| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0056/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/51 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З. Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч В.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Батбаатарт холбогдох 2223000000054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, Завхан аймаг Улиастай сум Богдын гол баг Цэнгэлдэхийн 1 дүгээр гудамж 32 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул Ванчиг овогтой Ванчигийн Батбаатар, /Регистрийн дугаар: ИЭ98032111/
Шүүгдэгч В.Батбаатар нь 2021 оны 11 дүгээр сард Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр “Борхын шугуй” гэх газарт байх бургасан ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 227 ширхэг нойтон бургас мод бэлтгэж 149475 /Нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээхүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Сартуул Ванчиг овогт Ванчигийн Батбаатар нь 2021 оны 11 дүгээр сард Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр “Борхын шугуй” гэх газрын бургасан ойд 227 ширхэг нойтон бургас мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: В.Батбаатар Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг ”Борхын шугуй” гэх газар нойтон бургас бэлтгэсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Д.Дорждэрэмийн “... В.Батбаатар өдөрт мал хариулаад зүгээр сууж байхаар хэдэн бургас тайрч Монгол гэрийн хана, унь хийгээд худалдвал мөнгө олж болохоор юм байна гээд оройд малаас ирэхдээ нойтон бургас тайрч ирээд заримыг нь гэртээ оруулж хатаагаад заримыг нь амбаарын хажууд хураагаад байсан юм. Мөн гэрийнхээ хойд талд харгана дотор азарга яндан хийчихсэн тэндээ бургаснуудаа засаж янзлаад байсан... Бургас тайрсан газар манай гэрээс ойролцоогоор 200-300 метр ойрхон байдаг юм...” гэсэн мэдүүлгээр, /34 дэх тал/, гэрч Э.Жавзандуламын “ В.Батбаатар... намар 11 сард газар бүрэн хөлдсөн үед монгол гэрийн унь хана хийхээр мод түүж бэлтгэж байсан... Батбаатар гэрийн хойно харганан дунд гал түлээд нөгөө тайрч бэлтгэсэн бургаснуудаа шулж тэгшилж янзалж байсан юм... гэрээсээ явахдаа жижиг сүх аваад явдаг юм. Оройд хэдэн бургас үүрч, заримыг нь чирээд ирдэг юм...” гэсэн мэдүүлгээр, /36 дахь тал/ В.Батбаатар нь бэлтгэсэн бургасаа Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Хар бургас гэх газар өвөлжөөндөө хадгалж байсан талаар бичиж тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр /4 дэх тал/, В.Батбаатараас 227 ширхэг засаж бэлтгэсэн бургас хураан авсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч В.Батбаатар нь ийнхүү мод бэлтгэхдээ Монгол Улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл аваагүй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзулын ”... Манай сумаас иргэдэд нойтон бургас бэлтгэх зөвшөөрөл огт олгодоггүй юм. Манай сумын Өгөөмөр багийн нутаг “Борхын шугуй” гэдэг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. хохирлыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч В.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “... Би тухайн үед Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг “Борхын шугуй” гэх газраас 227 ширхэг нойтон бургас бэлтгэсэн. Би тухайн бургасыг сүхээр цавчиж бэлтгэдэг байсан. ... Би тухайн үед ямар нэгэн зөвшөөрөл аваагүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна /51 дэх тал/, В.Батбаатарын үйлдлийн улмаас ойн санд 149475 төгрөгийн бодит хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай 74 дүгээр тогтоолд Алдархаан сумын ойн сангаас бургас мод бэлтгэхийг тогтоогоогүй байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлбөрийн муж тогтоох тухай” 325 дугаар тушаалаар Завхан аймгийн Алдархаан сумын “Борхын шугуй” нэртэй газрын ойн сан нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужлалд хамрагдаж байна. Завхан аймгийн Алдархаан сумын “Борхын шугуй” нэртэй газар нь Улсын Тусгай Хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй. Завхан аймгийн Алдархаан сумын “Борхын шугуй” нэртэй газар нь Борхын голын сав дагууд ургаж байгаа бургасан шугуй буюу навчит ой юм. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.4.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 227 ширхэг бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 149.475 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /39-42 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/- д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааса“Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч В.Батбаатар нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зохизөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч В.Батбаатарын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д заасныг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч В.Батбаатарын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 149475 төгрөгийн бодит хохирол учирчээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1- д ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан тул шүүгдэгч В.Батбаатараас 149475 х 3 = 448.425 /Дөрвөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй ба уг хохирол бүрэн нөхөн төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар /70 дахь тал/ тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч В.Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч В.Батбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийхариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болох 227 ширхэг бургас модыг улсын орлого болгож, шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг цаашид ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч В.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүтүүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаазүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул Ванчиг овогт Ванчигийн Батбаатарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч В.Батбаатарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Батбаатарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Батбаатар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч В.Батбаатарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 227 ширхэг үзүүр ёзоорыг тайрсан 2.5 метрийн урттай нойтон бургасыг улсын орлого болгож, модон иштэй сүхийг устгасугай.
7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй,шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ