Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                             Б.Цагаанцоож

Улсын яллагч                                               Д.Уранчимэг

Хохирогч, иргэний нэхэмжлэгч               С.Оюундарь

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            С.Оюунцэцэг, Л.Оюунсувд

Шүүгдэгч                                                       Б.Ган-Эрдэнэ, Т.Хашбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ган-Эрдэнэ, Т.Хашбаатар нарт холбогдох 201518020350 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд төрсөн, халх, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Орхон аймгийн Арвин шар зам хоршоонд хот хоорондын зорчигч тээврийн жолооч ажилтай байсан, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот баг 6-р микро 12-р байрны 110 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, 1984 оны 05 дугаар сарын 28-нд Хилийн цэргийн шүүхийн 78 дугаар тогтоолоор ЭХ 109 а, 168 Б 5 жил 6 cap хорих 1987 оны 12 дугаар сарын 23-нд суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Бадам-Очирын Ган-Эрдэнэ /РД:МВ62101114/

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Булган суманд төрсөн, халх, 37 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн “Сонгино хайрхан” нийтлэг үйлчилгээний төвд ачигч ажилтай байсан, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүн Баян -Уулын 9- 47 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж яваагүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Харчин овогт Төмрөөгийн Хашбаатар /РД: МФ79101018/

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Уу” хөтөл гэх төв асфальтан зам дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Дархан уул аймгийн чиглэлд 95-74 ОРО улсын дугаартай соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын ЗХД-ийн 9,2, 15.1.а хэсэгт заасан хурд хэтрүүлснээс,С.Оюундарь, Т.Хашбаатар нарын бие махбодид хүнд гэмтэл, хүү Х.Оюунбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан,  69-46 УБЧ улсын дугаарын Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолооч Т.Хашбаатар нь Монгол улсын ЗХД-ийн 11.1 -д заасан заалтуудыг тус тус зөрчин зам чөлөөлж зогсоогүйн улмаас мөргөж, иргэн С.Оюундарийн бие махбодид хүнд, иргэн Х.Оюунбаатар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ:..... 2015 оны 11 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн “У” хөтөл гэх газраар явж байсан. Тухайн үед би 80 км/цагийн хурдтай явсан. Сайн өдөр байсан болохоор хурим найр гээд замын ачаалал маш их байсан. Миний хажуугаар 2, 3 машин зөрсөн. Хашбаатарын машин аваарын гэрэл татаагүй, ослын тэмдэг тавиагүй байсан. Машинаа замын хажуу руу дарахаас өөр ямар ч арга надад байгаагүй. Хэрэв би замын хажуу руу машинаа дараагүй бол энэ 2 хүний амь нас, өөрийн амь насаа ч алдаж мэдэх байсан.  Аваарын гэрлээ татсан бол ийм зүйл болохгүй байсан. Би хот хооорондын тээвэрт 10 гаруй жил явж байна. Энэ замыг сайн мэднэ. Цаг агаарын ямар ч нөхцөлд аваарын гэрлээ татаж, ослын тэмдгээ тавьсан бол заавал харагддаг. Хэрэг гарсаны дараа 7 хоногийн дараа Хашбаатар, Оюундарь 2-ын биеийг нь асууж очиход ахаа би аваарын гэрлээ татсан байсан уу гэж Хашбаатар надаас асуусан. Тэгэхэд би чи аваарын гэрлээ татаагүй байсан гэж хариулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хашбаатар мэдүүлэхдээ: …Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд шийтгүүлнэ гэхэд надад харамсалтай байна. Намайг энэ ангиар шийтгүүллээ гэхэд ард нь хөгийн дөрвөн амьтан үлдэнэ Зам бүрэн чөлөөгүй  гэж би замаа чөлөөлсөн, замын хажуу хэсэг хазгай байсан тул бүрэн чөлөөлөх боломжгүй байсан. Аваарын гэрлээ татсан байсан, дугуй хагараад дөнгөж зам чөлөөлөөд зогсох агшинд осол болсон гэр бүлээрээ хүнд гэмтчихээд шийтгүүлэх  гэж байгаадаа харамсалтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Оюундарь мэдүүлэхдээ: ... Би Ган-Эрдэнэ ахаас мөнгөний хэрэгцээ гараад 400000 төгрөг өгөөч тэгээд хохирол төлбөр төлөгдсөн гэж үзье гэж хэлсэн нь үнэн. Бид 2-ын хохиролд Ган-Эрдэнэ ахын өгсөн 4 сая төгрөг эмчилгээний зардлын хаана нь хүрээгүй. Одоо хүртэл эмчилгээний зардал гарснаар байна. Намайг 3 жилийн дараа таяггүй алхана гэж гэсэн. Түүнээс өмнө хагалгаанд орох юм бол хадаасаа авахуулна гээд зардал их гарна. Надад өнөөдөр ажил хийх ямар ч чадвар байхгүй. Ган-Эрдэнэ ахаас хохирол төлбөрт өгч байгаа мөнгө дандаа бага багаар цувуулж, увуулж орж ирдэг байсан. Банкны зээлийн мөнгө, машины линзингийн мөнгө гээд сард 600000 гаран мянган төгрөг төлдөг. Оюунбаатар хүү минь ослын дараагаас уйлах нь ихэссэн хүүгээ томографикийн зураг авахуулмаар байна. Гурван нялх хүүхэдтэй, 2-лаа хөдөлмөрийн чадваргүй амьдрал үнэхээр хэцүү байна. Мөнгө төгрөг байхгүй болохоор бид 2 эмчилгээ ч хийлгэж чадахгүй миний эдгэрэлт маш удаан байгаа. Нөхөр минь хөл дэрээ босоод, би өмнөх шигээ болчих юм бол хэрэгтэй байна. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг Ган-Эрдэнэ ахаас нэхэмжилмээр байна. Мөн бид нарыг хааяа яаж байна, амьдрал чинь ямар байна гээд асууж сураглаж байгаарай гэж хэлмээр байна гэв.

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баяраа мэдүүлэхдээ:   ...2015.10.16-ны орой 20 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн 55-69 УБЛ улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгсэлтэй Баяртсайхан, Цэсмаа нарын хамт явж байсан. Бид нар Дархан-Уул аймгаас гарахдаа харанхуй болчихсон юм чинь яараад яахав гээд зөөлэн явж байсан. Баянгол сумын нутаг хадагтай модны ойролцоо явж байхад эсрэг урсгалаас гэнэт нэг машин тулж орж ирээд манай машиныг мөргөхөд нь замын эсрэг тал руу ороод зогссон. Ослын дараа машинаас гараад ирэхэд зам дээр 2 хүн хэвтэж байсан тэгээд эмнэлэг цагдаа болоод явсан ...Ослыг 95-74 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн буруугаас болж зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа. Өөрийн урсгал дахь саадыг өнгөрөөсний дараа гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх ёстой гэтэл уг жолооч урдаа байгаа саадыг харалгүйгээр тулж очиж мөргөөд эсрэг урсгал руугаа дараад манай машиныг мөргөж зогссон ....Миний машинд нийтдээ 780,000 төгрөгний эвдрэл үүссэн. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ./хх-ийн 36-37-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цэсмаа мэдүүлэхдээ: ...2015.10.16-ны орой 19-20 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 55-69 УБЛ улсын дугаартай соната маркын тээврийн хэрэгсэлтэй жолооч Баяраа, нөхөр Баяртсайхан нарын хамт явж байсан. Осол гарсан газар нь Баянгол сумын нутаг хадаг уячихсан модны ойролцоо болсон. Эсрэг урсгалд нэг жижиг тэрэг зогсчихсон хажууд нь хүн зогсож байхаар нь би машинаа засч байгаа хүн байна даа гэж тухайн үедээ бодсон. Тэр машины зогсож байсан чиглэлд буюу эсрэг урсгалаас зогсож байсан машины араас нэг жижиг тэрэг ирж байсан тэр жижиг тэрэг зам дээр зогсож байсан машиныг мөргөнгүүтээ манай урсгал руу орж ирээд манай машиныг мөргөхөд манай машин зам дээр эргээд замын хажуу руу ороод зогсчихсон. Ослын дараа машинаас гараад ирэхэд манай машиныг мөргөсөн машин зам дээр хөндөлсөөд зогсчихсон, эсрэг урсгалд зогсож байсан машины хаууд 2 хүн хэвтэж байсан, эмнэлэг цагдаад дуудлага өгсөн....Осол гаргасан машиныг их хурдтай явж байсан гэж би үзэж байгаа. Хурдтай явсан болохоороо өөрийнх нь эгнээнд зогсож байсан тээврийн хэрэгслийг гэнэт хараад тормослосон боловч зогсож чадалгүйгээр тухайн тээврийн хэрэгсэлийг мөргөөд эсрэг урсгал руу орж ирж манай машиныг бас давхар мөргөсөн. /хх-40-41-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч З.Баяртсайхан мэдүүлэхдээ:  ...2015.10.16-ны орой 19-20 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 55-69 УБЛ улсын дугаартай соната- 6 маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч Баяраа, эхнэр Цэсмаа нарын хамт явж байтал Баянгол сумын нутаг хадагтай модны ойролцоо эсрэг урсгалд жижиг тэрэг дугуйгаа хийж байгаа байдалтай 1 хүн зогсож байсан.Гэтэл араас нь жижиг тэрэг ирээд зам дээр дугуйгаа засаж байсан машиныг харалгүйгээр гэнэт тормослох шиг болоод л манай урсгал руу орж ирснээ эхлээд манай машины урд талыг шүргэх шиг болсноо арын дугуйг хүчтэй мөргөхөд манай машин эсрэг урсгал руу ороод замын хажуу руу гараад зогсчихсон. Машинаасаа буугаад ирэхэд эсрэг урсгалд дугуйгаа засаж байсан жижиг тэрэгний хажууд 2 хүн газар хэвтэж байсан.эсрэг урсгалаас орж ирээд манай машиныг мөргөсөн машин зам дээр хөндөлсөөд зогсчихсон байсан. Тэгээд л цагдаа дуудсан....дугуйгаа засаж байсан машин зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй байсан /хх-ийн 42-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч  Л.Амарсайхан мэдүүлэхдээ: ...Би Б.Ган-Эрдэний хамт Улаанбаатар хотоос Орхон аймаг руу барагцаагаар 17 цагийн үед гарсан. Замдаа Баянгол сумын цайны газар орж хоол идчихээд хөдлөх гэтэл замаас нэг залуу дархан уул аймгийн постон дээр буучихья гэж гуйгаад байхаар нь машиндаа суулгаад хөдөлсөн. Баянгол сумын нутаг хадагтай мод газрын орчим өгсүүр хэсэгт явж байхад эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орсон тухайн тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд ямар нэгэн гэрэл, гэрэлтүүлэггүй тээврийн хэрэгслийн араас тулаад очоод зогсож байсан машины зүүн талыг мөргөөд эсрэг урсгалаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй шүргэлцээд хэсэг яваад зогссон. Б.Ган-Эрдэнэ машинаас буугаад осолд орсон хүмүүст тусламж үзүүлээд, ослын гурвалжин байрлуулж байсан. Удах шинжтэй болох нь гээд намайг замын унаанд суулгасан, манай машинд дайгдаж явсан залуу бужигнаан дунд л алга болчихсон. Замаас суусан залууг огт танихгүй хүн байсан....Бид 2-ын эгнээнд зогсож байсан тээврийн хэрэгсэл замаа бүрэн чөлөөлөөгүй мөн тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй байснаас болоод осол гарсан гэж үзэж байгаа. /хх-ийн 44-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд иргэний хариуцагч Б.Баяраа мэдүүлэхдээ: ...Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр Б.Ган-Эрдэнийг миний удирдан ажиллаж байгаа хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Арвин шар” зам хоршооны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэж үзээд намайг иргэний хариуцагч гэдэг зүйлээр татан оролцуулах гэж байгаа юм. Хоршоо гэдэг нь хэсэг хүмүүс өөрсдийн сайн дурын үндсэн дээр хөрөнгө нийлүүлж хоршоо байгуулаад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэн нэг хүн нь уг хоршоогоо даргалдаг юм. Тийм зарчмаар манай “Арвин шар” зам хоршоо байгуулагдсан. 95-74 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хоршооны нэр дээр бүртгэлтэй боловч уг машин нь Б.Ган-Эрдэний өөрийн өмч учраас би иргэний хариуцагчийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм /хх- ийн 47-р хуудас/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6-7-р хуудас/, Гэрэл зургийн зүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/, Хэрэг учралын газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24, 26, хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 28-ны шинжээчийн дүгнэлт № 106 3амын хөдөлгөөнд оролцож явсан 95-74 ОРО улсын дугаарын соната маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ган-Эрдэнэ нь МУ-ы- замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэ- үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 15.1.а-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримтжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг, 69-46 УБЧ улсын дугаарын Тоёота Королла маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Хашбаатар нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 11.1-д Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. 95-740Р0 улсын дугаарын Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ган-эрдэнэ, 69-46УБЧ улсын дугаарын Тоёота Королла маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Хашбаатар нарын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн үйлдлүүдээс осол гарах шалтгаан болсон гэж үзэв /хх-ийн 56-р хуудас/, Шинжээчийн 2015-10-26-ны №1276 дүгнэлт: 1 .Т.Хашбаатарын биед дунд чөмөг ясны их төвгөр дайрсан сэлтэрхийн хугарал, умдаг ясны 2 талд хугарсан, дагзанд язарсан шарх* тохой, хурууны зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх            гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг хамаарна /хх-ийн 58-р хуудас/, шинжээчийн 2015-10-26-ны №1275 1 .С.Оюундарийн биед баруун хөлийн чөмөгт ясны ил сэлтэрхийт зөрөөтэй хугарал, 2 сартай жирэмслэлт таслуулсан, зовхи, эрүү шуу ташаан толгойн хэсэгт цус хуралт, уруул язарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх    гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын           3.1.20 болон 3.5.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-ийн 60-р хуудас/, 2015-10-23-ны № 1287 1.Х.Оюунбаатарын биед тархи доргисон гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх            гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур сарниулах тул гэмтлийн хенген зэрэгт хамаарна /хх-ийн 62-р хуудас Шинжээч эмч Н.Даваатулга мэдүүлэхдээ...Хэргийн материалтай уншиж танилцсаны дүнд зам тээврийн осол нь жолооч Т.Хашбаатар, Б.Ганэрдэнэ нарын буруутай үйлдлээс болсон гэж үзсэн /хх-ийн 71-р хуудас/, Автомашинтехникийн эвдрэл хохирлын үнэлгээ /2015-11-25/ Ашид билгүүн ХХК /Тоёота Королла 69-46УБЧ/ /601000 төгрөг/, 2015-10-19 Хос стандарт ХХК авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ Соната-6 55-69 УБЛ /хохирол 110000/, Ашид билгүүн ХХК автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /2015- 12-01/ 9574 ОРО соната / 900,0/, Эд мерийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 141-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 130-131-р хуудас/, Иргэний         хариуцагчаар “Арвин шар зам хоршоог тогтоох тухай тогтоол /хх- ийн 285-р тогтоол/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 291-р хуудас/, Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 292-р хуудас/, Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг таксигаар гүйцэтгүүлэх гэрээ /хх-ийн 293-300-р хуудас/, Арвин шар зам хоршооны хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 301-308-р хуудас/, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн явуулах жолоочтой байгуулсан гэрээ /хх-ийн 309-310-р хуудас/, Арвин шар хоршооны суудлын тэрэгний тээвэрлэлт гүйцэтгэх хуваарь /хх-ийн 311-р хуудас/, Зорчигч тээвэрлэлтийн замын хуудас /хх-ийн 312-р хуудас/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90, 112-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 94-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтаар:

            Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 95-74 ОРО дугаартай соната маркын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо  МУ-ы- замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,мөн дүрмийн 15.1.а-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг, зөрчин  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Уу” хөтөл гэх газар өгсүүр замд /харагдах орчин хязгаарлагдмал нөхцөлд, өөрийн урсгал дах саадыг тооцохгүйгээр/ гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас, Т.Хашбаатарын жолоодож явсан 69-46 УБЧ улсын дугаартай Тоёота Королла маркын тээврийн хэрэгслийг дугуй хагарсны улмаас зам чөлөөлөн зогсож байхад мөргөн уг машины жолооч Т.Хашбаатар, түүний эхнэр С.Оюундарь нарын биед хүнд гэмтэл, мөн С.Оюундарийн 2 сартай жирэмсэлт таслагдан, ураг зулбасан, мөн  хүү Х.Оюунбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, Б.Ган-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон. Яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

            Т.Хашбаатарыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн гэж Сум дундын Прокуророос эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Т.Хашбаатар нь өөрийн явсан зорчих хэсэгт, гэнэт машины дугуй хагараад зогсох үйлдэл хийж зорчих  хэсгийг чөлөөлөөд /өөрийн мэдүүлснээр осолын дохиог татаад/ машинаас бууж байхад Б.Ган-Эрдэний машин ирж мөргөсөн. Хэрэгт осолын дохиог татсан, татаагүй эсэх талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Т.Хашбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль  тогтоомж зөрчснөөс осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгох тухай Т.Хашбаатарын өмгөөлөгчийн саналыг хүлээн авах нь үндэслэлтэй  байна. Жолооч Баяраагийн 55-69 УБЛ улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөснөөс учирсан 780000 төгрөгний  хохирлыг  Б.Ган-Эрдэнэ төлж барагдуулсан.  

   Шүүгдэгч Б.Ган-Эрдэний тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Т.Хашбаатарын биед дунд чөмөг ясны их төвгөр дайрсан сэлтэрхийн хугарал, умдаг ясны 2 талд хугарч учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл, эхнэр С.Оюундарийн биед баруун хөлийн чөмөгт ясны ил сэлтэрхийт зөрөөтэй хугарал, 02 сартай жирэмслэлт таслуулсан дээрх    гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтсэн. Т.Хашбаатар нь хөдөлмөрийн чадвараа алдсан, С.Оюундарийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдсэн. Хохирогч нарт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэм хорын хохиролд 4,2 сая төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Б.Ган-Эрдэний жолоодож явсан 95-74 ОРО дугаартай соната маркын тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Арвин шар зам” хоршоонд бүртгэлтэй, уг хоршооны гишүүн тул ажил олгогч талыг /хх-286,291-312/ иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөрийг хариуцуулах хуулийн үндэслэлтэй.

            Шүүх хуралдаанд тэргэнцэр, суга таягны үнэ, шүүх хуралдаанд ирэхэд машинд хийсэн бинзений үнэ бүгд 340000 төгрөгийн  нотлох баримт гаргасныг иргэний хариуцагч Арвин шар зам хоршооноос гаргаж хохирогч С.Оюундарьд олгох нь зүйтэй байна. Энэ хэргийн улмаас хүнд гэмтэл авсан хохирогч нар нь цаашид гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Ган-Эрдэний жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлэх, Т.Хашбаатарын жолоочийн түр зөвшөөрлийг буцаан олгох, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг тогтоолд тусгах, шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгааг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцон оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар 248.1.1, 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүлйийн 24.1.1-д зааснаар  Харчин овогт Төмрөөгийн Хашбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Бадам-Очирын Ган-Эрдэнийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Б.Ган-Эрдэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 1 жил, 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Орхон аймгийн Баян-өндөр сумын “Арвин шар зам” хоршооноос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 340000 төгрөгийг гаргаж, хохирогч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар Зүүнбаян-Уулын 9-47 тоотод оршин суугч Содмаагийн Оюундарьд олгосугай.

          6. Б.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдаж, шүүгдэгч Б.Ган-Эрдэний №217841 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлэх, Т.Хашбаатарын жолоочийн түр зөвшөөрлийг буцаан олгохыг ерөнхий  шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

7. Энэ хэргийн улмаас хүнд гэмтэл авсан хохирогч нар нь цаашид гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 01 жил, 06 сарын хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Орхон  аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хашбаатарт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, Б.Ган-Эрдэнэд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

11. Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ