Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                        Б.Цагаанцоож

             Улсын яллагч                                      Э.Ариунболд

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                      С.Сувдаа

                         Шүүгдэгч                                               Ш.Олдохбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.Олдохбаярт холбогдох 201618020147 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дунд чадлын радио станцын дарга, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид Мэргэн буудагч албан тушаалтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 1-2 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сутай овогт Шатарбалын Олдохбаяр РД: /ДА:85072010/

 

Ш.Олдохбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 17-84 ДАХ улсын дугаартай “Тoyota prius-20” маркын тээврийн хэрэгсэл жолоодон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Төмөр замын 196 дугаар зөрлөгөөс баруун хойд зүгт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлийн төв асфалтан хучилттай замд замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хурд хэтрүүлснээр замын хажуу тал руу онхолдсон зам тээврийн осол гаргаж, ослын улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч 8 настай О.Гоомаралын амь насыг хохироож, Д.Тунгалагиин биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Олдохбаяр мэдүүлэхдээ: … 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгаас Аглаг бүтээлийн хийд рүү долуулаа явсан. Машины урд суудалд эхнэр бид хоёр, хойд талын суудалд хадам эгч Тунгалаг, миний охин Гоо-Марал, хадам ахын охин Анужин, Ганбаярын хүү Билгүүн, Аззаяа нарын хамт сууж явсан. Баянгол сум буюу Баруун хараагийн наана машин гүйцэж түрүүлэх гэж байгаад хайрга мөргөөд замын хажуу руу машинтайгаа унасан. Энэ ослын улмаас өөрийн үр хүүхдээ алдсандаа харамсаж байна. Надад ч гэсэн маш том гарз хохирол учирсан. Иймд аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтанд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Д.Туул мэдүүлэхдээ: … 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Олдохбаяр болон 8 настай охин Гоомарал, төрсөн эгч Тунгалаг, Тунгалаг эгчийн 04 настай хүү Азжаргал, 13 настай Билгүүн, миний төрсөн ах Батмөнхийн охин 8 настай Анужин нарын хамт нийт 7-уулаа манай нөхөр Олдохбаярын “17-84” ДАХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркын тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгаас “Аглаг бүтээлийн хийд” рүү 14 цаг өнгөрч байхад явсан. Манай нөхөр Олдохбаяр машин жолоодоод би урд суудал дээр ганцаараа сууж, арын суудал дээр Тунгалаг эгч 4 хүүхдүүдийн хамт унтаж явсан. Осол хэрэг болсон газар буюу Баянгол сумын нутагт орж ирээд манай нөхөр Олдохбаяр урдаа явсан машиныг гүйцэж түрүүлж гарах гэсэн чинь замын хагархай дайраад тэрнээс цааш машин баруун гар тал руугаа онхолдсон. Онхолдож, эргэлдэж байгаад зогсоход нөхөр бид хоёр суудлын бүсээ зүүчихсэн байсан учир машин дотроо байсан, хойд суудал дээр явсан Тунгалаг эгч болон 4 хүүхэд бүгд гадагшаа цацагдаж газарт унасан байсан. ... Би хажуу талын хаалганы цонхоор гадагшаа гараад охин дээрээ очиход охин маань цус алдаад ухаангүй байсан ... Ослын улмаас охин Гоомарал нас барсан ... Надад номдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Тунгалаг мэдүүлэхдээ:…2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүү Билгүүн, Азжаргал хоёрыг дагуулаад хүргэн Олдохбаяр, дүү Туул, Олдохбаярын охин Гоомарал, Батмөнх ахын охин Анужин нарын хамт нийт 7 хүн “Аглаг бүтээлийн хийд” рүү явсан. Явахдаа Олдохбаяр өөрөө машинаа жолоодоод урд суудал дээр Туул сууж, би хойд суудал дээр 4 хүүхдийн хамт сууж явсан. Дарханы мөнгө хураадаг пост гараад би дөрвөн хүүхдийн хамт унтаж явсан. Тэгтэл түс, тас хийх чимээ гарсан, би сэрсэн чинь газарт хэвтэж байсан, Гоомарал хөдлөхгүй байсан. Анужин хөлөө бариад сууж байсан. Тэгээд Баруунхараагийн эмнэлгийн машинд сууж Дархан руу эмнэлэг явсан. Миний биеийн байдал одоо хэвийн байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-8-р хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ¹ 173 ….        

Дүгнэлт:1. Тунгалагийн биед зүүн дунд чөмөг ясны эргүүлэг дайрсан далд хугарал, зүүн бугалганд шарх, тархи доргилт, цээж, хэвлий, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 22-р хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ¹ 32 ...  

Дүгнэлт:1. Талийгаач О.Гоомаралын биед баруун чамархайгаас турк эмээл дайрч зүүн чамархай хүрсэн шугаман хугарал, баруун дунд чөмөгний толгой хэсгийн мултрал, баруун гуянд язарсан шарх, толгойн хуйх, дух, баруун гуя, баруун өвдөгний доод хэсэг, зүүн шилбэнд цус хуралт, нүүр, хэвлий, баруун хөлийн шагайн үений доод хэсэг, шилбэ, тавхайн дээд хэсэг, зүүн ташаан дээд хэсэг, зүүн өвдөгний үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой гэмтэл юм.

         3.Талийгаач О.Гоомаралын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

         4.Талийгаач О.Гоомарал нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 35-36-р хуудас/

            Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №51 тоот дүгнэлт: ... Тоёото приус-20 маркын 17-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сутай овогт Шатарбалын Олдохбаяр нь МУ-ын ЗХД-ийн 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна... гэснийг зөрчсөн гэх дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-н 03-08 дугаар хуудас/

Ш.Олдохбаярыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета драйгер багажаар шалгахад 0,00 хувийн тоон үзүүлэлт илэрсэн гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /ХХ-н 09 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ш.Олдохбаяр нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 109 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 106 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.Олдохбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 17-84 ДАХ улсын дугаартай “Тoyota prius-20” маркын тээврийн хэрэгсэл жолоодон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Төмөр замын 196 дугаар зөрлөгөөс баруун хойд зүгт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлийн төв асфалтан хучилттай замд замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хурд хэтрүүлснээр замын хажуу тал руу онхолдсон зам тээврийн осол гаргаж, ослын улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч 8 настай О.Гоомаралын амь насыг хохироож, биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ш.Олдохбаяр нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас 8 настай О.Гоомаралын амь насыг хохироосон, Д.Тунгалагын бие махбодид зүүн дунд чөмөг ясны эргүүлэг дайрсан далд хугарал, зүүн бугалганд шарх, тархи доргилт, цээж, хэвлий, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Ш.Олдохбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  байдал зэргийг ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний болон бусад бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сутай овогт Шатарбалын Олдохбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ш.Олдохбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан Ш.Олдохбаярт оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүдэгч Ш.Олдохбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.Олдохбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт  даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ш.Олдохбаярт оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ш.Олдохбаярт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн  цагдаагийн хэлтэст даалгасугай.                                 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Олдохбаярт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.