Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02727

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр                  Дугаар 183/ШШ2017/02727                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ҮББСБ ХХК / /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б/-д холбогдох,

          зээлийн гэрээний үүрэгт 12,164,544.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бударрагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бударрагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр ҮББСБ ХХК нь иргэн Ц.Бтэй байгуулсан 2015 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан 1702 тоот дугаар гэрээг цуцалж,  үндсэн зээл 815 000 төгрөг, түүний хүү 5 520 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 590 960 төгрөг, нийт 11 584 566 төгрөгийг нэхэмжилсэн. Үүний дараа шүүх хуралдаантай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 11 сарын 23-ны өдөр хэсэгчлэн нэмэгдүүлсэн. Энэ нь өмнөх нэхэмжилсэн дээр 579 978 төгрөг нэмэгдсэн. Түүний зөрүү 18 049 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн. Иймд хариуцагч Ц.Бгээс 12 164 544 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлээ хангахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Б нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1702 тоот зээлийн гэрээг байгуулаад,  6 сарын хугацаатай 6 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байгаа. Барьцаанд үл хөдлөх хөрөнгийг авсан байгаа. хариуцагчийн гол маргаж байгаа зүйл нь үндсэн зээлд 2-3 сая төгрөгийг өгсөн, гэтэл нэхэмжилж байгаа үндсэн зээл нь 4 000 000 төгрөг түүнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа. Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүү, алдангийг шүүх багасгаж болно гэж заасан байгаа тул  шүүхээс түүнийг бас харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн өмнөх хуралдаан дээр зээлийн гэрээг 3 хүн байгуулсан байхад ганцхан Ц.Бгээс нэхэмжлээд байгаа талаар тайлбараа хэлж байсан. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, зээлийн хүүг бууруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх ҮББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийтдээ 11 584 566.28 төгрөгийг анх шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж үндсэн зээл 4,999,813 төгрөг, зээлийн хүү 6,008,108.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,156,623.36 төгрөг, нийт 12,164,544.56 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлд 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүүгийн хэмжээг багасгахыг хүсчээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Ц.Б, Ц.Эрдэнэсүрэн, Р.Баттулга нартай 2015-10-14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 6,000,000 төгрөгийг шилжүүлж хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд 2015.10.14-ний өдөр 15/083 дугаартай барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 10 дугаар гудамж, 419 тоот хаягт байршилтай, Ү-2206008626 тоот гэрчилгээний дугаартай, 68,5 м.кв талбайтай хувийн орон сууцыг Г-2206002685 тоот гэрчилгээний дугаартай 471 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын заримыг зөвшөөрөхгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иймд нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 4,999,813 төгрөг, зээлийн хүү 6,008,108.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,156,623.36 төгрөг, нийт 12,164,544.56 төгрөгийг зээлдэгч Ц.Бгээс гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зээлийн гэрээнд Ц.Эрдэнэсүрэн, Р.Баттулга нар гарын үсэг зурсан хэдий ч зээлийн 6 000 000 төгрөгийг Ц.Бд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагч  Ц.Бгийн төлөөлөгч зээлийн төлбөрийг хариуцан төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн сонгож авсан этгээд болох хариуцагч Ц.Бгээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 218,352 төгрөгийг гаргуулж ҮББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.10.02-нд төлсөн 200,303 төгрөг, 2017.11.23-нд төлсөн 18,049 төгрөг нийтдээ 218,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бгээс  зээлийн гэрээний үүрэгт 12,164,544.56 төгрөг гаргуулж ҮББСБ ХХК /РД:5001226/-д олгосугай. 

 

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 10 дугаар гудамж, 419 тоот хаягт байршилтай Ү-2206008626 тоот гэрчилгээний дугаартай, 68,5 м.кв талбайтай хувийн орон сууцыг Г-2206002685 тоот гэрчилгээний дугаартай 471 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бгээс 218,352 төгрөгийг гаргуулж ҮББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.10.02-нд  төлсөн 200,303 төгрөг, 2017.11.23-нд төлсөн 18,049 төгрөг нийт 218,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ