Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/225

 

 

 

 

                          2021/ШЦТ/225

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

          Улсын яллагч: Б.Буяндалай

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Б  

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал  

           Иргэдийн төлөөлөгч: Б.А  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А, Э.Мөнх-Эрдэнэ  

          Шүүгдэгч: Ц.А

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Цийн Ад холбогдох эрүүгийн 2112000000042 дугаар хэргийг хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ....... газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Цийн А/РД:АЮ.............../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 07 дугаар сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэр Булан гэх газарт бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч Г.Эийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2 удаа хүчээр бэлгийн харилцаанд орж, түүнийг жирэмсэн болгосон гэмт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

 

“...Манай дүүг ээж жирэмсэн болсон юм шиг байна үзүүлээдэх гээд явуулсан. Манай энхэр эмнэлэг дагуулж яваад үзүүлтэл жирэмсэн болсон 7 сартай байна гэсэн. Тэгээд манай дүү Улаанбаатар хотод эмнэлэгт эмчийн хяналтад байж байгаад төрсөн. Хүүхдээ өргүүлсэн,  хүүхэд өргүүлсэн айлдаа иймэрхүү байдлаар төрсөн хүүхэд гэж хэлээгүй өргүүлсэн. Тэр үед гарсан зардлыг төлүүлсэн, одоогоор ямар нэг байдлаар нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

           Эрүүгийн 2112000000042 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Насанд хүрээгүй хохирогч Г.Эийн өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын эхээр тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед манай аав, ээж хоёр тус аймгийн Өндөр-Улаан сумын төв рүү явсан байсан. Тэгээд би гэртээ ганцаараа байхаас айгаад Ц.А ахын гэрийн зүг рүү хонио болгочихоод тэнд очсон. Тухайн үед аав, ээж хоёр сумын төв орчихоод ирнэ гэсэн чинь хонохоор болсон байсан. Тухайн үед манайх үхрээ саадаг байсан болохоор би үнээ сааж чадахгүй болохоор Ц.А ахыг үнээ саагаад өгөөч гэсэн чинь тэгье гээд Ц.А ах бид хоёр манай гэр рүү явсан. Манай гэрт очоод үхэр саагаад дуусахад нэлээн орой харанхуй болсон байсан. Тэгээд манай гэрт ороод би сүүгээ суллачихдаа дуусахад Ц.А ах гэр рүүгээ явах шинжгүй танай аав, ээж хоёр чинь ирэхгүй юм байна гэх зэргээр юм яриад байсан. Тэгсэнээ намайг гэрийн дотор баруун талын орон дээр сууж байхад миний хажууд ирж суугаад эхлээд миний баруун гараас барьсан тэгэхээр нь би гараа татаж авсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа би орон дээр сууж байгаад босох гэтэл шууд намайг орон дээр дарж аваад миний дээр гарч өмдийг тайлж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орж дууссаны дараа Ц.А ах бид хоёр хамт Ц.А ахынд очсон. Хоёр дахь удаагаа бэлгийн харьцаанд орохдоо 2020 оны 07 дугаар сарын сүүлээр санагдаж байна би тухайн өдрийг сайн санахгүй байна. Манай гэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг Булан гэх газар байдаг гэртээ байсан. Тэгсэн манай аав Д.Г, Ц.А нар манай гэрийн хойно байдаг гол дээр хонио хараад байж байсан. Тэгсэн манай аав Д.Г гэртээ ирээд аав нь айлд оччихоод ирье хонио Ц.Ад захичихлаа гэж хэлсэн. Тэгээд аав айл руугаа явж тэгсэн Ц.А ах манай гэрт ирээд манай хонь салхитаад явчихлаа чи өөрийнхөө хонин дээр очоод үлдчих гэсэн тэгэхээр нь би мотоциклтой нь сундалж хонин дээр үлдсэн. Тухайн үед манай хонь гэрийн хойно байх гол дээр байсан. Намайг Ц.А ах хонин дээр үлдээчихээд өөрийнхөө хонийг эргүүлчихээд эргээд хүрээд ирсэн. Ирээд надаас өмнө болсон зүйлийнхээ талаар аав, ээждээ хэлээгүй биз дээ гэсэн. Тэгэхээр нь би хэлээгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь за за хэлж болохгүй ингээд нуугаад яваад байгаарай гэсэн. Хэлбэл би чамайг харж байгаа шүү гэх зэргээр айлган сүрдүүлээд байсан. Тэгээд би хонио гэрийн зүг туугаад явсан. Харин Ц.А ах тэнд үлдсэн. Хонио туугаад явж байхад Ц.А ах миний араас ирсэн. Тухайн үед манай гэр харагдахгүй хонхор газар руу би хонио туугаад орсон. Тэгсэн Ц.А ах ирээд юм ярьж сууя гэсэн тэгэхээр нь би үгүй гээд хонио туугаад явах гээд босоод алхтал миний араас ирээд тэвэрсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гэсэн чинь би хүч хүрээгүй. Тэгээд намайг газар унагаад баруун тохойгоороо цээжин хэсэгт дарж би босох гээд босож чадахгүй байсан чинь миний өмдийг хүчээр тайлж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Ер бол ийм л зүйл болсон. Би аав, ээжээсээ айгаад юу гэж хэлхээ мэдэхгүй зориг хүрэхгүй байсан юм. Тэгээд хэлж чадаагүй. Миний санаж байгаагаар Улсын баяр наадам болон, манай сумын наадам болоогүй байсан. Тухайн үед манай аав, ээж хоёр сумын төв рүү сумын наадам болохоос хоёр хоногийн өмнө сумын төв явсан. Тэгэхээр 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр санагдаж байсан. Манай сумын баяр наадам 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр болсон. Харин хоёр дахь удаагаа хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 07 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би өмнө ерөөсөө бэлгийн харьцаанд орж байгаагүй. Харин хамгийн анх намайг Ц.А ах хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Би дур тавих гэдгийг ойлгохгүй мэдэхгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Одоо миний мэдүүлж байгаа бүгд үнэн. Би Ц.Агийн том охинтой нь нэг ангид сурдаг. Тийм болохоор намайг 8 дугаар ангид сурдаг гэдгийг сайн мэднэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-152 дугаар тал/

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай ээж Б.Г над руу залгаад дүү Г.Э чинь жирэмсэн болсон юм шиг байна аймаг руу явууллаа тэгээд эмнэлэгт үзүүлээдэх гэсэн. Тэгээд манай эхнэр Мягмар-Очир дүү Г.Эийг дагуулаад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлгээр явж үзүүлээд жирэмсэн болсон байна гэж надад хэлсэн. Тэгж л би мэдсэн юм. Түүнээс мэдээгүй байсан. Дүү Г.Эээс яагаад жирэмсэн болсон талаар асуухад надад манай саахалт айлын Ц.А ах намайг хүч хэрэглэж 2 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Тэгээд хэдэн сарын хэдний өдөр хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон талаар асуухад 2020 оны 07 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна гэж эхэлж хэлсэн. Тухайн үед аав, ээж, хоёр сумын төв рүү ээжийг үзүүлэхээр явсан хойгуур тийм зүйл болсон гэж хэлсэн. Тэгээд өдрийг нь лавлаж асуухад 2020 оны 07 дугаар сарын 08-ны хавьцаа эхэлж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэж надад хэлсэн. Харин сүүлийн бэлгийн харьцаанд орсныг хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 160-162 дугаар тал/

 

*Гэрч Б.Ггийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Булан гэх газарт нөхөр Д.Г, охин Г.Эийн хамтаар амьдардаг. Тэгээд миний охин Г.Эийн гэдэс нь томорчихсон байхыг 2021 оны 01 дүгээр сарын эхэн хавьцаа мэдсэн. Тэгээд би хүүш наад гэдэс чинь томорчихсон байна жирэмсэн болчихсон юм биш үү? гэж асуусан тэгтэл миний охин Г.Э нь үг дугарахгүй байсан тэгээд шалгааж байж хэнтэй унтсан юм гэж асуухад миний охин Г.Э нь Адъяа ахтай унтчихсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тэгээд би аашлаад эртхэн хэлэхгүй яасан юм гэж хэлсэн, тэгээд Архангай аймгийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд 7 сартай жирэмсэн байна гэж хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би Адъяаг танина Адъяагийн эхнэр Тодоо нь надтай хамаатан садан төрлийн хамааралтай. Адъяа нь Г.Эийг 13 настай гэдгийг мэднэ. Адъяагийн том хүүхэдтэй миний охин Г.Э нэг ангид сурдаг...”гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Гэрч Д.Гийн өгсөн:

“...Би Ц.Атэй уулзсан. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд Ц.А над руу залгаад хоёулаа уулзаадахъя ах гэж байсан. Тэгэхээр нь би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Булаг толгой гэх газарт уулзахад их гутарсан байдалтай надтай уулзаад надад болсон явдлын талаар хэлээд уучлалт гуйгаад ахаа хоёулаа эндээ тохиръё надад хэцүү байна, би шөнө нь унтаж чадахгүй хэзээ хаалга цагдаа нар нүдээд орж ирэх бол гэж бодоод, хэрвээ орж ирэх гэж оролдвол би шууд амиа хорлоно гэж хэлсэн. Мөн өдөртөө хяр дээр гараад дурандаад хүн амьтан ирснийг хараад суудаг гэж хэлэхэд нь би ахын дүү тэгж болдоггүй юм, ах нь цагдаад хэлэхгүй гэж хэлээд тайвшруулахад Ц.А маш их уйлаад би ганц хүүхдэдээ хорогдож байна хэрвээ ямар нэг юм болбол би шууд амиа хорлоно гээд уйлж байсан бас надаас уучлалт гуйсан. Тэгж 4-5 цаг ярилцаж суусан, тухайн үед энэ бүгдийг давтаж хэлээд янз бүрийн юм болбол би шууд амиа хорлоно гэж хэлээд байхаар нь би гэртээ хариад санаа зовоод Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Ц.Атэй уулзахад би яаж байгаа юм бэ миний дүү муухай юм юу болсон юм бэ гэж хэлэхэд Ц.А 2020 оны 07 дугаар сард Б.Г эгч та хоёрыг байхгүй байхад 2 удаа Г.Этэй бэлгийн харьцаанд орчихсон уучлаарай гэж хэлж байсан. Ц.А нь манай гэрээр нээх их орж гардаггүй. Хааяа нэг ирдэг их дотно биш ойр зуур нутаг голын хүн учир гэрээ хааяа орж гардаг. Миний охин Ц.Агийн том охинтой нэг анги учир тэдний гэрээр хааяа орж гардаг юм шиг байна лээ Ц.Агийн охин ч гэсэн манай гэрээр хааяа орж ирдэг урдаар хойгуур явах үедээ хаа нэг орж гардаг. Миний охин, эхнэр бид хоёрыг сумын төв, ойр зуур явах хооронд адаа мал, хонио харж гэртээ ганцаараа үлддэг. Тэр үед миний охинтой Ц.А бэлгийн харьцаанд орчихсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/

 

           *Яллагдагч Ц.Агийн өгсөн:

           “...Би 2020 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар сумын наадам, улсын баяр наадам болоогүй байсан. Намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг, Булан гэх газар гэртээ байхад Г.Э орой 17 цагийн орчим манай гэрт ирээд намайг үнээ саагаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би за тэгье гээд Г.Эийг дагуулаад гэрт нь очиж үнээг нь сааж өгсөн. Үнээ сааж дуусаад Г.Э бид хоёр тэдний гэрт орсон гэрт ороод би Г.Эийг хоёулаа бэлгийн харьцаанд орох уу гэсэн чинь Г.Э тэгье гэж зөвшөөрөөд тэгээд бэлгийн харьцаанд орсон юм. Тэгээд Г.Э бид хоёр хамт манай гэрт очсон. Тухайн үед Г.Эийн аав, ээж хоёр нь эзгүй сумын төв рүү явсан байсан. Тэгээд Г.Э манай хадам аавынд хоносон. Тэгээд дараа нь тухайн сардаа буюу 7 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан Г.Эийн хонийг нь бид хоёр цуг тууж яваад Г.Эийн гэрийн хойно байдаг гол дээр очоод би бэлгийн харьцаанд орох уу гэсэн чинь тэгье гээд бэлгийн харьцаанд орчихоод би Г.Эийг гэрт нь хүргэж өгөөд өөрийн гэртээ харьсан. Түүнээс хойш дахин бэлгийн харьцаанд ороогүй. Бид хоёр хоорондоо харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Түүнээс би хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Эхний бэлгийн харьцаанд орохдоо дур тавиагүй. Харин сүүлд бэлгийн харьцаанд орохдоо дур тавьсан. Г.Э нь биеэр том байсан учраас би Г.Эийг 13 настай гэдгийг нь мэдээгүй. Тэгээд хоорондоо харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Уг нь бол хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Г.Э нь аав, ээжээсээ айсандаа тэгж хэлсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-63 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай:

 

           “...Б.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Г.Эийн охин хальс хуучин урагдлын сорвитой байна. Гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Г.Э нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар 28, 3 долоо хоногтой жирэмсэн байна. Бодит үзлэг, асуумж, эхо шинжилгээгээр 2020 оны 07 дугаар сарын эхэн ба дунд үед жирэмсэн болсон байх боломжтой. Г.Э нь бэлгийн бойжилт олсон байна. Г.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 27-28 дугаар тал/

 

 

*Шүүх, сэтгэц гэм судлалын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай:

 

“...Шинжлүүлэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Сэтгэцийн ямар нэг өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж,  удирдаж чадах чадвартай байсан. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө эрүүл байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийх шаардлагагүй .Энэ хүнд албадан эмчилгээ авах шаардлагагүй. Шинжлүүлэгч Ц.А нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Ц.А нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт шинжилгээ/хх-ийн 68-69 дүгээр тал/

 

    *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2020 оны 07 дугаар сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэр Булан гэх газарт бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч Г.Эийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2 удаа хүчээр бэлгийн харилцаанд орж, түүнийг жирэмсэн болгосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Энэ гэмт хэргийг шүүгдэгч Ц.А үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Г.Эийн”...2020 оны 07 сарын эхээр миний санаж байгаагаар Улсын баяр наадам, манай сумын наадам болоогүй байсан, ээж аав наадам болохоос 2 хоногийн өмнө сумын төв явсан, тэгэхээр 2020 оны 07 сарын 08-ны өдөр санагдаж байна. Намайг гэрийн дотор баруун талын орон дээр сууж байхад миний хажууд ирж суугаад эхлээд миний баруун гараас барьсан тэгэхээр нь би гараа татаж авсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа би орон дээр сууж байгаад босох гэтэл шууд намайг орон дээр дарж аваад миний дээр гарч өмдийг тайлж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орж дууссаны дараа Ц.А ах бид хоёр хамт Ц.А ахынд очсон. Хоёр дахь удаагаа бэлгийн харьцаанд орохдоо 2020 оны 07 дугаар сарын сүүлээр санагдаж байна би тухайн өдрийг сайн санахгүй байна. Манай гэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг Булан гэх газар байдаг гэртээ байсан. Тэгсэн манай аав Д.Г, Ц.А нар манай гэрийн хойно байдаг гол дээр хонио хараад байж байсан. Тэгсэн манай аав Д.Г гэртээ ирээд аав нь айлд оччихоод ирье хонио Ц.Ад захичихлаа гэж хэлсэн. Тэгээд аав айл руугаа явж тэгсэн Ц.А ах манай гэрт ирээд манай хонь салхитаад явчихлаа чи өөрийнхөө хонин дээр очоод үлдчих гэсэн тэгэхээр нь би мотоциклтой нь сундалж хонин дээр үлдсэн. Тухайн үед манай хонь гэрийн хойно байх гол дээр байсан. Намайг Ц.А ах хонин дээр үлдээчихээд өөрийнхөө хонийг эргүүлчихээд эргээд хүрээд ирсэн. Ирээд надаас өмнө болсон зүйлийнхээ талаар аав, ээждээ хэлээгүй биз дээ гэсэн. Тэгэхээр нь би хэлээгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь за за хэлж болохгүй ингээд нуугаад яваад байгаарай гэсэн. Хэлвэл би чамайг харж байгаа шүү гэх зэргээр айлган сүрдүүлээд байсан. Тэгээд би хонио гэрийн зүг туугаад явсан. Харин Ц.А ах тэнд үлдсэн. Хонио туугаад явж байхад Ц.А ах миний араас ирсэн. Тухайн үед манай гэр харагдахгүй хонхор газар руу би хонио туугаад орсон. Тэгсэн Ц.А ах ирээд юм ярьж сууя гэсэн тэгэхээр нь би үгүй гээд хонио туугаад явах гээд босоод алхтал миний араас ирээд тэвэрсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гэсэн чинь би хүч хүрээгүй. Тэгээд намайг газар унагаад баруун тохойгоороо цээжин хэсэгт дарж би босох гээд босож чадахгүй байсан чинь миний өмдийг хүчээр тайлж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Ер бол ийм л зүйл болсон. Би аав, ээжээсээ айгаад юу гэж хэлэхээ мэдэхгүй зориг хүрэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын”...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай ээж Б.Г над руу залгаад дүү Г.Э чинь жирэмсэн болсон юм шиг байна аймаг руу явууллаа тэгээд эмнэлэгт үзүүлээдэх гэсэн. Тэгээд манай эхнэр Мягмар-Очир дүү Г.Эийг дагуулаад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлгээр явж үзүүлээд жирэмсэн болсон байна гэж надад хэлсэн. Тэгж л би мэдсэн юм. Түүнээс мэдээгүй байсан. Дүү Г.Эээс яагаад жирэмсэн болсон талаар асуухад надад манай саахалт айлын Ц.А ах намайг хүч хэрэглэж 2 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Тэгээд хэдэн сарын хэдний өдөр хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон талаар асуухад 2020 оны 07 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна гэж эхэлж хэлсэн. Тухайн үед аав, ээж, хоёр сумын тав рүү ээжийг үзүүлэхээр явсан хойгуур тийм зүйл болсон гэж хэлсэн. Тэгээд өдрийг нь лавлаж асуухад 2020 оны 07 дугаар сарын 08-ны хавьцаа эхэлж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ггийн”...Тэгээд миний охин Г.Эийн гэдэс нь томорчихсон байхыг 2021 оны 01 дүгээр сарын эхэн хавьцаа мэдсэн. Тэгээд би хүүш наад гэдэс чинь томорчихсон байна жирэмсэн болчихсон юм биш үү? гэж асуусан тэгтэл миний охин Г.Э нь үг дугарахгүй байсан тэгээд шалгааж байж хэнтэй унтсан юм гэж асуухад миний охин Г.Э нь Адъяа ахтай унтчихсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тэгээд би аашлаад эртхэн хэлэхгүй яасан юм гэж хэлсэн, тэгээд Архангай аймгийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд 7 сартай жирэмсэн байна гэж хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гийн”...Би Ц.Атэй уулзсан. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд Ц.А над руу залгаад хоёулаа уулзаадахъя ах гэж байсан. Тэгэхээр нь би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Булаг толгой гэх газарт уулзахад их гутарсан байдалтай надтай уулзаад надад болсон явдлын талаар хэлээд уучлалт гуйгаад ахаа хоёулаа эндээ тохиръё надад хэцүү байна, би шөнө нь унтаж чадахгүй хэзээ хаалга цагдаа нар нүдээд орж ирэх бол гэж бодоод, хэрвээ орж ирэх гэж оролдвол би шууд амиа хорлоно гэж хэлсэн. Мөн өдөртөө хяр дээр гараад дурандаад хүн амьтан ирснийг хараад суудаг гэж хэлэхэд нь би ахын дүү тэгж болдоггүй юм, ах нь цагдаад хэлэхгүй гэж хэлээд тайвшруулахад Ц.А маш их уйлаад би ганц хүүхдэдээ хорогдож байна хэрвээ ямар нэг юм болбол би шууд амиа хорлоно гээд уйлж байсан бас надаас уучлалт гуйсан. Ц.А 2020 оны 07 дугаар сард Б.Г эгч та хоёрыг байхгүй байхад 2 удаа Г.Этэй бэлгийн харьцаанд орчихсон уучлаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай: “...Г.Эийн охин хальс хуучин урагдлын сорвитой байна. Гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Г.Э нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар 28, 3 долоо хоногтой жирэмсэн байна. Бодит үзлэг, асуумж, эхо шинжилгээгээр 2020 оны 07 дугаар сарын эхэн ба дунд үед жирэмсэн болсон байх боломжтой...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба харин иргэдийн төлөөлөгч Б.Аийн шүүгдэгч Ц.Аг дээрх гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзсэн дүгнэлт няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Ц.Агийн бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, түүнийг жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Агийн бага насны буюу 13 настай хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Ц.Аг хүчиндэх гэмт хэргийг 13/арван гурав/ настай буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдэж түүнийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.А нар нь гэмт хэрэг гарсан хугацааг тогтоогоогүй, насанд хүрээгүй хохирогчийн жирэмсэн болсон цаг хугацааг мөн тогтоогоогүй, уг бага насны хохирогчийн хүүхэд Ц.Агийн хүүхэд гэдгийг шинжилгээ хийж тогтоох, мөн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн, шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулаагүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн зөрчил байгаа тул хэргийг прокурорт буцаах талаар гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь насанд хүрээгүй хохирогч Г.Эээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сануулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх боломжгүй, энэ талаар насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй, мөн шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч энэ талаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, одоо энэ ажиллагааг дахин хийлгэх нь үр дүнгүй, өмгөөлөгчийн эрхийг хангана гэж үзэх боломжгүй юм.

Насанд хүрээгүй хохирогч гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхой хэлж мэдүүлсэн,  түүний мэдүүлгийг няцаах баримт хэрэгт авагдаагүй мөн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч жирэмсэн болсон байх боломжтой болохыг тогтоосон/насанд хүрээгүй хохирогч 2020 оны 07 дугаар сард 2 удаа бэлгийн харьцаанд орсон, эхнийх нь 2020 оны 07 сарын 08-ны үед байсан гэж мэдүүлдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр жирэмсэн болсон цаг хугацааг 2020 оны 07 сарын эхээр байх боломжтой гэж дүгнэсэн/, бага насны хохирогч нь өөр хүнтэй бэлгийн харилцаанд орсон нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний төрүүлсэн хүүхэд нь шүүгдэгч Ц.Агийн хүүхэд мөн эсэхийг шинжээч томилж тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй болно. Иймд шүүгдэгч Ц.А нь бага насны хохирогч Г.Эийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харилцаанд орж түүнийг жирэмсэн болгосон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдсон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Э нь жирэмсэн болж хүнд хор уршиг учирсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Аг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Агийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон Шүүх, сэтгэц гэм судлалын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй түүнийг хэрэг хариуцах чадвартай байна дүгнэсэн бөгөөд түүний хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэн, эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Шүүгдэгч Ц.Агийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 231/хоёр зуун гучин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч А овогт Цийн Аг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 13/арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 231/хоёр зуун гучин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ц.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР

 

                                          ШҮҮГЧИД                                         Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                    Б.ОТГОНЦЭЦЭГ