| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0162/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-07-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
2021/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Л.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Лгийн Яд холбогдох 2112000000171 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ..........гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Лгийн Я/РД:МК............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Я нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэр Цуурайт гэх газрын ойгоос хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр 2.2 метрийн урттай, 30 ширхэг буюу 3.6 метр куб шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 711.245 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000171 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Ю.Бын өгсөн:
“...Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Л.Яын ойн санд учруулсан хохирол болох 711.245 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94 дүгээр тал/
*Гэрч Э.Гын өгсөн:
“...Би 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн төвөөс Тариат сумын чиглэлд Архангай аймаг Өндөр-Улаан Донгой баг, Баруун чулуут гэх газар явж байхад иргэн Л.Я нь 25-64 АРХ улсын дугаартай Пронтер тээврийн хэрэгслээр 2 метр 20 сантиметрийн урттай 30 ширхэг мод аччихсан тээвэрлээд явж байхаар нь зогсоон шалгаад хаанаас хэзээ бэлтгэсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар шалгахад надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй авч чадаагүй Өндөр- Улаан сумын төв оруулж зүсүүлж сумын төвд байх хашаа хороогоо янзлах санаатай явж байна гэхээр нь та хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Б.Чагнаадоржид хүлээлгэн өгсөн. Надад 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Цуурайт гэх газар бэлтгэсэн гэж ярьж байсан. Иргэн Л.Я нь шинэс төрлийн 2 метр 20 сантиметрийн урттай 30 ширхэг хэрэглээний мод бэлтгэж тээвэрлэсэн байсан. Бэлтгэсэн мод нь босоо шинээр унагаж бэлтгэсэн гэмээр моднууд байсан. Надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 04-05 дугаар тал/
*Гэрч О.Гын өгсөн:
“...Би 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал Л.Я ах манайд ирээд ах нь сумын төв рүү мод оруулмаар байна ах даа туслаадхаач ах нь түлшийг нь хийж өгье гэхээр нь ахын модыг өглөө сумын төв рүү Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, Баруун чулуутын ам гэх газар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр явж байтал цагдаа зогсоож шалгаад миний болох ах Л.Яын мод бэлтгэх эрхийн бичгийг үзээд таны энэ үйлдэл хууль зөрчсөн асуудал гээд миний тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг цагдаагийн хашаанд авчирч саатуулсан. Шинэс төрлийн хуурай хар мод бэлтгэж хураасан байсан. Шинэс төрлийн 5 ширхэг болон хуурай мод унагаж голоор хэрчимлэж тайрч бэлтгэсэн байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэхээр нь би ах Л.Яын модыг ачиж тээвэрлэж яваад ийм асуудал боллоо...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч О.Гын өгсөн:
“...Намайг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад хүргэн ах Л.Я нь манайд ирээд мод ачаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийн хар хөх өнгийн Пронтер маркийн 25-64 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг, Цуурайт гэх газар Л.Я ахын хамт очиж түүний цагаалж, бэлтгэсэн байсан модыг тээврийн хэрэлдээ ачиж яваад цагдаа нарт шалгуулж улмаар хууль бус байна гээд миний тээврийн хэрэгслийг саатуулсан. 25-64 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил өмчлөлийнх юм. Миний 25-64 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг барагдуулбал миний зүгээс гаргах ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 73-74 дүгээр тал/
*Яллагдагч Л.Яын өгсөн:
“...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64 дүгээр тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ”...3.6 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу /Хэрэглээний бөөрөнхий мод/ 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 711.245₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 41-42 тал/
*Венд ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А21-14 дугаартай: 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад импортлогдсон 25-64 АРХ улсын дугаартай Киа Бонго Пронтер тээврийн хэрэгслийн үнийг 5.800.000/таван сая найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/
*Венд ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А21-06 дугаартай: “..3.6 метр куб шинэс төрлийн мод үнэ 216.000 төгрөг, модон иштэй сүхний үнэ 9.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан хөрөөний үнэ 120.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 42-45 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт/хх-ийн 21-25 дугаар тал/
*Тээврийн хэрэгслийн эзэмшлийн лавлагаа/хх-ийн 59 дүгээр тал/
*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-13 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэр Цуурайт гэх газрын ойгоос шүүгдэгч Л.Я нь хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр 2.2 метрийн урттай, 30 ширхэг буюу 3.6 метр куб шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 711.245 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Яын үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ю.Бын”...Л.Яын ойн санд учруулсан хохирол болох 711.245 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Гын”...Би 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн төвөөс Тариат сумын чиглэлд Архангай аймаг Өндөр-Улаан Донгой баг, Баруун чулуут гэх газар явж байхад иргэн Л.Я нь 25-64 АРХ улсын дугаартай Пронтер тээврийн хэрэгслээр 2 метр 20 сантиметрийн урттай 30 ширхэг мод аччихсан тээвэрлээд явж байхаар нь зогсоон шалгаад хаанаас хэзээ бэлтгэсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар шалгахад надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй авч чадаагүй Өндөр- Улаан сумын төв оруулж зүсүүлж сумын төвд байх хашаа хороогоо янзлах санаатай явж байна гэхээр нь та хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Б.Чагнаадоржид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч О.Гын”...Би 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал Л.Я ах манайд ирээд ах нь сумын төв рүү мод оруулмаар байна ах даа туслаадхаач ах нь түлшийг нь хийж өгье гэхээр нь ахын модыг өглөө сумын төв рүү Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, Баруун чулуутын ам гэх газар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр явж байтал цагдаа зогсоож шалгаад миний болох ах Л.Яын мод бэлтгэх эрхийн бичгийг үзээд таны энэ үйлдэл хууль зөрчсөн асуудал гээд миний тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг цагдаагийн хашаанд авчирч саатуулсан. Шинэс төрлийн хуурай хар мод бэлтгэж хураасан байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 711.245 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Яын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Яын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Л.Яыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Я нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 711.245 төгрөгийн хохирол учирсан болохыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /711.245*3=2.133.735/хоёр сая нэг зуун гучин гурван мянга долоон зуун гучин тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 2.133.735 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Яыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Хэрэгт битүүмжлэгдсэн 25-64 АРХ улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь О.Г гэх хүний эзэмшлийнх болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлох баримтаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 25-64 АРХ улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн авто машиныг эзэмшигч О.Гт буцаан олгож, шүүгдэгч Л.Яаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-64 АРХ улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн автомашины үнэ болох 5.800.000/таван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2.133.735 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 3.666.265 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 120.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх, хэрэгт битүүмжлэгдсэн 216.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3.6 метр куб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лгийн Яыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Я нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Я нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Яаас 2.133.735/хоёр сая нэг зуун гучин гурван мянга долоон зуун гучин тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч Л.Я нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Яд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР