Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч *******

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2131003080006 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн  хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн Оргихын доод хоолой гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт ******* Отгонбаатар, /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 02 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Гурван  шар" нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг "Сэлэнгэ тариа” ХХК-ийн 7 дугаар бригадын тариан талбайн баруун хойд хэсэгт 19-57 СЭН улсын дугаартай Honda HRV маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "согтууруулах ундаа” ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөний улмаас төрсөн ах болох ******* машинаараа дайрч амь насыг нь хохироосон гэх хэрэгт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...:Ахынхаа үр хүүхдийг асарч хамгаалж явахаа амлаж байна. Ял шийтгэл хөнгөрүүлж болдог бол тэр талаар бодолцож үзэхийг хүсэж байна...” гэжээ

Шүүгдэгч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Тариан талбай руу ордог онгорхой тортой хэсгээр орох гэж яваад баримжаа алдагдаад  тортой хашаа мөргөчих шиг болсон. Машин түг гээд дуугарах шиг болсон Би машинаас буугаад ирэхэд ******* ах “чи ахыгаа дайрчихлаа шүү дээ” гэсэн. Би машин доогуур харахад модон шон байхаар нь би дайраагүй юм байна. Дайраагүй байгаасай гэж хичнээн хүссэн ч миний жолоодож явсан машины арын дугуйны тэнхлэг доор манай ах ******* хэвтэж байсан. Би хөлөөс нь татаад цээж хэсгээс нь татаад дийлэхгүй байхад Очирбат ах "******* амьсгал хураасан байна’’ гэж хэлсэн. Би утсаараа өөрийн эхнэр залгаж “хань нь аваар хийчихлээ цагдаа дууд" гэж хэлсэн. Миний буруу би өөрийн буруугаа хүлээж байна. Надад буцаж ирээд хэн нэгнийг дайрч гэмтээх ямар нэгэн санаа байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 195-196 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзулын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* манай нөхрийг санаатай дайраагүй байх гэж бодож байна. Ах дүү хоёр олон жил хамт нэг нэгэндээ туслаад бусад ах дүүгээсээ илүү ойр дотно байдаг 2 шүү дээ. Ах дүү нар ер нь хоорондоо ойр зусдаг, ах дүү нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаггүй учраас бие биесээсээ хол зусаж, өвөлжөөд байдаггүй. Ямар нэгэн өр авлага маргаан байдаггүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонбаатарын үйлдэл санаатай үйлдэл биш гэж бодож байна. Бид 2-ыг авахаар ирээд зогсох гэж байгаад л архи уусны гайгаар санамсаргүй золгүй явдал болоод ******* нас барчихлаа. ******* намайг түлхээгүй бол би хүртэл нас барах байсан. Миний дүү намайг түлхээд өөрөө холдож амжилгүй дайруулж нас барчихлаа. ******* машинаас бууж ирээд би ахыгаа дайрчихлаа гээд уйлаад байсан. Үнэхээр алах гэж байсан хүн тийм үйлдэл гаргахгүй байх байсан. Манай дүү тийм үйлдэл хийхээр хүн биш...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Машинаас буугаад талийгаач Батзориг бид 2 алхаад нэг их хол алхаагүй байх. Батзориг бид хоёр *******ын машинаас эд зүйл аваад гэрийн зүг алхаж байсан. Батзориг хайрцагтай зүйл бариад явж байсан. Би өөрөө архи уучихсан болохоор замаа олж ядаад бүдчээд явж байхад машины гэрэл буцаад хүрээд ирсэн. Бид 2 алхаж байхад Батзориг “эхнэр лүүгээ залгаад дууддаг юм уу” гэсэн юм яриад явж байхад машины гэрэл буцаад эргээд бид 2-ын зүг явж байсан. Би бодохдоо *******ыг ирээд бид 2-ыг авах гэж байна гэж бодсон, би тариан талбайн торны торгүй онгорхой хэсэг рүү алхаад явж байхад хажууд ******* ирээд машинтайгаа эргэж байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн ******* намайг түлхэхэд нь би газар унасан. Тэр үетэй хамт түс тас гээд л миний түлхэгдсэн хэсгээр машин хашааг мөргөөд Батзориг байхгүй байхаар Батзоригийг дайруулсан байна гэж бодсон. Тухайн үед харанхуй байсан учраас машины доор очиход манай дүү Батзориг машины арын дугуйны тэнхлэг доор байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хамт зусаад байдаггүй ч манай урагшаа Отгонбаатар, Батзориг нар нь зусаж намаржиж байгаа гэдгийг мэднэ. Ямар хүмүүс гэдгийг мэдэхгүй. Харьцаж үзэж байгаагүй. Зүгээр л нэрийг нь сонсож мэдэхээс цаашгүй. Зан аашны хувийн амьдралын талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хамаатны хүний буяны ажил болоод би Шаамар суманд очсон. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14-15 цагийн орчим Шаамар сумаас гарсан. Би Л.Очирбат, *******, ******* Бат-Эрдэнэ, гээд эмэгтэй хамт Цагааннуур суманд ирсэн. Шаамар сумаас гараад Зүүнбүрэн сум өнгөрөөд Очирбат, Батзориг, Отгонбаатар 3 нийлээд 0.5 л-ийн архи хувааж уусан. Бат-Эрдэнэ машин бариад явсан. Цагааннуур суманд ирээд , Бат-Эрдэнэ нар нь буугаад би гэртээ уух гэхэд манайд оръё гэхээр нь би гэртээ оруулсан. Манайд орохдоо 1 шил 0.75л-ийн архи аваад Очирбат, Батзориг, Отгонбаатар нар нь орсон. Манайд авч орж ирсэн архи ууж байхад нь би бантан хийж өгсөн. Архи нь дуусахаар нь би нэг шил архи гаргаж өгөөд тэр 3 талд нь ортол уусан. Би тэр 3 “та 3 хөдөө явах юм чинь одоо болно оо” гэж хэлэхэд тэр 3 гарахдаа нөгөө хугас шил архиа аваад гарсан. Манайхаас гараад Батзориг машин жолоодоод жолоочийн хажуу талын суудал дээр Отгонбаатар суугаад Очирбат арын суудал дээр суусан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч насанд хүрээгүй 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав болон ах нар хоорондоо маргалдаагүй байсан. Очирбат ах “миний дүү нар ирсэн байна” гэж хэлж байсан. Отгонбаатар ах Мөнгөнчимэгийг үнсээд цаашаа явсан. Би машинаас юм аваад Мөнгөнчимэгийн хамт явсан. Манай дүү Мөнгөнчимэг 9 настай. Бид хоёр аавын өгсөн юмыг аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр өдрийнхөө орой 02 цаг 18 минутад Очирбат өөрийн утаснаасаа залгаад “Батзориг өнгөрчихлөө шүү дээ аниа” гэж хэлсэн. Тэгээд “юу болсон бэ” гэхэд утас тасарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь хэн нэгэнтэй хэрэлдэж, маргалдаж, муудалцаж байсан талаар сонссон зүйл байхгүй. Ер нь яриа хөөрөөтэй гэрийнхээ ажлыг хийгээд сууж л байдаг байсан. Багийн нийтийн ажилд идэвх санаачилгатай...” гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******ыг ******* хүүхэд гэдгээр нь мэднэ. ажил төрлийн асуудлаар гэр орноор нь хэд хэдэн удаа орж байсан. Хөдөлмөрч, ахаа, эгчээ гээд хүнтэй их найрсаг харилцаатай залуу байдаг. Ах дүү хоёр болохоороо тэгдэг байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58 дугаар хуудас/,

Гэрч Б.ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхрийн хамаатны хүн Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нас бараад буяны ажилд нь оролцохоор манай нөхөр ах Батзориг, Очирбат нарын хамт явсан. Тэгээд дараа өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр ******* “Шаамар сумаас гараад явж байна” гэж хүүхэдтэйгээ ярьсан бололтой манай 2 дахь банди "аав Шаамар сумаас гараад явж байна” гэж байна гэж хэлсэн. Тухайн үед цаг 15 цаг өнгөрч байсан. Отгонбаатар над руу 20 цаг өнгөрч байхад “Цагааннуур сумаас гарах гэж байна” гэж ярьсан. Манайд миний утас байдаг, өөр утас байхгүй. Манай нөхөр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 цаг өнгөрч байхад над руу ******* залгаад “хань нь аваар хийчихлээ цагдаа дуудаарай гэж хэлээд утсаа тасалсан. Буцаагаад залгахад утас нь холбогдохгуй байсан. Над руу залгахдаа хаана байгаа, юун аваар хийсэн юу ч хэлээгүй, Би өөрөө портер маркийн машинаа асаагаад явах гэхэд машин асахгүй байхаар нь том ах Гантөмөр лүү нь залгаж хэлсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан автомашины жолоочийн хүрдний гадарга дээрээс илрүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдож үүссэн 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцэж байгаа 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******ын зүүн гарын алганы хэсгээр үүсгэгдсэн мөр байна.

3.Шинжилгээнд тэнцэж байгаа 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******ын зүүн гарын алганы хэсгийн дардастай хоорондоо гарын хээний хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн *******ийн цогцосны гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 91-93 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.*******ын биед зүүн хөмсгөнд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн *******ийн цогцосны гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцсэн гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 150-151 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Амь хохирогч *******ийн өмсөж явсан хувцас шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлт хатуу мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. Эрээн өнгийн өмдөнд мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин зүсэгдэлт, тэлэлтийн үйлчлэлээр гарсан шинэ язралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна. Босоо судалтай дотоожинд хатуу мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. Хар өнгийн хос оймс гэмтэлгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн эрээн өмдөнд гарсан 34мм хэмжээтэй хуучин зүсэгдэлт нь хурц үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 155-158 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5282 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн марльд  шингээсэн цус гэж хаягласан цаасан уутанд хийсэн марль дээр АВО системээр А/ll/ бүлгийн харьяалалтай цус илэрсэн...” гэх /хх-ийн 166-167 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.******* гэх хаягласан хуруу шилтэй 5.0 мг цус нь шинжилгээнд тэнцэж байна

2.*******ын цусанд спиртийн агууламж илрээгүй. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 179-180 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1000987 дугаартай дүгнэлт хэсэгт:

Б.ийн эзэмшлийн 19-57 СЭН улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол Улсад орж ирсэн HRV маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 184 дүгээр хуудас/,  

Сэлэнгэ аймгийн Цахир гүн ХХК-ний Мөнгөн хүлэг авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №35 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Иргэн *******ын жолоодож явсан 19-57 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ******* дайрсан үйлдэл нь зам тээврийн осол мөн.

МУ-н ЗХД-н Нэг нийтлэг үндэслэл 1.2.17 / "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/,

2.19-57 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг: 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно.  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэдэг заалтыг зөрчсөний улмаас зэм тээврийн осол гаргасан гэж үзэж байна.

3.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

4.Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

5.Иргэн *******ын МХ:87122115 нь АВ-555337 тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээр 19-57 СЭН улсын дугаартай “Хонда HRV” маркийн тээврийн хэрэгсэл жолоодох хөдөлгөөнд оролцсон нь МУ-н ЗХД-д заасан ангилалд тохирсон гэж үзэж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 102 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-12, дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 13 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 189-192 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, / хх-ийн 199-200 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 210-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 02 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “3-н шар" нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг "Сэлэнгэ тариа” ХХК-ийн 7 дугаар бригадын тариан талбайн баруун хойд хэсэгт 19-57 СЭН улсын дугаартай “Honda HRV” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөрийн төрсөн ах ******* дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Ахынхаа үр хүүхдийг асарч хамгаалж явахаа амлаж байна. Ял шийтгэл хөнгөрүүлж болдог бол тэр талаар бодолцож үзэхийг хүсэж байна... гэсэн мэдүүлгээр,

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “... хэрэг учрал болсон гэх газар нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гурван шар” гэр нэртэй газрын “Сэлэнгэ тариа” ХХК-ны хашааны баруун хойд тортой хашааг 19-57 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөн торыг тасдан зогссон байх ба машины тэнхлэг доор эрэгтэй хүний алаг эрээн хувцастай цогцос байв...амь хохирогчийг гаргаж авахад талийгаачийн бие хөшиж, баруун хөл өвдөгний үеэр нугарч цээж дээшээ харж, 2 гарыг алдалж дэлгэсэн ам хамраас нь цус мэт зүйл гарч хатсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр тээвэрлэв... тээврийн хэрэгслийн түлхүүр зоолттой, арааны речак Р гэсэн тэмдэг дээр байрлалтай, рулийн бүрээс гадна хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ...рулийн баруун хэсэгт хүний гарын цусан мэт мөр байсныг ... бэхжүүлэв...” гэснээр, болон үзлэгийн тэмдэглэлийг бэхжүүлсэн фото зургуудаар, /хх-ийн 03-12 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үзлэгээр 19-54 СЭН улсын дугаар бүхий “HONDA HRV 6H” маркийн, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл байх ба урд улсын дугаар, рам төмөр гулзайсан, урд гупер баруун талаараа дотогш хонхойсон, урд хэсэг, копутны хэсэг зурагдсан, ...тээврийн хэрэгслийг асааж үзэхэд хэвийн асаж байх ба урагш, хойш хөдөлгөөн хийж тормоз гишгэхэд тормозны системд ямар нэгэн асуудал байхгүй ...байв. ...” гэснээр, /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******ын биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...******* нь ухаан санаа саруул, сандарч тэвдсэн байдалтай асуусан асуултад хариулна, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт 2 см урт няцарсан шархтай, зүүн нүд хөхөрсөн, зүүн нүдний доод шанаанд зулгарсан, зүүн сарвууны долоовор, чигчий хуруу үеэрээ байхгүй...” гэх /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* манай нөхрийг санаатай дайраагүй байх гэж бодож байна. Ах дүү хоёр олон жил хамт нэг нэгэндээ туслаад бусад ах дүүгээсээ илүү ойр дотно байдаг 2 шүү дээ. Ах дүү нар ер нь хоорондоо ойр зусдаг, ах дүү нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаггүй учраас бие биесээсээ хол зусаж, өвөлжөөд байдаггүй. Ямар нэгэн өр авлага маргаан байдаггүй...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонбаатарын үйлдэл санаатай үйлдэл биш гэж бодож байна. Бид 2-ыг авахаар ирээд зогсох гэж байгаад л архи уусны гайгаар санамсаргүй золгүй явдал болоод ******* нас барчихлаа. ******* намайг түлхээгүй бол би хүртэл нас барах байсан. Миний дүү намайг түлхээд өөрөө холдож амжилгүй дайруулж нас барчихлаа. ******* машинаас бууж ирээд би ахыгаа дайрчихлаа гээд уйлаад байсан. Үнэхээр алах гэж байсан хүн тийм үйлдэл гаргахгүй байх байсан. Манай дүү тийм үйлдэл хийхээр хүн биш ...Машинаас буугаад талийгаач Батзориг бид 2 алхаад нэг их хол алхаагүй байх. Батзориг бид хоёр *******ын машинаас эд зүйл аваад гэрийн зүг алхаж байсан. Батзориг хайрцагтай зүйл бариад явж байсан. Би өөрөө архи уучихсан болохоор замаа олж ядаад бүдчээд явж байхад машины гэрэл буцаад хүрээд ирсэн. Бид 2 алхаж байхад Батзориг “эхнэр лүүгээ залгаад дууддаг юм уу” гэсэн юм яриад явж байхад машины гэрэл буцаад эргээд бид 2-ын зүг явж байсан. Би бодохдоо *******ыг ирээд бид 2-ыг авах гэж байна гэж бодсон, би тариан талбайн торны торгүй онгорхой хэсэг рүү алхаад явж байхад хажууд ******* ирээд машинтайгаа эргэж байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн ******* намайг түлхэхэд нь би газар унасан. Тэр үетэй хамт түс тас гээд л миний түлхэгдсэн хэсгээр машин хашааг мөргөөд Батзориг байхгүй байхаар Батзоригийг дайруулсан байна гэж бодсон. Тухайн үед харанхуй байсан учраас машины доор очиход манай дүү Батзориг машины арын дугуйны тэнхлэг доор байсан...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  Шаамар сумаас гараад Зүүнбүрэн сум өнгөрөөд Очирбат, Батзориг, Отгонбаатар 3 нийлээд 0.5 л-ийн архи хувааж уусан. ...Манайд орохдоо 1 шил 0.75л-ийн архи аваад Очирбат, Батзориг, Отгонбаатар нар нь орсон. Манайд авч орж ирсэн архи ууж байхад нь би бантан хийж өгсөн. Архи нь дуусахаар нь би нэг шил архи гаргаж өгөөд тэр 3 талд нь ортол уусан. Би тэр 3 “та 3 хөдөө явах юм чинь одоо болно оо” гэж хэлэхэд тэр 3 гарахдаа нөгөө хугас шил архиа аваад гарсан.  ...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 43 дугаар хуудас/,

 Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...   Манай нөхөр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 цаг өнгөрч байхад над руу ******* залгаад “хань нь аваар хийчихлээ цагдаа дуудаарай гэж хэлээд утсаа тасалсан. Буцаагаад залгахад утас нь холбогдохгуй байсан. Над руу залгахдаа хаана байгаа, юун аваар хийсэн юу ч хэлээгүй,...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн “... 1.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан автомашины жолоочийн хүрдний гадарга дээрээс илрүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдож үүссэн 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж байгаа 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******ын зүүн гарын алганы хэсгээр үүсгэгдсэн мөр байна. 3.Шинжилгээнд тэнцэж байгаа 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******ын зүүн гарын алганы хэсгийн дардастай хоорондоо гарын хээний хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. ...” гэх дүгнэлтээр,  /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаартай шинжээчийн  “... 1.*******ын биед зүүн хөмсгөнд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн “... 1.Амь хохирогч *******ийн өмсөж явсан хувцас шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлт хатуу мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. Эрээн өнгийн өмдөнд мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин зүсэгдэлт, тэлэлтийн үйлчлэлээр гарсан шинэ язралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна. Босоо судалтай дотоожинд хатуу мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. Хар өнгийн хос оймс гэмтэлгүй байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн эрээн өмдөнд гарсан 34мм хэмжээтэй хуучин зүсэгдэлт нь хурц үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 155-158 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5282 дугаартай шинжээчийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн марльд  шингээсэн цус гэж хаягласан цаасан уутанд хийсэн марль дээр АВО системээр А/ll/ бүлгийн харьяалалтай цус илэрсэн...” гэх /хх-ийн 166-167 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Цахир гүн ХХК-ний Мөнгөн хүлэг авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №35 тоот шинжээчийн “... 1.Иргэн *******ын жолоодож явсан 19-57 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ******* дайрсан үйлдэл нь зам тээврийн осол мөн. МУ-н ЗХД-н Нэг нийтлэг үндэслэл 1.2.17 / "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/,  2.19-57 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг: 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно.  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэдэг заалтыг зөрчсөний улмаас зэм тээврийн осол гаргасан гэж үзэж байна. 3.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4.Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.  5.Иргэн *******ын МХ:87122115 нь АВ-555337 тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээр 19-57 СЭН улсын дугаартай “Хонда HRV” маркийн тээврийн хэрэгсэл жолоодох хөдөлгөөнд оролцсон нь МУ-н ЗХД-д заасан ангилалд тохирсон гэж үзэж байна. ...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 102 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дээрх болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт яллах, цагаатгах нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн тал бүрээс нь цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, бие, ухаанаа хянах чадваргүй болсон үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний холбогдох дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцохдоо төрсөн ах ******* автомашинаараа дайрч амь насыг нь хохироосон үйлдэл хийсэн болох нь үйл баримтаар нотлогдсон байна гэж үзэх   үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, амь хохирогчийн эхнэр Н.Мөнхзул нь хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 д зааснаар оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, бусад зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан   хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм бурууд маргаангүй, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор, хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ын жолооны үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял оногдуулж,  хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг учирснаас үүссэн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4.Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ОЮУНТУНГАЛАГ