| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2022/0023/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/38 |
| Огноо | 2022-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ
улсын А.Энхтуяа
шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2131000000198 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд замчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг 2-р хэсэг 68 тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. ******* овогт ******* *******, /РД:*******/,
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг 2-р хэсэг 68 тоот оршин суух хаягтай,
урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан,
******* овогт ******* , /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох *******, ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 15-аас өдрөөс 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 68 тоот гэртээ маргалдаж улмаар хоорондоо зодолдож, харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хэрэг гарснаас хойш их зүйл ойлгосон...” гэжээ,
Шүүгдэгч *******ий 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй. Би ажлаасаа гарсан үйл явдлаас болж эхнэр бид 2 хоорондоо үл ойлголцон хэрүүл маргаан хийж бие биеийнхээ биед халдах болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75-р хуудас/,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу...” гэжээ,
Шүүгдэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний нөхөр намайг учир шалтгаангүй байнга харддаг. Ер нь бид хоёрын дунд явган хэрүүл маргаан байсан юм. Тэр нь явж явж 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үйл явдалд хүргэсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68-р хуудас/,
*******ийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ ирэхэд манай нөхөр “хэнтэй явалдаж байгаад ирж байгаа юм” гэж хэлээд намайг зодсон. Би нүүрээ хамгаалаад толгой, нуруу, гуя, шилбэ гэдэс зэрэг зүйл рүү өшиглөж цохисон. Их олон удаа цохиод байсан тул би гал тогооны өрөөнд хутга, халбага, сэрээ байдаг шүүгээнээс хутга аваад ий бөгсөнд хутгалаад буцааж намайг хутгалж магадгүй гэж бодоод унтлагын өрөөнд орон доор нуусан юм. ...намайг хэвтэж байхад нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би зөрүүлээд би нүүрийг нь маажихад босож ирээд миний нүүрэн дээр дэвссэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17-р хуудас/,
*******ий хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би *******ийн нүүр рүү нь цохиод бид хоёр харилцан тэмцэлдсэн. Тэгээд хэрэлдээд байж байтал бага хүү уйлаад байсан учир тийш анхаарлаа хандуулсан байж байтал ******* миний бөгсөнд хутгалчихсан юм. Тэгэхээр нь би нүүр лүү дахиад гараараа цохисон юм. Ер нь бол хөл, гар, дал, нуруу хэсэг рүү цохисон. Одоо яг хаана яаж цохисныг санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч З.******* 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... надад хэлэхдээ Бааскаа шөнө согтуу орж ирээд бид хоёр хоорондоо наргиад би орон дээр хэвтэж байтал Бааскаа араас миний бөгс рүү хутгалчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-32 дугаар хуудас/
Гэрч 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар ах, эгч хоёр архи уугаад л маргасан байх өөр мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-35 дугаар хуудас/
Гэрч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай гэрт урд нь байсан лаазтай пиво байсныг Заяа, ******* бид гурав хуваагаад уусан. Бид гурав ойр зуурын юм ярьж байгаад пиво уугаад дуусгаад 00 цаг өнгөрч байхад *******, Заяа хоёр манай гэрээс гараад явсан. Бид гурвын дунд огт хэрүүл болоогүй. *******ийн биеийн байдал эрүүл байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/
Гэрч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн судалгаагаар тухайн гэр бүлийн хүчирхийлэл нь удаа дараа болж байгаа мөн гэрт нь бага насны хоёр хүүхэд байсан. Гэр орны эд зүйл эвдэрсэн зүйл байгаагүй. Хивсэн дээр цусны толбо байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.*******гийн биед өгзгөнд хатгагдсан шархтай, нүүрэнд олон тооны зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. .гэх дүгнэлт, /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.*******ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, толгой хуйханд битүү хаван, зовхи, уруул, эрүүнд бугалга, шуу, сарвуу, нуруу, гуя, шилбэнд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 02-06-р хуудас/, гэр бүлийн хүчирхийлэл нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хх-ийн 09-13-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 47-48, 55-56-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 62-64, 70-72 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 130-131-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр нөхөр болох *******, ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 15-аас 16-нд шинжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 68 тоот оршин суух гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо ахуйн маргаан үүсгэснээс харилцан зодолдож, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хэрэг гарснаас хойш их зүйл ойлгосон...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй. Би ажлаасаа гарсан үйл явдлаас болж хоорондоо үл ойлголцон хэрүүл маргаан хийж бие биеийнхээ биед халдах болсон...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний нөхөр намайг учир шалтгаангүй байнга харддаг. Ер нь бид хоёрын дунд явган хэрүүл маргаан байсан юм. Тэр нь явж явж хэрэг гарах өдрийн үйл явдалд хүргэсэн юм...” гэх мэдүүлгээр,
*******ийн хохирогчоор өгсөн “...Гэртээ ирэхэд манай нөхөр “хэнтэй явалдаж байгаад ирж байгаа юм” гэж хэлээд намайг зодсон. Би нүүрээ хамгаалаад толгой, нуруу, гуя, шилбэ гэдэс зэрэг зүйл рүү өшиглөж цохисон. Их олон удаа цохиод байсан тул би гал тогооны өрөөнд хутга, халбага, сэрээ байдаг шүүгээнээс хутга аваад гийн бөгсөнд хутгалаад буцааж намайг хутгалж магадгүй гэж бодоод унтлагын өрөөнд орон доор нуусан юм. ...намайг хэвтэж байхад нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би зөрүүлээд би нүүрийг нь маажихад нөхөр босож ирээд миний нүүрэн дээр дэвссэн юм...” гэх мэдүүлгээр,
*******гийн хохирогчоор өгсөн “...Би *******ийн нүүр рүү нь цохиод бид хоёр харилцан тэмцэлдсэн. Тэгээд хэрэлдээд байж байтал бага хүү уйлаад байсан учир тийш анхаарлаа хандуулсан байж байтал ******* миний бөгсөнд хутгалчихсан юм. Тэгэхээр нь би нүүр лүү дахиад гараараа цохисон юм. Ер нь бол хөл, гар, дал, нуруу хэсэг рүү цохисон. Одоо яг хаана яаж цохисныг санахгүй байна...” гэх мэдүүлгээр,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 379 дугаартай шинжээчийн “... *******гийн биед өгзгөнд хатгагдсан шархтай, нүүрэнд олон тооны зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлтээр,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн “... *******ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, толгой хуйханд битүү хаван, зовхи, уруул, эрүүнд бугалга, шуу, сарвуу, нуруу, гуя, шилбэнд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууд болон хэргийн зүйлчлэлд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******, ******* нар нь хэрэгт баримтаар хохирол, хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, харин шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* , ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 27 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгыг газарт даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ