Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар ШЦТ/2021/119

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Б.Саруул-Ирээдүй

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн ........ от  хэргийг 2021 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... төрсөн, ....... настай, ..............нд боловсролтой, .............. ажилтай, ам бүл ................ лд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х з овогт Э Б гэв. РД:/..................

 

Шүүгдэгч Э.Б нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн урд талд 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед иргэн Х зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

- Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би 20-21 цагийн орчимд ажлаа тарж гэртээ ирчихээд байж байтал манай найз охин Мнайзууд болох У /У/, Ц /Ц/ хоёр манай найз охинтой утсаар холбогдоод “ууж идье” хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би найз С бас дуудсан. Ингээд бид нар театрын урд Өлзий Дундговь гэдэг дэлгүүрийн урд уулзсан. Тэгтэл У гээд охин нэг хүнийг дуудсан бөгөөд Р гээд залуу такситай хүрч ирсэн. Ингээд намайг архи аваад өгчих гээд Хайрхан дэлгүүрээс 2 том пиво 1 шиг 0.75 литрийн хараа архи авсан. Тооцоог нь Р хийсэн. Тэгээд буцаж Өлзий Дундговь дэлгүүрийн орчимд ирээд Угийн түрээсэлж байгаа байр болох Сайнцагаан сумын эмнэлгийн урд талын 12-р байрны подвалд очсон. Тэгээд Р С бид гурав 1 пиво, 1 шил архиа хувааж уусан. Эмэгтэйчүүд болохоор үлдсэн 1 том пиво хувааж уусан. Тэгээд манай найз охин М бид хоёр гарч 00 орчихоод ороод иртэл С Р нар маргалдсан байсан. Тухайн үед яг ямар асуудлаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэгээд У намайг дуудаж гаргаад “Р энд хонох гээд байна чи явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Рг дагуулж гадаа гараад “одоо хөгшөөн ингээд харьчих” гэсэн чинь Р одоо хөгшөөн харь гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг гадаа яриад зогсож байхад нэг хүүхэд /Т/ хажуугаар явахаар нь би тамхи асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд хойноос С гарч ирсэн. Ингээд Р баруун тийшээ яваад өгөхөөр нь би буцаад подвал руу орсон. Араас С орж ирсэн. Удаагүй Р дахиад хүрч ирээд өдөөд байсан. Яг юу гээд байсныг нь одоо сайн санахгүй байна. Тэгээд С бид хоёр Рг баруун тийшээ хөөгөөд гүйсэн боловч гүйцээгүй С цаашаа хөөгөөд явсан. Тэгээд би буцаад явж байтал өрхийн эмнэлгийн баруун талд тамхи асуусан хүүхэд /Т/-тэй дайралдсан. Тэгээд бид хоёр зөрөлцөх гэж байгаад мөрлөлцсөн. Ингээд бид хоёр маргалдаад бие биетэйгээ барьцалдаж аваад салсан. Тухайн үед У, Ц, М нар гараад ирчихсэн байсан. Ингээд У, Ц хоёр боль гээд бид нар подвал руу орох гэж байтал надтай мөрлөлцсөн хүүхэд “ахыгаа дуудсан байгаа наадхыг чинь алуулна” гэх мэт юм яриад манай найз охинтой маргалдаад байхаар тэр хүүхэд рүү гүйгээд очтол нөгөө хүүхэд өөдөөс өшиглөхөөр нь би хөлийг нь барьж аваад газар унагаасан. Тэр хүүхдийг газар унагаагаад ямар ч байсан 2 удаа өшиглөсөн биеийнх нь аль хэсэгт оносон болохыг мэдэхгүй байна. Тэгтэл машинтай ах боль гэхээр нь болиод буцаад подвал руу орсон. Тэгээд подвалд ороод байж байтал подвал руу гэрэл тусгаад “алж хядна” гээд 2-3 хүн байгаад байсан. Эхлээд бид нар нуугдаж байсан. Тэгтэл “боовыг нь тасална, ална хядна” гээд ярьж байгаад чимээгүй болчихоор нь би Угийн шүүгээнээс жижиг хутга авсан. Тэгээд би гарч харъя гээд подвалын цонхоор гараад очтол нэг хүүхэд /Р/ зогсож байсан. Шөнө болохоор би хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгээд тэр хүүхэд хөөе гээд орилтол өөдөөс 2 хүн /Ц, Т/ ирээд нэг нь намайг барьж аваад шууд хавирч унагаасан, тэгээд “наадах чинь хутгатай байна” гээд нэг нь хэлтэл нөгөө залуу нь миний гаран дээр гишгэсэн. Тэгээд би гараа савчиж байхдаа нэгийг нь хутгалчихсан юм. Тухайн үедээ би хүн хутгалсан гэж мэдээгүй. Ингээд нөгөө хоёр залуу зүүн тийшээ зугтаахаар нь би барьж байсан хутгаа машины доогуур шидчихээд чулуу аваад нөгөө хоёр залУн хойноос нь хөөсөн. Цоглог дэлгүүр хүртэл хөөгөөд буцаад подвал руу очоод сууж байтал удалгүй цагдаа нар ирсэн. С бид хоёр Рг зүгээр гэр лүү нь явуулах гэж байсан юм. Тэгээд Р явахгүй буцаж ирээд өдөөд байсан болохоор нь хөөж гүйсэн. Би тамхи асуусан залууг гэж тухайн үед буцаад явж байна гэж мэдээгүй зүгээр өөд өөдөөсөө явж байгаад мөрлөлцсөн юм. С бид хоёр согтолтын хувьд гайгүй байсан ухаанаа алдталаа согтоогүй байсан. Би л тэр мөрлөлцсөн хүнийг өшиглөж авсан тэр залуу манай найз охинтой маргалдаад байсан. Тэр залууг С зодож цохисон эсэхийг бол мэдэхгүй байна. Би хутгыг шүүгээнд байгаа гэдгийг мэдээгүй шүүгээг гэрэл тусгаад харахад л хутга байхаар нь гадаа байгаа хүмүүсийг айлгая гэж бодоод хутга авч гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-106-107/

- Хохирогч Х: ‘’...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн орчимд Мандалд /хаягийг нь мэдэхгүй гэх/ найз Н, Нгийн хүргэн, мөн түүний найз /нэрийг нь мэдэхгүй/ хүмүүстэй уулзаад юм яриад найз Нтэйгээ барилдаад хөгжилдөөд байж байсан. Тухайн үед тэд нар 2 том пиво уусан. Би сүүлийн пивоноос бага зэрэг уусан. Ингээд 00 цаг өнгөрөөгөөд би гэртээ харихаар ганцаараа явсан. Тэгээд би театрын урдуур явж байхад мэргэжлийн хяналтын газрын урд замын гарц дээр хүмүүс зодолдоод байгаа харагдсан. Манай гэр лүү яг тэр замаар явж очдог бөгөөд би мэргэжлийн хяналтын газрыг тойроод очтол манай найз Баатараагийн дүү Т гэх хүүхэд “намайг зодчихлоо” гээд надтай дайралдсан. Тэгээд би ямар хүмүүс зоддог юм хоёулаа очиж уулзъя гээд Тыг дагуулаад нөгөө хүмүүсийнх нь явсан чигтээ явж байтал 12 дугаар байрны үүдэнд өөдөөс саарал цамцтай хар өнгийн малгайтай, малгайгаа дараад өмсчихсөн жоохон хүүхэд /Р/ тааралдсан. Тэгтэл Т тэр хүүхдээс “нөгөө хэд чинь хаана байна” гэж асуухад тэр хүүхэд мэдэхгүй намайг бас зодчихоод явсан гэж хэлсэн. Тэгээд “та нар хаана архи уусан юм чи хаанахын хүүхэд юм” гэж асуухад тэр хүүхэд би МСҮТ-ийнх бид нар энд архи уусан гээд подвалын цонхыг зааж өгөхөөр нь цонхоор гэрэл тусгаад харахад дотор нь хүн харагдахгүй гэрэл нь унтраастай байсан. Тэгээд би нөгөө хүүхдийг нэлээд согтолттой байсан болохоор нь “за за чи харьж амар” гэж хэлээд манай гэр тухайн байрны хажУн байр болохоор Ттай хамт байр луугаа дөхөөд байрныхаа урд хэсэгт зогсож байтал Т “ахаа нөгөө залуу гараад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд Т очиж уулзаад “ахаа таныг дуудаж байна” гэхээр нь би машин тойроод “яасан” гээд яваад очтол мөн саарал өнгийн цамтай хүзүүндээ шивээстэй нэг залуу /Б/ зогсож байсан. Тэгээд би тэр залууд яагаад хүүхэд зодоод байгаа юм гэтэл “чи тэгээд яадаг” юм гээд намайг мөрөөрөө мөрлөсөн. Мөрлөх үед нь би тэр залууг баруун гартаа хутга бариад ирийг нь гарынхаа ард нуусан байна гэдгийг нь олж харсан. Тэгээд би тэр залУн хоёр гарыг нь бариад автал миний өөдөөс биеэрээ дайраад хутгандаа өөрөө орчих гээд байхаар нь би тэр залУн гарыг барьж байгаад хавираад унагаасан. Тэгээд би Тыг “хутгыг нь аваадах” гэж хэлсэн. Т хутгатай гартай нь ноцолдоод авч чадахгүй байсан. Тэр залууд би хутгаа хаячих ярилцъя гэхэд “би чамайг таарсан газраа тав шаана, би хүн дуудсан байгаа алнаа” гээд байсан. Тэгтэл хаанаас ч юм нэг залуу /С/ гарч ирээд “ахаа манай найзыг тавьчих” гээд хойноос тэвэрсэн. Тэгээд би хутгатай гарыг нь барьсан гараа татчихсан чинь миний зүүн гар хутганд нь зүсэгдсэн. Ингээд гараа зүсүүлчихээд хутгатай гарыг нь тавьчихсан чинь миний зүүн гуя руу час хийх шиг болсон. Тэгээд би тэр хутгатай залуугаас холдоод зүүн тийшээ Тыг гүйгээрэй гээд хамт гүйсэн. Хойноос нөгөө залуу “ална” гээд туулгаад байсан. Ингээд Цоглог дэлгүүрийн урд хүртэл тэр залуу хойноос хөөж байгаад ард үлдсэн. Тэгээд би Тт хутганд өртчихлөө гэж хэлсэн. Тэгээд тэнд нэг онгорхой граж байсан бөгөөд граж руу нь явж ортол нэг ах байсан. Тэр ахад “хөлөө зүсчихлээ цус тогтоох юм байна уу” гэж хэлсэн. Тэр ах болохоор “ийм их цус гарч байгаа бол түргэн дуудъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэг ойрхон байгаа юм чинь өөрсдөө яваад оръё гээд бид хоёр эмнэлэг рүү гүйж очоод тусламж авч эмнэлэгт хэвтсэн. Тэгээд маргааш өдөр нь хагалгаанд орсон. Дунд зэргийн хутга байсан. Ишийг нь тэр залуу атгасан байсан болохоор сайн харж чадаагүй эрээн иштэй л хутга байх шиг байсан. Би тэр хүмүүсийг “боожгойг тасална” гэж яриагүй. Би тэр залууг огт танихгүй урьд өмнө нь харж байгаагүй. Тыг өмөөрч л тэр залуутай уулзсан. Бид хоёр сүйдтэй муудалцсан зүйл ч болоогүй. Т бид хоёр мөн хутгатай залуу, бас миний араас тэвэрдэг залуу байсан. Эхэлж тааралдсан саарал цамцтай хүүхэд бол явсан байсан байх тэр хүүхдийг анзаарч хараагүй. Өөр хүн байгаагүй. Би өнөөдөр эмнэлгээс гарсан эмч нар хөдөлгөөн бага хийх шаардлагатай хэвтрийн дэглэмд бай гэсэн. Одоогоор зүүн хөл чинэрч хатгаж өвдөж байгаа...’’ гэх мэдүүлэг /хх-15-16/

 

- Гэрч Т.Тын: “...Би Залуус хороололд баригдаж байгаа барилга дээр түр хугацаагаар ажиллаж байгаа юм. Өчигдөр буюу 2021.09.21-ний өдөр 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад хамаатны эгч Згийн гэрээс хувцсаа авчихаад Наранчимэг гээд нагац эгчийн гэр болох Сайнцагаан эрүүл мэндийн төвийн хажУн байр луу явж байтал эрүүл мэндийн төвийн урд талд Б гэх урьд нь зүс харж байсан сайн танихгүй залуу 2 эрэгтэй, 3 эмэгтэйн хамт зогсож байсан бөгөөд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Ингээд би хажуугаар нь зөрөөд гарах гэтэл Б гэх залуу нь хүрч ирээд надаас тамхи асуухаар нь би “байхгүй” гэж хэлтэл “Дундговьд миний өөдөөс ингэж дуугарах хүн байхгүй” гээд томроод байсан. Тэгтэл С гээд мөн өмнө нь зүс харж байсан залуу Б хориглосон. Тэгээд би цаашаа Наранчимэг эгчийнх рүү очтол 2 хүүхэд нь унтчихсан надад хаалга тайлж өгөөгүй. Ингээд би буцаад З эгчийн гэрт хоноё гэж бодоод эрүүл мэндийн төв өнгөрөөд төв зам руу орох гээд мэргэжлийн хяналтын газрын урд явж байхад саарал Б гэх залуу хойноос хүрч ирээд намайг заамдаад “чи яаж хараад байгаа” юм гэхээр нь би өөдөөс нь заамдаад авсан юм. Тэгтэл цаанаас нь охидууд нь хүрч ирээд Б надаас холдуулсан. Тэгэхээр нь би цагдаа дуудчихсан байгаа шүү наад залуу чинь далчиганаад байвал эрүүлжүүлэхэд барьж өгнө гэж худлаа хэлсэн. Тэгтэл Б гэгч нь уурлаад байсан. Энэ үед тэд нарын хойноос С гээд залуу хүрч ирсэн. Тэгээд надтай мэнд мэдэхээр нь би “танай найз чинь далчиганаад байна би цагдаа дуудчихсан байгаа шүү” гэж хэлсэн. Тэгтэл С гэдэг залуу учиргүй уурлаад “миний найзыг цагдаад барьж өгөх гэлээ” гээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж авсан. Тэгтэл хойноос нь Б нь над руу дайраад цохих оролдлого хийсэн боловч намайг оноогүй бөгөөд дахиж цохих гээд байхаар нь өөдөөс нь жийтэл Б хөлөөс бариад газар унагаасан. Тэгээд С Б хоёр нийлээд миний толгой бие рүү өшиглөөд байсан. Би толгойгоо дараад хэвттэл засмал замаар хажуугаар өнгөрч байсан цэнхэр өнгийн маркийг нь мэдэхгүй машинтай ах эгч хоёр зогсоод болиоч гээд орилсон. Тэгээд Б С хоёрыг эмэгтэйчүүд нь салгаж аваад цаашаа 12 дугаар байрны орц руу орсон. Уг байрны подвалд 2 охин нь амьдардаг юм байна лээ. Тэгээд тэр машинтай ах эгч хоёр хөдлөөд явсан бөгөөд би зодуулчихаад босоод иртэл манай хамаатны ахын ангийнх нь хүүхэд болох Ц гээд ах мэргэжлийн хяналтын газрын урдаас ирж байсан. Тэгээд би “Ц ах мөн үү” гэж асуухад “мөн” байна гэж хэлсэн. Тэгээд Ц ах бас намайг таниад “юу болов” гэхээр нь “тэр хүүхдүүд зодчихлоо” гээд Б С болон бусад эмэгтэйчүүд рүү заатал Ц ах очиж уулзъя гээд хойноос яваад подвал руу нь ортол өөдөөс гудамжинд тэд нартай хамт зогсож байсан саарал өнгийн цамцтай залуу /Р гэх/ нэлээд согтсон байдалтай “эд нар намайг зодчихлоо” гээд Б С нарыг хэлээд байсан. Тэгээд Ц ах подвалын хэдэн хаалга цохиж үзээд “за за явъя” гээд байрны орцноос гараад нөгөө саарал цамцтай эрэгтэйг “одоо харь” гээд явуулсан. Ц ахын байр нь яг тухайн 12-р байрны зүүн талд нь манай Наранчимэг эгчийн гэр эсрэг талынх нь байр учраас бид хоёр явах гэж байтал саарал цамцтай залуу буцаж хүрч ирээд “нөгөө хэд гараад ирлээ” гэсэн. Тэгэхэд Б С хоёр гараад ирсэн байсан. Тэгээд Ц ах яагаад хүүхэд зодоод байгаа юм гэтэл Б “чи хэн юм” гэсэн. Тэгээд Ц ах Б хутгатай гэдгийг нь мэдээд хоёр гарыг нь бариад хавираад газар унагаасан. Тэгээд Ц ах “наад хутгаа хая” гэж хэлээд хаяхгүй болохоор нь надад “миний дүү хутгыг нь ав” гэж хэлсэн. Тэгээд би Бийн гаран дээр нь гишгээд хутгыг нь авах гэтэл чанга атгачихаад тавихгүй байсан. Тэгээд Ц ах намайг “цаашаа байж бай” гэж хэлэхээр нь би холдсон. Энэ үед саарал цамцтай залуу алга болсон байсан. С нь болохоор “хутгаа хая хөгшөөн” гээд Бд хэлээд байсан. Тэгтэл Ц ах “ёо ёо гар зүсчихлээ” гэж хэлээд бид хоёр зугтаасан. Тэгээд урагшаа зугтааж байхад Ц ах “намайг хутгалчихсан байна хөл нойтон оргиж байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр нэгдсэн эмнэлгийн хажууд граж нь онгорхой байсан нэг айл руу ороод гражийг нь хаалгасан. Учир нь Б Ц ах бид хоёрыг прокурорын зүүн талын байр хүртэл хөөсөн юм. Тэгээд тэр айлын хүнд учир байдлаа хэлээд Ц ах цусаа тогтоосон. Тэр айлын хүн нь багш хийдэг гээд нэг эгч байсан. Тэр эгч “түргэн дуудаад өгье” гэхээр нь бид хоёр “эмнэлэг ойрхон байгаа юм чинь гүйчихье” гээд өөрсдөө эмнэлэг дээр очсон. Ингээд эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг  /хх-19-20/

- Гэрч Е.М-Э: “...Манай найз залуу Б бид хоёр Боржигоны 21-р гудамжны 8 тоотод хамт амьдардаг. Өчигдөр буюу 2021.09.21-ний өдөр 22 цагийн орчимд гэртээ байж байхад манай МСҮТ-ийн найзууд болох       У, Ц нар над руу чатаар “уулзах уу” гээд бичсэн. Утас руу нь залгатал “уулзах уу” гэж хэлсэн. Уран- Э, Ц нар Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн урд байрлах 12 дугаар байрны подвалыг түрээслэн 2-лаа амьдардаг юм. Ингээд тэдний гэрт яваад очиход У, Ц нар С, Р гэх хоёр хүнтэй хамт байсан. Тэгээд бид хоёрыг ирсний дараа Р 2 том пиво дэлгүүрээс аваад бид нар уг пивоноос хувааж уусан. Тэгтэл Р согтчихоод Стэй маргалдаад байсан. Яг ямар шалтгаанаас муудалцсан болохыг нь би мэдэхгүй байна. Аягалсан пивийг нь уусангүй гээд маргалдаад байх шиг байсан. Тэгээд тэр хоёрыг гэрт маргалдаад байхаар нь гарч маргалд гэж хэлтэл С, Б, Р гурав гэрээс гарсан. Ингээд гадаа гарчихаад удаад байхаар нь У, Ц бид гурав хойноос нь гартал тэр гурав гадаа юм яриад зогсож байсан. Б болохоор Рг “согтсон байна харь” гээд хэлтэл Р байрны хажуугаар гараад явж байсан. Тэгтэл С хойноос очоод Рг зодоод байхаар нь Б “салгачих” гэж хэлтэл Б хойноос нь очсон. Ингээд У Ц бид гурав тэд нарын хойноос очсон чинь Б шар куртиктэй нэг танихгүй залуу /Т/-тай заамдалцаад зогсож байсан. Тэгээд болиулаад Б цаашаа С Р 2 луу явсан. Бид гурав болохоор тэр шар куртиктэй залуугаас уучлалт гуйсан чинь тэр залуу нэг хүнтэй утсаар яриад хүрээд ир гээд залгаад байсан. Бид нар “хэн рүү залгаад байгаа юм бэ” гэхэд “ирэхээр нь хар” гэж хэлсэн. Тэгээд цаанаас С хүрч ирээд тэр залуутай мэндэлсэн. С тэр залууг таньдаг юм шиг байна лээ. Ингээд С Б хоёр Уран- Э Ц 2 той хамт цаашаа яваад өгсөн. Тэгээд би шар куртиктэй залуугаас “юу болсон” талаар асуухад тэр залуу “наад залуу чинь яагаад байгаа юм, би хүн дуудчихсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай яриад зогсож байтал Б их хурдан гүйж хүрч ирээд тэр залууг цохиж газар унагаагаад Стэй нийлээд дээрээс нь өшиглөөд зодоод байсан. Ингээд хажуугаар явж байсан нэг машины ах “боль” гээд бид нарыг загнасан ингээд У Ц бид гурав тэр хоёрыг чирээд цаашаа гэр лүү аваад явсан. Нөгөө шар куртиктэй залуу болохоор тэр газартаа үлдсэн. Тухайн үед Р бас харагдахгүй яваад өгсөн байсан. Тэгээд гэрт ороод байж байтал гадаа олон хүмүүс дуугараад байх шиг байхаар нь бид нар нөгөө шар куртиктэй залууг олон хүн дуудаад ирлээ гэж бодоод гэрлээ унтраагаад хаалгаа дотроос нь цоожлоод нуугдсан. Тэр хүмүүсийн дунд Р байх шиг байсан. “Энд хоёр охин түрээсэлдэг юм” гээд яриад байсан мөн “Б гэгчийг нь алнаа” гэх яриа ярьж байгаа нь цонхоор сонсогдоод байсан. Ингээд тэр хүмүүс цонхны ойролцоо ярилцаж байгаад чимээгүй болохоор нь Б цонхоор гараад харъя гээд гарсан. Хойноос нь С хаалгаар гарсан. У Ц бид гурав гараагүй. Ингээд У Ц хоёрын амьдарч байгаа подвалын зүүн талын байрны орчимд хүмүүс шуугилдаад байгаа сонсогдсон. Ингээд бид гурав гэрээс гарахад С Б 2 Рг хөөгөөд явж байсан. Баруун засмал зам хүртэл хөөсөн. Тэнд С үлдээд Б үргэлжлүүлэн хөөгөөд явсан. Тэгээд бид гурав Стэй уулзсан чинь “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд “юу яриад байгаа юм” гэсэн чинь чимээгүй болчихсон. Тэгээд удаагүй Б хүрээд ирсэн. “Р хаачив” гэж асуухад “хуучин МСҮТ-ийн араар ороод алга болчихлоо” гэж хэлсэн. “Шар куртиктэй залуу ахтайгаа хамт зугтаачихсан Цоглог хүртэл туулгасан” гэж хэлсэн. Тэгээд тэр хавьд хэсэг ярьж зогсож байгаад гэр лүү орсон. Ингээд шөнө цагдаа нар хүрч ирсэн... гэх мэдүүлэг /хх-22-23/  

 

- Гэрч Ү.Сийн: “...Б бол манай найз байгаа юм. 2021.09.20-ны өдөр Б болон түүний найз охин М/М/ бид гурав архи уусан юм. Тэгээд архи уучихаад гэр гэр лүүгээ харьсан. Ингээд өчигдөр буюу 2021.09.21- ний өдөр Б над руу 20 цагийн орчимд залгасан. Тэгээд “театр дээр уулзъя” гэсэн. Ингээд би театр дээр оччихоод Б хүлээгээд 1 цаг гаран хугацаа өнгөрсөн. Тэгээд Б Мтай хамт хүрч ирсэн. Тэгээд Өлзий Дундговь дэлгүүрийн гадаа Мын найзууд болох У /У/ Ц/ гээд хоёр охинтой уулзсан. Тэгээд М “өчигдөр уусан шараа тайлуулна” гээд У, Ц хоёрыг шордоод байсан бөгөөд тэр хоёр “бид хоёр хүний юм түрээсэлж байгаа, мөнгө байхгүй” гээд У найзыгаа дуудчихъя гэсэн. Ингээд Угийн найз нь гэх Р гэдэг залуу такситай хүрч ирсэн. Тэгээд Р ирээд Б таксинд нь хамт суугаад архи пивонд явсан. Удаагүй тэр хоёр буцаж байсан газартаа ирээд бид нар урагш алхаад У Ц хоёрын байдаг Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн урд 12-р байрны подвол руу орсон. Тэндээ 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи, 1 том нийслэл пиво хувааж уусан. Уг архи пивоо уугаад дуусаж байхад Р гээд залуу нь Б бид хоёрыг үгээр идээд байсан. Тэгээд би эхлээд Ртай маргалдаж байтал Б Рг “гараад ир” гээд тэр хоёр гараад явсан. Ингээд би хойноос нь гараад очтол Б Ргийн гуя орчим руу 2 удаа өшиглөхөөр нь би хориглоод Рг 4 сургуулийн засмал зам хүртэл дөхүүлж өгсөн. Тэгтэл ард Мэргэжлийн хяналтын газрын урд талд Б нэг хүүхэд /Т/-тэй муудалцаад байсан. Охидууд болохоор хараад зогсоод байсан. Тэгтэл Бтай маргалдаж байсан залуу нь намайг “хүүе С” гээд таниад байхаар нь “сайн уу” гээд мэнд мэдчихээд Б аваад явах гэтэл нөгөө Бтай муудалцаад байсан хүүхэд “найзыг чинь эрүүлжүүлэхэд бариад өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь “энэ чинь миний найз шүү дээ” гэж хэлээд би тэр хүүхдийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод хөл рүү нь өшиглөсөн. Тэгтэл Б хажуугаас орж ирээд өшиглөөд байсан. Би тэр хүүхдийн яг хаашаа нь өшиглөснийг анзаараагүй. Тэгээд замаар явж байсан нэг машинтай хүмүүс “боль” гэсэн. Тэгээд Б бид хоёр болиод буцаад подвал руу орсон. Тэгтэл цонхон дээгүүр 2-3 эрэгтэй хүн эргэлдээд байсан. Тэгээд “ямар овоо гөлөгнүүд вэ? 2 бандийнх нь засааг тайрна” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр буланд нуугдаад суусан. Тухайн 2-3 хүний нэг нь Р байсан. Р буцаад хүрээд ирчихсэн байсан юм байна лээ. Тэгээд цонх руу гэрэл тусгаж байгаад гэрлээ тусгахаа больсон. Энэ үед нь Б цонхоор үсрээд гараад яваад өгсөн. Би хойноос гартал Б нэг хүн /Х/ цээжин дээр нь дарчихсан, мөн намайг таниад байсан хүүхэд /Т/ болохоор гаран дээр нь дарчихсан байсан. Р болохоор хараад зогсож байсан. Тэгээд би Б дарчихсан байсан хоёр хүнийг “манай найзыг тавьчих” гээд гуйсан. Тэгтэл нөгөө хоёр хүн гэнэт “хутгалчихлаа гэл үү, хутгатай байна ч гэл үү” нэг юм хэлээд шууд зүүн тийшээ гүйгээд явсан. Хойноос нь Б хөөгөөд явсан. Р болохоор баруун тийшээ зугтаагаад гүйсэн. Тэгээд Б буцаж ирээд бид нар подвал руу орсон. Тухайн үед Базардарийн гарт хутга мэсний юм харагдаагүй. Ямар нэгэн зүйл хэлээгүй. Өглөө ажилтай юм чинь унтахгүй байж байгаад явъя гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-25-26/ 

 

- Насанд хүрээгүй гэрч А.У “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 19-20 цагийн орчимд МСҮТ-ын байранд хамт байдаг байсан М гээд найз маань над руу чат бичээд “уулзах уу” гэхээр нь “Ц бид хоёр байна манайд хүрээд ирэхгүй юу” гэж хэлсэн. Ингээд надад “театр дээр хүрээд ирлээ” гэж хэлэхээр нь би Цгийн хамт яваад М найз залуу Б бас Бийн найз С гээд залУн хамт ирсэн. Тэгээд М Ц бид хоёрыг “шар тайлаад өгчихөөч” гээд шордоод байсан бөгөөд Ц бид хоёр “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би чатаа хартал Р гээд залуу чаатандаа байж байсан. Рг М сайн таньдаг бөгөөд 1-р курст байхдаа найзууд байсан. Ингээд би Мад “Р чаатандаа байна, чи сайн таньдаг юм чинь дуудчихъя” гэж хэлсэн. Тэгээд Р руу чат бичээд дуудсан. Р ч удаагүй хүрээд ирсэн. Тэгээд Рг иртэл М “шар тайлаад өгчих” гээд байсан. Р болохоор “би архи уудаггүй” гэтэл М шахаад байсан Тэгээд Р цалинтай дадлагын мөнгөөрөө юм авч өгөхөөр болоод Р Бийн хамт яваад 1 шил 0.5 литрийн архи, 1 том пиво, 1 ундаа хэдэн бэлэн гоймон авсан байсан. Тэгээд тэд нар Ц бид хоёрын түрээсэлдэг 12-р байрны подвалд очсон. Тэгээд архиа уух гэж байтал Р “за би архи уудаггүй юм чинь явъя” гэтэл Рг С “чи яасан тавьсан банди” гэж хэлээд зодох гээд байхаар нь би Сд “чи хүн дуудаж юм авахуулчихаад зодох гээд байгаа юм уу” гэж хэлтэл С Рг аваад гарсан. Тэгэхээр нь би Бд “найзыгаа аваач дээ” гэж хэлэхэд Б хойноос гарсан. Тэгээд би тэд нарыг подвалын цонхоор харж байхад Б Рг “одоо уучлаарай ахын дүү гэр лүүгээ харьчих” гэсэн чинь С нь Ргийн гар луу нь нэг удаа цохисон. Тэгээд Б болиулсан. С ч мөн өөрөө “уучлаарай одоо болъё” гээд тэр хоёр Рг дөхүүлж өгөхөөр болоод цаашаа явсан. Тэгээд удаагүй С Б хоёр буцаж хүрч ирсэн. Тэгээд архи, пиво уусан. Архийг бол С Б хоёр бараг хуваагаад уусан. Пивийг болохоор Ц бид хоёр уухгүй гэтэл М “та хоёр намайг хоёр бандитай уулгах гээд байгаа юм уу” гээд үгээр идээд бид хоёрыг нэг нэг аяга пиво уулгасан. Тэгээд архи бараг дуусаж байсан пиво нь үлдсэн байсан бөгөөд М одоо найз нь нэлээд больчихлоо та хоёр нэг нэг уучих гээд мөн үгээр идээд бид хоёр дахиж нэг нэг аяга пиво уусан. Тэгээд уух юм дуусаад С нь гэнэт агсраад “Р хаана байна” гээд гараад явчихсан. Тэгтэл хойноос нь Б гараад явсан. Тэгээд гэрт М Ц бид гурав үлдээд байж байтал цонхоор хүмүүсийн орилолдох дуу гарахаар нь бид гурав гараад харахад эмнэлгийн хашааны баруун урд өнцөгт Б С хоёр нэг танихгүй залуу /Т/-тай муудалцаад “танай найзыг чинь эрүүлжүүлэхэд хонуулна” гээд хэлтэл Б С хоёр нөгөө залууг нийлээд зодсон. Тэгээд М Б аваад Ц бид хоёр нөгөө залууг холдуулаад зодуулсан залуугаас уучлалт гуйсан чинь “би ахыгаа дуудсан наад залуучуудыг чинь эрүүлжүүлэхэд хонуулна” гээд утсаар яриад байсан. Тэгээд бид нар буцаад подвалд орсон чинь удаагүй Б С хоёрт зодуулсан залуу ахыгаа дагуулаад ирчихсэн. Тэр хүн нь хаалга нүдээд цонх балбаад байсан. Тэгээд тэр ах нь гэх хүн “шодойг нь тасдана” гэж хэлэхэд Б уурлаад эргэж харахын завдалгүй цонхоор гараад явчихсан. С болохоор хойноос нь хаалгаар гараад явсан. М Ц бид гурав болохоор хойноос гартал гадаа хүн байгаагүй. Тэгээд хайгаад явж байтал баруун талаас С гарч ирээд Цд “мань чинь хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн зүүн талаас болохоор Б гарч ирээд юу болов хүн зодчихоогүй биз дээ гэхэд үгүй хүн зодоогүй гээд бид нар буцаад подвал руу орсон. Ингээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/

- Насанд хүрээгүй гэрч М.Цгийн “...2021 оны 09 дүгээр 21-ний орой 20 цагийн үед би хамт амьдардаг Утэй хамт явж байгаад аймгийн театрын урд манай найз М, Мын найз залуу Б /жинхэнэ нэрийг мэдэхгүй байна/, Бийн найз С гуравтай уулзсан. Уулзаад байж байтал М Уд “Өчигдөр ууцан чинь үхлээ, шар тайлж өгөхгүй юм уу” гэж хэлсэн гэсэн. Надад М огт тийм зүйл яриагүй. Тэгээд У найз Рг 21 цагийн үед утсаар ярьж дуудсан. Р 21 цагийн үед удалгүй театрын урд ирээд Бтай хамт дэлгүүр орж ирээд, бид нар манай гэр буюу 12-р байрны подвал руу шууд явсан. Б Р хоёр дэлгүүрээс /ямар дэлгүүрийг нь мэдэхгүй байна/ 0,75 литрийн архи /архины нэрийг нь мэдэхгүй байна/, “Сэнгүр” нэртэй том пиво бас нэг бэлэн гоймон “Панта” нэртэй дундын хэмжээтэй ундаа авсан байсан. Тэгээд авч ирсэн архийг нь Б, С хоёр уугаад Р уугаагүй. Би У, М бид 3 архи уугаагүй, дан пивоноос уусан. 23 цагийн үед бид нар архи пивоо ууж дуусчихаад байж байхад С Рг үгээр өдөөд байсан. Тэгээд Р “гэр рүүгээ явлаа” гэхэд нь Б, С хоёр гаргаж өгье гээд хамт гарсан. Тэгээд гэрт орж ирэхгүй удаад байхаар нь У, М бид 3 араас нь гартал Б нэг танихгүй эрэгтэй хүнтэй муудалцаад, С нь хажууд нь зогсож байсан. Танихгүй эрэгтэй хүн нь утсаар яриад “Би ахыгаа дуудаж байна” гэж хэлэхээр нь Б С хоёрыг аваад бид 5 гэр рүүгээ орсон. Гэртээ ороод хаалгаа түгжээд, гэрлээ унтраагаад сууцгааж байтал цонхон дээр 2 хүн ирээд “Хэн байсан юм, пикдануудыг ална даа, засааг нь огтолно доо” гээд хашхичаад байсан. Тэгтэл удалгүй чимээ гарахаа больсон байхад Б ганцаараа цонхоор гараад явсан. Тэгээд С, М, У бид хэд араас нь хаалгаар гартал Б байхгүй байсан. Тэгээд Б хаачив гээд бид хэд байрны гадаа хайгаад байж байтал Б баруун зүгээс гүйж ирээд “эд нар чинь зугтаачихлаа ш дээ” гээд ирсэн. Тэгээд бид нар буцаад байрандаа ороод унтацгаах гэж байтал М, Б хоёр “гэртээ харьж унтъя” гээд явах гэж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Муудалцаж байсан хүнийг нь огт танихгүй хүн байсан. Ойролцоогоор 16, 17 орчим насны хүүхэд байсан. Харин цонхон дээр ирээд хашхираад байсан ахыг нь харж амжаагүй. Мэдэхгүй байна Бийн найз охин М “яагаад муудалцаад байгаа юм” гэж асуухад Б С хоёр юу ч хэлээгүй. Бийн биед нь хутга байсан үгүйг мэдэхгүй байна. Гэрт харанхуй байсан болохоор манай гэрээс хутга авч гарсан үгүйг нь мэдэхгүй байна. Манай гэрээс хутга алга болсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-33-34/

 

- Насанд хүрээгүй гэрч Э.Ргийн “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд өмнө нь хамт МСҮТ-ийн дотуур байранд хамт амьдардаг байсан У гэдэг эмэгтэй “төвд уулзъя” гээд дуудсан. Тэгээд би 20 цаг гээд театрын орчимд таксидаад очсон. Намайг очиход танихгүй 2 эрэгтэй, Утэй хамт яваад байдаг МСҮТ-д сурдаг Ц М гээд хоёр охин байсан. Тэгээд М намайг “архи аваад өг, шар тайлаад өг” гээд гуйгаад байсан болохоор нь би архи авч өгөхөөр болоод Б нь дагуулаад У бид гурав хамт Хайрхан дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүр лүү Б дагуулж ороод 1 шил 0.5 литрийн архи, 1 том пиво, ундаа хэдэн бэлэн гоймон авсан. Тэгээд бид нар У.Э түрээсэлдэг подвалд очсон. Тэгээд тэд нар архи уухаар болоод би уухгүй гэсэн С гэдэг залуу нь “архи уучих” гээд би “архи уудаггүй” гээд гараад явтал С гэдэг залуу нь хойноос гарч ирээд миний зүүн гарын бугалга орчимд нэг удаа цохиж авсан. Тэгээд Б нь гарч ирээд болиулсан. Тэгээд С нь надаас уучлалт гуйгаад Б нь үлдээд С нь намайг 1-р сургуулийн зүүн талын засмалаар хашааны хойд хэсэг хүртэл дөхүүлж өгсөн. Тэгээд С нь буцаад явсан. Тэгээд би харих гэж байснаа болиод нөгөө хэд дээр буцаж очмоор санагдаад буцаад подвал руу очтол орцны үүдэнд Б С хоёрт зодуулсан гээд нэг залуу/Т/ ах/Ц/-тайгаа хамт зогсож байсан. Тэгээд тэр подвалын цонхыг тогшоод “гараад ир” гээд дуудаад байсан. Тэр хоёр хүн намайг “ямар учиртай юм бэ” гэхээр нь би “сая эд нартай муудалцсан хүн байна” гээд хэлсэн юм. Тэгээд тэд нарыг гарч ирэхийг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь явах гэж байтал Б ганцаараа гараад ирсэн. Тэгтэл зодуулсан гээд байсан эрэгтэйн ах нь Б газар унагаагаад хутгыг нь аваадах гээд дүүдээ хэлсэн. Дүү нь тонгойгоод хутгыг нь авах гээд байх шиг байсан. Би тухайн үед Б хутгатай байгааг хараагүй. Тэгээд тэр хоёр Б алдаад Б босоод иртэл нөгөө ах дүү хоёр зүүн тийшээ зугтаагаад яваад өгсөн. Тэгээд намайг хөөхөөр нь би баруун тийшээ зугтаасан. Тэгээд Б намайг хөөж байснаа болиод нөгөө хоёр хүнийг хөөгөөд цаашаа явсан. Ингээд би зугтааж яваад шууд гэртээ харьсан. Ах нь гэх хүн “манай дүүг зодсон, шодойг нь огтолно” гэж ярьж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. 2 эрэгтэй архиа задлаад уусан. Эмэгтэйчүүд нь пиво уусан. Би
пивоноос уусан. Надад архи өгөхөөр нь “би уухгүй” гээд яваад өгсөн. Намайг явсны
дараа тэд нар уусан байх би хэр зэрэг согтолттой байсныг нь мэдэхгүй байна
...” гэх мэдүүлэг /-40-41/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 18 дугаартай: “Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар Х биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-53-54/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-119/

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-117/

- Эд мөрийн баримтаар хураагдсан 19 см урттай, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг,

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед иргэн Х зүүн гуянд хутгалж бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Х нь шүүгдэгчид хутгалуулсаны улмаас түүний биед зүүн гуянд шарх гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Базардарийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Э.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хохирогч Х нь шүүгдэгч Э.Б баримтаар нэхэмжилсэн 1.512.285 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19 см урттай, шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхийг тус тус дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х з овогт Э Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19 см урттай, шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497.1, 505.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Базардариас 1.512.285 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Цэд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН