсээ Д.М гэх ах гартаа нөгөө хар иштэй хутгаа барьчихсан гараад ирсэн. Ө.Н ах дахин очоод бариад авсан чинь гэдэс рүү хутгаараа хатгачихсан. Би очоод Ө.Н ахыг мотоцикл дээр суулгаад аваад явах гэхэд араас ирээд нэг юмаар Ө.Н ахын нуруу руу цохиод авсан. Тэгээд тэр хүн мотоцикл унаад яваад өгсөн. Ө.Н ах газар суугаад үлдсэн. Би гэр рүү нь явж эхнэр, аав ээж нарт нь хэлж дагуулж ирсэн. Намайг ирэхэд тэр Д.М гэх хүн бас хүмүүс дагуулж ирсэн байсан. Ө.Н ахыг хутгаар хатгасан газраас нь цус их гарч дээл хувцасийг нь норгож байсан. Эмч нар ирж хутгалуулсан газарт нь оёо тавьсан. Ө.Н ах нохойг нь өшиглөж зодсоноос болж хоорондоо маргалдсан. Ө.Н ах архи уусан байсан. Д.М гэх хүн эрүүл байсан. Нарийн хар иштэй хутга харагдсан. Содон шинж, тэмдэг гэх зүйлийн сайн мэдэхгүй байна. Ө.Н ах бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/

 

*Гэрч С.Нийн өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байх үед Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд 98882040 дугаарын утаснаас Ихтамир сумын Бугат багийн нутаг Гэндэнбулаг гэх газар иргэн Ө.Н нь хутгалуулсан гэж дуудлага ирсэн. Түүний дагуу тухайн газар дуудлагаар очиход үзлэгээр Ө.Нын даралт 120, 80, пульс 104, хүчилтөрөгч нь 98, бусад амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Биед зүүн бугалганы гадна хэсэгт 2.5x2 см, 2.5x2 см хэмжээтэй тус тус зүсэгдсэн, хэвлийн зүүн дээд хэсэгт 1 см хүртэл хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Зүсэгдсэн шархуудыг цэвэрлэж, тус бүрд оёдол тавьж боолт хийсэн. Хэвлийн эход харуулах шаардлагатай байсан тул Ө.Ныг авч явах гэсэн боловч өөрөө явахгүй гэж эсэргүүцсэн. Авч явах гэж 30 орчим минут аргадаж, хэлж ярьсан боловч зөвшөөрөөгүй. Өөрөөр нь татгалзсан талаар гарын үсэг зуруулж аваад ирсэн. Цагаанаа хочтой Д.М гэх хүнийг хутгалсан гэж хэлээд байсан. Ө.Н согтуу байсан. Амнаас нь архи ихэр үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Мын өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим малаа туугаад гэртээ ирчихээд цай чанаад сууж байтал мотоцикл дуугараад хүн ирж байсан. Тэгсэн намайг ална хядна гэж орилоод, гуйлгачин минь чамайг энэ нутгаас зайлуулна гэж согтуу хүн орилж хашхираад байсан. Би дуугаар нь Ө.Н байна гэж таньсан. Нохой өшиглөж зодоод гэр рүү орж ирсэн. Хамт түүний малчин болох залуу явж байсан. Гэрт орж ирснээ Ө.Н намайг барьж аваад ална гэж дайраад байхаар нь би ноцолдож байгаад баганын хажууд байсан жижиг хутгыг бариад гартаа атгасан чигээрээ Ө.Нтай ноцолдож байгаад миний цээж рүү цохиод байхаар нь уурандаа түүний зүүн гар, гэдэс хэсэг рүү нь барьсан хутгаараа хатгачихсан. Тэгээд мотоциклоо унаж яваад дүүгийнхээ гэрт очиж болсон явдлыг хэлж, хамт гэртээ буцаад иртэл Ө.Н манай гэрийн гадна суучихсан, чамайг алж байж эндээс явна гээд байсан. Удаагүй Ө.Нын эхнэр, ээж, аав нь ирээд намайг ална хядна гэж дайрч давшилж байгаад Ө.Ныг аваад явсан. Манай тэнд улсын төсвөөр баригдсан гүний худаг байдаг юм. Худгийн моторыг Ө.Нт хариуцуулж өгсөн юм байна лээ. Тэрнээс өмчлүүлж өгөөгүй. Би өвөл малаа услах гэж худаг дээр очиж Ө.Ныг худгийн мотороо асаагаад өгөөч гэж хэлэхэд чам шиг гуйлгачин малаа услах эрх байхгүй эндээс зайл гэж хөөгөөд байсан. Энэ талаар нь би аймгийн холбогдох газарт нь хэлж ярьсан. Тэрнээс болж надад өс санаж намайг ална  гэж ирсэн байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаартай“...Ө.Нын биед зүүн бугалганы гадна дунд хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 3 удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг  хугацаанд үүсэх боломжтой. Учирсан гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мад  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Гэндэнбулаг гэх газарт иргэн Ө.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.М үйлдсэн болох нь хохирогч Ө.Нын”...Д.Мын гэрийн гадна зогсоод гэр рүү нь орох гэтэл нохой нь дайраад байхаар нь нохойг нь өшиглөөд гэр рүү нь орсон. Тэгсэн Д.М гэртээ ганцаараа байсан. Намайг яагаад нохой өшиглөөд байгаа пизда вэ гэхээр нь би “чи нохойгоо хориход яадаг юм” гэхэд намайг гэрээс гар зайл гэж хөөсөн. Би архи уучихсан халамцуу байсан болохоор Д.Мтай маргалдаж муудалцсан. Надтай хамт явсан Төмөрөө намайг гэрийн баруун талын ор руу суулгах гэж татахад Д.М тогооны авдраасаа хутга аваад миний зүүн гарын булчин руу хоёр удаа хатгачхаад өөрөө гэрээсээ гараад явчихсан. Төмөрөө араас нь гараад явсан. Би хэсэг байж байгаад араас нь гартал бага гэрт нь цахилгаан хөрөө асаад унтарсан. Д.М бага гэрээсээ гарч ирээд бид хоёр дахин маргалдаад барилцаад авчихсан байхад Д.М гартаа барьсан хутгаараа миний гэдэс рүү нэг удаа хатгасан. Төмөрөө бид хоёрыг салгаад намайг авч явах гэж байтал араас ирж толгой руу нэг юмаар цохичхоод мотоциклоо унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Гийн “...Ө.Н ах нохойгоо хорихгүй юу хийгээд байгаа юм гэсэн чинь өөдөөс нь зайл пизда минь гэж хэлсэн. Ө.Н ах тэр ахыг заамдаад авахаар нь би очоод Ө.Н ахыг барьж аваад орон дээр нь суулгах гээд дээлнээс нь таттал Ө.Н ах миний гар руу хутгалчихлаа гэж хэлсэн. Эргээд харахад тэр Д.М гэх ах гартаа хар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би та яаж байгаа юм бэ гэхэд чи хол байгаарай чамайг бас шаана шүү гэж хэлээд гэрээс гарч гүйхээр нь би араас нь гартал бага гэртээ ороод цахилгаан хөрөө асаах гэж оролдоод байсан. Удаагүй Ө.Н ах гэрээс гараад ирсэн. Би гэрээс нь бага зэрэг зайтай мотоциклоо асаах гээд байж байсан. Тэр үед бага гэрээсээ Д.М гэх ах гартаа нөгөө хар иштэй хутгаа барьчихсан гараад ирсэн. Ө.Н ах дахин очоод бариад авсан чинь гэдэс рүү хутгаараа хатгачихсан. Би очоод Ө.Н ахыг мотоцикл дээр суулгаад аваад явах гэхэд араас ирээд нэг юмаар Ө.Н ахын нуруу руу цохиод авсан. Тэгээд тэр хүн мотоцикл унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,  гэрч С.Нийн”...2021 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байх үед Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд 98882040 дугаарын утаснаас Ихтамир сумын Бугат багийн нутаг Гэндэнбулаг гэх газар иргэн Ө.Н нь хутгалуулсан гэж дуудлага ирсэн. Түүний дагуу тухайн газар дуудлагаар очиход үзлэгээр Ө.Нын даралт 120, 80, пульс 104, хүчилтөрөгч нь 98, бусад амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Биед зүүн бугалганы гадна хэсэгт 2.5x2 см, 2.5x2 см хэмжээтэй тус тус зүсэгдсэн, хэвлийн зүүн дээд хэсэгт 1 см хүртэл хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Зүсэгдсэн шархуудыг цэвэрлэж, тус бүрд оёдол тавьж боолт хийсэн. Хэвлийн эход харуулах шаардлагатай байсан тул Ө.Ныг авч явах гэсэн боловч өөрөө явахгүй гэж эсэргүүцсэн. Авч явах гэж 30 орчим минут аргадаж, хэлж ярьсан боловч зөвшөөрөөгүй. Өөрөөр нь татгалзсан талаар гарын үсэг зуруулж аваад ирсэн. Цагаанаа хочтой Д.М гэх хүнийг хутгалсан гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Мын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 96 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Мын хүний биед зүүн бугалганы гадна дунд хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Нын эрүүл мэндэд зүүн бугалганы гадна дунд хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээ тогтоогдсон бөгөөд хохирогч нь  хохирол төлбөртэй холбогдуулан ямар нэгэн баримт ирүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. Харин хохирогч нь өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Д.М нь  хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж гэм бурууг хүлээн зөвшөөрсөн,  түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт энэ хуулийн 5.1 дүгээр зүйлийн дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Шүүгдэгч Д.М  2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангаж байх тул шүүгдэгч Д.Мад холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Н нь өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г овогт Дийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            

            2. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мад холбогдох хэргийг өршөөн  хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            4.  Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Н нь өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР