Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

 

                                   2021/ШЦТ/162

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гдолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

              Шүүгдэгч: У.Н  

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Угийн Нд холбогдох 2112000620118 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн ................оршин суудаг, урьд Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Угийн Н/РД:АА................./

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч У.Н нь үргэлжилсэн үйлдлээр:

2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 31-16 тоотод оршин суух хохирогч О.Эийн эзэмшлийн байшинд нэвтэрч, 32 инчийн Тошиба маркийн зурагт, зурагтын станц, ус буцалгагч, шар өнгийн баринтагтай судар, 2 ширхэг зурмал бурхан, 3 кг борц зэрэг эд зүйлсийг хулгайлж, түүнд 325.000 төгрөгийн хохирол учруулсан;

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, Залуус хорооллын 02-01 тоот хашааны гадна байсан иргэн Д.Мийн эзэмшлийн цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 5 дугаар багийн нутаг, Наранбулаг хорооллын 16-05 тоот хашааны гадна байрлуулсан хохирогч Д.Пийн эзэмшлийн шар өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэр, Малтай лагер хорооллоос хохирогч Ч.Бын эзэмшлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй, Мон-Иж загварын мотоциклыг хулгайлж, түүнд 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан;

2020 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт баг, Малтай хорооллын 7-1 тоотод оршин суух иргэн С.Бы хашаанаас Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлж, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан;

2020 оны 03 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Залуус хорооллын 543 тоот хашаанд байх хохирогч Ч.Бгийн байнга амьдардаг байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1   ширхэг, Алтан хос ээмэг, алтан бөгж 3 ширхэг зэрэг эд зүйлсийг мустанг-5 маркийн мотоцикл ашиглан хулгайлж, 5.079.850 төгрөгийн хохирол учруулсан;

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг ашиглан, Архангай аймгийн Цахир сумын Цахир баг, Талбай хорооллын задгай тоотод байрлах хохирогч П.Угийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нийт 3.106.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан;

2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг ашиглан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Чулуутын гүүр гэх газар байрлах хохирогч Д.Мын байнга амьдардаг байшинд нэвтэрч мөнгөн бүс, нүдний дуран, их, дунд гарын мөнгөн аяга, жижиг, том сувдан даруулга, эмэгтэй алтан бөгж 2 ширхэг, эрэгтэй алтан бөгж, эмэгтэй алтан гинж, эрэгтэй монетан гинж, эрэгтэй эмэгтэй хурГ дотортой дээл 4 ширхэг, эмэгтэй хос алтан ээмэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 12.080.000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 1 дүгээр баг, Цагаандаваа хорооллын 03-05 тоот хашааны гаднаас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч А.АБын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклыг хулгайлж, түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг, Үйлчилгээний хорооллын 1-08 тоот хашаанаас иргэн П.Бын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг, Тээг хорооллын 1-09 тоот хашаанаас иргэн Т.Мын эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгөтэй Даюун маркийн мотоциклийг хулгайлж түүнд 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн тэрээр 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 25-04 тоот хашааны орчим “цээж хэсэгт цохилоо” гэх шалтгаанаар хохирогч Б.ГБын толгой тус газар нь цохиж улмаар түүний эрүүл мэндэд духны зүүн тал, баруун чамархайн ар хэсэгт язарсан шарх, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

             

              Шүүгдэгч У.Н нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч О.Эийн өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 16:00 цагийн үед байшингаа түгжээд охин болох Х.Мөнхсолонгынд очиж хонох гээд явсан. Тэгээд маргааш нь 03 дугаар сарын 06-ны өдөр 17:00 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой амбаарын хаалга онгорхой байшингийн хаалга онгорхой байхаар нь гэртээ орж үзтэл том өрөөнд байсан зурагт байхгүй мөн эд зүйл эмх замбараагүй хамаг юм гаргаад шидсэн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Гэртээ Гцаараа амьдардаг хааяа ач, зээ нар ирж хонодог. Манайх баруун талдаа айлтай зүүн талдаа айлгүй. Хол удаан явсан тохиолдолд баруун талд байдаг айлдаа захиж хэлээд явдаг юм энэ удаа Гц хонох юм чинь гэж бодоод хэлж яриагүй явсан. 32 инчийн Тошиба маркийн зурагт, станц, ус буцалгагч, шар өнгийн баринтагтай судар, хоёр зурмал бурхан, 3 хэл борц зэрэг эд зүйлс алдагдсан. 2 инчийн Тошиба маркийн зурагтыг 350.000 төгрөгөөр, станц 30.000 төгрөг, ус буцалгагч 35.000 төгрөг, судар, хоёр зурмал бурхнаа хэдээр үнэлэхээ мэдэхгүй байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 15-16 дугаар тал/,

 

*Гэрч А.Бын өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын 06-ний өдөр манай Баялаг-4 барьцаалдан зээлдүүлэх газарт Угийн Н гэдэг залуу нь хар өнгийн 32 инчийн “Тошиба” брэндийн Лед загварын зурагт 100.000 мянГ төгрөгийн барьцаанд тавьсан. Түүнээс хойш 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр У.Нгийн тавьсан зурагтыг, тус зурагтын эзэн гээд О.Э гэх нэртэй эмэгтэй эгч ирээд барьцаанд тавьсан төлбөрийг нь өгч авсан. Би тухайн үед О.Э гэх эгчээс ямар учиртай зурагт болох талаар асуухад манайд хэд хоногийн өмнө хулгай орж эд зүйлс алдагдсан юм тэгээд энэ зурагт миний хулгайд алдсан зурагт гэж хэлээд авч явсан. Би тухайн зурагтыг анх барьцаанд авах үедээ У.Н гэж зурагт барьцаанд тавьсан залуугаас элдэв хулгайн зүйл биш биз дээ гэж асуухад үгүй ээ тийм зүйл байхгүй гэж надад хэлээд барьцаанд тавьсан би тус зурагтыг хулгайн зурагт гэж мэдээгүй байж байгаад нөгөө зурагт авсан эгчээс олж мэдсэн...’’гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/,

 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 3-10 дугаар тал/

*Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 17-20 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаартай: 32 инчийн Тошиба маркийн хуучин зурагт, зурагтын станц, ус буцалгагч, зурмал бурхан, судар, борц зэргийн үнэлгээг 2021 оны 03 дугаар сарын байдлаар нийт 325.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 31 дүгээр тал/

 

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд/1-р хх-ийн 45-46 дугаар тал/

 

*Баялаг-4 барьцаат зээлийн гэрээ/1-р хх-ийн 58 дугаар тал/

 

*Яллагдагч У.Нгийн өгсөн:

“...Мөн гэм буруугаа болон  хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-64 дүгээр тал/

 

*Хохирогч Д.Мийн өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 26-ний үеэр шиг санаж байна хөдөөгөөс сумын төвд дүүгээ хүргэж ирж өгөөд гэртээ орж гутлаа сольж өмсөөд гарч ирэхийн хооронд Архангай аймаг Өгийнуур сум Зэгстэй баг Залуус хорооллын 02-01 тоот хашааны гаднаас 13 цаг 30 минутаас 13 цаг 45 минутын хооронд алдсан. Миний алдсан мотоцикл 2019 оны 12 дугаар сард худалдаж авсан шинэ мотоцикль байсан тухайн алдсан өдөр шороон салхитай зэврүүн өдөр байсан тийм учраас өдрөөр хулгайлж авч явсан байх. Худалдаж аваад удаагүй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан учраас худалдаж авсан үнээрээ буюу 2 сая төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, түлхүүр нь миний биед байсан ба нугасыг нь түгжээгүй унтраагаад орхисон байсан. Мотоциклоо олоод авчихвал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 91-92 дугаар тал/

 

*Гэрч Ц.Жы өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд манай дүү болох Д.М нь Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт гэрийн хашааны гаднаас өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдаад одоог болтол олоогүй байгаа. Алдсан мотоцикль нь худалдаж аваад 3 сар болоод л хулгайд алдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 93-94 дүгээр тал/

 

*Гэрч Г.Бгийн өгсөн:

“...Манай нөхрийн эгчийнх нь хүүхэд болох Д.М нь 2019 оны 12 дугаар сард цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль худалдаж авч хэрэглэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Архангай аймаг Өгийнуур сум Зэгстэй баг гэрийн хашааны гаднаас өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдаад одоог болтол олоогүй байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 95-96 дугаар тал/

 

*Гэрч Б.Эгийн өгсөн:

“...Намайг 2020 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна Архангай аймгийн Ихтамир сум Тайхар багийн нутаг дэвсгэрт байрлах Заан хошуу хорооллын 7-5 тоотод гэртээ байхад манай ангийн найз Ц.Ж, У.Н гэдэг танихгүй залуугийн хамт цагаан өнгийн, мустанг-5 маркийн мотоциклтой ирсэн. Тэгээд Ц.Ж чи энэ мотоциклыг 1.000.000 гаран төгрөгөөр хямдхан худалдаж авах уу шинэ мотоцикль байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хэсэг манай гадаа надтай хамт уулзаж байгаад нөгөө мотоциклоо унаад явцгаасан. Цагаан өнгийн, мустанг-5 маркийн, шинэвтэр мотоцикль байсан. Тухайн үед надад үзүүлэхдээ буруу гарын мотоцикл байгаа юм гэж хэлж байсан. Хэн хаанаас, хэзээ хулгайлсныг Ж тухайн үед надад хэлээгүй. Тухайн үед Жг манайд ирээд мотоцикль үзүүлэхэд надаас өөр ямар нэгэн хүн байгаагүй. Хамт явсан У.Н гэдэг залуу нь өөр газар байсан. Би тухайн үед Жг хулгайн хэргээр цагдаа дээр шалгагдаж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 113-114 дүгээр тал/

*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 125-127 дугаар тал/

 

*Эд хөрөнгийн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 707 дугаартай”...2019 оны 12 сард шинээр нь худалдаж авсан мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2020 оны 03 дугаар сарын байдлаар 1.850.000/нэг сая найман зуун тавин мянга/ төгрөг болохыг  тодорхойлов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 100 дугаар тал/,

 

*Хохирогч Д.Пийн өгсөн:

“...Би Архангай аймаг ЭрдэнэбулГ сумын 5-р баг, Сүрьеэгийн ам гэх газар мал маллаж амьдардаг. Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13:00 цагийн үед аймгийн төв орж мотоцикльдоо Клонкоос бензин авчихаад Наранбулаг байх Г гэх найзындаа очоод хашааных нь гадаа Даюун маркийн мотоциклоо тавьчхаад орсон. Найзындаа сууж байгаад 30 орчим минут болчихоод гарч иртэл миний мотоцикль алга болсон байсан. Мотоциклийн мөрийг хөөж үзэхээр хойд зүг рүү гарсан мөр байсан. Миний мотоцикль Даюун маркийн, шар өнгөтэй бор ханцуйвчтай, банк нь хоёр цөмөрхийтэй, шинэвтэр мотоцикль байгаа. 2020 оны намар Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын зах дээрээс 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгөөр худалдан авч байсан. Унаад 1 жил болж байсан юм. 2020 оны намар Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын зах дээрээс 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгөөр худалдан авч байсан. Унаад 1 жил болж байсан. Миний мотоцикль улсын дугааргүй. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай найз Г бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Алдагдсан мотоциклийг олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 149-150 дугаар тал/

 

*Гэрч Д.Гийн өгсөн:

“...2021 оны 03 дугаар 01-ний өдөр манай найз Д.П хөдөөнөөс мотоциклтойгоо манайд ирсэн. Манай найз мотоциклоо манай хашааны гадаа тавьчхаад 30 орчим минутын дараа гарахад алга болсон байсан. Бид хоёр мотоциклын мөр хөөгөөд хойд зүг рүү гарсан байсан тэгээд мөргүй болсон. Д.П          бид хоёр хөдөө нэг айл саахалт болж олон жил мал малласан. Найз нөхдийн холбоотой. Д.П бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Даюун маркийн шар өнгөтэй бор өнгийн ханцуйвчтай мотоцикль байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 166-167 дугаар тал/

 

*Гэрч А.Лийн өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г.Н нь манайд Гцаараа мотоцикль унасан ирсэн. Тухайн мотоцикль шар өнгөтэй мотоцикль байсан, маркийг нь сайн мэдэхгүй байна. Хэний эзэмшлийн мотоцикль болохыг мэдэхгүй...’’гэх мэдүүлэг/хх-ийн 170-171 дүгээр тал/

 

*Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 160-162 дугаар тал/

*Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх-ийн 163 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай:

“...Хуучин Даюун маркийн мотоциклийн үнэлгээг 2021 оны 03 дугаар сарын байдлаар 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 156 дугаар тал/

 

*Хохирогч Д.ГБын өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш таньдаг эгчийндээ очоод хоол унд хийж идээд надад цэргийн баяр гээд Сэнгүр нэртэй 2 том пиво задалж өгөөд тэрийг нь хувааж уугаад 19 цагийн Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг Бор толгойн 25-04 тоот гэртээ харихаар алхсан. Тэгээд гэрийн ойролцоо гудамжны үзүүрт таньдаг ах С.Атай таараад сайн уу, цэргийн баярын мэнд хүргэе гээд мэндэлсэн. Тэгсэн хамт нутгийн залуу болох У.Н хамт явж байхаар нь юу байна хө гээд цээж хэсэг рүү нь нударсан чинь намайг цохиж авлаа гээд заамдалцаад Норовоо бид 2 барьцалдаж аваад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон, тэгсэн миний толгой хэсгээс цус гарсан. Манай эхнэр орилоод байсан. С.А салгах гээд хүчрэхгүй байсан тэгсэн цаанаас нэг хар куртиктэй хүн ирээд бид 2-ыг салгасан. Тэр салгасан хүн Н гээд Норовоотой хамт явж байсан залуу байсан байна лээ. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваар явсан. Норовоо согтуу байсан. Норовоо гэх залуу миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна, гараараа цохисон. Тэгээд толгойноос цус гарсан. Өөр хүн миний толгой руу цохисон зүйл байхгүй. Гараараа цохисон санагдаж байна. Шалтгаан гэх зүйл байхгүй, би мэндлээд биед нь хүрэхэд намайг цохилоо гэж бодсон байх. Би У.Нг зодсон зүйл байхгүй. Барьцалдаж авах үед тохой юм уу гараараа нүүр хэсэгт нь хүрсэн байж магадгүй. Чиглүүлж цохисон зүйл байхгүй. Миний биеийн байдал гайгүй, толгой л өвдөж байна. Тухайн үед эмнэлэг орж оёдол тавиулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ асуудлыг түргэн шийдүүлж, ажиллаа хиймээр байна. Барилгын ажил эхэлж байна. У.Н намайг айлгасан, сүрдүүлсэн, дарамталсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 232-233 дугаар тал/

 

*Гэрч Х.Бы өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш манай нөхрийн эгчийн найзынд нь очоод хоол унд хийж идээд нөхөрт цэргийн баяр гээд сэнгүр нэртэй пиво задалж өгөөд тэрийг нь уугаад оройны 19 цагийн үед Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг Бор толгой 25-04 тоот гэртээ харихаар алхсан. Тэгээд гэрийн ойролцоо гудамжны үзүүрт танихгүй хэсэг залуустай таараад хажуугаар нь гарсан чинь манай нутгийн хүн байна гээд юу байна хө Норовоо цээжинд нь хүрсэн чинь чи яаж байгаа юм бэ, намайг цохиж авлаа гээд манай нь нөхрийг Норовоо гэх залуу толгой хэсэгт нь цохиод, газар чирээд байсан. Тэгээд би салгах гэсэн чинь дийлээгүй цагдаа дуудсан. 3 залуу байсан. 3 залуугаас С.А гэх хүнийг нь таниад бусад 2-ыг нь танихгүй, харж байгаагүй хүн байсан. Манай нөхөр Д.ГБыг Норовоо гэх залуу толгой хэсэгт нь гараараа болон чулуугаар цохисон. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. газар унагаад чирээд байсан. Бусад залуучууд нь цохиогүй. Салгах гээд оролдоод байсан. Норовоо гэх залуу манай нөхөртэй нэг нутаг юм шиг байсан. Нутгийн залуутай мэндлэх шалтгаанаар зодсон. Тухайн залуучууд архи уучихсан нэлээн согтуу байсан. С.А гэх хүнтэй барилга дээр хамт ажилладаг байсан гэсэн. Зодох шалтгаан байгаагүй, согтуурхаад зодсон байх. Миний мэдэхээр У.Н, Б.Н, С.А гэх хүмүүстэй өс хонзон, өр, төлбөрийн асуудал байгаагүй. Манай нөхөр цохиж авсан асуудал байхгүй, хувцаснаасаа зууралцаад авсан байсан. цохиж аваагүй. Манай нөхөр жаахан пиво уусан байсан. Би пиво уугаагүй. Эрүүл байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 191-193 дугаар тал/

 

*Гэрч Б.Нгийн өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 1 дүгээр багт байж байхад манай найз У.Н буюу Норовоо утсаар залгаад Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг Бор толгойд байх айлд хүрээд ир гэж дуудаад очиход таньдагаас Норовоо, С.А нар архи уугаад сууж байсан тэгээд би очоод нэг шил 0.75 хараа нэртэй архи уугаад ойр зуурын юм яриад орой болгосон. Тэгээд харих гэж алхаж байгаад би утсаа мартаад эргэж ороод утсаа аваад араас нь очсон чинь доор танихгүй залуу эхнэртэйгээ Норовоо, С.А нар байсан бөгөөд Норовоо ГБ 2 барьцалдаад авчихсан танихгүй залуугийн толгойноос цус гарчихсан эхнэр нь орилчихсон байж байсан. Тэгээд би салгасан. Тэгсэн ГБ гэх нэртэй залуу байж таараад Норовоотой нэг нутаг гээд юм яриад байсан, намайг салгаснаас хойш ахиж зодоон болоогүй бөгөөд удалгүй цагдаа нар, ирээд бид нарыг авч яваад ГБ гэх залууг эхнэртэй нь эмнэлэг дээр буулгаад Норовоо, С.А бид 3-ыг цагдаа руу авч явсан. Намайг очиход хоорондоо барьцалдаад авчихсан ГБ гэх хүний толгойгоос нь цус гарчихсан байсан. Хэн нь хэний зодсоныг хараагүй. Би шууд очоод салгасан. Тэгсэн Аг салгахгүй яасан юм гэсэн чинь би салгаж дийлэхгүй байсан гэж хэлсэн. Эхнэр нь болиоч ээ гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 213-215 дугаар тал/

 

*Гэрч С.Ан өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш цаг хараагүй, гадуур явж байхад таньдаг дүү цэргийн баярын мэнд хүргээд машины дугуй засуулж байх хооронд машинд 2 том савтай сэрүүн нэртэй пиво ууж байхад У.Н буюу Норовоо дуудаад      ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг Бор толгойд байх танихгүй айлд очоод байж байхад Б.Н орж ирээд 1 хараа нэртэй 0.75 литрийн шимтэй архи уугаад ойр зуурын юм ярьж суугаад байж байтал орой болоод нар жаргаж байсан. Тэгээд би Норовоо Б.Н бид 3 харих гээд Бор толгойн гудамжнаас уруудаж явж байсан чинь Д.ГБ гэх таньдаг залуу эхнэртэйгээ 2-лаа таараад надтай юу байна ах, цэргийн баярын мэнд хүргэе гээд мэндэлсэн, тэгсэн учиргүй Норовоо, Д.ГБ 2 барьцалдаж аваад Норовоо Д.ГБын толгой хэсэг руу гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Би зодооныг салгахаар оролдсон боловч Норовоо Д.ГБыг тавихгүй зуураад байсан, тэгээд хэсэг байж байгаад ахиад барьцалдаж аваад Норовоо газраас чулуу аваад Д.ГБын толгой хэсэг рүү цохиод цус гарсан. Д.ГБын толгойноос нэлээн цус гараад Д.ГБын эхнэр болиоч гээд орилоод байсан тэгээд Б.Н ирээд салгасан. Би салгаж дийлэхгүй байсан. Н зодоон болоход байхгүй байсан, хаа хүрснийг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан. У.Н болон Д.ГБ 2 барьцалдаж аваад нэлээн ноцолдсон, Н ямар байсан Д.ГБыг толгой хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж авсан, мөн чулуугаар цохисон. Шалтгаан гэх зүйл байгаагүй, Д.ГБ надтай мэндлээд У.Нтай юм яриад тэгээд барьцалдаад авсан. Б.Н бид 2 Д.ГБыг зодоогүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 225-227 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 123 дугаартай:

“...Д.ГБын биед духны зүүн тал, баруун чамархайн ар хэсэгт язарсан шарх, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун мөр, зүүн чихний зунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Духны зүүн тал, баруун чамархайн ар хэсэгт язарсан шарх, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна. Баруун мөр, зүүн чихний дунд хэсэгт зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 237-239 дүгээр тал/

 

*Хохирогч Ч.Бын өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би Төвшрүүлэх сумын ЗДТГ-аас ажил тараад гарч яваад өөрийн Мон-Иж маркийн улсын дугааргүй мотоциклоор Хөх сүм багийн дарга Н.Эрдэнэдалайг ажил тараад гэрт нь хүргэж өгөөд өөрөө мотоциклтойгоо гэртээ хариад гэрт байсан манай дүү Жын хүүхэд манай гэрт байхаар нь би тэр хүүхдийг Төвшрүүлэх сумын Өртөнт /4 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт байрлах Малтай лагер гэх хорооллын урд талаасаа хоёр дугаар гудамжинд байдаг гэр нь хүргэж өгсөн. Би Жын гэрт нь орохдоо мотоциклоо хашааных нь үүдэнд тавиад хүүхдийг нь дагуулаад гэрт нь орсон. Намайг гэрт нь орох үед 19:35 цаг болж байсан би тэдний гэрт ороод Жтай мэнд мэдээд, ойр зуурын юм ярилцаад 20 орчим минутын дараа эргээд гараад ирэхэд миний унаж ирээд хашааны гадаа орхисон мотоцикл байхгүй байсан. Мотоцикл байхгүй болохоор нь гайхаад хүн аваад явчихлаа гэж бодоод Төвшрүүлэх сумаар хайсан боловч олдоогүй. Би мотоциклын рүлээ түгжээд түлхүүрээ аваад тэдний гэрт орсон. У гэх Жын дүү охин нь гэртээ байсан өөр хүн байгаагүй. Ж.Энхтуяа гэдэг Жын хашаанд байдаг хүн мэдэж байгаа, Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын галч Цэрэндорж мэднэ, Байгаль орчны улсын байцаагч Цогтбаяр мэдэж байгаа, Малтай лагер хороололд байдаг Ц.Бртай уулзаж мотоциклоо асуусан. Миний мотоцикль улбар шар өнгөтэй, банкин дээрээ “Мон-Иж” гэсэн бичигтэй, баруун талын хөл тавьдаг дөрөө нь унасан байсан, мотоциклын суудлын бүслүүрийн хойд хэсэгт жижигхэн хоёр газар суудлын бүрээс нь бага зэрэг урагдсан байсан, хоёр талын толь нь бүрэн бүтэн байсан, улсын дугаар байхгүй өөр содон шинж тэмдэг байхгүй. Гаалийн бичиг байхгүй харин надад Мотоциклын хайрцаг дээр наалттай байсан арлын дугаар, моторын дугаар нь байгаа, улсын дугаар аваагүй байсан. 1.950.000 төгрөгөөр үнэлж байна 2019 оны 10 дугаар сард би авч байсан. Би алдсан мотоциклоо төлүүлэх хүсэлтэй байна өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 58-60 дугаар тал/

 

*Гэрч Ч.Жын өгсөн:

“...Би Ч.Бын мотоциклийг мэднэ улбар шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль байдаг байсан өнгөрсөн оны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг малтай Лагерт байх гэрээсээ гараад үхэртээ өвс, тэжээл өгч байхад Б ах манай 6 настай хүү Аийг гэрт хүргэж ирсэн байсан. Манай гэрт тэр хооронд манай дүү охин У байсан юм тэр хооронд Ч.Б ах мотоциклоо манай гэрийн хашааны хаалГы гадаа тавиад гэрт орсон юм байна лээ. Би удаагүй эргээд гэртээ очиход Б ах мотоциклоо сая унаж ирээд танай гадаанаас алдчихлаа гэж хэлсэн бид нар хайж үзэхэд олдоогүй хашааны урдаас түрээд явсан мөр нь байсан. Шинэвтэр мотоцикл байсан 2019 оны 10 дугаар сард шинээр нь аваад өвөл мотоциклоо өнгөрсөн намар унаад өвөл унаагүй байсан. Тэгээд хулгайд алдаад одоог болтол олоогүй гэж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 69-70 дугаар тал/

 

*Гэрч Б.Уын өгсөн:

“...Би Ч.Б ах мотоциклийг мэднэ, улбар шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай дүү А Б ахын гэрт нь байсан. Тийм болохоор Б ах Аийг хүргэж өгөхөөр манай ах Ч.Жынд ирсэн. Би тэр үед Ч.Ж ахынд байсан юм Б ах өөрийнхөө улбар шар өнгийн мотоциклтой ирээд мотоциклоо хашааны хаалГы гадаа тавиад манай дүү С.Аийг дагуулаад гэрт орж ирсэн. Би цай хийж өгөөд, мэнд мэдээд, ойр зуурын юм ярилцаад Ч.Б ах эргээд харихаар болоод гэрээс гарахад мотоцикл байхгүй болсон байна гээд эргээд ороод ирэхээр нь би хамт гараад мотоциклийг нь харахад хашааны хаалГы гадаа байсан газраасаа алга болсон байсан. Тухайн үед ойр хавьд хайгаад олдоогүй. Тэр талаар би мэдэхгүй байна алдсаныхаа дараа надад хэлэхдээ саяхан авсан шинэвтэр мотоцикль байсан гэж хэлж байсан. 19:00 цагийн орчимд ирсэн. Манай гэрт орж ирээд 20 орчим минут болсон удаагүй эргээд гарсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 71-72 дугаар тал/

 

*Гэрч Б.Аын өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр байх өөрийн В Ayurzana гэх нэртэй фэйсбүүк хаягаар мотоцикль худалдаж авна гэж зар тавьсан. Тэгсэн над руу эрэгтэй хүн залгаад мотоцикль  худалдаж авах уу гэхээр нь уулзахад миний зүс мэдэх У.Н гэх залуу байсан. Тэгээд би түүний зарах гэж байсан улсын дугааргүй улбар шар өнгийн Мон-Иж маркийн мотоциклийг бэлэн 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Намайг манай ах, дүү, найз нөхөд, нутгийнхан Банидгай гэж дууддаг. У.Н бид хоёроос өөр хүн байгаагүй бид хоёр байсан. Би дээрх мотоциклийг хулгайн мотоцикл гэж мэдэхгүй байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дээрх хэрэгт надад иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Учир нь би тухайн мотоциклийг аваад 1 жил гаран өөрийн хувийн хэрэгцээнд унаж ашигласан тул мөнгө, төгрөг нэхэмжилмээргүй байна. Мөн дээрх мотоциклийн эзэн болох Ч.Б гэх хүн нь тухайн мотоциклийг хараад өөрийн хулгайд алдсан мотоцикль мөн байна гэж таньсан тул би мотоциклийг нь буцааж өгөх бодолтой байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 96-97 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 425 дугаартай: “...2020 оны 03 дугаар сарын 20-нд алдсан шинэ аваад удаагүй Мон-Инж маркийн мотоциклийн үнэлгээг 2020 оны 03 дугаар сарын байдлаар 1.850.000/нэг сая найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 65 тал/

*Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд/2-р хх-ийн 98-104 дүгээр тал/  

 

*Хохирогч С.Бы өгсөн:

“...Би 2019 оны намар 10 дугаар сард Архангай аймгийн зах дээрээс БНХАУ-д үйлдвэрлэсэн шинэ Мустанг-5 маркийн мотоцикль 1.980.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн мотоциклоо би өнгөрсөн өвөл унахгүй малтай хороололд байх хашаандаа тавиад өвөлжсөн. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 19-нд шилжих шөнө миний мотоцикль хашаан дотроосоо алга болсон байсан. 02 дугаар сарын 18-ний орой унтах гээд гэртээ ороход миний мотоцикль  хашаан дотор байсан боловч 02 дугаар сарын 19-ний өглөө сэрэхэд байхгүй байсан. Би хашаан дотор мотоцикл байсан газар сайтар үзэхэд миний мотоциклийг авсан хүний гутлын мөр манай арын гудамжны чанх ард байдаг айлаас гарч ирж байсан би тэр айлд ороод үзэхэд нэг хүүхэн байсан. Тухайн хүүхнээс танайхаас орж гарсан хүн амьтан байна уу гэж асуухад манайд гутал засаж байсан У.Н гэх залуу өчигдөр шөнө буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны  шөнийн 02:00 цаг орчимд утсаар яриад гараад явсан одоо алга байна гэж надад хэлсэн. Би тэр залууг өмнө нь харж байсан гутал засаж байгаа гээд манай ард талын гудамжны айлын тэр хүүхэнтэй хамт байсан. Миний мотоциклийг хашаан дотор байхад нь түрж гаргаад гудамжны үзүүр дуустал түрж байгаад асаагаад явсан байсан. Би У.Н гэх тэр залууг миний мотоциклийг унаад явсан гэж сэжиглэж байна. У.Нгийн байсан айлын хүүхнээс би У.Нгийн утасны дугаарыг аваад чи миний мотоциклийг аваад явсан байна цагдаад өгнө шүү мотоцикль авчирч өг гэхэд тийм юм байхгүй би мотоцикль аваагүй гэж хэлээд утсаа салгасан.   Гутал засдаг хүүхэн байгаа бүтэн нэрийг нь би мэдэхгүй байна Түмээ гэж дуудаад байдаг. Учир нь У.Нгийн гутлын мөр болон гэрээсээ гарч явсан өдөр, цаг нь миний мотоцикл алга болсон шөнөтэй таарч байгаа юм. Манай тэр хавьд хулгай гарч байгаагүй гайгүй байдаг гаднаас ирсэн У.Н гэх тэр залуу л авсан байх. Би мотоциклийн мөрөө дагаад явахад засмал замтай нийлээд Архангай аймаг чиглэлтэй явсан байсан засмал дээр гараад мөр нь байхгүй болсон. Манай хүү Бэ мэдэж байгаа, мөн манай ард талын гудамжинд тэр Түмээ гэх хүүхний хашаанд байдаг Бр гэх залуу мэдэж байгаа. Миний мотоцикль улаан хүрэн өнгөтэй, банкин дээрээ Мустанг-5 гэсэн бичигтэй, зүүн талын хажуугийн аккумлятор тагладаг улаан хүрэн тагийг нь би салгаж аваад буцааж хийгээгүй байсан, урд хойд талдаа шаврын хаалт байхгүй, мөн баруун талын толийг нь суурь хэсгээр нь хугалсан байсан өөр содон шинж тэмдэг байхгүй. 1.980.000 төгрөгөөр үнэлж байна учир нь авсан цагаасаа хойш их унаагүй нэг сар орчим л унасан байсан сэрүү ороод унахаа болиод тавьсан байсан. Би алдсан мотоциклоо төлүүлэх хүсэлтэй байна өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 124-126 дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...Би мэднэ тухайн алдсан мотоциклоо манай аав С.Б 2019 оны 10 дугаар сард шинээр нь худалдаж аваад бараг унаж амжаагүй байсан. Өвөл болоод машинаа унаад мотоциклоо хашаанд дотроо тавьсан байсан гэтэл 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө мотоцикль нь хашаан дотроосоо алга болсон байсан. Тухайн өдөр манай ард талын гудамжинд байдаг гутал засдаг гэх гаднаас ирсэн айлд байж байсан У.Н гэх залуу гэрээсээ шөнийн 02:00 цаг өнгөрч байхад гараад Архангай аймаг орсон байсан гэтэл тэр залуу шөнө гэрээсээ гараад унах унаагүй машин тэрэггүй байж гараад Архангай аймаг орсон гэж байсан энэ их сэжигтэй байгаа. Мөн манай хашаан дотор орж ирсэн гутлын мөр манай ард талын айл болон У.Нгийн байж байсан айлын хашаанаас гарч ирсэн байсан. Тийм бид нар У.Н гэх тэр залууг авсан байх гэж сэжиглэж байгаа юм. Гэрээсээ шөнө гараад явсан талаар нь гутал засдаг Түмээ гэдэг хамт байсан эгч манай аав С.Бд хэлсэн байсан. Мөн тэдний хашаан дотор байдаг Бр гэх залуу мөн адил У.Н 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой Түмээ гэх тэр хүүхэнтэй гэрт нь байж байгаад өглөө нь байхгүй байсан гэж надад хэлсэн. С.Бы мотоцикл улаан хүрэн өнгөтэй, банкин дээрээ Мустанг-5 гэсэн бичигтэй, зүүн талын хажуугийн аккумлятор тагладаг улаан хүрэн тагийг нь аав салгаж аваад гэртээ тавиад буцааж хийгээгүй байсан, урд хойд талдаа шаврын хаалт байхгүй, мөн баруун талын толийг нь суурь хэсгээр нь хугалсан байсан өөр содон шинж тэмдэг байхгүй. Манай гудамжинд амьдарч байгаа гээд хэдэн удаа таарч байсан өөрөөр сайн танихгүй. Тухайн үед би арын айл руугаа ороод У.Нтай хамт байсан Түмээ гэх хүүхний утсаар У.Н руу яриулаад хаана байгааг нь асуулгасан У.Н Архангай аймаг ороод ирсэн байна гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 127-129 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Брын өгсөн:

“...Т гэх хүүхэн нь манай эхнэр Туултай 10 жилийн сургуульд нэг анги байсан гээд Төвшрүүлэх сумын Малтай лагер хороололд байдаг манай хашаанд 2020 оны 01 дүгээр сарын сүүлээс хойш гэр бариад хамт амьдарч байгаа юм. У.Н гэх хүнийг би сайн танихгүй Тийн гэрт ирээд хамт гутал хийж байна гээд байгаад байсан. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр ирсэн байх нэлээн хэд хонож байсан. Тухайн өдөр У.Н, Т хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. У.Нг яв гээд байх шиг байсан, тэгээд төр шөнө өө буюу маргааш өглөө нь У.Н байхгүй байсан. Тэр шөнө гадаа машин тэрэг ирж мэдэгдээгүй. Тухайн өдөр байсан, мөн орой нь байсан, тэгтэл өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өглөө байхгүй байсан, шөнөдөө гараад явсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 130-131 дүгээр тал/

 

*Гэрч Б.Мын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр би 52 настай эмэгтэй хүний зүрх өвдөөд байна гэх дуудлагаар Төвшрүүлэх сумын төвд байрлах Малтай лагер гэх хороололд айлд очсон. Намайг тэр айлын цэнхэр өнгийн машин ирж Эмнэлэг дээрээс авсан. Тухайн үед дуудлага өгсөн хүн нь Т гэх эмэгтэй хүн байсан би биед нь үзлэг хийгээд шаардлагатай гэж үзсэн тариа хийгээд, эм өгөөд явсан өөр зүйл болоогүй. Намайг гэрт нь ороход хашаанд дотроо цагаан өнгийн байшинтай байшингийн хажууд монгол гэр барьсан байсан дуудлагаар үзэх хүн байшин дотор байна гэхээр нь би байшинд нь ороход 50 гаран насны нэг ах байсан мөн 25 орчим насны нэг залуу байсан тэгээд дуудлага өгсөн Т гэх эмэгтэй байсан өөр хүн байгаагүй. 22:00 цаг орчим болж байсан байх би цагийг нь сайн санахгүй орой болсон байсан. Эмнэлэг машингүй байсан учраас намайг тэр айлын цэнхэр машин ирж авсан жолоо барьж ирсэн хүн нь 25 орчим насны залуу байсан намайг Эмнэлгээс аваад үзлэг хийж дууссаны дараа буцаагаад гэрт хүргэж өгсөн. Намайг хүргэж өгөхдөө манай эмнэлэгт ажилладаг Туул эгчийн нөхөр Бр болон гэрт нь хамт байсан Батдорж ах мөн тэр 25 орчим насны залуу хамт гэрт хүргэж өгсөн. Хар өнгийн богино үстэй дунд зэргийн нуруутай залуу байсан тэр залуу болон дуудлага өгсөн Т нар нь манай сумын хүмүүс биш байсан болохоор би танихгүй. Намайг биед нь үзлэг хийж байхад Т надад би хажуугийн гэрт амьдардаг юм гэж хэлж байсан би гаднаас ирээд айлын хашаанд буусан айл юм байна гэж тухайн үед бодож байсан. Надад нэрээ хэлээгүй би дахин  харвал танина гэхдээ Гц тэр өдөр харсан болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 132-134 дүгээр тал/

 

*Гэрч П.Тийн өгсөн:

“...У.Нг 2019 оны цагаан сараас хойш гутал хамт хийгээд мэддэг болсон. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны үед манай гэрт надтай хамт гутал хийнэ гэж хэлээд Архангай аймгийн төвөөс Төвшрүүлэх сумын төв рүү ирдэг таксинд суугаад манайд гутал хийх гэж ирсэн. Ирсэн өдрөөсөө хойш надтай хамт гутал хийж байсан. Тухайн өдөр У.Н манайд байсан боловч шөнө нь гэрээс гараад явсан байсан. У.Н тухайн үед Архангай аймаг явах гээд унаа хайж байсан боловч унаа олдохгүй байна гээд шөнө унтах гээд манай гэрийн баруун орон дээр хэвтэж байсан. Миний бие өвдөөд зүрхээр хатгаад байхаар нь би түргэн тусламж дуудсан намайг үзэх гэж Төвшрүүлэх сумын эмнэлгээс эмэгтэй эмч ирсэн. Намайг үзээд зүрх муу байна гэж хэлээд надад тариа хийсэн би тарианаас болж тайвшраад хэсэг зуур орон дээр унтчихсан байсан нэг сэрэхэд У.Н орон дээрээ бүхлээрээ хэвтчихсэн “Намайг ирээд ав, ямар ч байсан ирээд авчих, яаж ийж байгаад ир” гэх мэтээр утсаар яриад байсан би яг хэнтэй ярьж байгааг нь мэдээгүй яриаг нь сонсоход утсаар яриад л байсан би буцаад унтаад өгсөн. Дахин сэрэхэд У.Н гэрийн үүдэнд тавьсан байсан цүнхтэй хувцсаа бариад гэрээс гараад явсан. Би хойноос нь гарах гэтэл хөлстэй байсан учраас би гараагүй ямар ч байсан гэрийн гадаа жижиг машины дуу гараад байсан. Маргааш өглөө нь би босоод аргалд явах гээд хашаанаасаа гарахад манай хашааны урд жижиг машин зогсоод хөдлөөд явсан мөр байсан явахдаа манай урд талын гудамжинд байдаг байдаг Б гэдэг айлын цаагуур нь тойроод явсан мөр байсан би буцаад гэртээ орж ирээд байж байтал улаан хувцастай хүн орж ирээд танайхаас хүн явсан уу миний мотоцикл алга болчихлоо гэж хэлсэн ийм л зүйл болсон. Тухайн үед нэлээн шөнө болсон байсан би цаг хараагүй. Тухайн үед шөнө гарч яваад одоог хүртэл ирээгүй байна. Би У.Нтай утсаар яриад чи чинь хүний мотоцикль аваад явчихсан юм уу гээд утсаар ярихад үгүй тийм юм байхгүй гээд надад уурлаад байсан. Дараа нь У.Н би Архангай аймагт та юу хийж байна гэх мэтээр устаар ярьж байсан, би өөрөөр яриагүй. Хар өнгийн куртиктэй, арзгар ултай хүрэн өнгийн ботинк гуталтай байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 135-138 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 195-207 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаартай: “...2019 оны 10 сард шинээр нь авч байсан 1 сар унаад агуулахад тавьчихсан байсан Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2020 оны 03 дугаар сарын байдлаар 1.800.000/нэг сая найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 145 дугаар тал/

 

*Хохирогч Ч.Бгийн өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр байсан ба тэр үед манай хүргэн Молом нь манайд золгож цай уухаар ирсэн тэр үед алга болсон их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгө аяга зэрэг бүгд байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бол 3 дахь өдөр таарч байгаад манайх сумын төвийн гэрээсээ сүүлийн үед долоо хоног бүрийн 5 дахь өдөр хөдөө явцгаагаад бүтэн сайн өдөр сумын төв рүү орж ирдэг. Тухайн үед бол 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сумын төвийн гэрээсээ хөдөө гэр рүүгээ яваад 2 хоноод гэртээ ирэх ирцгээсэн тэр үед манай байшингийн зүүн талын зүүн тийшээ харсан гал тогооны өрөөний цонхны жижиг салхивч нь онгорхой, түгжээс нь эвдэрсэн цонхны гадна талын хаалт төмөр нь цонхны бэхэлгээнээс салсан байдалтай байсан, харин хаалга үүдэнд бол ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байсан. Тэгээд гэртээ орж эд зүйлээ бүртгэж үзэхэд Шинэ цагийн хийцтэй, их гарын хэмжээтэй, айраг уух зориулалт бүхий буутыг, цэвэр мөнгөөр мөнгөлж хийсэн, аяГы доод ёроол гадна доод хэсэг, дотор ёроол хэсгүүдэд дүрс товойлгож хийсэн, мөнгөн аяга 1 ширхэг 2.000.000 төгрөгөөр,

Шинэ цагийн хийцтэй, дунд гарын хэмжээтэй, цулгай мөнгөн аяга-1.000.000 мянГ төгрөгөөр,

3.2 граммтай, нуман хэлбэртэй, хэлбэр нь толь шиг гялтгар, 916 сорьцтой, эмэгтэй хүний хуучин хэрэглэж 2 ширхэг 1 хос алтан ээмэг-519.000 төгрөгөөр,

4.65 граммтай, гольцоо хэлбэртэй, 990 сорьцтой, 18 размерийн, эмэгтэй хүний хуучин, хэрэглэж байсан алтан бөгж-1 ширхэг- 570850 төгрөгөөр,

4.2 граммтай, гольцоо хэлбэртэй, 960 сорьцтой, 18 размерийн, эмэгтэй хүний хуучин хэрэглэж байсан алтан бөгж 1 ширхэг -590.000 төгрөг,

6.8 граммтай, дээрээ шигтгээтэй, 916 сорьцтой, 18 размерын, эмэгтэй хүний, хуучин хэрэглэж байсан алтан бөгж 1 ширхэг-1.300.000 төгрөгөөр үнэлж байсан эд зүйлс хулгайд алдагдсан байсан.

Алга болсон эд зүйлс дотроос миний охиндоо худалдаж авч өгсөн гэхдээ миний эзэмшлийн алтан ээмэг, бөгж зэрэг зүйлс хамт алга болсон. Алдагдсан эд зүйлс дотроос содон шинж тэмдэгтэй эд зүйл гэвэл намайг улсын сайн малчин болох үед миний төрсөн дүү болох Ч.Баас ах Ч.Бд дурсгав гэж бичсэн утга бүхий бичээстэй мөнгө аяга байгаа тэр аяг бол их содон аяга өөр бусад зүйлс нь бол содон гэхээр зүйл байхгүй. Архангай аймаг Хотонт сум Хотонт баг Залуус хороолол 543 тоотод оршин суудаг байшингаас эд зүйлс алга болсон...”гэх мэдүүлэг/2-р хх-ийн 209-211 дүгээр тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...Манай аав, ээж, эгч нар нь Архангай аймаг Хотонт сумын Хотонт баг Залуус хорооллын 543 тоотод оршин суудаг бөгөөд 7 хоног бүрийн 5 дахь өдөр хөдөө гэртээ гарч ирээд бүтэн сайн өдөр бүр буцаж явдаг. Тэгсэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сумын төвөөс хөдөө гарч ирээд хоёр хоноод буюу 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой буцсан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагаас залгаад танайхаас эд зүйл алдагдсан уу гэж асуусан тэгэхээр аав ээжээс залгаж асуухад ээж надад ярихдаа 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хүргэн болох Молом нь аавынд цай уух үед манай аав болох Ч.Бд аавын хамгийн бага дүү болох Ч.Б нь улсын сайн малчин болоход нь дурсгасан мөнгөн аягаар нь айраг аягалж өгч байсан. Тэгсэн харин 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд хөдөө яваад сумын төвийн гэртээ ирэх үед байшингийн зүүн талын цонх онгорхой байсан тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд хүргэн Моломд айраг хийж өгч байсан аавын их гарын мөнгөн аяга бас дунд гарын мөнгө аяг, манай эгч болох Б.Цэвэлсүрэнгийн алтан ээмэг, бөгж зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаа дээр ирж мөнгөн аяГы зураг үзэхэд манай аавынхаас алга болсон өөрийнх дүү түүнд дурсгасан их гарын мөнгөн аяга мөн байсан тийм учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний алтан ээмэг 1 хос 2 ширхэг, алтан бөгж 3 ширхэг зэрэг эд зүйлс хулгай алдагдсан. Содон зүйл гэвэл аавын их гарын мөнгөн аяГы хажуу хэсэг “Эрхэм хүн Ч.Б таныг улсын сайн малчин болсонд дүү Ч.Баас дурсгав гэсэн утга зүйл бичсэн байгаа тэр бол их содон. Учир нь манай аав 2015 оны улсын сайн малчин болсон ба түүнийг мялааж аавын төрсөн дүү болох Ч.Б нь бэлэглэсэн мөн манай ээж болон Б.Дт аавд өгсөн аягатай адилхан аяга бас бэлэглэж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 212-214 дүгээр тал/

 

*Гэрч Б.Дийн өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймаг амьдардаг манай хүргэн болох Молом нь ирсэн тэр үед цэргийн таарсан учраас хүргэнд айраг хийж өгөх үед манай гэрийн болох Ч.Бг улсын аварга малчин болоход нь түүний дүү болох Ч.Баас дурсгасан мөнгөн аяга байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэвэл 3 дахь өдөр таарч байгаа бөгөөд тухайн долоо хоногийнхоо 5 дахь өдөр хөдөө гэр рүүгээ охин, нөхрийн хамт явцгаасан ба тус 5 дахь өдөр гэвэл 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр юм. Хөдөө яваад 2 хоноод бүтэн сайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой гэртээ ирцгээсэн тэгсэн манай байшингийн зүүн талд зүүн тийшээ харсан гал тогооны өрөөний цонхны гадна талын хамгаалалтын төмөр нь салсан цонх онгорхой байсан юм тэгээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд манай гэрээс манай нөхөрт дүүгийнх бэлэглэсэн буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байсан их гарын мөнгөн аяга, дунд гарын монгол архи аягалдаг мөнгөн аяга, за мөн манай охины ээмэг бөгж зэрэг зүйлс байхгүй болсон байсан тэр үед хулгай орсон гэж бодоогүй байж байтал цагдаагаас манайд хандаж аяга сурагласан тэгсэн харин манай гэрт хулгай ч орсон талаар олж мэдсэн. Алга болсон их гарын мөнгөн аяГы хажуу бөөр хэсэгт дүү Ч.Баас ах Ч.Бг улсын сайн малчин болсон дурсгав гэсэн утгатай бичээстэй байх ёстой, манай охины алга болсон бөгжний нэг нь дээрээ шигтгээтэй байсан юм. Манай нөгөө том мөнгөн аягыг ломбардад тавьсан этгээдийг сэжиглэж байна, тиймээс тухайн хүнээс эд зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 215-217 дугаар тал/

 

*Гэрч Н.Сын өгсөн:

“...Би тань олуулах ажиллагаа явуулаагүй. Би гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авч ажиллахад тухайн үед хулгайн хэргээр шалгагдаж байсан Угийн Н нь Архангай аймгийн Хотонт сумаас орон байрны хулгайн хийж хамтран амьдрагч Н.Эын нэр дээр Баялаг-1 ломбардад Ч.Бд Улсын сайн малчин болсонд дүү Ч.Баас дурсгав гэсэн утгатай бичигтэй мөнгөн аяга тавьсан мэдээлэл авагдсан тул тухайн үед Архангай аймгийн Хотонт сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Бт хэлтэл нэг нэг залуу дагуулж ирэхээр нь би тухайн “ Баялаг-1” ломбардыг зааж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 239-240 дүгээр тал/

 

*Гэрч Р.Оын өгсөн:

“...Иргэн Н.Э нь манайд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 08 минутад ирж 1 ширхэг 14 см-н диаметртэй, 7 радиустай, дунд гарын мөнгөн аяга барьцаанд тавьж 70.000 төгрөг авч байсан. Ямартай ч ахмад Н.С аяГы эзэн гэх хүнтэй ирж тухайн мөнгөн аягийг манайхаас авахад уг аяГ дээр бичиг байсан санагдаж байна яг юу гэж бичсэн байсан талаар санахгүй байна. Тухайн бичгийг нь арилгах гэж оролдсон гэмээр элэгдэлтэй аяга байсан. Иргэн У.Н, Н.Э нар нь манайд өөр эд зүйл барьцаанд тавьж байгаагүй. АяГы эзэн гэх хүн нь тухайн үедээ 76.750 төгрөг төлөөд авч байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн мөнгөн аягийг авахдаа мөнгөө төлсөн. Мөн манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй тул надад иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй...”гэх мэдүүлэг/3-р хх-ийн 30-31 дүгээр тал/

 

*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 245-230, 3-р хх-ийн 01-05 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 842 дугаартай: “...Хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг нийт 5.079.850 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 234 дүгээр тал/

 

*Хохирогч П.Угийн өгсөн:

“...2019 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Цахир сумын Цахир багийн Талбай хорооллын задгайд байрлах манай байшингийн цонхоор хулгайч орж дотор нь байсан цагаан идээ болох цөрөм ааруул, 160 кг тогооны өрөм 50 ширхэг 10-н уутанд хийж хавтгай болгож дөрвөлжилж хөлдөөсөн зөөхий 12 ууттай, шимийн архи 30 л, эмэгтэй хүний тоногтой мөнгөн бүс 1 ш, зэрэг эд зүйлийг хулгайд алдсан. Би хулгайд алдсан эд зүйлээ авсан хүнийг нь мэдэхгүй сэжиглэж байгаа хүн байхгүй байна. 50 кг элсэн чихрийн бор шаргал шуудайд савласан цөрөм ааруул 1 шуудай гаднаа ногоон өнгийн бичигтэй гялгар уутан дотортой цагаан өнгийн 50 кг шуудайд савласан цөрөм ааруул 1 шуудай эдгээр 2 шуудай дээр Батсүх гэсэн нэр бичсэн янз бүрийн том, жижиг хайрцаг хийсэн цөрөм ааруул 8 хайрцагтай, витафит ундааны саарал канистрт савласан шимийн архи 30 л, тогооны өрөм 50 ширхэг /нэг нэгээр нь хүнсний скочоор ороосон/ 10-ийн гялгар уутанд хийж хавтгайлж дөрвөлжин болгож хөлдөөсөн 12 ууттай зөөхий, 1ш эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс зэрэг эд зүйлийг хулгайд алдсан. Би хулгайд алдсан эд зүйлээ үнэлж мэдэхгүй байна. Би нөхрийн хамт цагаан идээгээ авчирч байшиндаа хийдэг тухайн үед энэ талаар хүн харсныг мэдэхгүй байна. Хүчит шонхор зах дээр зарагдсан байсан цагаан идээ миний цагаан идээ мөн байсан цөрөм ааруул савласан хайрцагны гадна тал дээр нөхөр Батсүхийн нэрийг бичсэн байсан зарим хайрцаг дээр кг-г нь бичсэн байсан миний бичсэн бичигнүүд хэвээрээ байсан дундхан хайрцагтай цөрөм ааруулын дээр 1кг гаран хурууд ааруул хийсэн байсан тэр ааруул хэвээрээ байсан мөн тогооны өрөм 24 ширхэг байсан бусад тогооны өрөм нь байхгүй байсан , 10-ийн гялгар уутан савласан зөөхийнөөс 4 ууттай зөөхий нь байсан 2 шуудайтай ааруулыг зараад шуудайг нь султгаад буцаагаад аваад явсан байсан. Би хулгайд алдсан цагаан идээнээс 24 ширхэг тогооны өрөм 7 хайрцаг цөрөм ааруул 2 шуудай цөрөм ааруул 10-ийн уутанд хийж хавтгайлж хөлдөөсөн зөөхий 4 уут зэрэг цагаан идээг хүлээж авсан цөрөм ааруул нь нийт 160 кг байсан. Одоо 21 ширхэг тогооны өрөм, 1 хайрцаг цөрөм ааруул, З0 л шимийн архи, 1 ш эмэгтэй мөнгөн тоногтой бүс, 10-ийн уутанд хийж хавтгайлж хөлдөөсөн зөөхий 8 уут буюу 18кг зэрэг эд зүйл дутуу байна. Би гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ төлүүлж хохиролгүй болгуулмаар байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 58-60 дугаар тал/

 

*Иргэний нэхэмжлэгч Ц.Тийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 47 минутад манай худалдааны зааланд цагаан идээ авах уу? Гэж хүрэн ноосон малгайтай улаан өнгийн куртик өмссөн 30 орчим насны залууг хэлэхээр нь хаанахын цагаан идээ вэ гэж асуухад Архангай аймгийн Ихтамир сумын цагаан идээ гэж хэлсэн. Хаана байгаа гэж асуусан чинь зогсоол дээр байгаа гэхээр нь үзэх гээд очиход Хүчит шонхор захын төв хаалГы хойд талын төлбөртэй зогсоол дээр цагаан өнгийн суудлын хуучин авто машин байсан, би цагаан идээг нь харсан чинь уг машины багажид хоёр том цагаан шуудай цөрөм ааруул, жижгэвтэр 7 ширхэг хайрцагтай цөрөм ааруул байсан. Мөн тогооны өрөм байгаа гэсэн үзмэн хүрэн өнгийн торгонд боосон тогооны өрөм байсан, идээг үзэж хараад би идээгээ складад авна гээд явах гэсэн машин нь асаагүй тул цагаан идээгээ өгөх юм бол зааланд аваачиж өгөөрэй гэж хэлээд би заал руу явсан. Намайг зааланд байхад тэр залуучууд жолоочоос бусад нь цагаан идээгээ авчирч өгсөн. Би үзэж хараад 160 гаруй кг цөрөм ааруул, 24 ш тогооны өрөм, 5.5 кг хугарсан тогооны өрөм жижиг гялгар уутанд хийж хөлдөөсөн зөөхий 9.2 кг, хурууд ааруул 1.4 кг зэрэг цагаан идээг худалдаж авсан. Цөрөм ааруул 1 кг-г 10.000 төгрөгөөр, зөөхий 1 кг нь 8.500 төгрөгөөр, тогооны өрөм 1 ш 8.000 төгрөгөөр тус тус бодож худалдаж авсан. Би нийт 1.963400 төгрөгийн бараа худалдаж авсан. Миний цагаан идээг нь авсан идээг ачиж ирсэн цагаан өнгийн машины дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан АРХ гэсэн бичигтэй байсан. Би хараад Архангай аймгийн машин байна гэж бодож байсан. Одоо миний бодолд 14-09 АРХ гэсэн дугаар байнга орж ирээд бодогдоод байна. Би төлбөрөө дансаар хийнэ гэсэн чинь улаан өнгийн куртиктэй залуу нь картаа хөдөө үлдээсэн, бэлэн мөнгө авна гэхээр нь би дотор зааланд 63400 төгрөгийг тоолж өгөөд Хүчит шонхор зах дотор байдаг Хаан банкны 366 дугаартай АТМ-с 1.900.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 62-69 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Жгийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 5 дугаар баг, Урт булаг гэх газрын Өвсний фондын хашаанд байх гэртээ Гцаараа хонож байсан. Тэгтэл тухайн шөнө одоо цагийг нь нарийн сайн санахгүй байна 01 цагийн үед санагдаж байна У.Н нь цагаан өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй Аийн хамт ирээд Улаанбаатар хот яваад цагаан идээ заралцаад өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед нь завтай байсан болохоор бид 3 хамт Улаанбаатар хот явсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06 цагийн үед Улаанбаатар хот ороод бид 3 найз Л хотод байсан болохоор түүнийг дуудаж бид 4 хамт Хүчит шонхор зах дээр цагаан идээ зарж борлуулж байсан. Миний харснаар тухайн үед 50 килограммын 1 ширхэг шуудайтай ааруул, 4, 5 ширхэг цаасан хайрцагтай хорхой ааруул, 10 гаруй килограмм зөөхий, 5, 6 ширхэг тогооны өрөм зэрэг байсан санагдаж байна. Одоо сайн санахгүй байна. Тухайн үед У.Нгийн цагаан өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй С.А бид 3 явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг У.Н унаж явсан болохоор улсын дугаар болон хэний тээврийн хэрэгсэл байсан талаар би сайн мэдэхгүй байна. Би хулгайн эд зүйлс гэж мэдээгүй байсан У.Н нь манай ээж өгсөн гэж хэлж байсан. Би өөр эд зүйлс байсан талаар сайн мэдэхгүй байна. Би дээрх 67-19 УБЧ улсын дугаартай Примео маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг хэнийх болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 187-188 дугаар тал/

 

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 44-46 дугаар тал/

*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 85-89 дүгээр тал/

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 194-200 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай:

“...Цөрөм ааруул, тогооны өрөм, зөөхий, нэрмэл архи, эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс үнэлгээг нийт 3.106.000/гурван сая нэг зуун зургаан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 80 дугаар тал/

 

*Хохирогч Ж.Бын өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 30-нд 14:00 минутын орчим гэрээсээ гараад нөхөр Д.Мын хамт Аймгийн төв явсан. Тэгээд гэртээ буцаад орой 23:45 минутын орчимд ирэхэд гэрийн цонх онгорхой гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон гэрт хулгай орчихсон эд зүйлс алдагдсан байсан..., хурГ дотортой 4 ширхэг дээл, ягаан, хар хөх торгон, цэнхэр ягаан цэцэгтэй, хар хөх шар дэвсгэртэй, аваад хоёрыг нь 7-8 жил, хоёрыг нь 1 жил болж байгаа хийлгэсэн, эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, гольцоо аваад хотоос 1 жил болж байгаа, эмэгтэй алтан богж хоёр ширхэг хотоос аваад 3-4 жил, нэг нь 1 жил болж байгаа, эмэгтэй алтан гинж 1 ширхэг, 1 жилийн өмнө хотоос авч байсан, алтан ээмэг 1 ширхэг хос, 1 жилийн өмнө хотоос авч байсан. Хувь тогойтой гуулин нуухтай бага гарын хуучин манан хөөрөг 1 ширхэг, цулгай мөнгөн бүс 1 ширхэг, 3 жилийн өмнө хотоос авч байсан. Орос нэг нүдний дуран 1 ширхэг 3-4 жилийн өмнө хотоос авч байсан. Эмэгтэй монетан гинж 1 ширхэг, 7-8 жилийн өмнө хотоос авч байсан. Жи мобайлын товчлууртай саарал өнгийн утас 1 ширхэг, хар өнгийн андройд хятад утас 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг том, жижиг дунд, сувдан дараас 2 ширхэг том нь 2 хар шитгээтэй, жижиг нь нэг хар шигтгээтэй эдгээр зүйлс байсан..”гэх мэдүүлэг/3-р хх-ийн 212-215 дугаар тал/

 

*Гэрч Д.Мын өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Ж.Бын хамтаар гэрээсээ 14:00 цаг өнгөрч байхад гараад Архангай аймгийн төв рүү явсан. Өөрийнхөө 50-71 АРА улсын дугаартай Истана маркийн машинтайгаа хоёулаа гарч яваад орой 23:45 минутад гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой хойд хаалГы цоожийг онгойлгосон хамаг шүүгээ авдар онгойлгосон байсан. Тэгээд цагдаад хандсан. Одоогоор 4 ширхэг хурГ дотортой дээл, ягаан, хөх цоохор, хар хөх торгон, цэнхэр дээр шар дэвсгэртэй, эрэгтэй 1 алтан бөгж, эмэгтэй 2 алтан бөгж, 1 алтан ээмэг хосоороо, 1 алтан гинж эмэгтэй, мөнгөн бүс, 2 сувдан даруулга, сухай ташуур, 1 хазаар, 10 м сур, 3 ш мөнгөн аяга, дунд гарын хуучны  манан хөөрөг алдсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 201-203 дугаар тал/

 

*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 05-08 дугаар тал/

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/4-р хх-ийн 47-50 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 686 дугаартай:

“...Эмэгтэй цул мөнгөн бүс, 1 нүдний орос дуран, дунд гарын мөнгөн аяга, том мөнгөн аяга, эмэгтэй сувдан даруулга, эмэгтэй сувдан жижиг даруулга, эмэгтэй алтан бөгж, эмэгтэй алтан бөгж жижиг, эрэгтэй алтан бөгж, эмэгтэй алтан гинж, эмэгтэй монетон гинж, эрэгтэй хурГ дотортой дээл, эмэгтэй хурГ дотортой дээл, эмэгтэй хос алтан ээмэг зэрэг эд зүйлийн үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын байдлаар нийт 12.080.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 238-239 дүгээр тал/

 

*Хохирогч А.АБын өгсөн:

“...Би 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд О гэх айлаас нохойны хоол авах гээд очсон. Тэгээд Мустанг-5 маркийн мотоциклоо хашааны гадна үүдэн дээр талд данхраадад тавиад рүүлийг нь түгжээд орсон. Тэгээд 17:00 цаг өнгөрч байхад гарч харахад хашааны гадна байж байсан. 18:00 цаг өнгөрөөгөөд харих гээд гарч иртэл хашааны гадна байсан мотоцикль алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Мустанг-5 маркийн улаан өнгөтэй 1670 гэсэн улсын дугаартай мотоцикль байсан. Би 500.000 /таван зуун мянга/төгрөгөөр үнэлж байна. Би тухайн мотоциклоо ойр зуурын хэрэгцээнд унадаг байсан юм. Зүв зүгээр явж байсан сайн мотоцикль байгаа юм. Надад сэжиглэж байгаа хүн алга. Гомдолтой байна. Мотоциклоо олж авмаар байна...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 55-56 дугаар тал/

 

*Гэрч Ж.Оын өгсөн:

“...А.АБ нь манай том хүргэн хүү байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15:00 цагийн орчимд эхнэрийнхээ хамт ирсэн юм. Мустанг-5 маркийн мотоциклоо манай хашааны үүдэнд тавьчихаад ороод ирсэн юм. Тэгээд 17:00 цагийн орчимд гарч харахад мотоцикль хашааны үүдэнд байсан тэгээд манай хоёр харих гээд гартал хашааны гадна байсан мотоцикль алга болсон байсан. Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль байсан. Улсын дугаар нь 1670 гэсэн дугаартай байсан. Гэрт охин бид хоёр байсан. Сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 59-60 дугаар тал/

 

*Гэрч Д.Сын өгсөн:

“...Би 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр У.Нгийн хамт Архангай аймаг ЭрдэнэбулГ сумын 2-р баг Арсан цохио хорооллын Цагдан хорих байрны арын гудамжны Хооног гэх айлд үдээс хойхон очсон би тэндээс гэр рүүгээ харих гээд гудамж уруудаад алхаж байхад У.Н араас улаан өнгийн Мустанг- 5 маркийн мотоцикль унаж ирсэн би ард нь суугаад Цогт-Уулд айлд очоод буусан. У.Н мотоциклоо унаад явсан. Хэний мотоцикль болохыг мэдэхгүй. Тухайн мотоциклийг Хооногийн урд талын хашааны гаднаас авсан...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 75-76 дугаар тал/

 

*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 69-72 дугаар тал/

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 117-119 дүгээр тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаартай:

“...Хуучин Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 66 дугаар тал/

 

*Хохирогч П.Бын өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал манай найз А манайд 11 цагийн үед ирээд манайд байж байгаад манай ах Тийнд 17 цагийн үед очиж тэнд юм ярьж байгаад хөзөр тоглохоор болж ах Т, ахын эхнэр Н, манай найз А, бид 4 тоглож байгаад найз Энхбаатарыг дуудаж тоглож байгаад шөнө нэг цагийн үед гэртээ харих гэтэл миний мотоциклийн гэрэл асахгүй болохоор нь ах Тийн хашаанд оруулж хийчхээд гэр рүүгээ найз Энхбаатарын машинаар гэртээ хүргүүлээд гэртээ орж амраад маргааш өглөө буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны 10 цагийн үед ах Тийнд очиж мотоциклоо авах гэтэл алга болчихсон байсан. Миний мотоцикль Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би хүргэн ах Азбаяраас 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний мотоцикль түлхүүрээр асдаг. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Сайн харвал моторын доод хэсэгт хайлшин гагнуураар гагнасан оромтой байгаа...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 124-126 дугаар тал/

 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Цахир сумын Жинст баг Жинстийн 5-4 тоотод Аав, Ээж, Дүү нарын хамт амьдардаг. Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн сургуульд газар зохион байгуулалтын мэргэжлээр суралцдаг. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай найз П.Бынд би өдөр 11 цагийн үед очиж уулзаад гэрт нь байж байгаад орой манай найзын мотоцикл болох улаан хүрэн өнгөтэй Мустанг-5 мотоциклоор ах Т гэх айлд очиж 5-лаа хөзөр тоглож байгаад нэлээн шөнө болчихсон харанхуй манай найзын мотоциклийн гэрэл нь асахгүй болохоор нь ах Тийн хашаанд оруулж тавиад найз Энхбаатарыг дуудан Б бид хоёр гэр гэртээ хүргүүлэн гэртээ орж амраад 2021 оны 03 дугаар сарын 16-ны өглөө бостол манай найз Б миний мотоцикл алга болчхож гээд бид хоёр уулзаж мотоциклоо ирж эхэлсэн. Би хэзээ ханаас авсанг нь сайн мэдэхгүй байна Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклтойг нь мэднэ тэр талаар асууж байгаагүй. Манай найз Б надаас түрүүлж ирээд мотоциклоо авах гэтэл байхгүй болчихсон байсан над руу яриад би сүүлд очсон болохоор мөр энэ тэр байхгүй шөнө жоохон цас ороод хайлчихсан байсан болохоор дугуйн мөр, гутлын мөр харагдаагүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан манай хэсгийн төлөөлөгч Баяртогтох ахмадад хэлтэл өргөдөл бичээд өг гэж байсан тэгээд өргөдөл бичиж өгөөрэй гэж байсан. Би содон шинж тэмдгийг сайн мэдэхгүй байна. Шинэ мотоцикл бол биш байсан 2 жил гаран унаж эдэлсэн нээх хуучирсан мотоцикль биш...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 129-130 дугаар тал/

 

*Гэрч Д.Агийн өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 16-ны өглөө нь мэдсэн. Ээж би ах Тийн хашаанд мотоциклоо урд шөнө орхиод ирсэн өглөө авах гэтэл алга болчхож гэж хэлээд мэдсэн. Би содон шинж тэмдгийг сайн мэдэхгүй байна.Моторны арьс нь нэг цоороод гагнаж байсан ором байгаа байх. Шинэ мотоцикль биш байсан, 2 жил гаран унаж эдэлсэн нээх хуучирсан мотоцикль  байгаагүй өвөл унадаггүй миний хүү Улаанбаатар хот руу сургуульдаа явчихдаг болохоор нээх хуучирсан зүйл байхгүй харин хоёр тольгүй байсан...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 133-134 дүгээр тал/

 

*Гэрч Э.Тийн өгсөн:

“...Манайд 17 цагийн үед П.Б нь найз Аийн хамт ирж юм ярьж сууж байгаад манай эхнэр бид дөрөв хөзөр тоглож байгаад П.Б найз Энхбаатарыг дуудаж тавуулаа дахин тоглож байгаад шөнө 01 цагийн үед манайхаас гараад Б мотоциклоо унаад явах гэтэл гэрэл нь асахгүй болохоор манай хашаанд оруулж орхиод явсан. Маргааш өглөө 10 цагийн үед П.Б манай гэрт орж ирээд мотоцикль байхгүй байна гэхээр нь би орондоо босоогүй байсан учир би орноос босож гарч хартал байхгүй байсан. П.Б бид хоёрыг гарч харахад ямар нэгэн мөр байгаагүй мотоциклийн гэмээр бүдэг мөр харагдаж байсан өөр мөр бол байгаагүй. Би өмнө харж байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн 150 мотортой мотоцикль байсан. Шинэ мотоцикль биш байсан 2 жил гаран унаж эдэлсэн нээх хуучирсан мотоцикль байгаагүй харин хоёр тольгүй байсан. Надад ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй хашаанд нохойгүй болохоор бүр чимээгүй мэдэгдэсхийм гараагүй...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 137-138 дугаар тал/

 

*Гэрч Г.Нгийн өгсөн:

“...П.Б мотоциклоо унаад явах гэтэл гэрэл нь асахгүй болохоор манай хашаанд оруулж орхиод явсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах гээд хашаандаа явж байтал манай хашаанд нэг арзгар гутлын мөр харагдаж байсан. Тэгээд манай хашааны хаалга онгорхой байхаар нь нээх юм бодолгүй гараад явчихсан. Удалгүй П.Б над руу утсаар яриад мотоцикл алга байна. Т гэртээ байгаа юм уу гэж хэлээд мэдсэн. Би сайн хараагүй юун хүний мөр вэ гэж бодоод хашаанаасаа гараад явсан. Сүүлийн үед эрэгтэй хүмүүс ихээр өмсөх болсон түрийгээрээ үстэй бандгар ултай бөөрөнхий хэвтэй гутлын мөр байх шиг байсан...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 141-142 дугаар тал/

 

*Гэрч Ц.Сын өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын сүүлээр би Архангай аймгийн Зах дээр явж байгаад урьд өмнө таньдаг байсан У.Нтай тааралдаад хууч хөөрцгөөсөн. Тэгсэн У.Н нь надад хандаад 2-лаа нэг айлд очоодохъё гэсэн тэгээд түүний амьдарч байгаа гээд эзгүй нэг айлд хамт очсон юм. Тэгсэн У.Н надад Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль, Ногоон өнгийн супер даюун маркийн мотоцикль зарна гээд үзүүлээд би түүнтэй ярилцаж байгаа Ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг нь 1.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 500.000 төгрөгийг нь зээлээр худалдаж аваад унаж хэрэглэж байсан. Тэгсэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цагдаагаас над руу залгаад миний У.Нгаас худалдаж авсан ногоон өнгийн мотоциклийг нэг хүнд үзүүлээд хулгайн мотоцикль байна гээд хурааж авсан. Ногоон өнгийн шинэвтэр Супер даюун маркийн мотоцикль байсан. Худалдаж авах үед надад ямар нэгэн бичиг баримт өгөөгүй, харин бичиг баримтыг нь асуухад дүү нь хүнээс худалдаж аваад өөрөө унаж байгаа мөнгөний хэрэг гараад зарж байгаа бичиг баримт нь хаягдсан гэж надад хэлсэн. У.Н зарах үедээ тэр талаар юу ч хэлээгүй харин намайг цагдаагаас дуудаад ногоон мотоцикль хулгайн зүйл гэх үед нь мэдсэн, тэгээд би У.Нгаас нөгөө ногоон өнгийн мотоциклийг асуухад надад хулгай хийсэн гэдгээ хэлээд, уучлалт гуйж миний мотоцикл худалдаж авсан 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн тиймээс надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг ногоон Даюун худалдаж авах үед бас нэг улаан өнгийн хуучин, муу Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Түүнийгээ 300.000 төгрөгөнд зарна гэж ярьж байсан, тэр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль нь, Ногоон өнгийн Даюун маркийн мотоциклоо бодвол хамаагүй муу хуучин байсан учраас би ногоон өнгийн мотоциклийг нь худалдаж авсан. Тухайн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хойд талын ачаа нь залгагдсан хэсэг бүрээрээ гагнуулсан, 2 ширхэг толь байхгүй мотоцикль байсан. Тухайн улаан өнгийн мотоциклийг ямар учиртай болох талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хойд талын ачаа нь залгагдсан хэсэг бүрээрээ гагнуулсан, 2 ширхэг толь байхгүй мотоцикль байсан. Тухайн улаан өнгийн мотоциклийг ямар учиртай болох талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Зүс мэддэг түүнээс төрөл садан ах дүүсийн харилцаа холбоо огт байхгүй...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 152-153 дугаар тал/

 

*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 159-162 дугаар тал/

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 177-180 дугаар тал/

*Вендо ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А21/13 дугаартай:

“...Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 147 дугаар тал/

 

*Хохирогч Т.Мын өгсөн:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээг хорооллын 1-09 тоот хашаандаа тэжээдэг адуунуудаа тууж оруулаад мотоциклоо хашаандаа жолоог нь түгжээд байшингийн цонхны доор тавьсан юм. Тэгээд найз нартайгаа уулзаад сууж байгаад шөнө 05 цагийн орчим гэртээ иртэл хашааны жижиг хаалга онгорхой, мотоцикл байхгүй байсан. Би эхнэрээсээ мотоцикль хүн авч явсан юм уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Эхнэр хэлэхдээ орой 23 цагийн орчим гарахад байсан байрандаа байж байсан гэж хэлсэн юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Байшингийн цонхны доор байсан газраас нь хашааны хаалгаар гаргаад аваад явсан мөр нь үлдсэн байсан. Улсын дугааргүй, ногоон өнгөтэй, даюун маркийн мотоцикль байсан. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинээр нь худалдаж авсан. Бүх зүйл нь бүрэн бүтэн байгаа. Онцлох содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Би 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аймгийн захаас 2.150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би энэ үнээр нь үнэлж байна. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Би гомдолтой байна, миний алдсан мотоциклийг олж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 184-185 дугаар тал/

 

*Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 212-215 дугаар тал/

*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 224-225 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай:

“...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, эвдрэл гэмтэлгүй, Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2021 оны 03 сарын байдлаар зах зээлийн 2.150.000/хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 209 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 80 дугаар тал/

 

*Гэрч У.Сын өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын сүүлээр би Архангай аймгийн Зах дээр явж байгаад урьд өмнө таньдаг байсан У.Нтай тааралдаад хууч хөөрцгөөсөн. Тэгсэн У.Н нь надад хандаад 2-лаа нэг айлд очоодохъё гэсэн тэгээд түүний амьдарч байгаа гээд эзгүй нэг айлд хамт очсон. Тэгсэн У.Н надад Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль, Ногоон өнгийн супер даюун маркийн мотоцикль зарна гээд үзүүлээд би түүнтэй ярилцаж байгаад ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг нь 1.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 500.000 төгрөгийг нь зээлээр худалдаж аваад унаж хэрэглэж байсан. Тэгсэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цагдаагаас над руу залгаад миний У.Нгаас худалдаж авсан ногоон өнгийн мотоциклийг нэг хүнд үзүүлээд хулгайн мотоцикль байна гээд хурааж авсан. Ногоон өнгийн шинэвтэр Супер даюун маркийн мотоцикль байсан. Худалдаж авах үед надад ямар нэгэн бичиг баримт өгөөгүй, харин бичиг баримтыг нь асуухад дүү нь хүнээс худалдаж аваад өөрөө унаж байгаа мөнгөний хэрэг гараад зарж байгаа бичиг баримт нь хаягдсан гэж надад хэлсэн. У.Н зарах үедээ тэр талаар юу ч хэлээгүй харин намайг цагдаагаас дуудаад ногоон мотоцикль хулгайн зүйл гэх үед нь мэдсэн, тэгээд би У.Нгаас нөгөө ногоон өнгийн мотоциклийг асуухад надад хулгай хийсэн гэдгээ хэлээд, уучлалт гуйж миний мотоцикль худалдаж авсан 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн тиймээс надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг ногоон Даюун худалдаж авах үед бас нэг улаан өнгийн хуучин, муу Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Түүнийгээ 300.000 төгрөгөнд зарна гэж ярьж байсан, тэр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль нь, Ногоон өнгийн Даюун маркийн мотоциклоо бодвол хамаагүй муу хуучин байсан учраас би ногоон өнгийн мотоциклийг нь худалдаж авсан. Тухайн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хойд талын ачаа нь залгагдсан хэсэг бүрээрээ гагнуулсан, 2 ширхэг толь байхгүй мотоцикль байсан. Тухайн улаан өнгийн мотоциклийг ямар учиртай болох талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хойд талын ачаа нь залгагдсан хэсэг бүрээрээ гагнуулсан, 2 ширхэг толь байхгүй мотоцикл байсан. Тухайн улаан өнгийн мотоциклийг ямар учиртай болох талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Зүс мэддэг түүнээс төрөл садан ах дүүсийн харилцаа холбоо бол огт байхгүй...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 217-219 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар 2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 31-16 тоотод оршин суух хохирогч О.Эийн эзэмшлийн байшингаас 32 инчийн Тошиба маркийн зурагт, зурагтын станц, ус буцалгагч, шар өнгийн баринтагтай судар, 2 ширхэг зурмал бурхан, 3 кг борц зэрэг эд зүйлс алдагдаж, түүнд 325.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, Залуус хорооллын 02-01 тоот хашааны гадна байсан иргэн Д.Мийн эзэмшлийн цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль алдагдаж, түүнд1.850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 5 дугаар багийн нутаг, Наранбулаг хорооллын 16-05 тоот хашааны гадна байрлуулсан хохирогч Д.Пийн эзэмшлийн шар өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоцикль алдагдаж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэр, Малтай лагер хорооллоос хохирогч Ч.Бын эзэмшлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй, Мон-Иж загварын мотоцикль алдагдаж, түүнд 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт баг, Малтай хорооллын 7-1 тоотод оршин суух иргэн С.Бы хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль алдагдаж, түүнд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Залуус хорооллын 543 тоот хашаанд байх хохирогч Ч.Бгийн байшингаас их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Алтан хос ээмэг, алтан бөгж 3 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, түүнд 5.079.850 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг ашиглан, Архангай аймгийн Цахир сумын Цахир баг, Талбай хорооллын задгай тоотод байрлах хохирогч П.Угийн байшингаас эд зүйл алдагдаж, түүнд нийт 3.106.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг ашиглан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Чулуутын гүүр гэх газар байрлах хохирогч Д.Мын байшингаас мөнгөн бүс, нүдний дуран, их, дунд гарын мөнгөн аяга, жижиг, том сувдан даруулга, эмэгтэй алтан бөгж 2 ширхэг, эрэгтэй алтан бөгж, эмэгтэй алтан гинж, эрэгтэй монетан гинж, эрэгтэй эмэгтэй хурГ дотортой дээл 4 ширхэг, эмэгтэй хос алтан ээмэг зэрэг эд зүйлс алдагдаж, 12.080.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 1 дүгээр баг, Цагаандаваа хорооллын 03-05 тоот хашааны гаднаас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч А.АБын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг, Үйлчилгээний хорооллын 1-08 тоот хашаанаас иргэн П.Бын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикль алдагдаж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг, Тээг хорооллын 1-09 тоот хашаанаас иргэн Т.Мын эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгөтэй Даюун маркийн мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 25-04 тоот хашааны орчим иргэн Б.ГБ нь бусдад зодуулж, түүний биед хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч У.Н нь үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг, хохирогч Б.ГБтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духны зүүн тал, баруун чамархайн ар хэсэгт язарсан шарх, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун мөр, зүүн чихний зунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч У.Нгийн үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч У.Нг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

               

              Хохирогч О.Эт 325000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Мид 1.850.000 төгрөгийн, хохирогч Д.Пт 1.500.000 төгрөгийн, хохирогч Ч.Бод1.850.000 төгрөгийн, хохирогч С.Бд 1.800.000 төгрөгийн, хохирогч Ч.Бд 5.079850 төгрөгийн, хохирогч П.Уд 3.106.000 төгрөгийн хохирогч Бд 12.080.000 төгрөгийн, хохирогч А.АБод 320.000 төгрөгийн хохирогч П.Бд 1.500.000 төгрөгийн, хохирогч П.Мт 2.150.000 төгрөгийн иргэний нэхэмжлэгч Ц.Тт 1.963.400 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайланг гаргасан мэргэшсэн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг  хохирлоос шүүгдэгч У.Н нь хохирогч О.Эт зурагт, ус буцалгагч, зурагтын антен зэргийг буцаан өгсөн, хохирогч О.Э нь зурагтаа ломбарднаас 1015000 төгрөг төлж авсан талаар хэрэгт баримт авагдсан тул шүүгдэгч У.Нгаас 261.500 гаргуулан хохирогч О.Эт, 1.850.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мид, 1.800.000 төгрөг гаргуулан хохирогч С.Бд, хохирогч Ч.Бгийн гэрээс алдагдсан 5.079.850 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий нэг мөнгө аягыг буцаан өгсөн тул 4.579.850 төгрөг гаргуулан хохирогч Ч.Бд, хохирогч П.Угийн гэрээс алдагдсан 3.106.000 төгрөгийн эд зүйлээс 1.963.400 төгрөгийн эд зүйлийг буцаасан өгсөн тул 1.142.600 төгрөг гаргуулан хохирогч П.Уд, 1.963.400 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Тт, 12.080.000 төгрөг гаргуулан хохирогч Бд, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч П.Бд олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Д.ГБ нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар, хохирогч Д.П, Ч.Б, А.АБ, Т.М нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй мөрдөн байцаалтын шатанд тус тус мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байна. Уг гэмт хэргийн улмаас хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжээч нарт төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гарГа гэж заасан байна. Хохирогч Ч.Б, С.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч нарт төлөх зардлыг төлсөн талаар баримт /3-р хх-ийн 64 дүгээр тал, 3-р хх-ийн 143 дугаар тал/ хуудсанд авагдсан байх тул шүүгдэгч У.Нгаас 62.000  төгрөг гаргуулан хохирогч Ч.Бод, 60.000/жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.Бд тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна...” гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч У.Нгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан аксент маркийн автомашин болон мотоциклийг хураах боломжгүй,  шинжээч томилж үнэлгээг гаргаж ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч У.Нгаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин болон мотоциклийн үнэ болох 2.100.000 төгрөгийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.

              Шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж, мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт энэ хуулийн 5.1 дүгээр зүйлийн дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж, 12.4 дүгээр зүйлд шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэ тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэгтгэнэ...” заажээ.

 

Шүүгдэгч У.Нгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангаж байх тул түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч У.Нд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 09-ны өдрийн 57 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 21/хорин нэг/ хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

               

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Угийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хүн байнга амьдрах зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Нд холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нгийн цагдан хоригдсон 21/хорин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4/дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн ЭрдэнэбулГ сумын нутаг дэвсгэрээс явахыг 4/дөрөв/ жилийн хугацаанд хориглосугай.

 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Шүүгдэгч У.Нд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12, 20 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч У.Нгаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.100.000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг хурааж  хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нгаас 261.500/хоёр зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ЭрдэнэбулГ ........ тоотод оршин суух Боржгон овогт Огийн Э/РД:АЮ........../-т, 1.850.000/нэг сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ......... гэх газар оршин суух Б овогт Дын М/РД:АЖ........./-д, 1.800.000/нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ......... оршин суух Идэв овогт Сийн Б/РД:АИ......../-д, 4.579.850/дөрвөн сая таван зуун далан есөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............ тоотод оршин суух Эрин овогт Чийн Б/РД:АМ............./-д, 1.142.600/нэг сая нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн .................. гэх газар оршин суух хаягтай, Хариад овогт Пийн У/РД:РЕ............/-д, 1.963.400/нэг сая есөн зуун жаран гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, ........оршин суух Бэсүд овогт Цэдэвийн Т/РД:ВА................/-т, 12.080.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ...................... гүүр гэх газар оршин суух Захар овогт Жийн Б/РД:АД.........../-д, 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............... тоотод оршин суух Гүнтэн овогт Пийн Б/РД:АХ.............../-д, 62.000/жаран хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............ оршин суух Б овогт Ч Б/РД:АИ.........../-д, 60.000/жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн .............. тоотод оршин суух Идэв овогт Сийн Б/РД:АИ............./-д тус тус олгосугай.  

 

13. Шүүгдэгч У.Нд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГДОЛГОР