Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                            Б.Цагаанцоож

             Улсын яллагч                                          Э.Ариунболд

               Хохирогч                                                  Л.Заминдийсүрэн

                         Шүүгдэгч                                               П.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн П.Баттулгад холбогдох 201618020120 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэм 1-40 тоотод оршин суух хаягтай, Эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:М3:75012472/ Боржигон овогт Пүрэвжавын Баттулга.

Шүүгдэгч П.Баттулга нь 2016 оны 05 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэм 1-40 тоотод хамтран амьдрагч Л.Заминдийсүрэнг зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Баттулга мэдүүлэхдээ: ... мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргээ тодорхой мэдүүлсэн учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Заминдийсүрэн мэдүүлэхдээ: ... 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр намайг Улаанбаатар хот явах гэсэн боловч Баттулга явуулахгүй гээд энэ асуудлаас болж бид хоёр маргалдаж Батттулга миний үснээс чирч, чимхэж, хазаж намайг гэмтээсэн. Одоо бид хоёр цаашдын амьдралаа бодоод сайн дураар эвлэрсэн. Иймд П.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсмээр байна гэжээ.

            Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Заминдийсүрэн мэдүүлэхдээ: ... Хамтран амьдрагч П.Баттулгад би тэр өглөө босоод “Улаанбаатар хот явъя” гэхэд уурлаад Баттулга бид хоёр маргалдсан юм. Миний хүү Баяржаргал Улаанбаатар хотоос Тэрэлж рүү явж байгаад авто машины осолд орсон юм. Тэгээд Улаанбаатараас байцаагч нь дуудаад байсан юм. Тэгээд би тэр өглөө босоод Улаанбаатар явчихаад ирье гэхэд уурлаад үсдэж чирээд, байшин руу оруулсан. Тэгээд цохиод, чимхээд, хазаж зодсон. Би Баттулгатай 2014 оны 03 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёрын дундаас төрсөн хүүхэд байхгүй. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2016 оны 04 сард намайг Улаанбаатар хот руу явж ажил хийнэ гэхэд уурлаад намайг зодсон. Тэгэхэд миний зүүн нүд хавдаад хөхрөөд тагларсан. Бараг сар болж байж эдгэрсэн. Эдгэрээд удаагүй байхад дахиад зодсон юм. Ер нь бид хоёр байнгын мууталцаантай байдаг болсон. Би ажилгүй гэртээ сууж байхаар Улаанбаатарт очиж ажил хийнэ гэхээр уурлаад тэгээд мууталцаад намайг зоддог юм. Бид хоёртой цуг өөр хүн амьдардаггүй. Бид хоёр хоёулахнаа амьдардаг юм. Баттулга намайг зодохдоо ихэвчлэн үснээс зулгааж чирээд, гартаа таарсан юмаараа л цохидог. 4 сард зодохдоо яг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад дараалан 5 удаа цохьсон. Тэгээд миний нүд хөх няц болоод хавдаад таглархад гэрээс гаргахгүй байлгаж байгаад эдгээсэн. Тухайн үед хажууд өөр хүн байгаагүй. Ер нь намайг зодох үед хажууд өөр хүн байдаггүй. Гадны хүн байх үед бол ер зоддоггүй. Надад Баттулгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Баттулга 2016.05.19-нд зодсоноосоо хойш дахиж намайг зодоогүй. Баттулга 5 сарын сүүлээр хөлөө хугалаад гэртээ хөдөлж чадахгүй байгаа болохоор намайг зодохгүй байгаа. Би бэртэл гэмтэл авсан үедээ зургийг нь авдаггүй. 4 сард нүд тагларсан байхад ч зургийг нь аваагүй. Гэрээс гарч чадахгүй байж байгаад л эдгээсэн юм гэх. /XX 8 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч П.Баттулга мэдүүлэхдээ: ... 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөө би хамтран амьдрагч Л.Заминдийсүрэнтэй түүний хүү Баяржаргалын асуудлаас болж маргалдаж, хэрэлдсэн юм. Урьд нь Заминдийсүрэнгийн хүү Баяржагал манайд ирэх үед би Баяржаргалд “Танай ээж миний гар луу хутгаар хатгаж байсан гээд сорвийг нь үзүүлсэн юм. Тухайн зодолддог өдөр Заминдийсүрэн Улаанбаатар явна, миний хүү чамаас болж зам тээврийн осолд орсон” гээд уурласан. Үүнээс болоод хэрэлдэж байхад Заминдийсүрэн намайг маажаад, над руу дайраад байхаар нь гарнаас нь, булчингаас нь базаад, чимхсэн. Тэр өдөр ийм л асуудал болсон. Заминдийсүрэн бид хоёр 2 жил хамтран амьдарч байна. Бид хоёрын дундаас төрсөн хүүхэд байхгүй. Би өмнөх эхнэрээс 1 хүүхэдтэй, Заминдийсүрэн өмнөх нөхрөөсөө 2 хүүхэдтэй. Гэхдээ хүүхдүүд маань бид хоёртой амьдардаггүй. Бид хоёр хоёулаа амьдардаг. Заминдийсүрэн бид хоёр урьд нь мууталцаад, харилцан зодолдож байсан. Ер нь Заминдийсүрэн их түргэн ууртай. Хэрүүл зодоон болохоор байнга л миний нүүр рүү дайрч, маажиж байдаг юм. Бид хоёрын муудалцаж, зодолдох үед хажууд өөр хүн байгаагүй гэх. /XX 16 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №124 дүгнэлтэнд:

 

            1. Заминдийсүрэнгийн биед тархи доргилт, 2 гарын бугалга, хэвлийд цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаларт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Баттулга нь 2016 оны 05 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэм 1-40 тоотод хамтран амьдрагч Л.Заминдийсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч П.Баттулга хохирогч Л.Заминдийсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу Л.Заминдийсүрэнтэй түүний хүү Баяржаргалын асуудлаас болж маргалдсан гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба Л.Заминдийсүрэнгийн бие махбодид тархи доргилт, 2 гарын бугалга, хэвлийд цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаларт, зөөлөн эдийн гэмтэл, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Баттулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул П.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Баттулгад өмнө авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:               

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Баттулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, П.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. П.Баттулгад өмнө авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.              

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.