| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0200/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/198 |
| Огноо | 2020-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Ч.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэпг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Чгийн Мад холбогдох 2012000000229 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Хсуманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын М багийн Х гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, М ургийн овогт Чгийн М /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Х сумын М багийн нутаг Д гэх газарт оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Сыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хоёр хөлийн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000229 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Сын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой миний хадам аав, ээж хоёр намын сурталчилгаанд явах хүн хэрэгтэй байна, та хоёр сумын төв орж болох юм байна гээд манайд машинтай ирсэн. Тэгээд явахаар болоод манай нөхөр дээлээ өмсөх гэтэл цагаан дээл нь хиртэй байсан учраас төв рүү явахаа больсон. Тухайн үед би ажилтай байсан учраас өөрийн нөхрийнхөө дээл хувцсыг угааж чадаагүй байсан юм. Энэ асуудлаас болоод миний нөхөр уурлаж бухимдаад байсан юм. Тэгэхээр нь би хүүхдээ аваад явлаа гэтэл араас ирээд би хүүхдээ авъя, чи явдаг мөрөөрөө ганцаараа яв гээд хүүхдээ булааж аваад гэр рүүгээ явсан. Үүнээс хойш буцаж ирээд мөрөөрөө явахгүй явган яваад намайг нутагт минь нүдний булай болгоод гээд миний 2 хөл рүү хөлөөрөө өшиглөж намайг зодсон. Тэгээд би замын машинд сууж Сайхан сум руу гэртээ харьсан. Ч.М бид хоёр хааяа маргалдаж хэрүүл хийдэг
1
байсан. Түүнээс биш урьд өмнө нь намайг зодож, цохисон асуудал байхгүй. Сая л намайг 06 дугаар сард хөл рүү өшиглөж зодсон. Түүнээс өмнө нь намайг цохиж, зодсон асуудал байхгүй. Би өмнө нь уурандаа Мын талаар буруу зүйл ярьсан байж магадгүй. Одоо би өөрийн хүүгийн хамт өөрийн аав, ээж дээр байгаа. Миний нөхөр өөрийнхөө аав, ээжтэйгээ хамт байгаа. Бид хоёр хоорондоо нэг их хэрэлдээд байдаггүй. Ганц нэг хэрүүл нь Мын архи ууснаас л болж хэрүүл гардаг гэж бодож байна. Надад Ч.Мын шүүх хуралд оролцох шаардлага байхгүй. Аль болох л гаргасан үйлдэлд нь хөнгөн арга хэмжээ авахуулмаар байна. Залуу хүн жаахан юм ойлгог л гэж бодсон юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас Ч.М уучлалт гуйж ирсэн бөгөөд эмчилгээний мөнгө төгрөгийг минь өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 23-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Би тухайн үед намын сурталчилгааны ажлаар сумын төв рүү орох ажилтай болоод өөрийн хүү Мыг эхнэртэй нь хамт Хайрхан сумын төв рүү явъя гэж хэлээд гэрт нь ортол миний бэр Мыг цагаан дээлээ өмсөхгүй хиртэй байна гээд уурлаад байна гэхээр нь би за за тэгвэл та 2 гэртээ үлд дээ гээд би сумын төв рүү явсан. Тэгээд орой нь гэртээ ирээд хүүгийндээ оролгүй гэртээ орж амраад маргааш өглөө нь Мын гэрт ортол миний бэр С гэртээ байхгүй байсан. Ингээд би хүүгээсээ юу болсон талаар асуухад тэр үедээ нэг их юм яриагүй. Өдөр надад М хэлэхдээ би дээлээ угаачихгүй яасан юм гээд үүнээс болоод маргалдсан. Тэгээд миний бэр С би аав, ээж рүүгээ явлаа гээд Булган аймгийн Сайхан сум руу замын унаанд суугаад явчихсан гэж байсан. Гэр бүлийн маргааных нь асуудалд би нэг их ороод байдаггүй юм. Ер нь бол миний бэр өмнө нь найз залуутай байсан, чамаас илүү машинтай би тэрэн дээрээ очно гэх мэтээр хэрүүл маргаан гардаг талаар миний хүү М ярьж байсан. Энэ болгоноос болоод миний хүү уурласан байх. Тухайн үед 2020 оны 06 дугаар сарын 07-нд миний хүү уурандаа Сын 2 хөл рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гэж байсан. Өөр юу болсон талаар нь мэдэх зүйл алга. Би тухайн асуудал болсны дараа Булган аймгийн Сайхан суманд Г.Сын аавынд нь очиж уулзсан. Энэ үед Г.Сын 2 хөлийн гуя хэсэгт улайж ягаарсан байсан. Миний бэр С хэлэхдээ М намайг хөл руү өшиглөөд гэж байсан. Миний хүү Ч.М, Г.С нар гэр бүлээ батлуулаагүй. 2019 оны 08 дугаар сарД найр хийж гэр бүл болсон бөгөөд 1 хүүхэдтэй. Аль аль нь залуу хүмүүс учраас алдаж онох юм их л байдаг байх, хоёулаа л цагаахан. Миний бэр хааяа, хааяа жаахан худлаа ярьчихдаг, гэрийн ажилд жаахан муу санагдсан. Ер нь бол элдэв муу зуршилгүй хүүхдүүд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30- 32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Мын мэдүүлсэн: ...Тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой миний аав, ээж хоёр намын сурталчилгааны ажлаар явах хүн хэрэгтэй байна, та хоёр сумын төв рүү хамт орвол ор гээд машинтай манай гэрт ирсэн. Тэгээд хамт явахаар болж дээлээ өмсөх гэж авдар онгойлгоод харахад дээл хиртэй байхаар нь би уурлаад дээл угаачихгүй яасан юм, ийм хиртэй дээлтэй өмсөж сум руу явахгүй, чи гарч ээж, аав хоёрт явахгүй гэдгээ хэл гэж би Саад хэлэхэд Г.С чи өөрөө хэл гээд бид 2 жаахан маргалдаад сумын төв рүү явахаа больсон. Тэгээд аав, ээж хоёр сум руу явсны дараа би мотоциклиороо хониндоо яваад хонио туугаад иртэл Саа хонь хашихад туслахгүй байхаар нь миний уур хүрээд хонио туугаач хувцас угаачихад яадаг юм гээд ундааны хоосон хуванцар сав газраас аваад Г.Саа руу шидтэл оноогүй юм. Тэгээд би тугалаа тавьж өгөхөөр тугалын хашаа руу явж хашаан дээр очиход Г.Саа хүүхдээ тэврээд алхаж явахааар нь би мотоциклио асаагаад Г.Саагийн араас очоод гэр рүүгээ хамт явъя, хүнээс ичдэггүй юмуу гэхэд Г.Саа үгүй, би явлаа аав ээж дээрээ очлоо гэхэд нь би уурандаа Саагийн хоёр хөлийн гуяны гадна хэсэгт нэг, нэг удаа өшиглөчихөөд хүүхдээ аваад гэр рүүгээ харьсан. Г.Саа тэр чигээрэн зам дагаж алхаад замын машинд суугаад яваад өгсөн. Би хүүхдээ гэртээ оруулж тавиад буцаж мотоциклио асаагаад араас нь явсан боловч гүйцээгүй. Г.С бид хоёр хааяа маргалдаж хэрүүл хийдэг байсан болохоос биш урьд өмнө нь би Сааг зодож цохисон асуудал байхгүй. Би Г.Сын баруун гуяны гадна хэсэгт нэг удаа зүүн хөлийн гуяны гадна хэсэгт нэг удаа буюу нийт 2 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-51 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 256 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Сын биед хоёр хөлийн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтлүүд ба 1-3 хоногийн өмнө үүссэн
2
байна. 4. Хоёр хөлийн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтпийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 06-07 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Х сумын М багийн нутаг Д гэх газарт иргэн Г.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны.,06 дугаар сарын 07- ны өдөр А аймгийн Х сумын М багийн нутаг Д гэх газарт оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Сыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Сын мэдүүлсэн “Тэгээд явахаар болоод манай нөхөр дээлээ өмсөх гэтэл цагаан дээл нь хиртэй байсан учраас төв рүү явахаа больсон. Тухайн үед би ажилтай байсан учраас өөрийн нөхрийнхөө дээл хувцсыг угааж чадаагүй байсан юм. Энэ асуудлаас болоод миний нөхөр уурлаж бухимдаад байсан юм. Тэгэхээр нь би хүүхдээ аваад явлаа гэтэл араас ирээд би хүүхдээ авъя, чи явдаг мөрөөрөө ганцаараа яв гээд хүүхдээ булааж аваад гэр рүүгээ явсан. Үүнээс хойш буцаж ирээд мөрөөрөө явахгүй явган яваад намайг нутагт минь нүдний булай болгоод гээд миний 2 хөл рүү хөлөөрөө өшиглөж намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн “Би тухайн үед намын сурталчилгааны ажлаар сумын төв рүү орох ажилтай болоод өөрийн хүү Мыг эхнэртэй нь хамт Хайрхан сумын төв рүү явъя гэж хэлээд гэрт нь ортол миний бэр Мыг цагаан дээлээ өмсөхгүй хиртэй байна гээд уурлаад байна гэхээр нь би за за тэгвэл та 2 гэртээ үлд дээ гээд би сумын төв рүү явсан. Тэгээд орой нь гэртээ ирээд хүүгийндээ оролгүй гэртээ орж амраад маргааш өглөө нь Мын гэрт ортол миний бэр С гэртээ байхгүй байсан. Ингээд би хүүгээсээ юу болсон талаар асуухад тэр үедээ нэг их юм яриагүй. Өдөр надад М хэлэхдээ би дээлээ угаачихгүй яасан юм гээд үүнээс болоод маргалдсан. Тухайн үед 2020 оны 06 дугаар сарын 07-нд миний хүү уурандаа Сын 2 хөл рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, мөрдөн байцаалтын шатанд Ч.Мын яллагдагчаар мэдүүлсэн “Тэгээд би тугалаа тавьж өгөхөөр тугалын хашаа руу явж хашаан дээр очиход Г.Саа хүүхдээ тэврээд алхаж явахааар нь би мотоциклио асаагаад Г.Саагийн араас очоод гэр рүүгээ хамт явъя, хүнээс ичдэггүй юмуу гэхэд Г.Саа үгүй, би явлаа аав ээж дээрээ очлоо гэ|хэд нь би уурандаа Саагийн хоёр хөлийн гуяны гадна хэсэгт нэг, нэг удаа өшиглөчихөөд хүүхдээ аваад гэр рүүгээ харьсан. Би Г.Сын баруун гуяны гадна хэсэгт нэг удаа зүүн хөлийн гуяны гадна хэсэгт нэг удаа буюу нийт 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-51/, хохирогч Г.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 256 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 06-07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Монгол ургийн овогг Чгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхс, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй
| болно. |
болно.
Шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасны дагуу Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийнх 71 тоот тогтоолоор яллагдагч Ч.Мад холбогдох эрүүгийн 2012000000229 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоож, шүүхэд шилжүүлсэн болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Ч.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ