Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2018/00041

 

 

           

 

 

 

 

 

 

 2018         01           11                                                  138/ШШ2018/00041

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Ч.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.*******тэй танилцан дотносож улмаар хүүхэдтэй болсон. Тэгээд 2011 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хүү Ж.******* 2011 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн. Бид хоёр хоорондоо таарч тохирохгүй болж үргэлж муудалцах болсон. Ингээд 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон. Ч.******* 2016 онд Улаанбаатар хотод амьдарч байхдаа нөхөртэй болсон байсан. Одоо төрөөд 1 сартай хүүхэдтэй. Намайг шүүхэд өргөдлөө өг, хүүхдээ бүртгүүлэх гэсэн чинь чиний нэр дээр бүртгэгдэх гээд байна гэж хэлсэн. Миний хувьд *******тэй эргэн амьдрахгүй салах хүсэлтэй байна. Хүү минь *******ийн аав, ээж дээр байгаа боловч би болон миний ээж хүүд хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг. Хүүгээ ээжийнх нь асрамжинд өгнө. ******* хүүхдийн тэтгэлэг нэхэж байгаа бол төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2010 онд *******тай танилцаж дотносоод хүүхэдтэй болсон. Хүүхдээ төрөхөд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр маргалдаж муудалцаад ******* гэрийнхээ түлхүүрийг сольж гэртээ байгаа хэрнээ хаалгаа тавьж өгдөггүй байсан. Түрүүлж сална гэж хэлсэн хүн нь ******* өөрөө юм.  2012 оноос эхлэн 5 жил тусдаа амьдарсан. Хүү ******* бид хоёр 4 жил *******г гуйж хүлээсэн. ******* буцаж нийлэх хүсэлгүй байгаагаа хэлсэн. Түүнээс хойш би *******г мартаж 2016 онд хотод ажил хийж байх үедээ хүнтэй танилцаж хүүхэдтэй болсон. Хүү *******г өөрийн асрамжинд авч эцэг М.*******гаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ч.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

М.*******, Ч.******* нар нь 2009 оны 4 сарын 30-ны өдөр гэр бүл болсныг  2011 оны 10 сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 192 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид 2012 оноос эхлэн тусдаа амьдрах болсон бөгөөд хариуцагч Ч.******* 2016 оноос өөр эрэгтэйтэй хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрлэлт цуцлах талаар зохигчид харилцан маргаагүй болно. Иймд Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гэрлэлт цуцлах үндэслэлтэй байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 10 сарын 04-ний өдөр хүү Ж.*******г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000579900 дугаар бүхий төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч нь 2011 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.*******г эх Ч.*******ийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тул хүү Ж.*******г эх Ч.*******ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно.  Иймд 2011 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.*******г тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар эцэг М.*******д үүсч байна.

 Иймд нэхэмжлэгч М.*******гаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдахаар шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2011 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.*******г эх Ч.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2011 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.*******гаас сар тутам тэтгэлэг гаргуулан хариуцагч Ч.*******т олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэгч М.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 28.411 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болгосугай.

 

 8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

              9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

  11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ