Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 175/2022/0037/Э/208/2022/0020 |
Дугаар | 2022/ШЦТ/39 |
Огноо | 2022-03-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ
улсын яллагч А.Энхтуяа
шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт холбогдох эрүүгийн 2231000000007 дугаартай хэргийг 2022 оны 02 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, групп-д байдаг, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 6-18 тоотод дүү А.Цэрэндолгорын гэрт түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, РД:ЖИ66100711,
Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ногоон нарс” ХХК-ны паниарын үйлдвэрт паниар өрөгч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 6-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Харганыхан овогт Алимаагийн Цэрэндолгор, РД:ЖИ71080907;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг, 6-р гудамж, 18 тоот гэртээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө архидан согтуурч байхдаа хоорондоо маргалдан, харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дахин архи уухгүй. Маш их гэмшиж байгаа...” гэжээ
Шүүгдэгч А.Ганбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би хоол хийхээр юм аа бэлтгэсэн байхад дүү Цэрэндолгор “би дэлгүүр яваад ирье, та хоолоо хийж бай” гэж хэлээд гарсан. Би хоолоо хийж байхад дүү Цэрэндолгор хоол амтлагч болон 1 шил 0.5л-ийн Хараа нэртэй архи авчирсан. Цэрэндолгор, Болорзаяа бид 3 хоол идээд дараа нь Цэрэндолгор бид 2 авчирсан. Хараа нэртэй архийг ууж байгаад архиа талд нь оруулаад хоорондоо муудалцахад Болорзаяа айлд хонохоор явсан. Цэрэндолгор над руу “архи уулаа, байнга архи уудаг, надад нэмэр болохгүй" гэхээр нь би “би гэртээ үлдээд гэрийн бүх ажил хийдэг, харин чи юу ч хийгээгүй байж энэ чинь дутуу байна. Энэ чинь ийм байна гээд өө хайгаад байдаг" гэхэд Цэрэндолгор “та бие ээ өмөөрлөө” гэж хэлээд миний нүүр лүү аяга аваад шидсэн. Тэгсэн миний духыг оноод жаахан цус гарсан. Цусаа тогтоосон хойно дахиад маргалдаж байхад Цэрэндолгор гал тогоо руу орох шиг болсон ирээд миний зүүн гарыг цохих шиг болоход миний гар час гээд өвдсөн. Би юу болов яав гээд харсан чинь манай дүү жижиг хутга барьчихсан миний зүүн гар луу 2 удаа хатгасан дахиад хатгах гээд гараа далайхаар нь би гарыг нь барьж байгаад хутгыг нь булааж аваад Цэрэндолгорын хоолойг хутгаар зүссэн. Тэгсэн дахид над руу дайраад байхаар нь би гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 76-77-р хуудас/,
Шүүгдэгч А.Цэрэндолгорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргах зүйл байхгүй. Миний буруу...” гэжээ
Шүүгдэгч А.Цэрэндолгорын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Бид 2-ын дунд маргаан үүссэн. Би ах А.Ганбаатарыг "архи битгий уу, надад жаахан дэм болоод өгөөч, архи уухаар хэцүү байна” гэхэд А.Ганбаатар “би өөрийн хийх ёстой зүйлээ хийдэг, би хоол хийж байна, малдаа тэжээл өгч байна. Юмаа хийсэн дараа архи уудаг’’ гээд маргалдаж байсан. Тэгээд юу болсон мэдэхгүй би ганцаараа орон дээрээ хэвтээд хүзүүгээ нүүр гарын алчуураар дараад хэвтэж байсан. Би босож ирээд алчуур аваад хүзүүн дээрээ дараад унтсан. Өглөө сэрээд босоод хөдлөхөд миний хүзүүнээс цус олгойдож гоожоод байхаар нь хамаагүй хөдлөхгүй гээд хэвтэж байхад гаднаас Хүрэлбат орж ирсэн. Тэгээд эмнэлэг цагдаа болсон. ...Намайг ухаан ороход би өөрөө баруун гараараа хүзүүний баруун хэсэгт нүүр гарын алчуураар дараад хэвтэж байсан. Хамаагүй хөдлөхөөр цус гоожоод байгаа нь мэдэгдэж байсан учраас тэр чигээрээ хэвтээд унтсан. Би цаг хараагүй. Ямар ч байсан 21 цагийн үед архи ууж байсан гэж бодохоор 22 цагийн орчим энэ асуудал болсон болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73-р хуудас/,
Хохирогч А.Цэрэндолгорын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Одоо хүзүү өвчин орж эхэлж байна. Тэрнээс миний биеийн байдал хэвийн байна. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-25-р хуудас/,
Хохирогч А.Ганбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би дүүгийндээ байнга байдаггүй. Би жаахан архи уух дуртай муу зуршилтай. Тэрнээс болж маргаад эмэгтэй дүүгийн уур хүрээд ийм үйлдэл хийсэн байх. Тэрнээс намайг байнга зодсон, харгис, хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч Ц.Ган-Очир 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ах Ганбаатар, ээж Цэрэндолгор нар хаяа2 архи согтууруулах ундаа хэрэглэдэг юм. Манай ээж “Ногоон нарс” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг юм. Миний хувьд Ганбаатар ах өчигдөр ээжийн хүзүүн тус газар хутгалсан байсныг өглөө 07:30 цагт манай эмэгтэй дүү Болорзаяа манай гэрийн цонх тогшиж намайг сэрээж “агаа ээжийн хүзүү зүсэгдчихсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед ээжээс яасан юу болсон бэ гэхэд зүгээр гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Д.Эрдэнэчулуун 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07:30 цагийн үед манай байгууллагын 94121103 тоот дугаарын гар утас руу Цэрэндолгор охин гэх нэг хүн ээж маань хоолойгоо хутгаар зүсүүлсэн байна. Яаралтай дуудлага өгч байна гэсэн юм. Тэгэхээр нь би эрүүл мэндийн төвийн жолоочийн хамт Алимаагийн Цэрэндолгор гэх эмэгтэйн гэрт очсон. Тухайн үед очиход Цэрэндолгор гэх эмэгтэй хүзүүнийхээ баруун талын гүрээний хэсэгт хутгаар зүсэгдсэн шархтай бага зэргийн цус шүүрсэн байдалтай байсан. Тий байдалтай байсан болохоор нь шууд сумын эрүүл мэндийн төв рүү машинаар авчирсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ц.Болорзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө унтаж байхад Батаа ах намайг сэрээгээд “ээжийн чинь хүзүүг зүссэн байна” гэж хэлэхээр нь би гэртээ очиход манай гэрт энд тэндгүй цус болсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/
Гэрч Т.Ганзоригийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...надад энэ явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. ... А.Ганбаатар даруухан дөлгөөхөн ааш зантай, хүний үгээр, илүү дутуу ааш авир гаргаан хүнтэй маргалдаад байдаггүй. Хөрөө рам дээр ажиллаж байгаад зүүн гараа гэмтээж сарвуу хэсэг нь байхгүй гар муутай хүн, Нэг гэм нь архи уух дуртай учраас түүнээсээ болж дүүдээ загнуулдаг байх. Өөр муу ааш авир байхгүй. Эрүүлдээ болон согтуудаа хэн нэгнийг гэмтээсэн талаар сонсож байгаагүй. А.Цэрэндолгор амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, хүнд хэлэх зүйлээ хэлчихдэг шулуун зантай эгч байдаг. Хамт юм ярихад хөгжилтэй, хэнтэй ч хамаагүй харьцдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар хуудас/
Гэрч Б.Отгонсувд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Цэрэндолгор манай нийгмийн халамжийн байгууллагаас ямар нэгэн халамжийн үйлчилгээ авдаггүй. А.Ганбаатарын гарын гэмтэл нийгмийн даатгалаас групп авдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дугаар хуудас/
Гэрч Х.Алтантуяагийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Цэрэндолгор архи уухаараа зүгээр л байдаг. Бид нар чинь хаяа нэг баяр ёслол, цалин буугаад хамт олноороо гармаар санагдаад уух үед янз бүрийн авир гаргаад хэн нэгэнтэй муудалцаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.А.Цэрэндолгорын биед хүзүүнд зүсэгдсэн шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. .гэх дүгнэлт, /хх-ийн 48-49 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.А.Ганбаатарын биед дух, чамархай, бугалганд зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хх-ийн 52-53 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хуванцар иштэй хутганаас гарын мөр илрэхгүй байна....гэх дүгнэлт, /хх-ийн 57-58 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-11-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 119-120-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу төрсөн эгч дүү болох А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг, 6-р гудамж, 18 тоот гэртээ 2021 оны 12 дугаар сарын 26-оос 27-нд шилжих шөнө архидан согтуурч байхдаа хоорондоо маргалдаж, харилцан зодолдож хутгаар нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч А.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дахин архи уухгүй. Маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч А.Ганбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Цэрэндолгор “та бие ээ өмөөрлөө” гэж хэлээд миний нүүр лүү аяга аваад шидсэн. Тэгсэн миний духыг оноод жаахан цус гарсан. Цусаа тогтоосон хойно дахиад маргалдаж байхад Цэрэндолгор гал тогоо руу орох шиг болсон ирээд миний зүүн гарыг цохих шиг болоход миний гар час гээд өвдсөн. Би юу болов яав гээд харсан чинь манай дүү жижиг хутга барьчихсан миний зүүн гар луу 2 удаа хатгасан дахиад хатгах гээд гараа далайхаар нь би гарыг нь барьж байгаад хутгыг нь булааж аваад Цэрэндолгорын хоолойг хутгаар зүссэн. Тэгсэн дахид над руу дайраад байхаар нь би гэрээс гараад явсан...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч А.Цэрэндолгорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргах зүйл байхгүй. Миний буруу...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч А.Цэрэндолгорын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...юу болсон мэдэхгүй би ганцаараа орон дээрээ хэвтээд хүзүүгээ нүүр гарын алчуураар дараад хэвтэж байсан. Би босож ирээд алчуур аваад хүзүүн дээрээ дараад унтсан. Өглөө сэрээд босоод хөдлөхөд миний хүзүүнээс цус олгойдож гоожоод байхаар нь хамаагүй хөдлөхгүй гээд хэвтэж байхад гаднаас Хүрэлбат орж ирсэн. Тэгээд эмнэлэг цагдаа болсон...” гэх мэдүүлгээр,
А.Цэрэндолгорын хохирогчоор өгсөн “...Одоо хүзүү өвчин орж эхэлж байна. Тэрнээс миний биеийн байдал хэвийн байна. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-25-р хуудас/,
А.Ганбаатарын хохирогчоор өгсөн “...Би дүүгийндээ байнга байдаггүй. Би жаахан архи уух дуртай муу зуршилтай. Тэрнээс болж маргаад эмэгтэй дүүгийн уур хүрээд ийм үйлдэл хийсэн байх. Тэрнээс намайг байнга зодсон, харгис, хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч Ц.Ган-Очирын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд Ганбаатар ах өчигдөр ээжийн хүзүүн тус газар хутгалсан байсныг өглөө 07:30 цагт манай эмэгтэй дүү Болорзаяа манай гэрийн цонх тогшиж намайг сэрээж “агаа ээжийн хүзүү зүсэгдчихсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед ээжээс яасан юу болсон бэ гэхэд зүгээр гэж байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Д.Эрдэнэчулуун 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед очиход Цэрэндолгор гэх эмэгтэй хүзүүнийхээ баруун талын гүрээний хэсэгт хутгаар зүсэгдсэн шархтай бага зэргийн цус шүүрсэн байдалтай байсан. Тийм байдалтай байсан болохоор нь шууд сумын эрүүл мэндийн төв рүү машинаар авчирсан...” гэх мэдүүлгээр,
Насанд хүрээгүй гэрч Ц.Болорзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө унтаж байхад Батаа ах намайг сэрээгээд “ээжийн чинь хүзүүг зүссэн байна” гэж хэлэхээр нь би гэртээ очиход манай гэрт энд тэндгүй цус болсон байсан...” гэх мэдүүлгээр,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн “... А.Цэрэндолгорын биед хүзүүнд зүсэгдсэн шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн “... А.Ганбаатарын биед дух, чамархай, бугалганд зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууд болон хэргийн зүйлчлэлд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь хэрэгт баримтаар хохирол, хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж, ял эдлүүлэхэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг тоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аяга, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, Боржигон овогт Алимаагийн Цэрэндолгор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, Боржигон овогт Алимаагийн Цэрэндолгор нарт гурван /3/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулж хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг аяга, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ