| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/154 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/154
2021/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Нт холбогдох 2112000000056 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Нийн Н/РД:АГ........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Нийн Н нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг, Халуун-Ус гэх газраас 01-26 АРН улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүйгээр 1.5 метр урттай 51 ширхэг, 2.7 м3 шоометр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000056 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:
“...Би Н.Ныг Ихтамир сумын иргэн гэдгээр нь мэднэ. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 127 дугаар тал/
*Гэрч Н.Баагийн өгсөн:
“...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Их тамир сумын төвөөс нөхөр Н.Нямбарын хамт мод тээвэрлэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв орж ирээд цагдаад баригдсан. Манай тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр баг, Халуун ус гэх газарт байх ой руу 01-26 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ модонд явна гэж хэлээд явсан. Орой 20 цагийн үед Их тамир сумын төв орж ирээд манай аав Нямдоржийн хашаанд буулгаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буцааж ачиж байх үед би байгаль хамгаалагч П.Э гэх хүнээс 10 цагийн үед мод бэлтгэх эрхийн бичгийг 02 дугаар сарын 04-ний өдрөөр бичүүлж авсан. Манай нөхөр цагаан сар болох гэж байсан болохоор зарж мөнгө олох гэж байсан. Урьд өмнө нь манай нөхөр мод бэлтгэж, зарж борлуулж байсан. Захын урд зогсож байгаад зарах гэж байсан. Би анх удаа мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагч П.Э гэх хүн дээр очоод мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Надад босоо болон унанги огтолж бэлтгэх талаар ярьж хэлээгүй. Тухайн үед мод чинь бэлэн үү аччихсан уу ойрхон Өлөнт гэх газраар бичлээ шүү гэхээр нь болдог юм байх гээд бичүүлж авсан. Сумын төв болон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү тээвэрлэхэд хоёр өөр үнээр мод бэлтгэх эрхийн бичиг бичдэг...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч Т.Шийн өгсөн:
“...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны пост дээр үүрэг гүйцэтгэж байхад иргэн Н.Н гэх хүн 01-26 АРН улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож тээврийн хэрэгслийн тэвшинд мод тээвэрлэж явсан. Тээвэрлэж явсан түлээний эрхийн бичгийг шалгахад тээвэрлэж явсан түлээ эрхийн бичигтэй байсан боловч тухайн модыг хэрчимлэж тайралт хийгээгүй хэрэглээний зориулалтаар ашиглаж болохуйц босоо мод огтолж бэлтгэсэн гэмээр мод харагдаж байсан. Тиймээс би мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгээгүй хэрэглээний мод бэлтгэж тээвэрлэсэн байна гэж ойлгосон. Саяхан шинээр бэлтгэсэн мод байсан. Уртыг нь мэдэхгүй байна. Тээврийн хэрэгсэл дээр хөндлөн ачсан мод байсан, шинэс төрлийн босоо мод огтолж бэлтгэсэн гэмээр мод байсан. Архангай аймгийн Их тамир сумаас мод бэлтгэсэн гэсэн. Хэзээ яг ямар ойгоос бэлтгэсэн талаар би дэлгэрэнгүй асуугаагүй. Хаанаас мод бэлтгэсэн талаар надад ч хэлээгүй мод бэлтгэх эрхийн бичиг ойн цэвэрлэгээний зориулалтаар унанги мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод огтолж бэлтгэж тээвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/
*Гэрч П.Эын өгсөн:
“...Би Архангай аймгийн Их тамир сумын байгаль хамгаалагч ажил эрхэлдэг. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Н.Нямбарын эхнэр болох Н.Баад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр нэг өдрийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд явуулсан. Н.Нтай төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй нэг нутгийн хүмүүс юм. Би Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр баг "Өлөнт” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр нэг өдрийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд явуулсан. Би иргэн Н.Нямбарын эхнэрт ямар нэгэн санамж сэрэмжлүүлэг өгч гарыг үсэг зуруулсан зүйл байхгүй харин Н.Нт санамж сэрэмжлүүлэг өгч гарын үсэг зуруулсан зүйл бий. Би иргэн Н.Нын эхнэрээс хаана ямар мод бэлтгэх талаар асууж тодруулсан Өлөнт гэх газраас бэлдэнэ гэж хэлээд авсан бэлтгэж ачсан модыг бол харж үзээгүй мод бэлтгэхээсээ өмнө мод бэлтгэх эрхийн бичиг авдаг. Н.Нт санамж сэрэмжлүүлэг өгч гарын үсэг зуруулсан баримт одоогоор миний биед байхгүй байна. Их тамир суманд ажлын өрөөнд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64 дүгээр тал/
*Яллагдагч Н.Нын өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний автомашины үнэлгээ өндөр гарсан байгаа тул дахин дүгнэлт гаргаж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 85-86 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн”...2.7 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 296.352 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Вендо ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №А21/6 дугаартай: “...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, 01-26 АРН улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 47 дугаар тал/
*Вендо ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №А21-20 дугаартай дүгнэлт/хх-ийн 51 дүгээр тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт/хх-ийн 8-11 тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-6 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг, Халуун-Ус гэх газраас 01-26 АРН улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүйгээр 1.5 метр урттай 51 ширхэг, 2.7 м3 шоометр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Н үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Н.Баагийн”...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Их тамир сумын төвөөс нөхөр Н.Нямбарын хамт мод тээвэрлэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв орж ирээд цагдаад баригдсан. Манай тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр баг, Халуун ус гэх газарт байх ой руу 01-26 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ модонд явна гэж хэлээд явсан. Орой 20 цагийн үед Их тамир сумын төв орж ирээд манай аав Нямдоржийн хашаанд буулгаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буцааж ачиж байх үед би байгаль хамгаалагч П.Э гэх хүнээс 10 цагийн үед мод бэлтгэх эрхийн бичгийг 02 дугаар сарын 04-ний өдрөөр бичүүлж авсан. Манай нөхөр цагаан сар болох гэж байсан болохоор зарж мөнгө олох гэж байсан. Урьд өмнө нь манай нөхөр мод бэлтгэж, зарж борлуулж байсан. Захын урд зогсож байгаад зарах гэж байсан. Би анх удаа мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагч П.Э гэх хүн дээр очоод мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Надад босоо болон унанги огтолж бэлтгэх талаар ярьж хэлээгүй. Тухайн үед мод чинь бэлэн үү аччихсан уу ойрхон Өлөнт гэх газраар бичлээ шүү гэхээр нь болдог юм байх гээд бичүүлж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Шийн”...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны пост дээр үүрэг гүйцэтгэж байхад иргэн Н.Н гэх хүн 01-26 АРН улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож тээврийн хэрэгслийн тэвшинд мод тээвэрлэж явсан. Тээвэрлэж явсан түлээний эрхийн бичгийг шалгахад тээвэрлэж явсан түлээ эрхийн бичигтэй байсан боловч тухайн модыг хэрчимлэж тайралт хийгээгүй хэрэглээний зориулалтаар ашиглаж болохуйц босоо мод огтолж бэлтгэсэн гэмээр мод харагдаж байсан. Тиймээс би мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгээгүй хэрэглээний мод бэлтгэж тээвэрлэсэн байна гэж ойлгосон. Саяхан шинээр бэлтгэсэн мод байсан. Уртыг нь мэдэхгүй байна. Тээврийн хэрэгсэл дээр хөндлөн ачсан мод байсан, шинэс төрлийн босоо мод огтолж бэлтгэсэн гэмээр мод байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”...Би Архангай аймгийн Их тамир сумын байгаль хамгаалагч ажил эрхэлдэг. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Н.Нын эхнэр болох Н.Баад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр нэг өдрийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд явуулсан. Н.Нтай төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй нэг нутгийн хүмүүс юм. Би Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр баг "Өлөнт” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр нэг өдрийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд явуулсан. Би иргэн Н.Нямбарын эхнэрт ямар нэгэн санамж сэрэмжлүүлэг өгч гарыг үсэг зуруулсан зүйл байхгүй харин Н.Нт санамж сэрэмжлүүлэг өгч гарын үсэг зуруулсан зүйл бий...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 296.352 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт, Вендо ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №А21/6 дугаартай дүгнэлт, Вендо ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №А21-20 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ойн тухай хуулийн мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Нын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Нын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Ныг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 296.352 төгрөгийн хохирол учирсан болохыг эколог эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /296.352*3=889.056/найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 889.056 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Ныг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч Н.Наас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-26 АРН улсын дугаартай 5.500.000/таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго-3 маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 889.056 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.610.944 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, сүх, 162.000/нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 метр куб шоометр модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч В.Удвал нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэн, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Ныг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 889.056/найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11, 12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Наас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ашигласан 01-26 АРН улсын дугаартай 5.500.000/таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго-3 маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 889.056 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.610.944 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 162.000/нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 метр куб шоометр модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР