Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
Хэргийн индекс | 175/2022/0069/Э |
Дугаар | 2022/ШЦТ/71 |
Огноо | 2022-05-04 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/71
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч П.*******,
хохирогч нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2131002810223 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн сумын Тийрэг, 2 дугаар баг, Охиндий задгайд оршин суух, ******* овогт *******гийн *******, /РД:МО58**************11/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн сумын 1 дүгээр баг, гэх газарт байрлах талбайгаас гийн эзэмшлийн хадуурнаас хадуурын аппаратыг хулгайлан авч, 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* өгсөн: “Би Бүрэндүүрэнд хадуур өгөөд олон жил болсон. Тэгээд би тухайн хадуурыг авъя гэж хэлээгүй байхад намайг энэ хогоо ав гэж хэлсэн. Энэ өөрөө намайг эхэлж доромжилсон. Тэгээд өөрийнхөө үгнээс болоод ороогдож явсаар байгаад энэ хүрсэн. Миний хадуурын аппаратыг дутуу өгсөн. 1990 онд би хадуураа Бүрэндүүрэнд өгсөн. Би тэгээд өөрийнхөө аппаратыг авсан. ...Миний өгсөн зүйлийг бүрэн гүйцээж өгөхийг хүссэн. Би юмаа авахдаа Бүрэндүүрэнгийн надад өгсөн зүйлийг нь буцааж тавиад өөрийнхөө зүйлсийг аваад явсан. Тэр талаар мөрдөгч нар гэрчлүүлээгүй. Би өөрөө харин энэ хүнээс 700,000 төгрөг авна гэж ойлгоод яваад байна. Мөрдөгч үнэн мөрдсөн бол өнөөдөр энэ хүртэл явахгүй байсан. Би ус руу юмнуудаа хийсэн. Түүнийг цагдаа ирээд гаргаж өгсөн байсан. Энэ хүн өөрөө шүүхээр явна гэсэн учраас өнөөдөр энд ирсэн байна. Би юмаа аваачиж тавьсан учраас хулгай хийгээгүй гэж хэлээд байна. Аппарат авсан нь бол үнэн. Би тэгээд задгай эд ангийг аваачиж тавьсан. Миний хэлсэн мэдүүлгийн заримыг нь бичээгүй байсан. Нэг ч хүн миний юм тавьж авсныг хэлээгүй дандаа хулгайлсан гэж бичсэн байсан. Намайг буудаж ална гэж босож ирсэн. Би нэг удаа цохиод 100,000 төгрөгөөр торгуулж байсан. Цагдаагийн хажууд намайг гүтгэсэн. Би энэ айлын хүргэн болоод олон жил явсан. Миний өрөвч сэтгэлийг дааж чадахгүй ийм байдалд хүрсэн. Одоо өстөн дайсан болж байна” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн: “2000 онд надад хадуур авчирч өгсөн. Манай аав амьд сэрүүн байхдаа надад хадуураа өгсөн. Хойд хэсэг нь Ухнаа гэдэг хүнтэй босгоод аппаратын харин энэ хүн авчирч өгсөн. Нэг ёсондоо тал нь энэ хүнийх, нөгөө тал нь манайх юм. Хольж хутгаад энэ хүн буруу яриад байна. 2020 онд Баасанхүү гэдэг хүнээс хадуур аваад трактороор 80 мотор аваад хадуур аппарат зэргээр сольсон. Тэгээд энэ хүн хулгайч зэргээр маш олон удаа доромжилсон. Яг хадлангийн цагаар надаас аппарат нэхэхээр нь би чамд аппаратыг чинь өгчихсөн гэж хэлэхэд намайг чи бол гуйлгачин гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө өвсийг хадаагүй байсан юм. ...би 100 гаруй бухал хадчихсан байсан. Түүнийг нотлох хүн олон байгаа, би эхлээд Оюун-Эрдэний өвсийг хадаж өгөөд дараа нь Мядагийн өвсийг хадчихаад трактороо тавиад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө намайг гадуур ажилтай явж байхад Пүрэвбат залгаад чиний тракторыг аваад явчихсан байна гэж хэлэхээр нь би Дулаанхааны цагдаа ахлах дэслэгч Төгөлдөр гэх залууд хэлсэн. Тэгээд тухайн эд ангийн трактороос аваачиж тавьсан. Одоо энэ талаарх баримтууд нь миний утас дээр байгаа, би бүх зургийн дарсан. Тэгээд ойлголцохгүй байгаа учраас цагдаа, шүүхээр явсан нь дээр гэж цагдаа хэлсэн. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч 2021 оны 10 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Пүрэвбат гэх хүний өвсийг хадаад трактороо Пүрэвбатын хадлангийн талбай дээр орхисон байсан юмаа. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай танил болох Ганхуяг гэх хүн “өвс хадалцаад өгөөч" гэсэн болохоор нь би зөвшөөрч Ганхуягийн трактороор хадланг нь бэлтгэж байсан. Ингээд өглөө 11 цагийн орчимд манай хөрш болох Оюун-Эрдэнэ өөрийн 99376099 дугаарын утаснаас миний 99903326 дугаарын утас руу залгаад “чиний хадуур чинь алга болчихсон байна" гэсэн. Үүний дагуу би Цагдаагийн байгууллагад хандсан. Миний хадуурыг авна эсхүл авахаар заналхийлж байсан хүн байгаа. Манай төрсөн эгчийн нөхөр болох П.******* миний хадуурыг авна гээд байдаг. Урьд өмнө нь П.******* бид хоёр хамтарч нэг хадуур босгоод олон жил хамтран ашигласан. Ингээд би 2020 онд сумын Өлзийбат, Бааска /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна/ гэх хүнээс өөрийн МТЗ-50 тракторын моторыг өгч шинэ хадуур авч байсан. Ингээд хуучин ашиглаж байсан хадуураа бүгдийг нь өөрийн эгчийн нөхөр болох *******эд өгч байсан. Гэвч ******* “чи надад хуучин юм өглөө гээд миний шинэ хадуурыг авна гэх болсон. Тэр хүн л авсан байх. П.******* бид хоёр олон жилийн өмнө хамтран нэг нэгэндээ байсан хадуурын сэлбэгийг нийлүүлж нэг хадуур босгоод олон жил ашигласан. Би 2020 онд шинэ хадууртай болоод хуучин хадуураа өөрийн өгсөн эд ангийн хамт П.*******эд манай танилууд болох Оюун-Эрдэнэ, Азка, Ууганаа нарын хамтаар өгч байсан. Тухайн үед ******* зүгээр хүлээж авсан. Гэвч энэ жилээс ******* надад “чи надад хадуур өгөхдөө 17,19-ийн боолтыг дутуу өгсөн байна, Чи энэ хогоо ав” гэх болсон. Би анх хадуур босгох үедээ өөрийн гаргасан эд ангиа бүгдийг нь өгсөн байхад дахиж өөр эд анги нэхээд байхаар нь өгөөгүй Тэгээд л миний шинэ хадуурыг авна гэх болсон. Би 2020 онд сумын иргэн болох Бааска, Өлзийбат гэх хүнээс өөрийн МТЗ-50 тракторын моторыг өгч авч байсан. Тэр өгсөн МТЗ-50 тракторын мотор нь миний эзэмшлийн тракторын мотор байгаа юм” гэх мэдүүлэг[3]
4. Гэрч 2021 оны 09 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай танил болох Бүрэндүүрэн манай ойр орчмын айлуудын хамтаар Пүрэвбат гэх хуний хадланг хийсэн. 17 цаг 30 минутын орчимд Бүрэндүүрэн трактороо унтраагаад маргааш өөр газар ажилтай гээд явсан. Би болон манай хүү болох Соёл-Эрдэнэ, Пүрэвбат, Мөнхтүшиг нарын хамтаар оройн 19 цаг хүртэл хадлан хийсэн. Тухайн үед П.******* хадлангийн талбай дээрээ хадлан хийгээд үлдсэн. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн үед хадлан дээр очиход Бүрэндүүрэнгийн хадуурын эд анги алдагдсан байсан. Тиймээс би Бүрэндүүрэнд утсаар мэдэгдсэн. Манай танил болох Бүрэндүүрэнгийн эзэмшлийн хадуур байгаа юм. 2020 онд Бүрэндүүрэн өөрийн МТЗ-50 тракторын моторыг сумын Бааска, Өлзийбат гэх хүмүүст өгч шинэ хадуур авч байсан” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай танил болох Бүрэндүүрэн манай хадланг 15 цагийн үеэс хадаж эхэлсэн. Ингээд 17 цаг 30 минутын орчимд өвсөө хадаж дуусгаад Бүрэндүүрэнгийн хадуурыг салгаад байж байтал Бүрэндүүрэн “би маргааш ирэхгүй шүү, өөр ажилтай” гэсэн. Тэгээд би болон манай танил болох Оюун-Эрдэнэ, Мөнхтүшиг, Соёл-Эрдэнэ бид нар үлдэж бухал хийж байгаад 18 цагийн орчимд амрахаар явцгаасан. Тухайн үед манай хадлангийн талбайн цаад талд хадлангийн талбай нь байдаг ******* хадлан хийгээд үлдсэн. Маргааш нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бид хадлангийн талбай дээр очиход Бүрэндүүрэнгийн хадлангийн эд анги алга болсон байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч ийн 2021 оны 09 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай аав болох Пүрэвбат, Бүрэндүүрэн ах, Оюун-Эрдэнэ ах, Соёл-Эрдэнэ бид нар хадлан хийсэн. 17 цаг 30 минутын орчимд Бүрэндүүрэн ах трактороо унтраагаад явсан. Манай аав, Оюун-Эрдэнэ ах, Соёл-Эрдэнэ бид нар 18 цаг хүртэл бухал хийсэн. Бид нар явах үед манай хадлангийн цаад талбайд байх ******* ах хадлангаа хийгээд үлдсэн. Ингээд маргааш нь үргэлжлүүлэн хадлангаа хийхээр хадлангийн талбай дээрээ очиход Бүрэндүүрэн ахын хадлангийн эд анги алдагдсан байсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч гийн 2021 оны 09 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ******* аймаг суманд амьдардаг бөгөөд хадлангийн цагаар өөрийн тракторыг жолоодоод хадуураар хадлан хаддаг юм. Тухайн үед надад тракторын мотор хэрэг болсон бөгөөд Бүрэндүүрэнд тракторын мотор байна гэхээр нь би өөрийн тракторт байсан хадуурыг комоор нь буюу аппараттай хамт өгсөн юм. Уг асуудалд Өлзийбат гэх хүн хамаагүй бөгөөд Өлзийбат манай хадам ах байгаа юм” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч гийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би анх юу авч байсан хэний эзэмшлийнх гэдгийг бол огт мэдэхгүй байна. Ямар ч байсан би төрсөн дүү Бүрэндүүрэнд хандаж *******ийн нэхсэн юмыг бүгдийг нь өг гэж хэлсэн. Тэгээд миний хүү Мөнхсайхан болон Оюун-Эрдэнэ нар Бүрэндүүрэнгийн гэрээс хадуурны эд анги аваачиж өгсөн мөн би өөрийн нөхөр Төмөрбатын хамт аваачиж өгсөн. Ингээд бараг 2 удаа хадуурын эд ангиудыг аваачиж өгсөн боловч ******* нь одоо болтол хадуур гэж нэхээд байгаа юм” гэх мэдүүлэг[8],
9.“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-821/19******* дугаартай “...Хадуурын аппарат ком 700.000 төгрөг ” гэх дүгнэлт [9], 10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийн улмаас учирсан 700,000 төгрөгийн аппаратыг хүлээж аваагүй бөгөөд шүүгдэгч П.*******ээс хадуурын аппаратыг комоор нь гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч П.*******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******эд 6 /зургаа/-н сарын хугацаагаар ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тайлбарлажээ.[16]
Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******эд 6 /зургаа/-н сарын хугацаагаар ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч П.*******ээс хадуурын аппаратыг комоор нь гаргуулан хохирогч д олгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ