Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 


                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулашүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б...... овогт Б......... Цт холбогдох эрүүгийн 181................тоот хэргийг хянан хэлэлцэв.


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ....................сумөнд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ...................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бо........ овогт Б.............. Ц/РД:А0000000000/


 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагий......................... байрны зүүн хойд талд байрлах Хог хаях цэг дээр 45-69 арх улсын дугаартай Х............../ маркийн автомашин жолоодож, тухайн автомашинаар хог ачих зорилгоор ухрах үйлдэл хийн замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх дүрмийг зөрчсөний улмаас иргэн Б.Быг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг холбогджээ.


                                               ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 2 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний ах осолд орчихлоо гээд надад хэлсний дагуу би эмнэлэг дээр очсон. Надад сайн мэдэх зүйл байхгүй байна. Одоо надад гомдол санал байхгүй. Хүүхдүүдэд нь хадгаламж нээж өгсөн байна. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1800000000000 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өгсөн:
“...Би тухайн өдөр Архангай аймгийн .................р багт ажилтай явсан.
Хөхнуураас оройны 23 цагийн орчим Ихтамир суманд орж ирэхэд миний утас руу миний төрсөн ах Төмөрчөдөр залгасан байсан. Би тэгээд буцаагаад залгахад Б аваарт орсон гэж хэлсэн. Би Ихтамир сумаас өөрийн машинтайгаа Архангай аймаг руу яваад Нэгдсэн эмнэлэг дээр шууд ирсэн. Намайг ирэхэд Б хагалгаанд ороод гарч ирээд сэхэн амьдруулах тасагт хэвтэж байсан. Намайг ирэхэд ер нь биеийн байдал нь их муу, ухаангүй байсан. Тэгээд удалгүй эмч нар нас барчихлаа гэж хэлсэн. Манай ах Б.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ...............-нд туслах ажилтанаар ороод 2 сар хүрэхгүй хугацаанд
ажиллаж байсан. Архангай аймгийн Ихтамир суманд 1...................... гэх айлын 7 дахь хүү болон мэндэлж байсан. Бага насандаа аав, ээжийн хамт мал маллаж өссөн. Тэгээд Архангай аймгийн ..............ын Ерөнхий боловсролын сургуулийг 4 дүгээр анги хүртэл сураад мал дээр гарсан. Тэгээд 2009 онд гэр бүлтэй болж 2 хүүхэдтэй болсон. Тэгээд Архангай аймгийн............ суманд шилжин ирж Хот тохижилт ХХК-нд туслах ажилтнаар орсон. Талийгаач ямар нэгэн хууч өвчингүй байсан. Талийгаач зарим үед архи уудаг, тэр болгон архи уугаад байдаггүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Зүгээр ажлаа хийж явж байсан ахыгаа алдсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн дахин өгсөн:
“...Би амь хохирогч Б.Б төрсөн дүү нь байгаа юм. Иймээс амь хохирогч
Б.Бтай төрөл садангийн харилцаа холбоотой. Харин Б.Ц гэдэг хүнийг зам тээврийн ослын дараагаас эхлэн таньдаг болсон. Б.Цтай ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Б.Ц нь хашаа байшин авч өгнө гэж байсан бөгөөд нэг байшин өгсөн боловч үл хөдлөхийн гэрчилгээг нь шилжүүлээгүй байна. Уг байшинд одоогоор амь хохирогч Б.Б эхнэр хүүхдүүд нь амьдарч байна. Өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Б.Ц нь амь хохирогч Б.Б хоёр хүүхдэд хадгаламж нээж өгнө гэж байсан боловч одоогоор хадгаламж нээж өгсөн зүйлгүй байна. Надад ямар нэгэн байдлаар гаргаж өгөх баримтууд байхгүй байна. Гэхдээ оршуулгын зардалд хэдэн төгрөг зарцуулсан байна. Б.Ц нь оршуулгын зардалд зориулж 3.000.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна. Б.Цаас мөнгөн дүнгээр нэхэмжлэх зүйл байхгүй. Уг нь дээрх хашаа байшинг амь хохирогч Б.Б эхнэрийн нэр дээр шилжүүлээд хоёр хүүхдэд нь хадгаламж нээгээд өгвөл сайн байна. Өөр хүсэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/,
*Гэрч О.Гын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны 16 цагийн орчим би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг орж шинжилгээний хариу авчихаад эмнэлгээс гараад явж байтал Архангай аймгийн ............р байрны урд талын хогийн савнаас Б.Ц, Б.Б хоёр хог ачаад зогсож байхаар нь би очсон. Тэгээд тэндээс хог ачаад хөдлөөд ........... дугаар байр буюу 11 дүгээр уурын зуухны хойд талын хогийн савнаас хог ачих гээд очсон. Тэнд очиж зогссон чинь Б.Б ах машинаас буугаад хогийн савны хажууд зогсоод хойшоо ухар ухар гээд гараараа тохиж байсан. Хойшоогоо аажим аажимаар ухарч байсан. Тэгсэн Б.Ц ах одоо болсон байлгүй гээд машинаа унтраагаад хаалгаа онгойлгоод хойшоо харангуутаа өө яанаа Б.Б дайруулчихсан байна ш дээ гээд машинаасаа буусан. Би тэгээд Б.Цын хойноос нь 3 буугаад яваад очтол Б.Б газар унчихсан ёо ёо гээд хэвтэж байсан. Тэгсэн Б.Ц түргэн дуудъя гээд утсаараа 103 руу залгасан. Удалгүй түргэн ирээд Б.Быг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Машины жолооч Б.Ц болохоор, машинаа жолоодож явсан. Аажим аажимаар ухарсан. Намайг жолоочийн талын толинд харахад хогийн  савны хажууд зогсож байгаад Б.Б гараараа хойшоо ухар ухар гэж байгаа нь харагдаж байсан. Б.Ц, Б.Б бид 3 байсан, өөр хүн байгаагүй. Хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Надтай юм яриагүй, толиндоо хараад хойшоогоо ухарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/
*Иргэний хариуцагч Г.Огийн өгсөн: “...Б.Ц гэдэг хүн манай байгууллагад хогийн автомашины жолоочийн ажил, харин амь хохирогч Б.Б нь хог тээврийн ачигчаар тус тус түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа зам тээврийн осолд орж Б.Б нас барсан. Харин автомашиныг Б.Ц нь жолоодож явсан. Манай байгууллагын эзэмшилд дээрх ........... АРХ улсын дугаартай, ногоон өнгийн ............ маркийн автомашин байдаг. Уг автомашиныг ашиглаад 4-5 жил болж байна. Уг автомашин нь
хог ачих зориулалттай. Дээрх хоёр хүнийг түр хугацаагаар ажиллуулж байсан. Гэхдээ
байгууллагын даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Зохих зааварчилгааг өгч байсан. Надад намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоож байгаа үйл ажиллагаатай холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Зам тээврийн осол болсны дараа л сонссон. Яг хэргийн газар дээр очиж байгаагүй. Тухайн зам тээврийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн орчимд болсон гэсэн. Тухай үед Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн эмээгээ сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж байсан. Тэгээд эмнэлэг дээр жолооч Б.Цтай таарахад болсон асуудлын талаар сонссон. Автомашинд ямар нэгэн эвдрэл  гэмтэл учраагүй. Хэвийн ажиллагаатай байсан. Одоо ч хэвийн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч Н.Оийн өгсөн: “...Амь хохирогч Б.Б бол миний нөхөр байсан юм. Иймээс амь хохирогч Б.Бтай гэр бүлийн харилцаа холбоотой. Б.Цэнд- Аюушийг сайн танихгүй. Би Архангай аймгийн Хот тохижилт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт талбайн үйлчлэгчээр 2019 оны 01 дүгээр сараас одоог хүртэл ажиллаж байна. Манай нөхөр амь хохирогч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байрлах 27 дугаар байрны зүүн хойд талд байх хог хаях цэг дээр хог ачих гэж байгаад зам тээврийн осолд орсны улмаас эмнэлэг хүргэгдэн мэс засалд ороод нас барсан. Би зам тээврийн осол болох үед хажууд нь байгаагүй бөгөөд яг юу болсон талаар мэдэхгүй байна. Манай ах дүү нар ярилцаад манай талийгаач нөхөр Б.Б дүү Б.Бийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар шийдвэрлэсэн. Б.Ц нь оршуулгын зардалд 3.000.000 төгрөгийг өгсөн. Мөн Архангай аймгийн................. дүгээр баг, ............. 35-06 тоотод байх байшинг өгсөн бөгөөд одоогоор миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байна. Өөр ямар нэгэн хохирол төлбөр өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч М.Лын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд Архангай аймгийн ..................... дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх Хог хаях цэг дээр зам тээврийн осол гарч нэг хүн босч чадахгүй, хэвтээд байна
гэсэн дуудлагын дагуу дээрх газарт очих үед 45-69 АРХ улсын дугаартай ногоон өнгийн хог ачдаг ачааны автомашин байсан. Мөн хог хаях цэг дээр хогийн төмөр савны хажууд 3 залуу байсан. Нэг залуу хогийн савны орчимд доошоо хараад хэвтчихсэн, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Дээш нь харуулаад үзлэг хийхэд баруун хавирганы нуман доор маш том цус хуралттай байсан ба хөдөлж чадахгүй байсан. Ингээд түүнийг эмнэлэг рүү яаралтай тээвэрлэсэн. Дээрх цус хуралт нь арьсан доороос овойж гарч ирсэн байсан. Энэ нь дотуур цус алдалтын нэг шинж бөгөөд яаралтай тээвэрлэсэн. Ухарч байгаад л уг хүнийг мөргөсөн гэсэн. Тухайн үед бүрэнхий болж байсан. Миний хувьд уг өвчтөнд цаг алдалгүй тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн. Амнаас нь үнэртэхгүй байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шинжгүй байсан. Ойролцоогоор 2-3 алхамын зайтай байсан шиг санагдаж байна. Сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/
*Яллагдагч Б.Цийн өгсөн: “...Би Архангай аймгийн Хот тохижилт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмчлөлийн ногоон өнгөтэй, 45-69 АРХ улсын дугаартай хог ачих зориулалттай Хуюндай Эйч ди-270 /НD270/ маркийн автомашиныг жолоодон 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байрлах 27 дугаар байрны зүүн хойд талд байх хог хаяг цэг дээрээс хог ачих гэж ухарч байгаад ачигчаар ажиллаж байсан Б.Быг мөргөсөн. Үүний улмаас Б.Б нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж мэс засалд орсныхоо дараа нас барсан. Ийм л зүйл болсон. Харин автомашин ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Би дээрх байгууллагад хогны автомашины жолоочоор 1 сар орчим ажиллаж байсан. Бид хоёр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Албан үүргээ гүйцэтгэж явж байсан. Ачигч Б.Б нь тухайн үед автомашины кабинаас буугаад хогийн савны орчимд зогсоод намайг ухар хэмээн зүүн гараараа дохио өгсөн. Үүний дагуу би ухрах үйлдлээ хийсэн. Гэтэл Б.Б нь ухраад бай л гээд байсан. Би хаалгаа онгойлгож түүнээс ухрах уу гэж асуухад ч мөн адил ухар хэмээн дохиод байсан. Ингээд л осол болсон ба осол болохоос өмнө амь хохирогч Б Бас ухрах уу гэж 2-3 удаа асуусан. Асуух бүрт л ухар гээд дохио өгөөд байсан. Бүрэнхий болж байсан. Тухайн үед О.Г байсан. Зам тээврийн осол болсны дараа би эмнэлэгийн байгууллагад мэдэгдсэн. Яг осол болсны дараа яаралтай тусламжийн эмэгтэй эмч ирж үзсэн ба Б.Быг эмнэлэг рүү аваад явсан. Ингээд Б Б нь нэгдсэн эмнэлэг дээр мэс засалд ороод ухаан орохгүй байж байгаад нас барсан. Би хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би болсон асуудлын талаар тодорхой мэдүүллээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн. Би урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 124-125 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар
сарын 19-ний өдрийн 94 дугаартай ”...Амь хохирогч Б.Б биед, оношны 1-рт тусгагдсан хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл болох элэгний няцралт, задралт, ходоодны салст булчинт, гялтан давхаргын язралт, урагдалт, 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, оношын 3-рт тусгагдсан цээж, хэвлийн хөндийн болон биеийн гадаргуугийн шинэ цус хуралт, зулгаралт гэмтлүүд, архаг хууч өвч эмгэгийн шинжүүд тогтоогдсон. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах, дарагдах шахах, шахагдах 1 удаагийн хүчтэй үйлчлэлээр үүснэ. Хэвлийн хөндийн битүү гэмтлүүд болох элэгний урагдалт, задралт, зүүн уушигны няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэр тогтоох журам*-ын 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд ходоодны нугалуур орчмын язралт, урагдалт, өвчүүний баруун талын доод хэсэгт өнгөц зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүгд шинэ гэмтэл байна. Амь хохирогч Б.Б нь хэвлийн хөндийн амь насанд аюултай, хүнд гэмтэл түүний хүндрэлийн улмаас нас баржээ.
Архангай НЭ-ийн 2018.11,16-нд нээсэн № 5368 өвчний түүхийн бичлэгээс үзвэл 2018.11 17-ны 01 цаг 35 минутанд нас баржээ. Шинжилгээгээр оношны З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин тогтоогдсон ба үхлийн шалтгаан болоогүй байна. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байжээ. Амь хохирогч Б.Б цогцосноос авсан цусанд спиртийн зүйл илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна. /эмчлэгдсэн учир илрэхгүй байж болно/...” гэх дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай“...Жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. Жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Жолооч Б.Ц “ВС” 502105 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. Жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/
*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 8-13 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 168 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох
баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Э...............дугаар байрны зүүн хойд талд байрлах Хог хаях цэг дээр Б.Ц нь 45-69 арх улсын дугаартай ................... маркийн автомашин жолоодож, тухайн автомашинаар хог ачих зорилгоор ухрах үйлдэл хийн замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх дүрмийг зөрчсөний улмаас иргэн Б.Быг дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц үйлдсэн болох нь:
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн“...Би тэгээд буцаагаад залгахад Б аваарт орсон гэж хэлсэн. Би Ихтамир сумаас өөрийн машинтайгаа Архангай аймаг руу яваад Нэгдсэн эмнэлэг дээр шууд ирсэн. Намайг ирэхэд Б хагалгаанд ороод гарч ирээд сэхэн амьдруулах тасагт хэвтэж байсан. Намайг ирэхэд ер нь биеийн байдал нь их муу, ухаангүй байсан. Тэгээд удалгүй эмч нар нас барчихлаа гэж хэлсэн. Манай ах Б.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хот тохижилт ХХК-нд туслах ажилтанаар ороод 2 сар хүрэхгүй
хугацаанд ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-19 дүгээр тал/ Гэрч О.Гын”...Тэнд очиж зогссон чинь Б.Б ах машинаас буугаад хогийн савны хажууд зогсоод хойшоо ухар ухар гээд гараараа тохиж байсан. Хойшоогоо аажим аажимаар ухарч байсан. Тэгсэн Б.Ц ах одоо болсон байлгүй гээд машинаа унтраагаад хаалгаа онгойлгоод хойшоо харангуутаа өө яанаа Б.Б дайруулчихсан байна ш дээ гээд машинаасаа буусан. Би тэгээд Б.Цын хойноос нь буугаад яваад очтол Б.Б газар унчихсан ёоё ёоё гээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-33 дугаар тал Иргэний хариуцагч Г.Огийн”...Б.Ц гэдэг хүн манай байгууллагад хогийн автомашины жолоочийн ажил, харин амь хохирогч Б.Б нь хог тээврийн ачигчаар тус тус
түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа зам тээврийн осолд орж Б.Б нас барсан. Харин автомашиныг Б.Ц нь жолоодож явсан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 25-27 дугаар тал/ Гэрч Н.Оийн”...Манай нөхөр амь хохирогч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байрлах 27 дугаар байрны зүүн хойд талд байх хог хаях цэг дээр хог ачих гэж байгаад зам тээврийн осолд орсны улмаас эмнэлэг хүргэгдэн мэс засалд ороод нас барсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
 Гэрч М.Лын”... 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байрлах 27 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх Хог хаях цэг дээр зам тээврийн осол гарч нэг хүн босч чадахгүй, хэвтээд байна гэсэн дуудлагын дагуу дээрх газарт очих үед 45-69 АРХ улсын дугаартай ногоон өнгийн хог ачдаг ачааны автомашин байсан. Мөн хог хаях цэг дээр хогийн төмөр савны хажууд 3 залуу байсан. Нэг залуу хогийн савны орчимд доошоо хараад хэвтчихсэн, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Дээш нь харуулаад үзлэг хийхэд баруун хавирганы нуман доор маш том цус хуралттай байсан ба хөдөлж чадахгүй байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/
Амь хохирогч Б.Б биед хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл болох элэгний
няцралт, задралт, ходоодны салст булчинт, гялтан давхаргын язралт, урагдалт, 2 цээж, хэвлийн хөндийн болон биеийн гадаргуугийн шинэ цус хуралт, зулгаралт гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн талаар гаргасан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийн авто тээврийн
хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
 Иймд шүүгдэгч Б.Цийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай
хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ц нь оршуулгын зардалд 3000.000 төг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/, мөн шүүх хуралдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг, Бортолгой 35 дугаар гудамжны 06А тоотод байрлах 64м кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.О мөн гэх Ү-0118003306 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг, 304 м газрын хамт шилжүүлж өгсөн мөн амь хохирогч Б.Б С С нарын нэр дээр хадгаламж нээлгэж өгсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улгэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн,
учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд
мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дзүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
                                                  ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б..........н овогт Б.........н Цийг авто тээврийн хэрэгслийн
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Цт оршин суух газар, сургууль, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Ц нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ  хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг оршин суух газар, сургууль, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар
зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт хяналт тавьж ажиллахыг ......... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ