| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0047/Э |
| Дугаар | ШЦТ/2021/67 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар ШЦТ/2021/67
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Оргилболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгайн ангийн 17.2. дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн Ц.Бод холбогдох эрүүгийн ......... тоот хэргийг 2020 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Б нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ 2021 оны 02 сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 1-2 тоотод байрлах “Мандах” дэлгүүрийн худалдагч Г.Д архины лангууны тавиур дээрээс “Зөөлөн хараа” нэртэй 0,35 литр архийг, худалдагчийн зөвшөөрөлгүйгээр шүүрч аваад эргэх үед, хувцаснаас нь барьсан худалдагч Г.Д гарыг мултлаад, хаалгаар гараад зугтсан, мөн Ц.Б урд нь буюу 2020 оны 07 сард “Мандах” дэлгүүрийн худалдагч Г.Д архины лангууны тавиур дээрээс 0.75 литрийн “Цэвэр хараа” нэртэй архийг хууль булаан авч зугтааж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсны улмаас нийт 19.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байх хугацаандаа, хамт баривчилгаанд байсан Г.С толгойн тус газар сойзоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
А. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн талаар
- Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.
- Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өглөө эрт Мандах дэлгүүрийн хажуу талын дэлгүүрийн Н эгчид гар утсаа тавиад 1 шил Хараа нэртэй архи аваад архиа Эмгээ гэх найзтайгаа гэрт нь уучихаад буцаад Н эгчийн дэлгүүрт очиж мөнгийг нь өгөөд гар утсаа авч байсан. Тэрнээс хойшоо юу болсон талаараа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь зах дээр ирчихсэн явж байхад намайг цагдаа ирээд авч яваад эрүүлжүүлэх байранд оруулчихсан байсан. Өнөөдөр эрүүлжүүлэхээс гарлаа. Би Мандах дэлгүүрийн худалдагчийг танина. Манай багш байсан, Д гэдэг. 2020 оны 06-07 сард Хараа нэртэй 0,5 грамм архи зээлж авч байсан. Тэгээд 6000 төгрөг билүү 5000 төгрөг өгч байсан. Одоо бол би Д багшид 5000 юм уу 6000 төгрөг өгөх ёстой. Д багшийн дэлгүүрт орох болгонд 20 гаран мянган төгрөг нэхээд байгаа юм. Би дэлгүүр орсноо санахгүй байна. Д багш бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа өс, хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-42/
- Хохирогч Г.Д: “...Улсын баяр наадмын өмнө нь 2021 оны 07 сарын 07 билүү 08-ны өдөр би дэлгүүр дотроо ганцаараа сууж байхад Б гаднаас ганцаараа орж ирээд надаас архи зээлээч гэхэд нь би өгөхгүй гэтэл архины тавиур дээрээс 0,75 литр цэвэр хараа нэртэй архи булааж аваад зугтаагаад гарсан. Би тухайн үед цагдаа гээд яах вэ гэж бодоод Бг мөнгөө өгчихнө гэж найдаад өнгөрөөсөн. Надад Б одоо болтол огт мөнгө өгөөгүй. Гэтэл 2021 оны 02 сарын 06-ны өдөр манай дэлгүүрээс дахин архи дээрэмдсэн учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэг 2 сар хадгалагддаг учир одоо 2020 оны хяналтын камерын бичлэг устсан. Надад одоо бол гомдол санал байхгүй, 2 шил архины мөнгийг авмаар байна. Бг бага ангид байхаас нь таних учир гомдолгүй гэж байгаа боловч Б намайг цагдаад өгсөн гэж гадуур маш ихээр заналхийлж ярьж яваа сурагтай байна. Жишээ нь Эхэн хөшөөт ХХК захирал Нд энэ Д намайг цагдаад хэлж эрүү үүсгэсэн, хэзээ нэгэн цагт чадна гэж ярьсныг манай үйлчлэгч Бод ярьсан байсныг олж мэдсэн. Дундговь аймаг байтугай Монгол улсад өс хонзонтой хүн байхгүй. Хэрвээ ямар нэгэн муу зүйл ил, далд тохиолдвол Бгээс өөр хүн надад муу юм санах, хийх хүн байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Үүнийг Бд ойлгуулж өгнө үү надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13/
- Гэрч С.Бын: “...Өнөөдөр буюу 2021 оны 02-р сарын 06-ны өдөр 11-12 цагийн орчимд би Мандах дэлгүүр дээр ундаа зөөгөөд байж байтал гаднаас Б гээд залуу орж ирж дэлгүүрийн эзэн Даас өмнөх өр хэд байна гээд асууж байх шиг байсан. Тэгээд би агуулах руу ундаагаа оруулчихаад эргээд гараад ирэхэд Б гээд залуу жижиг архи барьчихсан гарч байсан. Хойноос Д болиоч гээд орилж байсан. Би бас хойноос хүүе гээд орилсон. Тэгээд бид хоёр хоёулаа гаралгүй цагдаа дуудсан. Д болохоор өмнө нь бас ингэж бас архи аваад явж байсан энэ ингэдэг юм гээд яриад үлдсэн. Хүмүүс Б л гээд байдаг юм. Хэрэг төвөгт орж байсан гэж л хүмүүс ярьдаг юм байна лээ. Миний хувьд бол сайн танихгүй ганц нэг удаа л харж байсан. Б гэгч нь манайхаас 0,33 литрийн савлагаатай хараа архи авч гарсан тэр архи яасныг мэдэхгүй байна. Архи авч гараад ганцаараа мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд 10-20 минутын дараа Б гэгч нь дэлгүүрийн гадаа нэг хүнтэй хамт мотоциклоо асааж чадахгүй байж байгаа харагдсан. Б тухайн үед манай дэлгүүрт орж ирэхдээ согтуу байсан байх. Би уулзаагүй болохоор мэдэхгүй байна. Д эгч мэдэж байгаа байх. Ямар нэгэн байдлаар сүрдүүлсэн юм байхгүй. Шууд л архи аваад гарсан юм. Д эгч өмнө нь бас ингэж авч гарсан гэж хэлээд байсан. Өмнө нь би байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-18/
- Дундговь аймгийн үнэлгээний комиссын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-30-31/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Б. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар
- Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр баривчлах байранд байсан цагийг нь сайн мэдэхгүй байна. Би амаа угааж байгаад сойзоо аваад Сг юу байна дүү гэхэд, намайг ...чи... гэж хэлхээр нь би дургүй хүрээд ойртсон чинь намайг цохисон. Тэгсэн чинь хэнийг нь мэдэхгүй нэг хүн голоор ороод салгасан. Тэгээд дахиад над руу дайрахаар нь би амаа угааж байсан сойзоороо толгой руу нь цохичихсон. Тэгсэн чинь жижүүрийн цагдаа орж ирээд салгаад тусгаарласан. Хэн хэн байсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх
Хохирогч Г.С: “...Би өчигдөр орой 23 цагийн үед баривчлах байрны камерт наарны хамгийн хойд буланд ном уншаад сууж байсан. Тэгсэн чинь хамт баривчилгаанд байгаа Б гэгч ирээд энэ их атаман гээд миний толгойг баруун гараараа доош нь шувтарсан, тэгээд би тоглож байгаа юм болов уу гэж бодоод толгойгоо өндийлгөсөн чинь шууд дух руу түлхээд ард байсан модыг мөргөсөн. Би яаж байгаа юм гэсэн чинь Б ...намайг чи гэдэг хэн бэ гээд зүүн гараараа шанаа руу цохисон... тэгэхээр нь би босоод барьж аваад түлхсэн чинь намайг ухрахдаа намайг татсан тэгээд миний хамар луу хальт цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг цохисон тэгсэн чинь баривчлах байрны цагдаа эмч 2 орж ирээд салгасан. Тэгээд ярилцаад би Бд чамайг угаасаа барахгүй гэх мэтээр эв зүйгээ олоод, одоо болъё гэсэн, тэгээд гайгүй болоод өрөөндөө ороод байж байтал эмч даралт халуун үзнэ нэг нэгээрээ ороод ир гэсэн. Би дарааллаа хүлээгээд камерт зогсож байсан тэгсэн чинь Б амаа угааж байснаа, хажуугаар явахдаа намайг шүргээд чи намайг нарсанд ч наранд ч барахгүй гээд байсан. Тэгээд би Бгээс айгаад чамайг би угаасаа барахгүй шүү дээ гээд байсан. Тэгснээ Б амаа угааж байсан сойзны ишээрээ цохисон тэгсэн чинь миний толгойноос цус гарсан тэгээд Б ОО ороод би эмчийн өрөөнд ороод толгойгоо угаалгаж цэвэрлээд цус тогтоож өгсөн. Дараа нь 103 луу эмчтэй хамт яваад очоод 2 оёдол тавиулсан тэгээд эргэж ирээд амарсан. Тухайн үед саатуулах байранд байгаа Б би бас нэрийг нь сайн мэдэхгүй 6 хүн байсан. Сүүлд эмч цагдаа 2 орж ирсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх
- Гэрч Ж.Дийн: “...Би өчигдөр орой 22 цагийн үед би баривчлах байранд байхад хамт байгаа Б С нар хоорондоо маргалдаад байсан тэгээд Б Сгийн толгой руу нь түлхээд наарны мод мөргүүлсэн чинь С уурлаад босож ирээд тэр 2 барилцаж аваад ганц нэг цохилцсон тэгсэн чинь цагдаа ороод ирсэн тэгээд салгаад тэр 2-ыг аваад гарсан тэгээд хэсэг байж байгаад тэр 2 орж ирсэн тэгээд эмч үзлэг хийж дуусаж байтал С үзүүлсэн үү яасан орж ирсэн тэр үед Б амаа угааж байсан тэгээд тэр 2 зөрөхөд Б тохойлдсон тэгээд зөрөөд дахиад маргах гэж байсан тэгээд доошоо хараад байж байтал тар түр болоод явахаар нь хартал Сгийн толгойноос цус гарч байсан тэгээд эмч аваад явсан тэгээд Бг толгойг нь цохисон гэж байсан. Б С П Б Б Д Б би бас 8 хүн байсан бас эмч Дэлгэрмаа цагдаа Нямсүрэн 2 үүдэнд өрөөндөө байсан... гэх мэдүүлэг /хх-132/
- Гэрч С.Д: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр баривчлаах байранд байж байхад Б миний хажууд байсан Сгийн толгойд гараа шувтраад өндийхөд толгойг нь түлхсэн чинь наарны төмөр толгойгоороо цохисон. Тэгээд яаж байгаа юм гээд босоход Б Сг алгадах шиг болсон тэгээд барилцаад авсан. Тэгээд цагдаа ч ороод ирсэн, салгаад аваад гарсан тэгээд хэсэг байж байгаад эвлэрээд ороод ирсэн. Б Сгийн толгой руу сойзны ишээрээ цохисон. Тэгээд толгойноос нь цус гараад эмчийн өрөө рүү орсон, Сг эмнэлэг аваад явсан. Тухайн үед Д, П, Б, Б, С бид хэд байсан Б ОО-д байсан Б цагдаагийн газрын жижүүрээс юм авах гээд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-134/
- Гэрч А.Бийн: “...Би өчигдөр орой 22 цагийн үед баривчлах байранд нааран дээр хэвтэж байхад хамт байгаа Б С нар хоорондоо маргалдаад байсан. Б Сг ном уншаад сууж байхад нь толгой руу нь түлхээд наарны мод мөргүүлсэн. Эмч үзлэг хийж байтал камерын үүдэнд Б амаа угааж байсан тэгээд хаалганы үүдэнд зогсож байсан Сгийн толгойг амаа угааж байсан сойзныхоо ишээр цохисон чинь Сгийн толгойноос цус гараад эмч аваад явсан. Б, С, П, Д би бас баривчилгаанд байсан өөр 3 хүн нийт 8 хүн байсан, эмч цагдаа 2 үүдэнд өрөөндөө байсан...” гэх мэдүүлэг /хх-136/
- Гэрч О.П: “...Өчигдөр орой 22-23 цагийн үед би баривчлах байранд байж байхад хамт байгаа Б С нар хоорондоо ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй маргалдаад Б хараагаад л би шорон оронд байсан гэх мэт юм яриад байсан . С ном уншаад сууж байхад нь Б толгойг нь түлхээд наарны мод мөргүүлсэн чинь тэр 2 барилцаж аваад ганц нэг цохилцсон, тэгсэн чинь цагдаа ороод ирсэн тэгээд салгаад тэр хоёрыг аваад эмчийн өрөө рүү орсон тэгээд хэсэг байж байгаад тэр 2 орж ирсэн. Тэгээд эмч үзлэг хийж дуусаад байж байтал камерын үүдэнд Б амаа угааж байсан, хаалганы үүдэнд зогсож байсан Сгийн толгойг амаа угааж байсан сойзныхоо ишээр цохисон чинь Сгийн толгойноос цус гараад эмч аваад явсан. Б С би бас баривчилгаанд байсан 5 хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-138/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 76 дугаартай: “Г.С биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-124-125/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/
- Яллагдагч Ц.Бын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-45/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-143/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2021.02.06-ны өдөр “Мандах” дэлгүүрийн худалдагч Г.Д архины лангууны тавиур дээрээс “Зөөлөн хараа” нэртэй 0,35 литр архийг, худалдагчийн зөвшөөрөлгүйгээр шүүрч аваад эргэх үед, хувцаснаас нь барьсан худалдагч Г.Д гарыг мултлаад, хаалгаар гараад зугтсан, өмнө нь 2020 оны 07 сард “Мандах” дэлгүүрийн худалдагч Г.Д архины лангууны тавиур дээрээс 0.75 литрийн “Цэвэр хараа” нэртэй архийг хууль булаан авч зугтааж, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байх хугацаандаа, хамт баривчилгаанд байсан Г.С толгойн тус газар сойзоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хохирогч Г.С нь нь шүүгдэгчид цохиулсны улмаас толгойд нь гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 554 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сар, 5 хоног хорих ялаар, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх ялаас нэмж нэгтгэн 5 сар, 14 хоног хорих ялаар, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь 1198, 200, 2002, 2004, 2009, 2018, 2020, 2021 онуудад 8 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Г.Д, Г.С нар нь шүүгдэгч Ц.Боос баримтаар нэхэмжилсэн ...... төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Ц Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 хоногоор тооцон 60 хоног буюу 2 /хоёр/ сарын хугацаанд, мөн Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон 55 хоногийн эдлээгүй үлдсэн 30 хоногийн нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ШҮРЭНЧУЛУУН