Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/214

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* *******, шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******, шүүгдэгч Д.******* нарын иргэн ******* эзэмшлийн агуулахаас эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.*******г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******гийн цагдан хоригдсон 278 хоног, өсвөр насны шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 87 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******, Д.******* нараас 1.980.000 төгрөг гаргуулж хохирогч , шүүгдэгч С.*******, Д.*******, өсвөр насны шүүгдэгч С.******* нараас 1.249.000 төгрөг гаргуулж хохирогч , өсвөр насны шүүгдэгч С.*******, С.******* нараас 1.278.000 төгрөг гаргуулж хохирогч тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч , , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дивиди 1 ширхэг, сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалж, торцов 1 ширхэгийг устгаж, 1 ширхэг дэвтрийг хохирогч Д.Эрдэнэмаамд буцаан олгож, хэрэгт өсвөр насны шүүгдэгч С.*******ийн модон ширээ 1 ширхэг, шүүгдэгч С.*******гийн эзэмшлийн гар утас, шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн 14 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******, Д.*******, өсвөр насны шүүгдэгч С.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ