Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

 

 

                                   2021/ШЦТ/209

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг  

              Шүүгдэгч: Д.М

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Мт холбогдох 2012000000378 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ............... гэх газар оршин суух хаягтай, Б овогт Дийн М/РД:АГ............./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Халтар ангархайн ам гэх газраас хохирогч Б.Эын 5 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Таван тээгийн арал гэх газраас хохирогч Ш.Эгийн хонгор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 21 -нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас хохирогч А.Нын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2012000000378 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч А.Нын өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Эрдэнэтолгой гэх газар гэрийнхээ ойролцоо үхрээ хурааж авчирсан. Маргааш нь үхрээ бүртгэхэд хар ортоомын үнээ тугалтай, бор хязаалан эр үхэр, сартай хар сарлагийн бяруу алга болсон байсан. Тэр хавиараа хэд хоног эрж хайж яваад олоогүй. Сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэхэд намайг дагуулж Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Өртөөний ам гэх газар Б /Д.М/ гэх айлд очсон. Тэгээд тэр айлын үхэр дотроос алдсан үхрүүдээ хайхад хар ортоомын үнээ нь зүсээрээ байж байсан. 2 хоногийн дараа Б ах өөрөө миний алдсан үхрийг тууж манай гэрт авчирч өгсөн. Надад хэлэхдээ орой туугаад явчихсан, тугал нь тууж явах замд үхчихсэн гэж хэлсэн. Хар ортоомын үнээ баруун талын чихэндээ ээмэгтэй, зүүн талын чихний  урд хойноос нь ухмал имтэй, Сартай хар тугал, Бор сарлагийн хязаалан эр үхэр нь зүүн талын чих нь хөлдөөд хугарсан, баруун талын чих нь ногоон өнгийн дугуй ээмэгтэй, Сартай хар сарлагийн бяруу имгүй, баруун хойд хөл нь шийр цагаан байсан. Үнээгээ 800.000 төгрөгөөр, хязаалан эр үхрээ 800.000 төгрөгөөр, бяруугаа 300.000 төгрөгөөр, тугалаа 100.000 төгрөгөөр тус тус тооцож нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлж байна. Би тугалаа төлүүлмээр байна. Өөр гомдол, санал байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/,

 

*Гэрч А.Аийн өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 20-д гарчихсан байхад манай төрлийн дүү А.Нынх бэлчээрээс 4 тооны үхэр алдсан. Уг 4 тооны үхэр дотор хамт алга болсон нэг тугал нь үхчихсэн байсан. Бусад 3 үхрийг нь амьдаар нь олж авсан. Үхрийг нь манай сумын Б гэж хочилдог залуу тууж гэртээ авчирсан байсныг хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр явж байгаад олсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/

 

            *Гэрч Ц.Чы өгсөн:

            “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр манайхыг хаваржаандаа буучихсан байхад Б буюу Д.М нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Өртөөний өвөлжөө гэх газар байх өөрийнхөө өвөлжөөний байранд 3, 4 сарлагийн үхэр хашчихсан байна гэж байсан. Тэр нь сүүлдээ хулгайн үхэр болоод Д.М өөрөө эзэнд нь үхрийг тууж аваачиж өгсөн гэж байсан. Би үүнээс өөр зүйл сайн мэдэхгүй байна. Би тэр үед тэднийхээс зайтай хаваржаандаа буучихсан байсан болохоор ямар зүс, имтэй үхрүүд байсныг хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

            *Гэрч Б.Өын өгсөн:

            “...2020 оны 04 сард хавар нэг өглөө босоход манай хашаанд хар сарлагийн ортоомын үнээ, бор зүсмийн үхэр, нэг бяруу, хар тугал хашаатай байсан. Би хэн хашчихсан юм бэ ярихад Д.Мөнхбатаар доороос хүнээс авсан юм гэж ярьсан. Тэр өдрөө хашаатай үхрээ гаргаагүй. Орой нь цагдаа ирээд үзэж зургийг нь аваад байсан. Д.М хулгай хийчихсэн байна гэж яригдсан. Маргааш нь Д.М нөгөө үхрийг тууж аваачиж өгөхөөр явсан. Тууж ирсэн үхрийн тугал нь хашаан дотроо үхчихсэн. Сүүлд сонсоход Д.М Тайхар Чы орчмоос хулгайлсан гэж сонссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Гэрч Д.Бгийн өгсөн:

“...2020 оны 04 сарын 20-дын үеэр манайхыг Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Өртөөний өвөлжөөндөө хаваржиж байхад нэг өглөө манай урд талд Д.М хашаандаа 4 тооны үхэр хашсан байсан. Зүсийг нь нарийн сайн хараагүй, хар зүсмийн үнээ, бор сарлагийн үхэр байсныг санаж байна. Би хажуугаар нь үхэр туугаад явахдаа харсан. Уг үхэр хашаатай байсан үхрийг орой нь хэсгийн төлөөлөгч ирж асуусан. Д.М авчирсан байх. Хаанаас авчирсан талаар мэдэхгүй байна. Тэгтэл хүний үхэр байсан гэж яригдсан. Эзэн нь ирээд аваад явлаа гэж дараа нь сонссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Гэрч Ч.Аын өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батболдын хамт Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Их хужирт гэх газарт айлуудаар явж малын хулгайн хэрэг шалгаж явахдаа Б гэгчтэй сумын хэсгийн төлөөлөгч уулзаж өмнө хийсэн хэрэгт нь мэдүүлэг авах юм яриад очсон. Тэгээд Б унтаж байсан. Хашаан дотор нь хар ортоомын үнээ, бор сарлагийн эр үхэр, сартай хар зүсмийн сарлагийн бяруу ч гэмээр, шүдлэн ч гэмээр үхэр байсан. Тэгэхээр нь Бий эхнэрээс энэ хэний үхрийг туугаад ирсэн юм гэж санаандгүй асуучихсан чинь манай нөхөр Д.М шөнө тууж ирсэн. Би мэдэхгүй гэж хэлсэн. Удалгүй Д.М сэрсэн. Хэсгийн төлөөлөгч яагаад үхэр хулгайлсан юм бэ? гэж асуухад Тайхар Чы тэндээс хулгайлсан. Нийт 4 үхэр байсан. Би өөрийнхөө мориор тууж ирсэн. Нэг жижиг тугал нь тууж явах замд үхсэн гэж хэлсэн. Үхрийн хохирогчийг олж хүлээлгэж өгөөд Д.Мыг хэсгийн төлөөлөгч өрөөндөө маргааш ирээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш ирээгүй, сүүлдээ Д.М Улаанбаатар хот руу зугтаасан сурагтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 232 дугаартай:

“...Ортоомын үнээ, хязаалан насны эр үхэр, бяруу, тугал нийт 4 тооны үхрийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын зах зээлийн ханшаар 2.000.000/хоёр сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 24 дүгээр тал/

 

*Яллагдагч Д.Мын өгсөн:

“...Би 2020 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрээс бусдын 4 тооны үхрийг хулгайлсан нь үнэн. Би бусдад өртэй байсан болохоор мөнгөний хэрэг гараад хулгай хийх болсон. Би дээрх 4 тооны үхрийг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн нас бие гүйцсэн морь унаж яваад тухайн үхрүүдийг туугаад өөрийн хашаандаа хашиж байсан. Миний хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн их насны морь нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Өртөө гэх газар М /Бөмбөр/ гэх хүний адуунд нь байгаа. Манай хоёрынх нэг айл хотных болохоор морь мал цуг байдаг. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа. Төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

 

*Хохирогч Ш.Эгийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байх би адуугаа бэлчээр дээр нь очиж бүртгэж үзэхэд манай адуунаас хонгор зүсмийн даага алга болсон байсан. Манай адуу Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн Тамирын голын ард Тээгийн арал гэх газарт бэлчээрт хоносон байсан. Тэгээд Б буюу Д.М гэгчийг хулгайлсан байна гэж сэжиглэсэн. Тэр шөнө манай сумын хэсгийн төлөөлөгч Батболд, цагдаа Ч.А хоёр манай даагыг Д.М хулгайлж гэртээ нядалж байхад нь барьсан байсан. Тэгээд би очиж дааганыхаа арьс, толгойг нь үзээд манай даага мөн байна гэж таньсан. Д.М надад танай даагыг танихгүй авчихлаа гэж худлаа яриад байгаа юм. Манай даага бол хурдан удамтай, азарганы төл байсан. Д.М өөрөө манай даагыг харчихаад сайхан даага байна. Танайд ганц сайхан даага байна гэж хэлээд байсан. Манай даага сайхан том биетэй шүдлэн шиг адуу байсан. Д.М надад хохирол төлнө гээд шүдлэн насны үхэр, бяруу хоёр өгсөн. Тэгээд хохирол барагдуулсан. Дээр нь 500,000 өгнө гээд өгөөгүй байгаа. Тэгтэл Д.М Улаанбаатар хот руу яваад алга болсон. Одоо болтол ирэхгүй байна. Хонгор зүсмийн зүүн гуяндаа чандмань тамгатай, эр даага байсан. 2019 оны намар сургаад тавьчихсан байсан. Өвөл нь тэжээнэ гэж ярьж байгаад тэжээж чадаагүй хулгайд алдчихлаа. 1.500.000 төгрөгөөр үнэлсэн. Манай даага Өндөр хочтой Мөнхөө гэж Их тамир сумын алдарт уяач хүний азарганы угшилтай, түүний хүрэн азарганы дүү хүрэн зүсмийн азарганы төл байгаа юм. Хүрэн азаргыг шүдлэн насанд 2,500,000 төгрөгөөр аваад доголчихсон. Тэгээд анхных нь төл саяны хулгайд алдсан даага байгаа юм. Би сайхан адуу болох шинжтэй даага байна гэж бодож байсан алдчихсан. Өндөр хочтой Мөнхөөгийн хурдан азарганы дүү хүрэн азарган үрээг би аймгийн мал эмнэлгийн Өлзий гэж хүнээс авсан. Одоо 500.000 төгрөгөө авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр тал/,

 

*Гэрч М.Дын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Тээгийн Арал гэх газарт бэлчээрт хоносон адуунаасаа хонгор зүсмийн эр даага хулгайд алдсан. Би Д.М гэгчийг сэжиглэж араас нь хөөцөлдсөн. Харин манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр Д.Мыг гэртээ манай даагыг оруулж төхөөрч байхад нь барьсан байсан. Тэгээд дааганыхаа арьс, толгойг үзсэн мөн байсан. Зүүн гуяндаа чандмань тамгатай байсан. Д.М манай даагыг танихгүй хулгайлчихлаа гэж худлаа яриад миний уурыг хүргэсэн. Д.М манайхтай олон жил нэг уулын наана, цаана нутаглаж байгаа, манай малыг сайн мэдэх хүн. Манайд дааганы хохирол гэж нэг бяруу, нэг шүдлэн өгсөн. Мөн 500,000 төгрөг өгнө гээд өгөөгүй байгаа. Манай даага хурдан удамтай гэж 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан хүрэн зүсмийн азарган үрээний анхны төл байсан. Манай нөхөр уяж уралдуулна гээд сургаад өвөл тэжээх юм яриад байсан чинь хулгайч аваад явсан. Манай нөхөр Ш.Э олон жил морь уяж уралдуулж байгаа. Их тамир сумын Алдарт уяач цолтой хүн...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/

 

*Гэрч Д.Бын өгсөн:

“...2019 оны намар сургууль орох гэж байхад Б надаас хүүхдийн хичээлийн бэлтгэл хийх гэж байгаа юм гэж 400.000 төгрөг зээлж авсан юм. Идэшний үеэр зээлж авсан мөнгөнийхөө оронд даага өгөхөөр тохиролцсон. Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Баян-Улааны урд энгэрт өвөлжиж байхад 2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх Б манай гадна хонгор зүсмийн даага авч ирээд уячихсан байсан. Тэр үед нь би өөрөө байгаагүй. Манай малчин залуу байсан юм. Намайг гэртээ ирэхэд манай малчин залуу Б энэ даагыг авч ирээд танд өгөөрэй гэж хэлээд үлдээгээд явсан гэж хэлсэн юм. Би Бийг өгөх ёстой даагаа авч ирж өгсөн гэж ойлгосон юм. Хоёр хоног гэрийн гадна уяатай байж байгаад би гаргаж нядлаад байж байтал сумын цагдаа нар ирээд үзээд явсан. Маргааш нь Ш.Э ахын алдсан даага болсон. Би Б надад авч ирж өгсөн гэдгийг хэлсэн. Би Бийг хулгайн мал авч ирж өгснийг нь мэдээгүй. Б даага авч ирснээсээ хойш надтай уулзаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/

 

*Гэрч Ч.Аын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 10-ны үед байх байх өдрийг сайн санахгүй байна. Намайг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батболдтой хамт шөнө эргүүл хийж яваад Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг, Тээгийн арын энгэр дээр өвөлжиж байсан айлуудаар орж явахад Клонкид эхнэр нь ажилладаг Д.Бын гэрийн ард хонгор зүсмийн адууны ширийг хуулсан байсан. Гэрийнх нь ард цэнхэр өнгийн портер маркийн машины тэвшин дээр адууны махыг жижиглээд тараагаад тавьсан, толгойг нь өвчөөд тавьчихсан байсан. Айлууд идшээ идээд дууссан байсан. Тэгэхээр нь адууны арьсыг задалж үзэхэд шүдлэн насны бололтой жижиг адууны шир байсан. Дотор нь 4 хөлийг нь боогоод тавьчихсан байхаар нь гайхаад Бат- Очироос энэ хэний адуу юм бэ? Гэж асуухад Б хочтой М авчирч өгсөн. Манайх Бөөс нэг адуу авах авцаатай байсан тэрийгээ авчирч өгсөн гэсэн. Адууны шир нь хонгор зүсмийн адууны шир байсан. Бтэй уулзах гэтэл зугтаагаад олдоогүй. Тэгээд дараа нь сонсоход Б өөрөө хохирогч Ш.Этэй уулзаад хохирол төлсөн бололтой юм яригдаж байсан. Надад өөр мэдэх юм байхгүй....” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 239 дугаартай:

“...Хурдан удамтай дааганы үнэлгээг 2020 оны 12 сарын байдлаар зах зээлийн ханшаар 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 67 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Мын өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрээс бусдын 1 тооны даагыг хулгайлсан нь үнэн. Надад мөнгөний хэрэг гараад хулгай хийх болсон. Би дээрх 1 тооны даагыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн Бор алаг зүсмийн нас бие гүйцсэн морь унаж яваад тухайн даагыг модны үзүүрт мяндас хийж байгаад барьж аваад нутгийн ах Д.Бт мөнгөний өртэй байсан болохоор өрөндөө аваачиж өгч байсан. Би дээрх даагыг барьж авахдаа ашигласан мод, мяндас хоёрыг тухайн үедээ хээр явж байхдаа хаячихсан одоо надад байхгүй. Миний хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бор алаг зүсмийн нас бие гүйцсэн морь нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Өртөө гэх газар М /Бөмбөр/ гэх хүний адуунд нь байгаа. Манай хоёрынх нэг айл хотных болохоор морь мал цуг байдаг. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/

 

*Хохирогч Б.Эын өгсөн:

“...2019 оны 07 сарын 18-ны өдөр Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Халтар ангархайн ам Өндөр дэнж гэх газраас шөнө бэлчээрт хоносон үхрээсээ ягаан монголын нас гүйцсэн үнээ, сартай улаан монголын тугалтай, ягаан зүсмийн монголын үнээ улаан зүсмийн тугалтай, ягаан зүсмийн монголын охин шүдлэн үхэр алга болсон байсан. Манай үхрүүд буруу талын чих хойноосоо ухам имтэй байсан. Үхрээ хайгаад сураг гараагүй өнгөрсөн. Зуслангаасаа намаржаанд Халтарын аманд буугаад байж байтал Дгийнд манай алдсан улаан тугалтай ягаан монголын үнээ байсан. Энэ хугацаа 2019 оны 08 сарын 12-ны үед байх. Би өөрийнхөө үхрийг таньсан. Дгаас энэ яахаараа танай үхэрт байдаг юм гэж асуухад Д Б хочтой Д.Маас өрөндөө авлаа гэж ярьсан. Би Д.Мын гэрт очиход Д.М гэртээ байхгүй байсан. Тэндээсээ буцах замдаа Тамирын голын хойд талаар айлын үхрээр ороод явж байтал Нгийн үхэрт ягаан зүсмийн үнээ, сартай улаан зүсмийн тугалтай байсан. Нтэй уулзаад энэ үхрийг хэнээс авсан гэж асуухад Д.Маас авсан гэж ярьсан. Би манай үнээ байна Д.М хулгайлсан байна гэж ярьж хэлчихээд хөөж авчирч өгөөрэй гэж хэлсэн. Н тууж авчирч өгсөн. Дгаас үхрээ авсан. Би Д.Мын эхнэртэй уулзаад Д.М хаана байгааг мэдэхгүй гэж хэлчихээд юм ярихгүй ююм асуухаар мэдэхгүй гэж хэлээд байсан. Гунжин үнээгээ олж аваагүй. Гунжин үнээ нь охин шүдлэн, тарган байсан учраас нядалсан байх. Дараа нь манай  хүргэн Отгон надад танай шүдлэн гунжийг Д.М нядлаад зарчихсан гэж ярьсан. Д.Маас нэг үхрийнхээ мөнгийг авах санаатай гэрт нь очиход зугтаагаад одоо болтол уулзаж чадахгүй байна. Үнээгээ 900.000 төгрөгөөр, охин шүдлэн үхрээ 750.000 төгрөгөөр, 2 тооны тугалаа тус тус 100.000 төгрөгөөр үнэлнэ. Үнээгээ мөн ижил үнээр хоёуланг нь 900.000 төгрөгөөр үнэлнэ. Бүгд монголын үхэр байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-92 дугаар тал/,

 

*Гэрч О.Гын өгсөн:

“...Манайх Б.Э ахтай айл саахалт байдаг. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Халтар ангархай гэх газар зусаж байхад Б.Э ахын үхэр сүргээс тугалтайгаа 5 тооны үхэр дутсан. Ойр орчмоор эрж сураад олдохгүй байсан. Тэгсэн 2019 оны 08 дугаар сарын дундуур нутгийн залуу Дгийн үхэрт ахын алдсан улаан тугалтай ягаан монголын үнээ байж байсан. Б.Э ах энэ тугалтай үнээг хэнээс авсан талаар асуухад Бөөс өрөндөө авсан гэж хэлсэн. Бусад үхрүүдийн Бөөс авсан гэж байсан. Одоо ягаан зүсмийн монголын шүдлэн үхэр нь дутуу байгаа. Тэрийг нь Б махлаад идчихсэн гэж сонссон. Ягаан монголын үнээ сартай улаан тугалтай, ягаан монголын үнээ улаан тугалтай, ягаан монголын шүдлэн үхрүүд байсан. Буруу талын чих нь хойноосоо ухам имтэй...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94 дүгээр тал/

 

*Гэрч М.Нн өгсөн:  

“...2019 оны 08 сарын дундуур Д.М морьтой, эвэртэй ягаан зүсмийн монголын үнээг туучихсан мана хаваржаан дээр ирж надтай уулзаад надаас авсан 800.000 төгрөгийн өртөгт өгч байгаа гэж хэлээд үлдээсэн. Уг үхрийг нь 3 хоног малтайгаа хариулж байтал манай нутгийн Б.Э ирж үзэж харчихаад Д.Мын авчирсан монголын үхрийг манай хулгайд алдсан үхэр байна гэж ярьсан. Тэгээд аваад яв гээд явуулсан. Би Д.Мт 2019 оны хавар цагаан сарын үеэр 800.000 төгрөг зээлчихсэн байсан. Имийг  нь анзаараагүй, эвэртэй ягаан зүсмийн үнээ байсан. Содон тэмдэг гэх юм байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар тал/

 

*Гэрч Б.Мгийн өгсөн:

“...2018 оны 11 сард байх манай нөхөр Дгээс Д.М буюу бид нар Б гэж дууддаг манай нутгийн залуу нэг морь унах гэж авсан. Тэгээд дараа жил нь буюу 2019 оны 07 сарын сүүлээр Д.М манайд улаан зүсмийн үнээ, улаан зүсмийн тугалтай нь хамт тууж ирсэн. Тэгээд манай нөхөрт танайхаас авсан морины өртөгт тугалтай үнээ өгч байгаа гэж ярьсан. Манай нөгөө үхэртэйгээ нийлүүлээд сааж байтал Б.Э ах бэлчээрээр үзлээ танайд манай алдсан үхэр тугалтайгаа байна гэхээр нь Д.Маас авсан гэж ярьсан. Б.Э ах нөгөө үхрийг аваад явсан. Дараа нь Д.Мын гэрт манай нөхөр Д өөрөө очиж уулзаад чиний өгсөн үхэр чинь хулгайн мал болчихлоо гэж ярьсан чинь унагатай гүү өгсөн байсан. Манай нөхрийг хүмүүс Д гэж дууддаг....” гэх мэдүүлэг/хх-ийн 97-98 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 240 дугаартай:

“...Монголын үнээ 2, шүдлэн насны үнээ 1, тугал 2 бүгд 5 тооны үхрийн үнэлгээг 2019 оны 7 сарын байдлаар зах зээлийн ханшаар 2.750.000/хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 102 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Мын өгсөн:

“...Би 2019 оны 07 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрээс бусдын 5 тооны үхрийг хулгайлсан нь үнэн. Надад мөнгөний хэрэг гараад хулгай хийх болсон. Би дээрх 5 тооны үхрийг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн Бор алаг зүсмийн нас бие гүйцсэн морь унаж яваад тухайн үхрүүдийг туугаад өөрийн гэрийн ойролцоо авчирч малтайгаа нийлүүлж байсан. Миний хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бор алаг зүсмийн нас бие гүйцсэн морь нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Өртөө гэх газар М /Бөмбөр/ гэх хүний адуунд нь байгаа. Манай хоёрынх нэг айл хотных болохоор морь мал цуг байдаг. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 110-113 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 131 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

               Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  2019 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Халтар ангархайн ам гэх газраас хохирогч Б.Эын 5 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 2.750.000 төгрөгийн хохирол учирсан,

2019 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Таван тээгийн арал гэх газраас хохирогч Ш.Эгийн хонгор зүсмийн 1 тооны даага хулгайд алдагдаж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан,

2020 оны 04 дүгээр сарын 21 -нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас хохирогч А.Нын эзэмшлийн 4 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Халтар ангархайн ам гэх газраас хохирогч Б.Эын 5 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Нын”... Маргааш нь үхрээ бүртгэхэд хар ортоомын үнээ тугалтай, бор хязаалан эр үхэр, сартай хар сарлагийн бяруу алга болсон байсан. Тэр хавиараа хэд хоног эрж хайж яваад олоогүй. Сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэхэд намайг дагуулж Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Өртөөний ам гэх газар Б /Д.М/ гэх айлд очсон. Тэгээд тэр айлын үхэр дотроос алдсан үхрүүдээ хайхад хар ортоомын үнээ нь зүсээрээ байж байсан. 2 хоногийн дараа Б ах өөрөө миний алдсан үхрийг тууж манай гэрт авчирч өгсөн. Надад хэлэхдээ орой туугаад явчихсан, тугал нь тууж явах замд үхчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Аийн”...2020 оны 04 дүгээр сарын 20-д гарчихсан байхад манай төрлийн дүү А.Нынх бэлчээрээс 4 тооны үхэр алдсан. Уг 4 тооны үхэр дотор хамт алга болсон нэг тугал нь үхчихсэн байсан. Бусад 3 үхрийг нь амьдаар нь олж авсан. Үхрийг нь манай сумын Б гэж хочилдог залуу тууж гэртээ авчирсан байсныг хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр явж байгаад олсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Аын”...2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батболдын хамт Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Их хужирт гэх газарт айлуудаар явж малын хулгайн хэрэг шалгаж явахдаа Б гэгчтэй сумын хэсгийн төлөөлөгч уулзаж өмнө хийсэн хэрэгт нь мэдүүлэг авах юм яриад очсон. Тэгээд Б унтаж байсан. Хашаан дотор нь хар ортоомын үнээ, бор сарлагийн эр үхэр, сартай хар зүсмийн сарлагийн бяруу ч гэмээр, шүдлэн ч гэмээр үхэр байсан. Тэгэхээр нь Бий эхнэрээс энэ хэний үхрийг туугаад ирсэн юм гэж санаандгүй асуучихсан чинь манай нөхөр Д.М шөнө тууж ирсэн. Би мэдэхгүй гэж хэлсэн. Удалгүй Д.М сэрсэн. Хэсгийн төлөөлөгч яагаад үхэр хулгайлсан юм бэ? гэж асуухад Тайхар Чы тэндээс хулгайлсан. Нийт 4 үхэр байсан. Би өөрийнхөө мориор тууж ирсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 232 дугаартай дүгнэлт зэргээр,

 2019 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Таван тээгийн арал гэх газраас хохирогч Ш.Эгийн хонгор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Эгийн”...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байх би адуугаа бэлчээр дээр нь очиж бүртгэж үзэхэд манай адуунаас хонгор зүсмийн даага алга болсон байсан. Манай адуу Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн Тамирын голын ард Тээгийн арал гэх газарт бэлчээрт хоносон байсан. Тэгээд Б буюу Д.М гэгчийг хулгайлсан байна гэж сэжиглэсэн. Тэр шөнө манай сумын хэсгийн төлөөлөгч Батболд, цагдаа Ч.А хоёр манай даагыг Д.М хулгайлж гэртээ нядалж байхад нь барьсан байсан. Тэгээд би очиж дааганыхаа арьс, толгойг нь үзээд манай даага мөн байна гэж таньсан. Д.М надад танай даагыг танихгүй авчихлаа гэж худлаа яриад байгаа юм. Манай даага бол хурдан удамтай, азарганы төл байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Дын”...2019 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Тээгийн Арал гэх газарт бэлчээрт хоносон адуунаасаа хонгор зүсмийн эр даага хулгайд алдсан. Би Д.М гэгчийг сэжиглэж араас нь хөөцөлдсөн. Харин манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр Д.Мыг гэртээ манай даагыг оруулж төхөөрч байхад нь барьсан байсан. Тэгээд дааганыхаа арьс, толгойг үзсэн мөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Баян-Улааны урд энгэрт өвөлжиж байхад 2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх Б манай гадна хонгор зүсмийн даага авч ирээд уячихсан байсан. Тэр үед нь би өөрөө байгаагүй. Манай малчин залуу байсан юм. Намайг гэртээ ирэхэд манай малчин залуу Б энэ даагыг авч ирээд танд өгөөрэй гэж хэлээд үлдээгээд явсан гэж хэлсэн юм. Би Бийг өгөх ёстой даагаа авч ирж өгсөн гэж ойлгосон юм. Хоёр хоног гэрийн гадна уяатай байж байгаад би гаргаж нядлаад байж байтал сумын цагдаа нар ирээд үзээд явсан. Маргааш нь Ш.Э ахын алдсан даага болсон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Аын”...Тэгэхээр нь адууны арьсыг задалж үзэхэд шүдлэн насны бололтой жижиг адууны шир байсан. Дотор нь 4 хөлийг нь боогоод тавьчихсан байхаар нь гайхаад Бат- Очироос энэ хэний адуу юм бэ гэж асуухад Б хочтой М авчирч өгсөн. Манайх Бөөс нэг адуу авах авцаатай байсан тэрийгээ авчирч өгсөн гэсэн. Адууны шир нь хонгор зүсмийн адууны шир байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 239 дугаартай дүгнэлт зэргээр,

2020 оны 04 дүгээр сарын 21 -нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас хохирогч А.Нын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Б.Эын”...2019 оны 07 сарын 18-ны өдөр Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Халтар ангархайн ам Өндөр дэнж гэх газраас шөнө бэлчээрт хоносон үхрээсээ ягаан монголын нас гүйцсэн үнээ, сартай улаан монголын тугалтай, ягаан зүсмийн монголын үнээ улаан зүсмийн тугалтай, ягаан зүсмийн монголын охин шүдлэн үхэр алга болсон байсан. Манай үхрүүд буруу талын чих хойноосоо ухам имтэй байсан. Үхрээ хайгаад сураг гараагүй өнгөрсөн. Зуслангаасаа намаржаанд Халтарын аманд буугаад байж байтал Дгийнд манай алдсан улаан тугалтай ягаан монголын үнээ байсан. Энэ хугацаа 2019 оны 08 сарын 12-ны үед байх. Би өөрийнхөө үхрийг таньсан. Дгаас энэ яахаараа танай үхэрт байдаг юм гэж асуухад Д Б хочтой Д.Маас өрөндөө авлаа гэж ярьсан. Би Д.Мын гэрт очиход Д.М гэртээ байхгүй байсан. Тэндээсээ буцах замдаа Тамирын голын хойд талаар айлын үхрээр ороод явж байтал Нгийн үхэрт ягаан зүсмийн үнээ, сартай улаан зүсмийн тугалтай байсан. Нтэй уулзаад энэ үхрийг хэнээс авсан гэж асуухад Д.Маас авсан гэж ярьсан. Би манай үнээ байна Д.М хулгайлсан байна гэж ярьж хэлчихээд хөөж авчирч өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Гын”...2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Халтар ангархай гэх газар зусаж байхад Б.Э ахын үхэр сүргээс тугалтайгаа 5 тооны үхэр дутсан. Ойр орчмоор эрж сураад олдохгүй байсан. Тэгсэн 2019 оны 08 дугаар сарын дундуур нутгийн залуу Дгийн үхэрт ахын алдсан улаан тугалтай ягаан монголын үнээ байж байсан. Б.Э ах энэ тугалтай үнээг хэнээс авсан талаар асуухад Бөөс өрөндөө авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Нн”...2019 оны 08 сарын дундуур Д.М морьтой, эвэртэй ягаан зүсмийн монголын үнээг туучихсан манай хаваржаан дээр ирж надтай уулзаад надаас авсан 800.000 төгрөгийн өртөгт өгч байгаа гэж хэлээд үлдээсэн. Уг үхрийг нь 3 хоног малтайгаа хариулж байтал манай нутгийн Б.Э ирж үзэж харчихаад Д.Мын авчирсан монголын үхрийг манай хулгайд алдсан үхэр байна гэж ярьсан. Тэгээд аваад яв гээд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн”...2019 оны 07 сарын сүүлээр Д.М манайд улаан зүсмийн үнээ, улаан зүсмийн тугалтай нь хамт тууж ирсэн. Тэгээд манай нөхөрт танайхаас авсан морины өртөгт тугалтай үнээ өгч байгаа гэж ярьсан. Манай нөгөө үхэртэйгээ нийлүүлээд сааж байтал Б.Э ах бэлчээрээр үзлээ танайд манай алдсан үхэр тугалтайгаа байна гэхээр нь Д.Маас авсан гэж ярьсан. Б.Э ах нөгөө үхрийг аваад явсан. Дараа нь Д.Мын гэрт манай нөхөр Д өөрөө очиж уулзаад чиний өгсөн үхэр чинь хулгайн мал болчихлоо гэж ярьсан чинь унагатай гүү өгсөн байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 240 дугаартай дүгнэлт, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улсаас хохирогч Б.Эд 2.750.000 төгрөгийн хохирол учирсанаас 750.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч А.Нт 2.500.000 төгрөгийн хохирол учирсанаас 100.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Ш.Эд 1.500.000 төгрөгийн хохирол учирсанаас 500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирол төлбөрийг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн, хохирогч Ш.Эд 500.000 төгрөгийг хохирлыг төлсөн гэх боловч энэ талаар ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд шүүгдэгч Д.Маас 750.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Эд, 500.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Эд, 100.000 төгрөг гаргуулан хохирогч А.Нт тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Маас гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан 2 тооны морийг /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ хурааж түүний бусдад учруулсан хохирол болох шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирогч Б.Э, А.Н, Ш.Э нарт төлөх хохирлыг төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

              Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.М нь  2020 оны 01 сарын 30-наас 31-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо зарим  хэсгийг нөхөн  төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн болно. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнд хяналт тавьаж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэв.

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Дийн Мыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 2/хоёр  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглосугай.

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн .... оршин суух хохирогч Б.Эд /РД:АГ............/, 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ...........оршин суух хохирогч Ш.Эд /РД:АГ.............../, 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ............... оршин суух хохирогч А.Нт /РД:АЮ................/ тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий хүрэн зүсмийн морь, 950.000 төгрөгийн үнэлгээ бүхий бор зүсмийн морийг хурааж  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хохирогч Б.Эд төлөх 750.000 төгрөг, хохирогч Ш.Эд төлөх 500.000 төгрөг, хохирогч А.Нт төлөх 100.000 төгрөгийг тус тус төлүүлэн үлдэх 500.000 төгрөгийг  улсын орлогод оруулсугай.

 

10. Шүүгдэгч Д.Мт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР