Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Н. Шүүгдэгч Ч.******* Б.******* Шүүдэгчийн өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******, Б.******* нарт холбогдох 2223000000007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, , эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Сонгино сумын ******* тоотод оршин суудаг, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар зүйлийн 11-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэх ял шийтгүүлж, нийт 4 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, /РД:*******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багт оршин суудаг, урьд Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэх ялаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, нийт 3 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,   овогт *******ын *******, /РД:*******/

Шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Завхан аймгийн Сонгино сумын БаянАйраг багийн “*******” гэх газраас хохирогч Г.*******ийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Завхан аймгийн Сонгино сум Айраг нуур багийн нутаг “Өндөр цахир” гэх газраас иргэн С.ы өмчлөлийн нэг тооны үхрийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Завхан аймгийн Сонгино сумын БаянАйраг багийн “*******” гэх газраас хохирогч Г.*******ийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан хэргийн үйл баримт нь Үхрээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Г.*******ийн “...2021 оны 12 дугаар сарын 08-нд үхрээ өвөлжөөн дээр очиж харахад байсан. Манай эвэртэй хүрэн сувай үнээ ...Сонгино сумын нутаг Байн-Айраг багийн ар гэх газарт өвөлжөөнийхөө наад талын буюу өвөлжөөтэйгээ ойрхон байх худгийнхаа хажууд бэлчээрлэж байсан. Тэгээд өнөөдөр үхрээ эргэчихээд мөн адил “” дээр очиж хүрэн сувай үнээгээ үзтэл байхгүй байхаар нь тэр хавиараа баахан хайсан, тэгээд би үнээгээ олж чадаагүй, ...тухайн газраасаа огт холддоггүй үнээ байгаа юм... Эвэртэй хүрэн сувай үнээ. Эвэр нь бараг үзүүрээрээ хөндлөн чигтэй нийлж байгаа өвөрмөц эвэртэй үнээ байгаа юм. Имгүй хүрэн зүсмийн нас гүйцсэн үнээ байгаа юм...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өглөө 10-н цагийн орчимд ...би Ч.******* бид гурав хамт Б.*******гийн Портер машинаар Баян-Айраг баг руу явж Б.*******гийн үхрийг очиж тарьсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад сумын төв дээр орж ирээд дэлгүүрээс Б.******* 3 шил архи аваад, шатахуун түгээх станцаас түлш аваад сумын төвөөс буцаад хөдөө гарсан. Тухайн үед би яг хаашаа явах гэж байгааг нь мэдээгүй. Би Б.*******гийн малыг тарьж ирээд машинаас нь буугаагүй явж байсан болохоор хамт явсан. Замдаа авч явсан архиа хувааж уусан. Би архи уухаараа их хурдан согтдог... Намайг нэг сэрсэн чинь *******, ******* хоёр бойны цэг дээр ирцэн нэг үхэр нядлаад гэдсийг нь гаргаж байгаад хоорондоо муудалцаад нөгөө үхрийн махаа авалгүй шууд сумын төв рүү ороод намайг гэрийн гадаа буулгаад би гэртээ ороод амарсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ч.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би *******, болон нарын хамт малын өтөг ачихаар гэрээсээ 17-н цаг орчмын үед Сонгино сумын Тариатын эх гэх нэртэй газар луу явсан. нь ******* бид хоёртой уулзахаасаа өмнө архи уучихсан байсан. Тэгээд машинд орж ирээд унтаад өгчихсөн. ...бид гурав явсаар байтал орой харанхуй болчихсон. Тэгээд ******* бид хоёр очих айлаа ололгүй буцахаар болсон. ...буцаж явах замд “амчийн худаг” гэх газар нэг тооны хүрэн үнээ хэвтэж байсан. Тэгэхээр нь бид хоёр машинтайгаа хажууд нь зогсож ачаад аваад явчихсан. Тэгээд бид хоёр шууд Сонгино сумаас зүүн хойд зүгт 500 гаран метрийн зайтай мал нядалгааны газар очсон. ...үхрийг ******* машины урд хайрцагнаас хар ангийн хутга гаргаж ирээд тухайн хутгаар нугасалж гаргасан. Тэгээд тухайн үхрийг нугасалсны дараа гэдэс дотрыг нь хаглаад үзтэл тухайн үхэрний дотор тэр чигтэй өмхийрчихсөн байсан. Тэгэхээр нь бид хоёр наад үхэр шүлхийтчихсэн үхэр байна гээд үхрийг мал нядалгааны газар нь хаячихаад явсан. нь ******* бид хоёрыг үхэр хулгайлсан мэдээгүй. ...******* д нэг үхрийг өртэй гээд өрөө өгөх хэрэгтэй байна гэсэн тэгээд бид хоёр тухайн үхрийг хулгайлсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө Сонгино сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэрт Зурхайчийн худгийн хажууд байх өөрийн өвөлжөөнөөс хөрзэн ачих гээд танил ах ы цэнхэр өнгийн портер машиныг гуйж аваад *******ын хамт явж байтал 20 цагийн орчимд Зурхайчийн худгийн хажуу талын шороон дээр эвэртэй хүрэн зүсмийн нас бие гүйцсэн эм үхэр хэвтэж байхаар нь хажууд нь зогсоод ******* очоод уг үхрийн бөгс рүү нэг удаа өшиглөхөд уг үнээ босоод ирсэн. Тэгэхээр нь машин дээр байсан татлагыг ******* аваад эвэрнээс нь уяад машины урд саравчнаас оосорлож татаад амьдаар нь ачаад Сонгино сум руу буцаад шөнө 23 цагийн орчимд төвийн хойд талд 1 км зайд байрлах бойны цэг дээр аваачаад машинаас буулгаад ******* өөрт байсан модон бор иштэй хутгаар нугасалж голыг нь тасалсан. Тэгтэл үхрийн хамар, амнаас нь шүлс, нус гойжсон байхаар нь би *******од хандан наадах чинь шүлхийтэй юм байна хоёулаа болъё гэхэд ******* авъя авъя гээд байхаар нь түүнээс болж хоорондоо маргалдаж байгаад уг үхрийг хаяад машиндаа суугаад явсан... би хохирогч *******ид адилхан насны үнээ өгөөд дээр нь 200.000 төгрөг бэлнээр нэмж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын үйлдлийн улмаас хохирогч Г.*******ид 1.200.000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Сонгино сумын үнэлгээний комиссын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “...1 тооны үхрийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтээр, Мөн шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Завхан аймгийн Сонгино сум Айраг нуур багийн нутаг “Өндөр цахир” гэх газраас иргэн С.ы өмчлөлийн нэг тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Үхрээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч С.ы “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө хөдөө мал дээр очсон чинь манай дүү С. “урьд шөнө манай үхэр ирээгүй хээр хоносон байна, дотроос нь нэг бяруу алга болсон байна” гэж хэлсэн. Бид хоёр үхрээ байсан газар нь ус авч очоод услаад алга болсон бяруугаа тэр хавиараа хайгаад олоогүй... манай дүү нөгөө алдсан бяруугаа олоогүй байсан. Би цагдаад үхэр алдсан талаар тэмдэглүүлсэн байсан. Тэгсэн чинь сумын цагдаа тэгш утсаар ярьж ирж уулз гэхээр нь очиж уулзахад нэг үхрийн толгой үзүүлсэн тэгсэн чинь миний алдсан үхрийн толгой мөн байсан. Миний хулгайд алдсан үхэр нь 2 настай. Байсан бол одоо ингээд он гарсан тул шүдлэн үхэр болно. Өнгөрсөн жил малын үнэ ханш өндөр байсан, би бяруугаа 800.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Үхрээ хайж мотоциклоор байж болох газруудаар зөндөө явсны бензин тосны зардалд 60.000 төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлгээр, *******гээс өрөндөө үхрийн мах авсан талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...Намайг Улаанбаатар хотод байхад Б.******* над руу нэг танихгүй дугаараас яриад “нэг үхэр Зүүнхангай сумаас аваад ирлээ авчих” гэхээр нь би “хаана авч ирсэн юм” гэсэн чинь “сумын төвийн ойрхон байна” гэхээр нь би өөрөө хотод байсан болохоор гэдэг найз руугаа утсаар яриад “машин чинь асаж байгаа юу” гэсэн чинь “ассан байгаа” гэхээр нь чи нэг үхэр ачаад сумын төв рүү оруулаад өгөөч гэсэн чинь өөрийн машинаараа очиж тэр үхрийг ачиж сумын төв рүү манай хадам ах ын гадаа буулгаж өгөөд явсан байсан. ...сүүлд нь сонссон чинь хүний үхэр хулгай хийж авч ирээд надад өгсөн байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.гийн “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Б. над руу утсаар залгаад “би хотод байна хүнээс өрөндөө идэшний үхэр авах байсан юм, бэлэн болчихлоо ирээд ав гээд байна, унаа олдохгүй байна, чи яваад авчираад өгөөч гэж гуйхаар” нь “за тэгвэл үхэр авах хүнийхээ утасны дугаарыг өгчих би газрыг нь заалгаад очиж авъя” гэхэд 97056797 гэсэн дугаар өгөхөөр нь залгасан чинь Б.******* байсан. Би хаширлаад дахин Б. руу залгаад “энэ хүн чинь Б.******* байна ш дээ үхэр нь хулгайн үхэр биш биз дээ” гэхэд “би авцаатай юм хулгайн үхэр биш гэсэн” гэхээр нь Б.*******тэй яриад байгаа газрыг нь заалгаад Портер маркийн УБА улсын дугаартай авто машинаараа Сонгино сумын Айраг нуур багийн нутаг Дуут гэх газар өвөлжөөн дээр очиход өвөлжөөний өтгөөс доор нэг алаг зүсмийн бяруу нугаслаад амийг нь тасалчихсан байхаар нь Б.*******, С. нартай хамт өргөж ачаад П.*******, нар тэндээ хоцроод би ганцаараа сумын төв орж Б. манай хадам ах Д.ынд буулгаад өгөөрэй гэхээр нь Д.ын хашаанд очиж тай хамт буулгачихаад гэртээ харьсан. Цагаан алаг зүсмийн эр монголын 1 тооны бяруу байсан, им тэмдгийг нь хараагүй. Намайг очиход Б.*******, С. хоёр гэрийн гадаа байж байсан. Би гэрт нь ороогүй болохоор өөр хэн байсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.ын “...2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 20 цагийн орчимд байх би тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна, намайг хөдөө гэртээ байж байхад манайд // буюу Б.*******, // буюу Ч.******* нар ирсэн. Тэгсэн тэр хоёр манай гэрт нэг шил архи гаргаж ирээд задлаад тойруулаад надад өгсөн. Бид гурав тэр 1 шил архийг талд нь ортол хувааж ууж байтал Б.*******, Ч.******* хоёр энэ доор хүнээс нэг үхэр аваад унагасан байгаа сумын төвөөс машин дуудсан ирэхээр нь тэрийг ачилцаад өгөөрэй гэж гуйсан. Тэгж байтал машин ирж байна гээд Б.******* намайг хамт очиж ачаад өг гээд гуйхаар нь би хамт очиж нэг үхэр байсныг ачиж өгсөн. Тэгээд тэд нар ч явсан би гэртээ очиж амарсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “...2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байхаа яг хэдэн гэдгийг нь санахгүй байна, орой 21 цагийн үед манай хүргэн миний утас руу залгаад “нэг үхэр аваачиж өгнө, тэрийг та янзлаадхаарай, би очиж авна” гэж хэлээд удаагүй байсан чинь /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гэх залуу цэнхэр портертой хүрж ирээд амийг нь тасалчихсан ягаан алаг бяруу буулгаж өгөөд явсан. Тухайн бярууг гэрийнхээ үүдэн дээр өвчиж янзлаад гражид оруулаад зүүгээд үлдээсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь хөдөө яваад гэртээ ирсэн чинь тухайн бярууны махыг толгойтой нь аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын үйлдлийн улмаас хохирогч С.д 600.000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Сонгино сумын Үнэлгээний комиссын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “Хулгайд алдагдсан гэх 1 тооны бярууг 600.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлтээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ч.*******, Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүдэгч Ч.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсч хор уршгийг учруулсан нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, иргэн Г.*******ийн 1 тооны үхэр, иргэний С.ы 1 тооны үхрийг шууд санаатай үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар машин механизм ашиглан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна. Шүүдэгч нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй. Иймд шүүгдэгч Ч.*******, Б.******* нарыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Г.*******ийн 1 тооны үхэр, иргэн С.ы 1 тооны үхэр буюу бүлэглэж бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан, мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Ч.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан “бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ч.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 01 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******, Б.******* нарт оногдуулсан 01 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Я.ы тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******, овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.*******, Б.******* нарыг тус бүр 01 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******, Б.******* нарт оногдуулсан 01 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 28 хоногийг, шүүгдэгч Б.*******гийн 35 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.*******ыг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж /шүүгдэгч Ч.*******оос 3.250.000 төгрөг, шүүгдэгч Б.*******гээс 3.250.000 төгрөг/ тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА