Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/74

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Т..............аар хөтлүүлж
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогч: С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Соын Бд холбогдох 1912.......................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ............. аймгийн .......... сумын Б баг, ........... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овгийн Соын Б /РД:00000000000
 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны орой ......... аймгийн ..............сумын Бт баг, ......... гэх газар эхнэр С.Гг толгой, гар, цээж, шилбэ, өсгий зэрэг биеийн хэсгүүдэд олон тооны гэмтэл учруулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                    ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.Ггийн өгсөн:..2019 оны 09 дүгээр сарыын 14-ний өдөр манай нутгийн айлд хурим найр болоод Б бид хоёр очсон юм. Найранд архи уучихаад надтай хэрүүл өдөөд байхаар нь би орхиод гэр рүүгээ явчихсан. Б тэр өдөр гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 8 цагийн орчим зэлэн дээрээ үнээ сааж байтал Б согтуу ирсэнээ намайг янхан минь, гичий минь чиний үнээ саадаг гэж юу байдаг юм чи гэртээ ор гэхээр нь би орохгүй гэтэл намайг чирч гэр рүү оруулаад зуух давуулж унагаагаад гэрийн баруун талын орон дээр дарж хэвтүүлээд өмсөж байсан дээлний захаар хоолой боож, машины түлхүүр гартаа барьчихаад миний дух руу хоёр удаа хатгачихна шүү гэснээ чиний нүдийг сохлоно гээд дайраад байсан. Би хэсэг ухаан балартаад сэрэхэд Б зуухны таг авч цохих гэж дайраад байхаар нь би амь амраарай гэж зөндөө орилсон Тэгтэл манайхтай айл байдаг миний төрсөн эгч Н орж ирж Бг салгаж авсан. Би гэрээс гараад Н эгчийнд ороод хэсэг сууж байгаад гэртээ ортол Б унтаж байсан. Тэгээд би аймгийн төв рүү гараад ирсэн. Миний толгой өвдөж байна, олон газар хөхөрч хавдсан. Өнгөрсөн жил намайг зодож цагдаагаар шалгуулахад Б шүүхээр орж торгох ял авч байсан. Энэ жил 2,3 удаа цохиж зодсон. Энэ талаар Догоо эгч, Н эгч нар мэдэж байгаа. Би гомдолтой байна. Би Бгээс салах хүсэлттэй байгаа тул хуулийн дагуу шийдэж
өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 хуу/
Хохирогч С.Ггийн дахин өгсөн:..2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б
намайг зодохдоо гараараа цохиж зодсон. Манай нөхөр Б намайг дээрх хоёр удаагаас өөр байдлаар цохиж зодоогүй. Би худал мэдүүлэг өгөөгүй, худал мэдүүлэг өгөх юм бол хуулийн хариуцлага хүлээх талаараа мэдэж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр учир зүгээ ололцсон. Миний хувьд ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч В.Эын өгсөн:..миний авга ах Б зан чанарын хувьд хүнд тусархуу хар бор ажилд сайн хүн байгаа юм. Хааяа нэг архи уухаараа өөрийн гэсэн ухаангүй болж элдэв буруу ааш авир гаргадаг. Түүнээс эрүүл сарууулдаа хүнтэй муудалцах зүйлгүй гэр орныхоо ажлыг хийгээд явж байдаг. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний мэдэхийн 2018 оны хавар бас архи ууж балайрч эхнэрээ зодож цагдаад шалгагдсан. Тэрнээс хойш энэ хэрэг байна. Өөр цохиж зодож байсан талаар би мэдэхгүй. Хоорондоо зөв сайхан харилцаатай найрсаг дотно байдаг. Б архи уухгүй л бол энэ хоёрын харилцаа сайн, найрсаг дотно байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/
Гэрч Л.Оийн өгсөн:..би Г, Б хоёрыг гэр бүл болсон цагаас нь
хойш мэднэ. Миний мэдэхийн хоорондоо сайхан харилцаатай байдаг. Б ажилд сайн хүн байгаа юм. Б архи уухаараа эхнэртээ гар хүрдэг болсон байна. Түүний хувьд архийг тэр болгон уугаад байдаггүй, хааяа нэг уухаараа яадаг юм асуудал гаргаад байдаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
С.Бгийн яллагдагчаар өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр
Ггийн хамт нутгийн хүний хуримын найранд очсон юм. Тэр өдөр би архи уугаад гэртээ харьж хоноогүй. Манай эхнэр гэртээ харьчихсан байсан. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө архи гараагүй нэмж архи уугаад ухаангүй болтлоо согтоод гэртээ харьсан байсан. Би гэртээ харьсан эсэхээ тухайн үед санахгүй байсан. Би хоёр хоног архи тасралтгүй ууж байгаад архи уухаа больж сэргэтэл манай эхнэр аймгийн төв явчихсан байсан. Эхнэрийн эгч Н хэлэхдээ намайг чи согтуу ирж эхнэрээ зодсон шүү дээ гэж хэлсэн. Тэрнээс би өөрөө эхнэрээ яаж зодож цохисон талаар санахгүй байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, надад ямар
нэгэн санал хүсэлт байхгүй. Архи уугаад согтчихсон байсан учраас өөрийнхөө ямар үйлдэл гаргасан талаар мэдэхгүй байна. Би өөрөө архи ууж согтсон үедээ эхнэр Гг цохиж зодож гэмтэл бэртэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр
сарын 17-ны өдрийн 421 дугаартай дүгнэлт:
1. С.Ггийн биед тархи доргилт, духны голд баруун гарын сарвууны ард, зүүн гарын бугалганд цээжний зүүн урд дээд хэсэгт, баруун хөлийн шилбэнд, зүүн хөлийн өсгийний дээд хэсэгт, баруун өгзөгний дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, духны голд зүүн хөмсөгний гадна талд жижиг жижиг зулгаралт, баруун өгзөгний дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох олон удаагийн
үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
 4. Тархи доргилт, духны голд баруун гарын сарвууны ард, зүүн гарын бугалганд
цээжний зүүн урд дээд хэсэгт, баруун хөлийн шилбэнд, зүүн хөлийн өсгийний дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт баруун нүдний алимны салстад цус хуралт, духны голд зүүн хөмсөгний гадна талд, баруун өгзөгний дээд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /ххийн 29 дүгээр хуу/
Аюулын зэргийн үнэлгээний маяг /хх-ийн 04-07 хуу/
........... аймгийн .........сумын...........багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42
дугаар хуу/
 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46 дугаар хуу/
 Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61-62 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны орой ........... аймгийн .........сумын........баг,.............. гэх газар эхнэр С.Гг толгой, гар, цээж, шилбэ, өсгий зэрэг биеийн хэсгүүдэд олон тооны гэмтэл буюу тархи доргилт, духны голд баруун гарын сарвууны ард, зүүн гарын бугалганд цээжний зүүн урд дээд хэсэгт, баруун хөлийн шилбэнд, зүүн хөлийн өсгийний дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүдийг учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Б үйлдсэн болох нь:
Хохирогч С.Ггийн өгсөн:..2019 оны 09 дүгээр сарыын 14-ний өдөр манай нутгийн айлд хурим найр болоод Б бид хоёр очсон юм. Найранд архи уучихаад надтай хэрүүл өдөөд байхаар нь би орхиод гэр рүүгээ явчихсан. Б тэр өдөр гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 8 цагийн оричм зэлэн дээрээ үнээ сааж байтал Б согтуу ирсэнээ намайг янхан минь гичий минь чиний үнээ саадаг гэж юу байдаг юм чи гэртээ ор гэж байснаа би орохгүй гэтэл намайг чирч гэр рүү оруулаад зуух давуулж унагаагаад гэрийн баруун талын орон дээр држ хэвтүүлээд өмсөж байсан дээлний захаар хоолой боож, машины түлхүүр гартаа барьчихаад миний дух руу хоёр удаа хатгачихна шүү гэснээ чиний нүдийг сохлоно гээд дайраад байсан. Би хэсэг ухаан балартаад сэрэхэд Б зуухны таг авч цохих гэж дайраад байхаар нь би амь амраарай гэж зөндөө орилсон. Тэгтэл манайхтай айл байдаг миний төрсөн эгч Н орж ирж Бг салгаж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 хуу/, Гэрч В.Эын өгсөн:..миний мэдэхийн 2018 оны хавар бас архи ууж балайрч эхнэрээ зодож цагдаад шалгагдсан. Тэрнээс хойш энэ хэрэг байна. Өөр цохиж зодож байсан талаар би мэдэхгүй. Хоорондоо зөв сайхан харилцаатай найрсаг дотно байдаг. Б архи
уухгүй л бол энэ хоёрын харилцаа сайн, найрсаг дотно байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/, Гэрч Л.Оийн өгсөн:..би Г, Б хоёрыг гэр бүл болсон цагаас нь хойш мэднэ. Миний мэдэхийн хоорондоо сайхан харилцаатай байдаг. Б ажилд сайн хүн байгаа юм. Б архи уухаараа эхнэртээ гар хүрдэг болсон байна. Түүний хувьд архийг тэр болгон уугаад байдаггүй, хааяа нэг уухаараа яадаг юм асуудал гаргаад байдаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/ хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 421 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь хохирогч С.Гг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, духны голд баруун гарын сарвууны ард, зүүн гарын бугалганд цээжний зүүн урд дээд хэсэгт, баруун хөлийн шилбэнд, зүүн хөлийн өсгийний дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 421 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
 Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч С.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж дүгнэв.
Хохирогч С.Г нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 18 дугаар хуу/ мэдүүлэг өгсөн, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 61дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Б овогт Сын Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600
/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүй.
                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ОТГОНЦЭЦЭГ