Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/1486

 

2015 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/1486

Улаанбаатар хот

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Т.Наранцэцэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.******* би 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс Улсын бүртгэлийн газарт тасралтгүй ажиллаж2009 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тухайн үеийн нэрээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивт ахлах мэргэжилтнээр томилогдсон билээ. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрындаргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан тус байгууллагын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны дагуу албан хаагчдыг томилохдоо намайг өмнөх албан тушаалд томилоогүй орхигдуулж, иргэн миний эрхийг ноцтой зөрчлөө. Нэгэнт миний орон тоо, ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг ажилд эгүүлэн томилохгүй байгаа нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн миний эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл учир өмнө ажиллаж байсан ажилдаа эргэн томилогдох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. 2014 оны ажлын байрны тодорхойлолтод Улсын бүртгэлийн төв архивын газрын Эд хөрөнгө, хуулийнэтгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтэн гэсэн байна. 2015 оны ажлын байрны тодорхойлолтод шинэ бүтэцтэй нийцүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төв архивын газрын ахлах мэргэжилтэн гэж ажлын байрны нэр өөрчлөгдсөн болохоос чиг үүрэг нь хэвээрээ байгаа. 2014 оны ажлын байрны тодорхойлолтоор Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилогдсон байсан. Уг ажлын байрны тодорхойлолт нь архивчдыг мэргэжил арга зүйгээр хангах, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын цахимжуулалтад хяналт тавих, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээ тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, удирдлагыг мэдээлэл, арга зүйгээр хангах, сургалт семинарявуулах, иргэдэд лавлагаа хуулбараар үйлчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Өмнөговь, Сүхбаатар аймгийн бүртгэлийн хэлтсээс гомдол ирсэн бол тухайн үед нь яагаад мэдэгдээгүй вэ. Ийм асуудал болоогүй. 8 жил бүртгэлийн байгууллагад ажиллахад миний нэр дээр ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй. Тухайнүед нь надад танилцуулаагүй учир хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж байна. Сонгон шалгаруулалттай холбоотой асуудал яригдаж байна. Сонгон шалгаруулалт явуулсан гэх баримтууд эргэлзээтэй бөгөөд сүүлд хариуцагч нөхөж үйлдсэн байх бүрэн боломжтой юм. Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол нь тухайн албан тушаалын орон тоо цөөрсөн бол сонгон шалгаруулалт явуулахаар заасан. Гэтэл 4 ахлах мэргэжилтэн нь хэвээрээ байна. Орон тоо цөөрсөн гэх ямар ч үндэслэл байхгүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын Б.Аринтуулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.******* намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний ажилд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж иргэн миний эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБ.******* нь тус газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд гарсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны "Ажлаас чөлөөлөх тухай" 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Орон тоог шинэчлэн баталсны дагуу Улсын бүртгэлийн төв архивын газар нь Иргэний баримтын архивын хэлтэс, Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байсныг Архивын газартнэгтгэж, хэлтэсгүйгээр газрын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн төв архивын газрын бүтэц, зохион байгуулалтад орсон өөрчлөлтийн хүрээнд ахлах мэргэжилтний хариуцах ажлын байрны чиг үүрэгт өөрчлөлт орсон учир Б.*******ыг ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон. Ажлын байрны үндсэн зорилтын хувьд агуулга нь өөрчлөгдсөн байгаа. Манай байгууллагаас эд хөрөнгийн бүх архивыг дүүргүүдэд шилжүүлэн байрлуулснаар Улсын бүртгэлийн төв архивт эд хөрөнгийн бүртгэл хадгалагдахгүй болж, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Эд хөрөнгийн бүртгэлийн архив бүх дүүрэгт шилжин байршиж чиг үүрэг нь тухайн хэлтсийн архивч нарт шилжиж очсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн албаны сонгон шалгаруулалтын талаар заасан байгаа. Ямар шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулалт явуулах нарийвчилсан журам байхгүй. Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага гэх үзүүлэлтээр сонгон шалгаруулалт явуулахаар хуульд заасан. Энэ хүрээнд нь гаргасан. Тухайн сонгон шалгаруулалтад хамрагдах 6 албан хаагчийг хамруулж ажлын туршлага, мэргэжил дээшлүүлсэн байдал, ёс зүйн байдал, ажлын цаг ашиглалт зэрэг үзүүлэлтээр сонгон шалгаруулсан нь хуулийн хүрээнд явагдсан. Хэлтсийн зохион байгуулалт өөрчлөгдсөн учир хэлтсийн дарга гэсэн орон тоо байхгүй. Байгууллагын удирдлагын зүгээс хэлтэс байхгүй болсон учир хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж газрын 4 ахлах мэргэжилтнийгүлдээх шаардлагатай гэж үзсэн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалтыг явуулж газрын 4 ахлах мэргэжилтнийг сонгосон. Б.*******ыг ажлаас чөлөөлсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн хүрээнд гарсан үндэслэлтэй шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тусбаримтлан нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыгтогтоож, нэхэмжлэгч Б.*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.*******ын ажилгүй байсан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.152.514 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ....Засгийн газрын 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 155 албан хаагчтай байхаар тогтоож, 27 төрийн албан хаагчийн орон тоог цөөрүүлсэн. Уг тогтоолын хүрээнд Хууль зүйн сайдын А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дагуу Улсын бүртгэлийн төв архивын газар нь Иргэний баримтын архивын хэлтэс, Эд хөрөнгө хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байсныг Архивын газарт нэгтгэж, хэлтэсгүйгээр газрын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Улсын бүртгэлийн төв архивын газрын хэлтсийн дарга болон ахлах мэргэжилтэн нарын дундаас шалгаруулж тус газрын шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу 4 ахлах мэргэжилтнийг томилсон. Бүртгэлийн байгууллагын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх үүднээс бүртгэлийн хэлтсүүд дүүрэг дүүрэгт шилжин байрлаж үйлчилгээ үзүүлэх болсонтой холбогдуулан дүүргүүдийн архивыг тус тус дүүрэгт шилжүүлэн байршуулсан. Иймд тус газрын ахлах мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт болон чиг үүрэгт өөрчлөлт орж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх чиг үүрэг нь тус газрын ахлах мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоос хасагдсан байна. Тус газрын нийслэлийн бүртгэлийн хэлтсүүдийн хувьд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахимжуулалтын ажил бүрэн дууссан, мөн Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн хувьд цахимжуулалтын ажил бүрэн дууссан тул тус газрын ахлах мэргэжилтний хариуцсан ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөнийг шүүх үнэлж дүгнээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц орон тоог өөрчлөн баталсаны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 388 дугаар тушаал гарч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 196 ажилчин, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар шинэчлэн батлагдсан бүтэц орон тооны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар 153 хүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон шийдвэрийг гаргажээ.

Ийнхүү албан хаагчдыг эгүүлэн томилохдоо тус газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.*******ыг ажилд нь эгүүлэн томилоогүй байх ба нэхэмжлэгч Б.******* Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 388 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээшинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны дагуу орон тоо, ажлын байр хэвээр хадгалагдаж байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж тодорхойлон маргаж байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.*******ыг ажилд томилоогүй эс үйлдэхүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газар нь Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэс, Иргэний баримтын архивын хэлтэс гэсэн хоёр хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байсныг Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалаар нэгтгэж, газрын зохион байгуулалттай баталсан байх боловч Улсын бүртгэлийн төв архивын газарт 4 ахлах мэргэжилтэний орон тоо хэвээр батлагдаж, нэхэмжлэгч Б.*******ын урьд ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

Гэтэл тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр албан тушаалын орон тоо нь хасагдсан 2 хэлтсийн даргыг ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтантай адилтган үзэж 6 хүний дунд сонгон шалгаруулалт явуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхалбан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасныг зөрчжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******ын урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалт явуулсан атлаа ахлах мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт болон чиг үүрэгт өөрчлөлт орж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх чиг үүрэг хасагдсан, өөрчлөлт орсныг шүүх үнэлж дүгнээгүй гэх давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгч Б.*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад, ажилгүй байсан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.152.514 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.5-д төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж заасантай тус тус нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН