| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0163/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/205 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/205
2021/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Д.Бэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Дын Бэд холбогдох эрүүгийн 2112000000113 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 29-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өмнөх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн, нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ц овогт Дын Бэ/РД:АЕ................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000113 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Бийн өгсөн:
“...2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Бор толгойд явж байсан чинь Д.Бэтэй гудамжинд таарсан. Гудамжинд таараад намайг хардаад хэрүүл хийгээд бид 2 тийшээ салаад явсан. Би Д.Бийн араас утсаар яриад эргэж уулзаад хамтдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагт байх найз О.Цын гэрт оройн 17 цагийн үед очсон. О.Ц найзаасаа авсан гээд 1 шил архи гаргаад ирсэн. Д.Бэ тэр архинаас уугаагүй, жаахан унтаадахъя гээд хэвтээд өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад босож ирснээ явъя гэхээр нь би жаахан байж байгаад явъя гэсэн чинь уурлаад хэрүүл хийгээд эхэлсэн. Д.Бэ 2021 оны 03 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байхад манай найз О.Цын дүү Отэй архи дарс уугаад гэрт нь хоносон сурагтай байсан. Тэгээд намайг элдэв хүнтэй хардаад байхаар нь чи тэр О рүүгээ зайлаарай гээд хэлсэн чинь уурлаад хэрүүл болсон. Тэгээд Д.Бэ миний зүүн шанаа, нүд хавьцаа өшиглөсөн, би ёо гээд тонгойсон чинь архины шилээр шилэн хүзүү хавьцаа цохисон. Нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Миний уруул нүд хэсгээс цус гарсан. Тэгээд О.Ц цагдаа дуудаж цагдаа нар ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 24-03 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.Бэтэй муудалцсан, тэгээд тэр ажилдаа явна гээд гараад явсан. Би Д.Бийг явсны дараа айлд очиж утсаа цэнэглэчхээд 17 цагийн үед гэртээ ирэхэд Д.Бэ гэртээ байж байсан. Намайг чи хаашаа явчхаад ирж байгаа юм бэ, хэнтэй уулзаад хаагуур алцганаж яваад байгаан гээд шууд үснээс атгаж аваад нүүр лүү өшиглөж, алгадсан. Миний хамраас цус гараад би доошоо тонгойсон чинь миний тархи толгой руу өшиглөөд толгой манараад явчихсан.Тэр үед Д.Бэ бид 2 гэртээ хоёулаа л байсан. Д.Бэд би найзындаа байж байгаад ирсэн гэсэн чинь итгэхгүй чи найзындаа очоогүй, ямар залуутай байж байгаад ирсэн гээд байхаар нь тэгвэл хоёулаа манай найзынд очиж асууя гэж хэлээд гэрээс хамт гараад Мандах дэлгүүрийн тэнд явж байхад Д.Бэ түрүүлээд уруудаад явчихсан, би Мандах дэлгүүрийн тэнд зогсож байгаад найзынх руугаа явсан. 2021 оны 04 дүгээр сарын 23, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус 1 удаа намайг зодсон, өөрөөр зодуулж байгаагүй. Миний 2 нүд хөхөрч хавдсан, уруулын дотор 2 газарт язарч оёдол тавиулсан. Урд үүдэн шүд хөндүүрлэж хөдөлгөөн орсон, шилэн хүзүү өвдөж байна. Намайг2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зодуулахад манай 2 хүүхэд эгчийн гэр рүү явчихсан. Д.Бэ бид 2 хоёр байсан. Харин 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зодуулах үед манай найз О.Ц хамт байсан. Д.Бэ манай 2 хүүхдийг зодож цохиж, айлган сүрдүүлж байгаагүй. Манай Д.Бийг ааваа гэж дууддаг сайн байдаг юм. Сүүлийн үед Д.Бэ намайг гэрээс гараад явахаар, эсхүл утсаа авахгүй байхаар хэнтэйгээ алцганаад юу хийгээд байдаг юм гээд хардаад хэрүүл хийгээд байдаг болчихсон. Орой гэртээ ирээд хашаан дотор гутлын мөр гарчихсан байвал хэн орж ирсэн юм гээд хардаад хэрүүл нэхээд байдаг юм. Д.Бэ нь надтай хамтран амьдарснаас хойш хэрүүл маргаан гарахгүй эвтэй байсан юм. Би 2021 оны 03 дугаар сарын эхээр эмнэлэгт хэвтээд гарсан юм .Тэрнээс хойш зан ааш нь өөрчлөгдөөд хардаад байх болсон. Д.Бэ нь түргэн ууртай, бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 2-4 дүгээр тал/
*Хохирогч Д.Бийн дахин өгсөн:
“...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 24-03 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.Бэтэй муудалцсан юм. Д.Бэ нь өглөө надтай муудалцаад ажилдаа явна гээд гэрээс гараад явсан. Би Д.Бийг явсны дараа айлд очиж утсаа цэнэглэчхээд багцаагаар орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирсэн чинь Д.Бэ гэртээ байж байсан. Намайг чи хаашаа явчихаад ирж байгаа юм бэ, хэнтэй уулзаад хаагуур алцганаж яваад ирж байгаа юм гээд шууд үснээс атгаж аваад нүүр рүү өшиглөж, алгадсан. Миний хамраас цус гараад би доошоо тонгойсон чинь миний тархи толгой руу өшиглөөд толгой манараад явчихсан. Тэр үед Д.Бэ бид 2 гэртээ хоёулаа байсан. Д.Бэд би найзындаа байж байгаад ирсэн гэсэн чинь итгэхгүй чи найзындаа очоогүй, ямар залуутай байж байгаад ирсэн гээд байхаар нь тэгвэл хоёулаа манай найзынд очиж асууя гэж хэлээд гэрээс гарч ирээд Мандах дэлгүүрийн тэнд явж байсан, Д.Бэ түрүүлээд уруудаад явсан, би Мандах дэлгүүрийн тэнд зогсож байгаад найзынх руугаа явсан. 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Бор толгойд явж байсан чинь Д.Бэтэй гудамжинд таарсан. Гудамжинд таараад бас намайг хардаад хэрүүл хийгээд бид 2 тийшээ салаад явсан. Би Д.Бийн араас утсаар яриад эргэж уулзаад хамтдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагт байх найз О.Цын гэрт оройн 17 цагийн үед очсон Ц найзаасаа авсан гээд 1 шил архи гаргаад ирсэн. Д.Бэ тэр архинаас уугаагүй, жаахан унтаадахъя гээд хэвтээд өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад босож ирснээ явъя гэхээр нь би жаахан байж байгаад явъя гэсэн чинь уурлаад хэрүүл хийгээд эхэлсэн. Д.Бэ намайг 2021 оны 03 дугаар сард эмнэлэгт хэвтсэн хойгуур О.Цын дүү Отэй архи дарс уугаад гэрт нь тасарч унасан сурагтай байсан юм. Тэгээд намайг элдэв хүнтэй хардаад байхаас нь чи тэр О рүүгээ зайлаарай гээд хэлсэн чинь уурлаад хэрүүл маргаан болсон. Тэгээд Д.Бэ миний зүүн шанаа, нүд хавьцаа өшиглөсөн, би ёо гээд тонгойсон чинь архины шилээр шилэн хүзүү хавьцаа цохисон. Угаасаа нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Миний уруул нүд хэсгээс цус гарсан. Би Д.Бэд 2021 оны 04 дүгээр сарын 23, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус 1 удаа зодуулсан. Би үүнээс өөрөөр Д.Бэд зодуулж байгаагүй. Миний 2 нүд хөхөрч хавдсан, уруулын дотор 2 газарт язарч оёдол тавиулсан. Урд үүдэн шүд хөндүүрлэж хөдөлгөөн орсон, шилэн хүзүү өвдөж байна. Намайг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зодуулахад манай 2 хүүхэд эгчийн гэр рүү явчихсан Д.Бэ бид 2 хоёулахнаа байсан. Харин 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зодуулах үед манай найз О.Ц хамт байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/
*Гэрч Д.Ггийн өгсөн:
“...Миний төрсөн дүү Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын эхээр цаг хугацааг нь сайн санахгүй байна. Архи уугаад хэд хоног гэртээ ирэхгүй хүүхдүүдээ хаячихаад алга болсон. Би араас нь хөөцөлдөж явж байгаад Цогт-Уул нэг айлд байхад нь очиж авсан. Тэр үед нэг өндөр залуутай хамт унтаж байсан. Тэр үеэс эхлээд Д.Бэ гэдэг залуутай хамтран амьдарч байгаа юм. Д.Б нь архи уугаад яваад байдаг болохоор би голцуу аавтайгаа хамт хүүхдийг нь харж асардаг байсан. Өнгөрсөн жил Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Намайг байхгүй хойгуур янз бүрийн залуучууд гэртээ дагуулж ирээд хамт амьдарч байна салж байна гэдэг байсан. Энэ Д.Бэ гэх залуутай 2021 оны эхнээс хамт амьдарч байгаа юм шиг байна лээ. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Бийн охин А дүүгээ дагуулаад манай гэрт ирсэн. Тэгэхдээ ээжийг Д.Бэ ах зодсон гээд байхаар нь яагаад зодсон юм бэ гэхэд ээжийг хардаад зодсон л гэсэн зүйл ярьж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх гэрт нь очиход гэртээ согтуу унтаж байсан. Д.Бийн 2 нүд нь хөхөрчихсөн. Нүүр нь хүрэн улаан болоод хавдчихсан байсан. Намайг гэртээ байж байхад над руу цагдаагаас залгаад дүү чинь хүнд зодуулаад эмнэлэг дээр ирсэн байна, хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд Д.Б нүүр ам хөхөрчихсөн хавдчихсан, нүүрэнд нь линт наачихсан дусал зоолгочихсон унтаж байсан. Тэгээд хэсэг унтаж байгаад сэргээд надад Д.Бэ надад танайхан арчаагүйдээ хүүхдүүдийг чинь асрамжийн газарт өгсөн гэж над руу томорсон гэж ярьж байсан. Намайг Бэ зодсон, архины шилээр цохих гэж байсан гэж байсан. Наранбулагт байдаг Ц гэдэг хүүхний гэрт зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/
*Гэрч О.Цын өгсөн:
“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг 34-04 тоотод байх гэртээ байж байхад 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед манай найзууд болох Д.Бэ, Д.Б нар согтуу орж ирсэн. Тэгээд манай гэрт байж сууж байгаад Д.Б манай дүү охин Отэй нөхрийгөө хардаад хэрүүл өдөөд байсан. Тэгсэн Д.Бэ тэвчиж тэвчиж байгаад тэсэхээ байгаад уурлаад Д.Бийг зодоод эхэлсэн. Би дундуур нь орж салгасан. Д.Бийг Д.Бэ нь эхлээд гараараа цээж рүү цохисон. Тэгэнгүүт би Д.Бийг би миний найз тайвшир гээд суулгасан. Тэгсэн Д.Б нь дахин өдөөд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн Д.Бэ уурлаад дахин хөлөөрөө өшиглөсөн, гараараа цохисон. Би буруу хараад гал түлээд байж байсан чинь пис пас гээд чимээ гараад явчихаар нь эргээд хартал Бийн нүүр ам нил цус болоод явчихсан. Би хүүхдээ холдуулаад Д.Бэ энэ 2-ын дундуур ороод салгасан. Д.Б нөхрийгөө манай дүү Отэй хардаад хэрүүл өдөөд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд л зодоон болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/
*Яллагдагч Д.Бийн өгсөн:
“...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаартай“...Д.Бийн биед хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр зовхины гадна ирмэг, зүүн чихний дэлбээнд зулгаралт, уруулын ,отор салстад язарсан шарх, цус хуралт, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний зовхины гадна ирмэг, зүүн чихний дэлбээний зулгаралт, баруун шууны цус хуралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 153 дугаартай“...Д.Бийн биед хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр зовхины гадна ирмэг, зүүн чихний дэлбээнд зулгаралт, баруун шууны гадна дээд хэсэгт цус хуралт, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. /Хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шууны гадна дээд хэсгийн зах ирмэг шаргалдуу цус хуралт гэмтэл нь 04 дүгээр сарын 23-нд, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх гэмтэл нь 04 дүгээр сарын 26-нд учирсан байх боломжтой байна. Хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний зовхины гадна ирмэг, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан даваа хорооллын 24-03 тоотод , 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбүрэн сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 33-04 тоот иргэн Д.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Бэ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Бт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Бийн”... 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Бор толгойд явж байсан чинь Д.Бэтэй гудамжинд таарсан. Гудамжинд таараад намайг хардаад хэрүүл хийгээд бид 2 тийшээ салаад явсан. Би Д.Бийн араас утсаар яриад эргэж уулзаад хамтдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагт байх найз О.Цын гэрт оройн 17 цагийн үед очсон. О.Ц найзаасаа авсан гээд 1 шил архи гаргаад ирсэн. Д.Бэ тэр архинаас уугаагүй, жаахан унтаадахъя гээд хэвтээд өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад босож ирснээ явъя гэхээр нь би жаахан байж байгаад явъя гэсэн чинь уурлаад хэрүүл хийгээд эхэлсэн. Д.Бэ 2021 оны 03 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байхад манай найз О.Цын дүү Отэй архи дарс уугаад гэрт нь хоносон сурагтай байсан. Тэгээд намайг элдэв хүнтэй хардаад байхаар нь чи тэр О рүүгээ зайлаарай гээд хэлсэн чинь уурлаад хэрүүл болсон. Тэгээд Д.Бэ миний зүүн шанаа, нүд хавьцаа өшиглөсөн, би ёо гээд тонгойсон чинь архины шилээр шилэн хүзүү хавьцаа цохисон. Нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Миний уруул нүд хэсгээс цус гарсан. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 24-03 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.Бэтэй муудалцсан юм. Д.Бэ нь өглөө надтай муудалцаад ажилдаа явна гээд гэрээс гараад явсан. Би Д.Бийг явсны дараа айлд очиж утсаа цэнэглэчхээд багцаагаар орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирсэн чинь Д.Бэ гэртээ байж байсан. Намайг чи хаашаа явчихаад ирж байгаа юм бэ, хэнтэй уулзаад хаагуур алцганаж яваад ирж байгаа юм гээд шууд үснээс атгаж аваад нүүр рүү өшиглөж, алгадсан. Миний хамраас цус гараад би доошоо тонгойсон чинь миний тархи толгой руу өшиглөөд толгой манараад явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ггийн”...Д.Бэ гэх залуутай 2021 оны эхнээс хамт амьдарч байгаа юм шиг байна лээ. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Бийн охин А дүүгээ дагуулаад манай гэрт ирсэн. Тэгэхдээ ээжийг Д.Бэ ах зодсон гээд байхаар нь яагаад зодсон юм бэ гэхэд ээжийг хардаад зодсон л гэсэн зүйл ярьж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх гэрт нь очиход гэртээ согтуу унтаж байсан. Д.Бийн 2 нүд нь хөхөрчихсөн. Нүүр нь хүрэн улаан болоод хавдчихсан байсан. Намайг гэртээ байж байхад над руу цагдаагаас залгаад дүү чинь хүнд зодуулаад эмнэлэг дээр ирсэн байна, хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд Д.Б нүүр ам хөхөрчихсөн хавдчихсан, нүүрэнд нь линт наачихсан дусал зоолгочихсон унтаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Цын”...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг 34-04 тоотод байх гэртээ байж байхад 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед манай найзууд болох Д.Бэ, Д.Б нар согтуу орж ирсэн. Тэгээд манай гэрт байж сууж байгаад Д.Б манай дүү охин Отэй нөхрийгөө хардаад хэрүүл өдөөд байсан. Тэгсэн Д.Бэ тэвчиж тэвчиж байгаад тэсэхээ байгаад уурлаад Д.Бийг зодоод эхэлсэн. Би дундуур нь орж салгасан. Д.Бийг Д.Бэ нь эхлээд гараараа цээж рүү цохисон. Тэгэнгүүт би Д.Бийг би миний найз тайвшир гээд суулгасан. Тэгсэн Д.Б нь дахин өдөөд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн Д.Бэ уурлаад дахин хөлөөрөө өшиглөсөн, гараараа цохисон. Би буруу хараад гал түлээд байж байсан чинь пис пас гээд чимээ гараад явчихаар нь эргээд хартал Бийн нүүр ам нил цус болоод явчихсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 152, 153 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Д.Бэ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Д.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бэ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт энэ хуулийн 5.1 дүгээр зүйлийн дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Шүүгдэгч Д.Бэ нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул шүүгдэгч Д.Бэд холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Бэд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр эрүүлжүүлэгдсэн байна.
Шүүгдэгч Д.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бэд холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Д.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР