| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0049/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/44 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Д.Цэрэндаваа Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэрэндаваад холбогдох 2223000000056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, охины хамт амьдардаг, Завхан аймаг Отгон сум Баянбулаг багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Зээрд адуун овогт Дашпэлжээгийн Цэрэндаваа /Регистрийн дугаар: ИЙ81120207/
Шүүгдэгч Д.Цэрэндаваа нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч С.Нямбаатар руу “Завхан аймгийн Отгон сумын Дүгэржавын эхнэр Золзаяа гэгч хүн байна” гэж хууран “Ямаа зарна урьдчилаад мөнгөө авъя” гэх зохиомол нөхцөл байдалд итгүүлэх аргаар түүний 5504081890 дугаарын данснаас иргэн Б.Сундуйгийн 5692083142 дугаарын данс руу 180.000 /Нэг зуун наян мянга/ төгрөг, мөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч С.Нямбаатарын төрсөн ах С.Дарханбаатар руу дээрх хуурч, зохиомол байдалд итгүүлэх аргаар түүний 5504068472 дугаарын данснаас иргэн Б.Барсаагийн 5689039528 дугаарын данс руу 280.000 /Хоёр зуун наян мянга/ төгрөг шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 460.000 /Дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Зээрд адуун овогтой Дашпэлжээгийн Цэрэндаваа нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С.Нямбаатар руу, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр С.Нямбаатарын ах С.Дарханбаатар руу утсаар ярихдаа өөрийгөө Золзаяа гэх хүн байна гэж танилцуулан “ямаа худалдана ямааны үнийг шилжүүл” гэж хэлэн зохиомол байдлыг бий болгож С.Нямбаатараас Б.Сундуйгийн дансаар 180.000 төгрөгийг, С.Дарханбаатараас Б.Барсаагийн дансаар 280.000 төгрөг тус тус шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч С.Нямбаатарын “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 95222634 дугаарын утсаар “Отгон сумын Дүгэржавын эхнэр байна ямааны мөнгө авъя” гэхээр нь өөрийнх нь өгсөн Хаан банкны 5696083142 гэсэн данс руу 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг шилжүүлсэн. Мөн манайх мал авхуулахаар Отгон суманд байдаг С.Дарханбаатарт мөнгө өгсөн байсан чинь мөн л 95222634 дугаарын утсаар “Отгон сумын Дүгэржавын эхнэр байна. Ямааны мөнгө авъя” гэхээр нь өөрийнх нь өгсөн Хаан банкны 5689039528 дансаар мөн 280.000 /Хоёр зуун наян мянга/ төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэгсэн одоо болохоор Отгон сумын иргэн Дүгэржав болон эхнэр Золзаяа нартай ярихад тийм мөнгө аваагүй гэж хэлээд нөгөө 95222634 дугаарын утас руу нь залгасан чинь орох ярианы эрх хаагдсан гээд байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын эхээр залгасан чинь 95222634 дугаарын утас нь орох ярианы эрх нь хаагдсан байхаар нь хүн амьтнаас сураглаж байгаад 98452990 гэсэн дугаар олж аваад залгасан чинь тийм мөнгө төгрөг аваагүй гээд ийм зүйл болсон. Тухайн үед өгсөн данс руу нь хийсэн. Тэгээд саяхан нөгөө Дүгэржав гэх айл руу ярихад манайх тийм мөнгө аваагүй гэхээр нь өөрийнхөө интернэт банкаар шалгаж үзсэн чинь Батболдын Сундуй гэсэн данс гарч ирсэн. Мөн ах С.Дарханбаатарт мал авхуулахаар мөнгө өгсөн байсан чинь 2 хоногийн дараа 280.000 /Хоёр зуун наян мянга/ төгрөг Дүгэржавын эхнэр байна гэхээр нь ах өөрийнхөө 5504068472 тоот данснаасаа 5689039528 тоот данс руу мөн шилжүүлчихлээ гэж байсан болохоор тэр шилжүүлж авсан дансыг шүүж үзэхэд Батболдын Барсаа гэсэн данс гарч ирж байна. Би дандаа ямааны мөнгө тараасан юм. Одоо бараг 60 орчим ямааны мөнгө Отгон, Шилүүстэй суманд тараасан зөндөө л хүн мэдэж байгаа. Ямааг 90.000-100.000 төгрөгөөр бодож тараагаад байгаа. Би нийтдээ 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохиролтой болчхоод байдаг. Дүгэржав гэх хүний эхнэр Золзаяа гэгчийн нэрийг барьж Отгон сумын харьяат Цэрэндаваа гэдэг хүн танихгүй болохоороо хүний нэр барьж авсан юм гээд надад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний өөрийн 5504081890 тоот Хаан банкны данс руу утган дээр нь Барсаа гэсэн миний хохирол болох 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлж намайг хохиролгүй болгосон. Одоо надад гомдол санал гээд байх юм байхгүй. Хохирлоо барагдуулаад авсан...” гэсэн мэдүүлгээр, / 1 дэх хавтас 26 дахь тал/ С.Нямбаатарын ямаа худалдаж ав гэж өгсөн мөнгөнөөс Д.Цэрэндаваагийн хэлсэн 5504068472 данс руу 280000 төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч С.Дарханбаатарын “Манай дүү Шилүүстэй суманд байдаг юм. Тэгээд энэ жил ямааны мөнгө тарааж байсан юм. Тэгээд намайг энүүгээр жаахан ямаа цуглуулаад өг гээд мөнгө өгсөн байсан юм. Надаас зөндөө л хүн ямааны мөнгө авсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 30-нд байсан байх над руу 95226034 дугаарын утас залгаад “Дүгэржавын эхнэр байна” гэхээр нь би нэг нутгийн таньдаг хүн гээд л өөрийнхөө 5504068472 данснаас Хаан банкны 5689039528 данс руу нь 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг шилжүүлчхээд “Ямааны мөнгө авъя” гэж ярьсан 95222634 дугаар руу ярьж хэлсэн. ...” гэсэн мэдүүлгээр, / 1 дэх хавтас 42 дахь тал/ С.Нямбаатар, С.Дарханбаатар нар руу утсаар огт яриагүй талаараа мэдүүлсэн гэрч М.Золзаяагийн “Манайх руу Сэнгэ-Равдан гэх айлын залуу залгаад ямаагаа авъя” гэхээр нь “Юун ямаа” гэж хэлсэн чинь та тийм дугаараас яриад ямааны мөнгө авсан гэхээр нь манайх ер нь тийм малын мөнгө хэн нэгнээс аваагүй гэж хэлсэн. Миний нэрийг л барьж өөр хүн ярьсан юм байлгүй мэдэхгүй байна. Манай нөхөр ч гэсэн мэдэж байгаа. Харин тэр ярьсан гэх 95226034 дугаарын эзнийг олчихвол учир нь олдох байх. Уг дугаарын орох ярианы эрх нь хаагдсан байна л гэж байсан. Би харин мэдэхгүй юм байна, хүний нэр барьж хүнээс мөнгө авдаг хүн гэж байдаг юм байна, тэднийхийг ямааны мөнгө тарааж байгаа талаар би сонссон...” гэсэн мэдүүлгээр, /1 дэх хавтас 40 дэх тал/ С.Нямбаатар 5692083142 дугаарын данс руу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 180000 төгрөг шилжүүлснийг, С.Дарханбаатар 5689039528 дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 280000 төгрөг шилжүүлснийг, Д.Цэрэндаваагийн эзэмшилийн 5504118958 дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5692083142 дугаарын данснаас 160000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5689039528 данснаас 280000 төгрөг шилжүүлснийг тус тус нотолсон ХААН банкны дипозит дансны хуулгуудаар / 1 дэх хавтас 20, 21, 22 дахь тал/ Д.Цэрэндаваагийн хүсэлтээр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5692083142 дугаарын дансаар мөнгөн шилжүүлгийн гүйлгээ хийсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Сундуйгийн “5692083142 дугаарын данс бол миний эзэмшлийн данс. 95226034 утасны дугаар бол манай ээж Гэрэлцогтын төрсөн дүү Цэрэндаваагийн дугаар юм. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ээжийн дүү Цэрэндаваа 95226034 дугаараас залгаад 20.000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнх нь өгсөн данс болох Хаан Банкны 5504118958 гэсэн данс руу шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр над руу залгаад дансаа явуул гээд зээлсэн мөнгөө хийе гэсэн. Тэгээд би өөрийнхөө дансыг явуулахад 180.000 төгрөг ороод ирсэн. Тэгээд зээлсэн 20.000 төгрөгөө авч үлдээд 160.000 төгрөгийг 5504118958 гэсэн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, /1 дэх хавтас 36 дахь тал/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид нийт 460000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцааж өгөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн гэрээ хэлцлээс ялгаатай байдаг. Залилах гэмт хэргийн хуурах шинж нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх байдлаар илэрнэ. Шүүгдэгч Д.Цэрэндаваа нь шууд санаатай үйлдлээр С.Нямбаатарыг ямаа авах зорилгоор бусдад мөнгө урьдчилан өгч байгааг мэдэж С.Нямбаатар, болон түүний ах С.Дарханбаатар нарт өөрийгөө Дүгэржавын эхнэр Золзаяа байна гэж итгүүлэн ямааны мөнгийг бусдын дансаар шилжүүлэн авсан, ийнхүү шилжүүлэн авсны дараагаар С.Нямбаатар, С.Дарханбаатар нартай холбогдсон 95226034 дугаарын ярианы эрхийг хаалгаж эргэн холбогдох боломжгүй болсныг бусдын төөрөгдүүлж эд хөрөнгийг буцааж өгөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байсан гэж үзнэ. Түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлж авч залилах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.Цэрэндавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 460000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн нь С.Нямбаатарын “...хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.Цэрэндавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийдэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Цэрэндаваа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсбусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгхариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрд адуун овогт Дашпилжээгийн Цэрэндавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Цэрэндавааг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндаваад оногдуулсан 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндаваа нь 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.Цэрэндаваад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлбөр төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ