Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2018/00083

 

 

 

 

 

208 оны 0 сарын 22 өдөр

Дугаар 38/ШШ208/00083

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 207 оны 2 сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн,

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******тэй 2005 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. 20 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид хамт амьдрах хугацаанд 2006 оны 05 сарын 30-нд охин *******, 205 оны 0 сарын 0-нд охин Б. нарыг төрүүлэн өсгөсөн. Нөхөр Б.******* нь 206 оны 0 сард Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад эргэж ирээгүй. Сураг сонсоход Улаанбаатар хотод өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаа тогтоон, хамт амьдарч байгаа гэсэн. Одоо Б.******* нь тэр эмэгтэйтэйгээ гэр бүлийн харьцаа тогтоон хамт амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэсэн. Миний хувьд ч Б.*******тэй эргэж хамт амьдрах ямар ч хүсэл, сэтгэлгүй болсон. Б.******* нь тусдаа амьдрах хугацаандаа хоёр хүүхдээ хувцас, эд зүйл болон эдийн засгийн талаар сайн дураараа тусламж үзүүлж байсан бөгөөд цаашид өөрөө туслана гэсэн учир хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй.

Иймээс бидний гэрлэлтийг цуцлаж, 2 хүүхдийг эх миний асрамжинд үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Б.*******ийг төлөөлөн Б.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах *******ын ******* нь Д.*******тай 2005 онд танилцаж, гэр бүлийн харилцаа тогтоон хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2 хүүхдийн эцэг,эх болсон. Б.******* нь 206 оны 0 сард Улаанбаатар хот яваад тэндээ өөр хүнтэй гэр бүл зохиож цаашид Д.*******тэй эргэж нийлэхгүй гэдэг нь тодорхой болсон. Нэхэмжлэгч Д.Мөнзул ч гэсэн Б.*******тэй эргэж хамт амьдрах хүсэлгүй болсон гэсэн. Д.******* нь гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийг өөр дээрээ авах, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг хүлээн зөвшөөрч байна.

Иймээс Б.******* Д.******* нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийг эх Д.*******ын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Б.*******ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Б.******* Д.******* нар нь 2005 оны 0 сарын 5-ны өдөр гэр бүл болсныг 20 оны 08 сарын 3-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2005 оноос 206 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 2006 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн Б.*******, 205 оны 0 сарын 0-ны өдөр төрсөн Б. нарыг төрүүлэн өсгөсөн болох нь , дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр цэцэрлэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний дүгээр сургуулиас ирүүлсэн тодорхойлолт болон зохигч талуудын тайлбараар батлагдаж байна.

Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 206 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон, нөхөр Б.******* нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоон хамт амьдарч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцоонд хүрсэн тул 2006 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн Б.*******, 205 оны 0 сарын 0-ны өдөр төрсөн Б. нарыг эх Д.*******ын хууль ёсны асрамжинд үлдээх зүйтэй байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн Б.*******, 205 оны 0 сарын 0-ны өдөр төрсөн Б. нарыг эх Д.*******ын хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч талууд хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 9.3 дэх хэсэгтзаасан хугацаа өнгөрмөгц зохигчид хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 9. дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ