Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                       С.Баянжаргал

 Улсын яллагч                                     Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Ч.Эрдэнэгэрэл

             Шүүгдэгч                                                Б.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гансүхэд холбогдох 201618020149 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 65 дугаар байр 02-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд өмнө нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хотон овгийн Буянцогийн Гансүх РД: /М387013019/

 

Шүүгдэгч Б.Гансүх нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Хэрх тосгон явах чиглэлийн төв асфальтан зам дээр иргэн А.Цацралтуяагийн эзэмшлийн 09-60 УНП улсын дугаартай “Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хурд хэтрүүлж замын хажуу тал руу онхолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Ганхуягийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гансүх мэдүүлэхдээ......2016 оны 07 дугаар сарын 09-ний 21-22 цагийн орчимд гэрээсээ гарч яваад Спиртийн байрны тэнд Ганбаяр, Чинзориг, Ганхуяг нартай таарсан. Тэр гурав уул явах гээд 2,3 том пиво уугаад сууж байсан. Тэгээд би пивоноос нь 2,3 аягыг л уусан. Тэгсэн гол дээр хотоос ирсэн найзууд дуудаад бид хэд гол руу явах гэтэл машин олдохгүй байсан. Тэр үед Цацралтуяа таарсан. Найзыгаа гол руу хүргээд өгөөч гэхэд тэгье би завтай байна гэсэн. Тэгээд бид хэд машинд нь суугаад явах гэтэл багтахгүй байхаар нь би машиныг нь бариад явсан. Ширхэнцэгийн доод колонкоос бензин хийгээд цааш хурд хэтрүүлээд нэг машиныг гүйцэж түрүүлтэл урдаас машин гараад ирэхээр нь зүүн тийшээ дарсан. Мөргөлдөхгүйн тулд зүүн тийш дарсан. Би өөрийн буруутай үйлдлээс болж найзуудаа гэмтээсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу гэв.

            Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч А.Цацралтуяа мэдүүлэхдээ: ... Тоёота Марк 2 загварын 09-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би уг тээврийн хэрэгслээ 2015 оны 06 дугаар сарын эхээр 9.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Б.Гансүх миний тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас миний бие махбодид тодорхой хэмжээгээр хохирол учирч эмчилгээ хийлгэсэн гарсан зардалаа баримтаар нэхэмжилнэ мөн миний эзэмшлийн 09-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн машинаа нэхэмжилнэ ...Б.Гансүх миний хохирлыг барагдуулвал би шүүх хуралд суухгүй” ...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орой 20 цагийн орчим гэрээсээ 09-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэглээ унаад найз Баярмаагийнд очих гээд явж байгаад Спиртийн үйлдвэрийн урд талын дэлгүүрээс ундаа авах гээд зогссон чинь Б.Гансүх тааралдаад найзыгаа гол руу хүргээд өгчих гэхээр нь үгүй гэсэн чинь Б.Гансүх би машиныг чинь бариад явчихъя аа гээд би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад арын суудал дээр Б.Гансүхийн найз нар суугаад асфальтан замд ороод урагшаа Хараа гол руу явсан. Гансүх хаазлаад хурдан давхиад байхаар нь хаазаа хасаад яв гээд хэлээд удаачгүй байсан чинь урд явсан суудлын машиныг зүүн талаар нь орж гүйцэж түрүүлээд дараагийн машиныг гүйцэж түрүүлэх гэтэл эсрэг урсгалаас машин ирж таараад Б.Ган&үх жолоогоо зүүн талруугаа дараад машин хашлага даваад замын зүүн талруу онхолдсон. Машин эхлээд унахыг нь мэдсэн цаашаа хэд өнхөрснийг нь мэдэхгүй байна ...Би машиныхаа хохирлыг нэхэмжилж авмаар байна өөр зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20-21, 25-26-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ганхуяг мэдүүлэхдээ: ... “...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ...найз Б.Гансүх “Марк-2” гэх машинтай ирээд А.Тамир, Б.Чинзориг, Б.Ганбаяр, зүс таних нэг хүүхэнтэй бид зургаа Хэрх явах гээд Спиртийн үйлдвэрийн урд талаас Б.Гансүх машин жолоодоод явсан. Тэгээд “Тэс петролеум” шатахуун түгээх станцаас бензин аваад уруудаад явж байсан тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг сэрсэн Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт сэрсэн ...машин дотор явж байсан хүмүүс бүгд архи уусан байсан ...миний биед элэг баруун хойд хэсгээрээ няцарсан, баруун уушиг ус хуралттай, толгой хагарсан гэмтэлтэй байна ...Б.Гансүх ослын улмаас хэвтэж эмчлүүлсэн зардал, мөнгө, эм тарианы мөнгийг гаргасан, миний биеийн байдал одоо сайжирсан тул госдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч А.Тамир мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим Спиртийн үйлдвэрийн урд талд дэлгүүрийн урдуур алхаад явж байтал танил болох Б.Ганбаяр, Б.Ганхуяг, Б.Гансүх, Б.Чинзориг нар дэлгүүрийн гадаа зогсож байгаад намайг дуудхаар нь би яваад очтол намайг ганц нэг пиво уух уу гэхээр нь за тэгвэл тэгье гээд дэлгүүрийн гадаа 2,5 литрийн савтай пивийг аягаар тойруулаад уугаад байж байтал Б.Гансүх бүгдээрээ гол явах уу гээд ярилцаж байхад хажуугаар нөгөө осолд орсон “Гранд марк-2” маркийн автомашинтай нэг хүүхэн явж байсан. ...Гансүх таньдаг гээд очиж уулзаад, явъя гээд бид нарыг дуудахаар нь нөгөө цагаан машинд суусан Гансүх машиныг жолоодоод урагшаа гол руу явсан. Асфальтан зам дээр гараад Хэрх тосгон луу явж байхад нэг машин зөрөөд өнгөрөх шиг болсон тэгтэл осол хэрэг болоод дууссан би нэг ухаан орсон чинь газар хэвтэж байсан. Сууж явсан машинаа харахад хажуу талаараа онхолдсон байсан ...би арын суудалд сууж явсан Б.Гансүх нилээн хурдтай явж байсан. Замын зүүн тал руу яаж яваад машин онхолдсоныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Чинзориг мэдүүлэхдээ: ... “...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Спиртийн үйлдвэрийн урд талын дэлгүүрийн гадаа Б.Гансүх, А.Тамир нартай таарсан би тухайн үед Б.Ганхуяг, Б.Ганбаяр нартай цуг 2 ширхэг 2,5 литрийн пиво уугаад байж байсан тэгээд Б.Гансүхийг ирэхээр нь пивоноос хийж өгсөн санагдаж байна. Б.Гансүх гол дээр найзууд байгаа гэхээр нь цуг явахаар болоод машин хайж байтал А.Цацралтуяа дэлгүүрээс юм аваад гарч явсан тэгээд Б.Гансүх А.Цацралтуяагаас хүргээд өгөөч гэж гуйгаад зөвшөөрөөд Б.Гансүх машин бариад явсан ...Хараа гол руу дөхөж явсан байх урд нэг машин явж байсан чинь Б.Гансүх хажуугаар нь гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалд орсон чинь өөдөөс машин ирсэн тэгсэн Б.Гансүх тормоз гишгэх шиг болоод машин гуйваад Б.Гансүх мөргөхгүйн тулд замын хажуу руу жолоогоо дарсан юм шиг байна нэг мэдсэн чинь би машины гадаа байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганбаяр мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим байсан байхаа би Б.Чинзориг, Б.Ганхуяг бид гурав спиртийн урд талын дэлгүүрийн урд Б.Гансүхтэй таарсан. Тэгээд бид дөрөв нэг том 2,5 литрийн Боргио пиво уусан тэр үед А.Тамир ирсэн санагдаж байна. Тэгсэн дэлгүүрийн урд Б.Гансүхийн таньдаг хүүхэн нь машинтай ирээд гол явна гэхээр нь Б.Чинзориг, Б.Ганхуяг бид 3 цуг явахаар болоод машинд суугаад хөдөлсөн машиныг нь Б.Гансүх жолоодоод замын цагдаагийн постын тэнд байдаг шатахуун түгээх станцаас бензин хийгээд цаашаа хөдөлсөн. Наад талын жижиг гүүрний тэнд Б.Гансүх машин гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон чинь өөдөөс нь машин ирж байсан тэгсэн Б.Гансүх буцаад эгнээрүүгээ орсон уу яасан нэг мэдсэн осол болсон байсан. Намайг сэрэхэд Улаанбаатар хотод галт тэрэгнээс бууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10009 тоот “...Ганхуягийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний дэлбэнгийн задрал, цус алдалт, цээжний баруун хөндийн цус хуралт, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 2,3,4-р нугалмын сэртэнгийн хугарал, хуйхны шарх, нүүрний зулгаралт, хэвлийн хагалгаа хийгдсэн, цээжний хөндийд гуурс тавьсан байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №6157 тоот “...Б.Гансүхийн гэх цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. ...согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/

Шинжээчийн №45 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/

 

            Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 45 тоот дүгнэлт: ...Жолооч  Б.Гансүх нь МУ-ын ЗХД-ийн 2.7жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно, А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8 Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгалд сөхөрийг хориглоно. 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч тээврийн хэрэгсэлийн оггцлог бадал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна. 9.2. Жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед хөдөлгөөний хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн нь үндэслэлтэй байна гэх дүгнэлт / Хх-ийн 62-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6-р хуудас/, фото зураг /хх-7-8-р хуудас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургууд /хх-11-12/, авто машины үнэлгээ /хх-ийн 53-60-р хуудас/, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 45 тоот пдүгнэлт /хх-ийн 62-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 64-р хуудас/, Б.Гансүхийн сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/, БГД-ийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/, А.Цацралтуяагаас гаргасан нэхэмжлэлийн баримт /хх-ийн 88-р хуудас/, иргэний үнэмлэх хуулбар, /хх79/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар:

 Шүүгдэгч Б.Гансүх нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Хэрх тосгон явах чиглэлийн төв асфальтан зам дээр иргэн А.Цацралтуяагийн эзэмшлийн 09-60 УНП улсын дугаартай “Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хурд хэтрүүлж замын хажуу тал руу онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Ганхуягийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон.Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч А.Цацралтуяад машины хохиролд 5885000 төгрөг, шинжилгээний зардалд 160000 төгрөг, хохирогч Б.Ганхуягт эмчилгээний зардалд 991094 төгрөг тус тус төлсөн,хийсэн  хэрэгтээ гэмшиж , хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,цагдан хоригдсон хоноггүйг, Б.Гансүхий ¹450765 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хотон овгийн Буянцогийн Гансүхийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Б.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01жилl 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Гансүхэд оногдуулсан 1 жил, 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Гансүхэд оногдуулсан 1жил, 06 сарын  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  ялтанд хяналт тавих үүргийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.Гансүхийн №450765 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

8.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ