Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, улсын яллагч А.Баясгалан шүүгдэгч Р.Б*******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван яргайт овогт Рагчаагийн Б*******д холбогдох эрүүгийн 193 *******0 4*******4 0033 дугаартай хэргийг *******0*******1 оны 07 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19******* оны 1******* дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, Охиндий ******* дугаар баг, “Нарсан сүүл” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Гурван яргайт овогт Рагчаагийн Б*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Р.Б******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас *******019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 55 ширхэг, /8 ширхэг түлшний, 47 ширхэг хэрэглээний/ нийт 4.339******* метр куб хуурай нарс, гуалин модыг бэлтгэж, *******5-******* СЭА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 9*******4.576 /есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун далан зургаа/-н төгрөгийн бодит хохирол, *******.773.7*******8 төгрөгийн хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б*******гийн өгсөн: “... Хүдэр сум зөвшөөрөл өгнө гэхээр нь Хүдэр сумын Шанд гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл авсан. *******019 оны ******* дугаар сарын 31- ний өдөр очоод ******* машины гоожин бичүүлж авсан учраас маргааш нь хуурай мод ачсан. Эхний өдрөө “мод бэлтгэх газарт нойтон мод байна” гэж Алтангэрэлд хэлсэн. Алтангэрэл “дахиж Хүдэр сумынхантай ярилцана” гэж хэлсэн. Тэр ой түймэрт ороод битүү шатсан байсан. Машин дотроо гоожин бичиж өгөөд “эндээс энэ хүртэл мод бэлтгэ” гэж хэлсэн. Тухайн заасан газарт нь хуурай түлээ байгаагүй...” гэх мэдүүлэг,

*******. Хохирогч П.Б *******0*******0 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн Р.Б******* гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 30 дугаар хуудас/

3. Гэрч С.М *******019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад ******* сумын иргэн Р.Б******* түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуульд заагдсан хугацаагаар *******019 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. *******019 оны 11 дүгээр сарын *******-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон ******* сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр ******* сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр ******* сумын иргэн Р.Б******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Р.Б******* нь ******* сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай түлээний зориулалтаар бэлтгэгдсэн мод байсан. Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн. Ямар учраас ******* сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 33-34 дүгээр хуудас/

4. Гэрч Г.М *******019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газарт хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад ******* сумын иргэн Р.Б******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуульд заагдсан хугацаагаар *******019 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. *******019 оны 11 дүгээр сарын *******-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон ******* сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ойг нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас ******* сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Ой хаасан үед ******* сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр ******* сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Р.Б******* нь ******* сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 35-36 дугаар хуудас/,

5. Гэрч Г.Энхтүвшингийн *******019 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *******018 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор ******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын ******* дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. ******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэхээр, *******019 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр ******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын *******019 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч ******* сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. ******* сумын иргэд *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар миний хувьд мэдэхгүй байна. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. Миний хувьд ******* сумын иргэн Р.Б******* гэх хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж хянасан зүйл байхгүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд ******* сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 37-39 дүгээр хуудас/,

6. Гэрч Б.Б *******019 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *******018 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор ******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын ******* дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. ******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэхээр *******019 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр ******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын *******019 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн А/134-р захирамж гарган *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, ******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48га талбайд талбай тусгаарлалт хийсэн. ******* сумын иргэд *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. ******* сумын иргэн Р.Б******* нь *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр миний бие 0091*******87 тоот эрхийн бичгийг 8м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд ******* сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. ******* сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, ******* сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Б*******, Р.Б*******, Ганзориг, ******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой. Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэднэ. Хүдэр сумаас ******* сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 40-******* дүгээр хуудас/,

7. Гэрч Т.М *******019 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *******018 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор ******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын ******* дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. ******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэхээр *******019 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр ******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын *******019 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. *******019 оны ******* дугаар сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, ******* сумын Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. ******* сумын иргэд *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. ******* сумын иргэн Р.Б******* нь *******019 оны *******-р сарын 31-ний өдөр Байгаль хамгаалагч Б.Батсүхээр 0091*******87 тоот 8 м3 түлээний нарс бэлтгэх мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв тухайн газраас бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд ******* сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байдаг. Байгаль орчны албан хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. *******019 оны ******* дугаар сарын 31-нд сумын Байгаль хамгаалагч нарын хамт ******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Б*******, Р.Б*******, Ганзориг, ******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарт Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газрыг дагуулж очиж зааж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгож түлээний мод бэлтгэх стандарт, заавар зөвлөгөөг өгч ажилласан. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээний талаар ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг”... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 4*******-43 дугаар хуудас/,

8. Гэрч Ж.А *******019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *******018 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор ******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын ******* дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. ******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэхээр *******019 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр ******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын *******019 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Хүдэр сумын байгаль хамгаалагч нар болон миний бие хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр талбайд талбай тусгаарлалт хийсэн. ******* сумын иргэд *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэлийн ажил явуулж эхэлсэн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан талбайгаас модоо бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд ******* сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. ******* сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, ******* сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Би *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Б*******, Р.Б*******, Ганзориг, Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн. Хүдэр сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуул, байгаль хамгаалагч нар түлээний модонд бэлтгэх, мод ямар байх талаар Г.Буяндэлгэр, Р.Б*******, Р.Б*******, Ганзориг нарт заавар, зөвлөгөө өгсөн. ******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Б*******, Р.Б*******, Ганзориг нар мод бэлтгэх талбайг заалгуулсан болохоор хаанаас, ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан. ******* сумын иргэд ******* сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Аргуут” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

9. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний *******019 оны 11 дүгээр сарын 1*******- ны өдрийн №ТХҮ/518-050 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...11-91 СББ улсын дугаартай, *******003 онд Монгол Улсад орж ирсэн “Hyunday Porter” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран *******019 оны 11 сарын байдлаар 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэтэй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 56-57 дугаар хуудас/,

*******. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ” бүсийн сум дундын ойн ангийн дарга, Бэлчир бүсийн ойн ангийн инженер, техникч нарын *******0*******0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Р.Б*******гийн бэлтгэж тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1 метр 50 см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. *******.******* Цөх 3-р баг, Аргуут гэх газар нутаг нь ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Ойн бүсийн 3 дугаар мужид хамаарна. 4. ...Б*******гийн бэлтгэсэн гэх 55 ширхэг модонд ...үзлэг хийхэд *******-14 см-ийн голчтой 8 ширхэг /0.13**************м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16- 36 см голчтой 47 ширхэг /4.*******07 м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. ...Түлээ 0э13************** м3х1*******00.000х1.0 = 15.864 төгрөг, хэрэглээ 4,*******07м3 х 1*******0.000 х 1.8 = 908.71******* төгрөг болж байх ба нийт 55 ширхэг 4.339*******м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 9*******4.576 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны **************3-**************5 дугаар хуудас/,

11. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол,

1*******.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

13.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл,

15.Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 17.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт,

18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг болон гэрч хохирогчид хууль сануулан авсан мэдүүлэг болон хуулийн дагуу цуглуулж авсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Б******* нь *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шанд” гэх газраас 8 метр куб түлээний мод бэлтгэх 0091*******86 дугаартай эрхийн бичгийг ******* хоногийн хугацаатайгаар эрх бүхий албан тушаалтнаас авч, мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газрыг Хүдэр сумын Байгаль хамгаалагч Б.Батсүхээр заалгасан боловч *******019 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр Сэлэнгэ аймгийн “*******” сумын Цөх 3 дугаар багийн “Аргуут” гэх газраас 4.339******* метр куб, 55 ширхэг буюу 0.13************** метр куб түлээний мод, 4.*******07 метр куб хэрэглээний хуурай нарс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн *******5-******* СЭА улсын дугаартай хюндэй портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явж байгаад байгаль орчны хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтнуудад саатуулагдан шалгуулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Б******* нь түлээний мод бэлтгэх зөвшөөрлөөр түлээний болон хэрэглээний мод бэлтгэж зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж, Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн байхад “*******” сумын Цөх 3 дугаар багийн “Аргуут” гэх өөр газраас мод бэлтгэж зөвшөөрлийн бичиг баримтад заасан зориулалтаас өөр, ******* сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүй хуурай нарс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэж ойн санд 9*******4.576 төгрөгийн хохирол учруулж Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хяналт шалгалт хийж байсан ажилтнууд болох гэрч С.Мөнхзул, Г.Март нарын “...*******019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад *******5-******* СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад, ******* сумын иргэн Р.Б******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. ... Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр ******* сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. *******5-******* СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр ******* сумын иргэн Р.Б******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Р.Б******* нь ******* сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан. ... Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн байгаа. Ямар учраас ******* сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,

Хүдэр сумын байгаль орчны улсын байцаагч гэрч Г.Энхтүвшин, Хүдэр сумын ойн ангийн инженер гэрч Т.Мөнхтуул нарын “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *******018 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор ******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын ******* дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. ******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор *******00 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ *******450 м3 бэлтгэхээр, *******019 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр ******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын *******019 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер,

Хүдэр сумын байгаль хамгаалагч ******* сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. ******* сумын иргэд *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. ... Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. ...Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд ******* сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байгаа. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгаа...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр, Хүдэр сумын байгаль хамгаалагч гэрч Б.Батсүх, ******* сумын байгаль хамгаалагч гэрч Ж.Алтангэрэл нарын “... *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, ******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. ******* сумын иргэд *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. ******* сумын иргэн Р.Б******* нь *******019 оны ******* дугаар сарын 31-ний өдөр миний бие 0091*******86 тоот эрхийн бичгийг 8 м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. ... *******019 оны ******* дугаар сарын 31- ний өдөр ******* сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Давааням, Р.Б*******, Ганзориг, ******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулж очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэдэж байгаа. Хүдэр сумаас ******* сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэсэн мэдүүлгүүд,

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ” бүсийн сум дундын ойн ангийн дарга, Бэлчир бүсийн ойн ангийн инженер, техникч нарын *******0*******0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Р.Б*******гийн бэлтгэж тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1 метр 50 см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. *******.******* Цөх 3-р баг, Аргуут гэх газар нутаг нь ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Ойн бүсийн 3 дугаар мужид хамаарна. 4. ...Б*******гийн бэлтгэсэн гэх 55 ширхэг мдопонд ...үзлэг хийхэд *******-14 см-ийн голчтой 8 үирхэг /0.13**************м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-36 см голчтой 47 ширхэг /4.*******07 м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. ...Түлээ 0э13************** м3х1*******00.000х1.0 = 15.864 төгрөг, хэрэглээ 4,*******07м3 х 1*******0.000 х 1.8 = 908.71******* төгрөг болж байх ба нийт 55 ширхэг 4.339*******м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 9*******4.576 төгрөг болж байна. ...” гэсэн дүгнэлтээр болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *******5-******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна. Хэдийгээр шүүгдэгч Р.Б*******, түүний өмгөөлөгч М.Гансүх нар нь мод бэлтгэх газрыг зааж өгөөгүй, хаанаас мод бэлтгэхээ мэдээгүй, таамаг төдий явсан гэж мэтгэлцдэг ч мод бэлтгэх эрхийн бичигт Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх тухай заасан, Р.Б*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...надад Хүдэр сумын Шанд гэх газраас түлээний мод бэлтгэх талаар Хүдэр сумын байгаль орчны алба хаагч нар мод бэлтгэх газрыг зааж өгсөн нь үнэн, зааж өгсөн газарт байсан моднууд нь чийгтэй нойтон, галын түлээнд ашиглах боломжгүй байсан учир өөр газраас мод бэлтгэсэн ...”, гэрч Б.Б “... мод бэлтгэх гэж буй нэр бүхий хүмүүсийг Хүдэр сумын Шанд гэх газарт дагуулж очин мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон ба тухайн хүмүүс мод бэлтгэх газрыг сайн мэдэж байгаа...”, гэрч Т.М “... түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газарт дагуулж очиж зааж өгсөн...”, гэрч Ж.А “... Хүдэр сумын Шанд гэх газарт хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж, мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн ...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. Иймд шүүгдэгч Р.Б*******гийн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Шүүгдэгч Р.Б*******гийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв. Шүүгдэгч Р.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Р.Б*******гийн үйлдсэн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг нь *******019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэснийг *******0*******0 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, мөн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан мөрдөж, уг хуулиар хөөн хэлэлцэх хугацааг хэрэгжүүлэхийг шинэчлэн тодорхойлсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн *******0*******1 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” 01 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай дүгнэлт гаргасан байна. Иймд хууль буцаан хэрэглэх нөхцөл бүрдсэн бөгөөд шүүгдэгч Р.Б*******гийн үйлдсэн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг нь *******0*******0 оны 01 дүгээр сарын *******-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.******* дугаар зүйлд заасан “нэг” жил өнгөрч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн *******-д “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд тулгуурлан шүүгдэгч Р.Б*******д холбогдох 193 *******0 4*******4 0033 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.*******-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Р.Б*******гийн ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9*******4.576 х3 =*******.773.7*******8 төгрөгөөр хохирлыг тооцож төлүүлэх нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******5-******* СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, гар хөрөө, 55 ширхэг хуурай нарс мод зэргийг хураан авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Р.Б*******гийн эзэмшлийн *******5-******* СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнээс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох *******.773.7*******8 төгрөгийг нөхөн төлүүлж, худалдан нөхөн төлбөр төлсний үлдэгдэл болон энэ хэрэгт битүүмжилсэн 55 ширхэг хуурай нарс мод зэргийг хураан авч, худалдан борлуулж орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дахь хэсгийн 7.*******.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 77 ширхэг хуурай нарс мод, *******5-******* СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураан авсан гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Р.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Р.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, *******, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.*******, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, *******, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гурван яргайт овогт Рагчаагийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг тус тус журамлан шүүгдэгч Р.Б*******д холбогдох 193 *******0 4*******3 0033 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.*******-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б*******гаас байгаль орчинд учруулсан хохирол болох *******.773.7*******8 /хоёр сая долоон зуун далан гурван мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Б*******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан *******5-******* СЭА улсын дугаартай Хюндэй портер маркийн тээврийн хэрэгсэл, 55 ширхэг хуурай нарс мод, гар хөрөө зэргийг хураан авч, шүүгдэгч Р.Б*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******5-******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнээс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох *******.773.7*******8 /хоёр сая долоон зуун далан гурван мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг нөхөн төлүүлж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнийн үлдэгдлийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 55 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулсны орлого зэргийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дахь хэсгийн 7.*******.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар хөрөөг устгасугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ